Бага насны хүүхдийн нийгэмшихүйн хөгжлийг дэмжих агуулга бүхий бодит дүрслэлтэй, "Эвтэй байхад суралцъя" цуврал номтой танилцана уу.

Бусдын мэдрэмжийг чин сэтгэлээсээ ойлгох, бусдын оронд өөрийгөө тавьж бодож сурахад нь туслах болно.

  • Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцсэн, бодит зураг, дүрслэлтэй
  • Болох болохгүйн ялгааг бага балчраас нь ойлгуулах ач холбогдолтой
  • Хүүхдийн гараараа хийдэг олон үйлүүдийг дүрслэн харуулсан
  • Бататгал тоглоомын аргуудтай
  • Эцэг эхэд зориулсан зөвлөмж хэсэгтэй

Бага насны хүүхдийн нийгэмшихүйн хөгжлийг дэмжих агуулга бүхий бодит дүрслэлтэй, "Эвтэй байхад суралцъя" цуврал номтой танилцана уу.

Хүүхдүүдэд бусдын ялгаатай болон ижил төстэй чанаруудыг ойлгож, талархалтай хандахад сургах ач холбогдолтой. 

  • Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцсэн, бодит зураг, дүрслэлтэй
  • Болох болохгүйн ялгааг бага балчраас нь ойлгуулах ач холбогдолтой
  • Хүүхдийн гараараа хийдэг олон үйлүүдийг дүрслэн харуулсан
  • Бататгал тоглоомын аргуудтай
  • Эцэг эхэд зориулсан зөвлөмж хэсэгтэй

Эх хэлнийхээ үнэт чанарыг ойлгуулахад туслах ном.

Мөрөөдөлдөө хүрэх тасалбараа авахын тулд үсгээ хэрхэн цуглуулах талаар үйл явдал өрнөнө...

Мөрдөгч Пиерт шинэ даалгавар иржээ. Үл мэдэгдэх ноёнтон Дуурийн хотыг тэр чигт нь төөрдөг хот болгох чадалтай шидэт чулууг хулгайлжээ. Чи Пиер болон түүний найз Карменд төөрдөг хотоор дамжин, оройтохоос нь өмнө үл мэдэгдэх ноёнтонг зогсооход тусалж чадах уу?

15 дэлгэмэл бүхий үзэсгэлэнт зурагтай энэхүү хайлтын ном шидэт төөрдөг зүйлсээр дүүрэн. Газар доор болон модны оройд байрласан хотуудаар аялж, агаарын бөмбөлөг болон сүнс шүглэсэн байшингуудаар зочлон, төөрдөг хотод уйдна гэж үгүй шүү.

"Эв найр, эрэл хайгуулын гарын авлага." - Publishers Weekly

Гэрэн зурагт номын редакц энэ жилийн Хүүхдийн Номын өдрийг тохиолдуулан цоо шинэ орчуулгын зурагт номоороо бэлэг барьж буйгаа дуулгахад тун таатай байна❣️

Хатагтай Дорго ням гараг бүр Чихрэн оргилд гарах бөгөөд тунчиг энэрэнгүй сэтгэлт нэгэн. Тэрээр уул гарах замдаа оргил өөд гарч үзэх хүсэлтэй бяцхан муур Лүлүтэй танилцан, түүнтэй нөхөрлөнө. Тэд олон ням гарагийн турш хамтдаа ууланд гарч, хатагтай Дорго Лүлүд мэдлэг туршлага, нууцаасаа хуваалцана. Аажимдаа Лүлү хатагтай Доргод тусалдаг нэгэн нь болсон байх бөгөөд нэг л өдөр хатагтай Дорго ууланд гарахаа больдог. Ингээд цаг хугацаа өнгөрөх тусам Чихрэн оргил Лүлүгийх болж хувирна...

Зохиолч, зураач Марианна Дюбүк усан будаг, өнгийн харандааны зөөлөн, энгийн ажиллагаагаараа Лүлүгийн аялалд тохиох зүйл бүрийг нарийн детальтайгаар зохиомжлон тун чадварлаг зураглан харуулжээ. 

Уулын оргил өөд хамтдаа гарцгаая!

Уншигч та өөрөөсөө "Эх орон гэж юу вэ?" хэмээн асууж үзээрэй. Эл асуултад хариулах тийм ч амархан биш болов уу. Хүүхдийн номын Жангар редакц чухамхүү энэ асуултад хариулахад туслах "Эх орон" танин мэдэхүйн зурагт номыг бүтээлээ.

"Хүмүүсээс өмнө дэлхий ертөнц ямар байв? Хүн төрөлхтөн хэрхэн соёл иргэншлийг бүтээв?Монголчууд бидний соёл, бидний өнөөдөр яаж бүрэлдэн тогтов?" Энэхүү номыг дэлгэн хүн төрөлхтөн үүссэн үеэс өнөөдрийг хүртэлх түүхээр аялж, эх орныхоо тухай ярилцаарай.

Энэ бол өөрийгөө иддэг ер бусын ном.

Өчүүхэн жижиг хэсэг бүр, цаашлаад номын нуруу, хавтас, хайчилж авахад гарсан өөдсүүдийг хүртэл дахин боловсруулж ашиглах боломжтой. Алхам алхмаар хийх энгийн зааварчилгааг даган хуудас бүрээс дахин ашиглах цаас, органик жортой карт, хог түүх уриалга гэх мэт эх дэлхийгээ хайрлан хамгаалахад туслах олон зүйлийг бүтээн суралцаарай.

Олон жижиг үйлдэл нэг том өөрчлөлт авчирдгийг санаж, УНШЪЯ, ХИЙЕ, ХАМГААЛЪЯ!

Энэ бол бүтээл болдог ер бусын ном.

Яагаад вэ гэж үү? Алхам алхмаар хийх энгийн зааварчилгааг даган хуудас бүрийн хайчлах хэсгүүдээр пуужин, оньст гар, одны орд харагч гэх мэт олон сонирхолтой зүйлийг бүтээцгээе. Энэхүү номыг зөвхөн унших бус бүтээлч чадвараа хөгжүүлж, дахин ашиглах боломжтой байгальд ээлтэй 30 гаруй гайхалтай бүтээлийг урлан эх дэлхийгээ хайрлаарай.

Олон жижиг үйлдэл нэг том өөрчлөлт авчирдгийг санаж, УНШЪЯ, ХИЙЕ, ХАМГААЛЪЯ!

Профессор Браунстоны хадгалан хамгаалж буй эд өлгийн дурсгалууд дунд үнэт эрдэнэс нь болсон номын цуглуулга бий. Тэдгээр ном профессорын аймшиггүй дайчин, бас огтхон ч баатарлаг бус эгэл жирийн өвөг дээдэс, элэнц хуланцад тохиолдсон түүх домгоор дүүрэн. Марсигийн аав, адал явдлын эрэлч Артур Египет рүү яваад ор сураггүй алга болчхов. Охин аавыгаа хайж олохын тулд мөрөөр нь мөшгөн, аргагүйн эрхэнд алс холын аянд гарлаа. Нэг л мэдэхэд тэр агуу Сфинксийн өмнө зогсож байх ба дотор нь гацсан аавыгаа аврахын тулд оньсого таах ёстой болов. Египетийн бурхдаас тусламж хүсэхээс өөр арга Марсид байсангүй. Гэсэн ч эцсийн даалгаврыг биелүүлж чадах эсэхээс нь бүх зүйл шалтгаална. Марси хамгийн том айдсаа давж, аавыгаа аварч чадах болов уу?

Браунстон удмын бас нэгэн домог үлгэрийг уншиж, Марситай хамт оньсого таан, эртний Египетийн бурхадтай уулзаарай.

Профессор Браунстоны хадгалан хамгаалж буй эд өлгийн дурсгалууд дунд үнэт эрдэнэс нь болсон номын цуглуулга бий. Тэдгээр ном профессорын аймшиггүй дайчин, бас огтхон ч баатарлаг бус эгэл жирийн өвөг дээдэс, элэнц хуланцад тохиолдсон түүх домгоор дүүрэн. Браунстоны удмын тэдгээр ер бусын адал явдал дундаас Викингийн нутгийг зорьсон сэтгэл хөдлөм нэгэн аялалд Артур хүүгийн хамт гарцгаая.

Шидэт агуурс, хүчит бурхдын нутагт очсон Артур аймшигт араатныг дарж, төрөлх тосгоныхноо хөлдөж үхэх аюулаас аварч чадах болов уу?

Дэлхий хэмээх гарагтаа, хүрээлэн буй орчиндоо энэрэнгүй хандаж, хайраа зориулахад туслах ном.

Бяцхан хүүхдүүд ч хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх эрмэлзэлтэй байдаг. Хэрхэн хорвоо ертөнцийг илүү сайхан болгоход багачуудын хийж чадах хамгийн энгийн арван алхмыг энэ номоос суралцаарай. 

Шүдээ угааж байхдаа усаа гоожуулахгүй байхаа мартаагүй биз? Зурж, бичихдээ цаасныхаа аль аль талыг ашигладаг болвол ямар вэ? Үрээр ургамал тарин түүнийгээ ургуулж сурах уу? Хүүхдэд ээлтэй зурагтай, дэлгэгдэж сөхөгддөг хэсэгтэй энэ номыг хэдэн ч насны хүүхэд анхаарах сонсох болно гэдэгт бид итгэлтэй байна.

Профессор Браунстоуны эрдэнэс мэт цуглуулга дунд түүний хамгийн үнэ цэнэтэй зүйлс болох номын цуглуулга бий. Эртний өвөг дээдсийнх нь түүхээр дүүрэн тэрхүү цуглуулгад он цаг улирсан ч хуучирдаггүй зүрх зоригт тулалдагчид болон домог болсон баатруудын түүх оршино.

Артур ба алтан олс - адал явдлаас хойш олон жил өнгөрчээ. Артурын охин Марси аавыгаа дуурайсан ч болоосой... Аав нь Марсигийн адал явдал эрэлхийлэгч талыг нээн хэмээн дотроо сэтгээд Египт рүү домогт нэгэн номыг аваачихаар аялалд гарах болно. Харин сураг ажиггүй болоход нь Марси түүний араас ирэх ёстой. Марси айдсаа даван туулж аавыгаа аварч чадах болов уу?

Профессор Браунстоуны их танхимд тавтай морил. Тэндээс та хорвоогийн эртний, ховор эд зүйлийн өлгийг олох болно!

Гол дүрийн хүү Артурын хамтаар Браунстоуны эртний өвөг дээдэс болох Викингчүүдийн эрин үеэр зочлонгоо залуу аялагчийн зүрх зоригтой болж, тосгоныхноо аварч буйг мөн аварга мангас Фенриртэй хэрхэн тулалдахыг олж мэдээрэй...

Жулиан бол гэртээ ганцаар байх дуртай нэгэн бяцхан хулгана билээ. Тэд ихэвчлэн л Жулианд нэг бол саад болж, нэг бол идэх гэнэ! Тэгтэл нэг өдөр Жулианы оройн зоогийн үеэр нэгэн урилгагүй зочин ирэх нь тэр...

Үнэг Жулианыг үмхэхээр үүр лүү нь дайрах гэтэл гэрийнх нь хаалганд толгойгоо гацааж орхилоо! Эхлээд цочирдож, гайхсан бол эцэстээ оройн хоолоо цугтаа идэцгээхээр болох бөгөөд яваандаа насан туршийн найзууд болж хувирах болно.

Эрт урьдын цагт сүн далайг шалбааг байхад, сүмбэр уулыг дов байхад цаг дөнгөж эхлэж байхад, цахилдаг дөнгөж хөхөрч байхад өвөг дээдэс маань он тооллыг арван хоёр амьтаны нэрээр нэрлэх болж гэнэ. 

15’000 12’500
Сагслах

Герман зохиолч, зураач Волф Эрлбрүхийн 2007 онд бичсэн эл ном үхэл, үхлийн дараах амьдралын тухай өгүүлэх бөгөөд анимэйшн, кино гэх мэт хувилбар нь хүртэл гарсан байдаг.

Үхэл гэгч нэгэнтэй "нөхөрлөж буй" нэгэн нугасны түүх эл номд гардаг. Тэд амьдралын талаар ярилцах бөгөөд үхлийн дараа юу болдог тухай ч хамт төсөөлнө.

Хүүхдэд танилцуулахад хүнд санагдах эл сэдвийг зурагт номоор дамжуулан хүүрнэж өгөн, ярилцаарай.

Сансрын хэмжээст үйл явдал нь өрнөх энэ зурагт ном ганцаардахаа больсны дараа бидэнд төрдөг тайвшрал, аз жаргалын мэдрэмжийн тухай өгүүлнэ. Солонгосын дуучин, дуу зохиогч И Жак болон шагналт уран бүтээлч И Жинхи нарын хамтрал.

Эрт урьдын цагт, алс холын ертөнцөд ганцаардмал нэгэн од амьдардаг байж гэнэ. Нэг өдөр солир үзэгдсэн нь од ахин ганцаардахаа болих дохио юм болов уу? Халлигийн сүүлт одноос сэдэвлэн бичигдсэн энэ ном хэчнээн богино, ховор ч гэсэн хүн хоорондын жинхэнэ ойлголцол бидэнд хэрхэн хязгааргүй уудам огторгуй дунд тод гялалзах баяр хөөр, итгэл найдвар болж чаддаг тухай харуулж чаджээ.

Араатнуудын хачин жигтэй амьдрал, үй олноороо хөл дор аж төрдөг, өчүүхэн бяцхан шавжны ертөнц, жигүүртэн шувуудын гайхам амьдрал гэх зэрэг Юваль Цоммер зохиолч, зураачийн алдартай цуврал ном Гэрэнд ирлээ.

Хүүхдийнхээ байгалийн нууц руу өнгийх аяллыг нь энэ номуудын тусламжтай улам нээж өгөөрэй.

Цаасны инженерчлэлийн гайхамшигт бүтээл. Энэхүү өвөрмөц, интерактив номын хуудсыг эргүүлэх бүрдээ планетариумаар харагдах одны орд, геометрийн дүрст генератор, урт удаан он жилүүдийн цаг тооны бичиг, мессеж код тайлагч, дуу чангаруулагч өсгөгч гэх зэрэгтэй танилцах боломжтой.

Өдөр тутмын зүйлсийн хэрхэн ажилладагийг энэхүү алмайруулам цаасан бүтээлийн тусламжтай танилцуулахад хүүхэд ойлгохгүй байна гэж үгүй. 

Үе үеийн уншигчдын сэтгэл зүрхэнд оршсоор байдаг "Бяцхан хунтайж" номын бяцхан уншигчдад зориулсан дэлгэгддэг хувилбар Гэрэнд байршлаа.

Хоёр удаагийн Калдекоттын шагналт зохиолч, зураач Софи Блаколлын бичиж, зурсан энэхүү номд гэрэлт цамхагийн хамгаалагч хийдэг нэгэн эрхмийн амьдрал, ахуйг харуулдаг. Цамхгийн гадна, эргэн тойронд битүү ус цэлийнэ. Энэ номын тусламжтай өнгөрсөн рүү нэг өнгийж үзээрэй.

Child of Glass

(Дууссан)

Жизель хэмээх эмзэгхэн, нэвт харагддаг хэр нь хүчтэй бяцхан охин байж гэнэ. Хөгшин, залуу хэнд ч ойлгогдохоор яруу хэллэгээр бичигдсэн энэ ном бидний болж хувирах ёстой тэр л хүнийг минь сануулах болно. Эрх чөлөө гэдэг буй бүхнийг байгаагаар нь хүлээж авахын нэр биш бөгөөд асуулт асууж, үйлдэл хийн, энэ хорвоод өөрийн гэсэн орон зайгаа олж авахын нэр билээ.

Ялгаа, онцлог, өөрийгөө хүлээн зөвшөөрөх тухай энэхүү түүх бидний дотор, гадна талын харилцан зохицолыг нээн илрүүлэх бөгөөд улам өөрийгөө мэдрэх ёстой аяллыг бидэнд сануулах болно.

Хамгийн анхны сансар судлаач эмэгтэй болох Каролин Хершелийн бодит түүх.

Шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулахад өөрийн амьдралаа зориулсан эмэгтэйн талаар үзэсгэлэнт зураг, гайхам бичвэрээр илэрхийлсэн баримтат зурагт номтой танилцаарай. Тэрээр шинжлэх ухаан хамгийн анх солир хэмээн тооцогдсон тэрхүү биетийг олж нээсэн бүсгүй билээ. 

  • Шинжлэх ухаан, сансар огторгуй, орон зайн талаар хүүхдийн сонирхлыг өдөөнө.
  • Шинжлэх ухааны талаар өгүүлэх баримтат, чанартай зурагт ном хайж буй багш, номын санчдад мөн сайн тусламж болж чадна.
  • STEM сэдвийг сонирхогчдод төгс бэлэг болж чадна.

Хүмүүс биднийг холбодог олон зам бий. Түүний нэг нь төмөр зам. Алсад зурайх төмөр замыг хүмүүс яагаад бүтээсэн юм бол? Аварга том зүтгүүрийг хэн жолооддог юм бол? Энэхүү номыг дэлгэн төмөр замын түүхээр аялж, өртөөнөөс өртөө дамжин явах галт тэрэгтэй танилцаарай. Мөн хүмүүс биднийг тав тухтай зорчуулахын тулд төмөр замын ажилчид хэрхэн ажилладгийг сонирхоорой. Уншигч таныг төмөр замын гайхалтай аялалд урьж байна.

3-7 насны хүүхдүүдэд зориулсан гар зүгшрүүлэх зорилготой, амьтдыг будан, хөнгөн хөгжилтэйгээр суралцаж болох дасгал ажлын ном.

3-7 насны хүүхдүүдэд зориулсан гар зүгшрүүлэх цагаан толгойн үсгийг хөнгөн хөгжилтэйгээр суралцаж болох дасгал ажлын ном.

"Заан тоорой хоёр" цувралын шинэхэн дэвтэр 12 сарын 23-аас уншигчдын хүртээл болох нь ээ.

Уншсан хүүхэд бүрээ инээлгэдэг энэ цувралын шинэ адал явдалд юу гарах бол оо?

Энэхүү номыг уншсан хүүхэд бүр баяр хөөр, аз жаргалыг мэдэрч тайвширдаг байгаасай. Тэдний сэтгэхүй, бүтээлч сэтгэлгээ нь хөгжихөд бага ч болов тус болоосой, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт уншаад ярилцаж, тэднийгээ ойлгож тусалдаг байгаасай гэж би хүсэж байна. Энэ л миний чин хүсэл билээ!

Төрөлх ширэнгэн ойдоо Салли бамбар ямар адал явдалтай учирч, хэрхэн шинэ найзуудтай болж, мөн юу сурч авсныг энэ номоос уншаарай.

    Харри бэлтрэг яагаад хойд зүгт гэрийнхэнтэйгээ алсын аянд мордохоор болсныг, замдаа ямар адал явдалтай учирсныг, хэрхэн шинэ найзуудтай болж буйг, мөн юу сурч авсныг уншаарай.

    Лиззи тугал гэрээсээ холдож яваад ямар адал явдалтай учирч, шинэ найзуудтай болж, мөн юу сурч авсныг уншаарай

      Сэм шоргоолж идэштэн Андын нуруунаа байх зах худалдааны газраар явж, ямар адал явдалтай учирч, мөн юу сурч авсныг уншаарай.

      Боб дэгдээхэй тэсгим хүйтэн Өмнөдийн далайд унахдаа ямархан эр зориг гаргасныг, өөр ямар ямар адал явдалтай учирсныг, хэрхэн шинэ найзуудтай болсныг, мөн юу сурч авсныг энэ номоос уншаарай.

      Бастер имж гэрээсээ холдож яваад ямар адал явдалтай учирч, шинэ найзуудтай болж, мөн юу сурч авсныг уншаарай

      Бен дүдэр үерт автсан гэрийнхнээ хэрхэн аварсан, ямар адал явдалтай учирсан, яаж шинэ найзуудтай болсон тухай, мөн юу сурч авсныг уншаарай.

      Мэгги бамбарууш ямар адал явдалтай учирч, шинэ найзуудтай болж, мөн юу сурч авсныг, хэрхэн аварга халим хөлөглөн гэртээ харьж ирснийг энэ номоос уншаарай.

      Ертөнцийн түүхэнд хувь нэмрээ оруулж, түүхийг бүтээлцэж ирсэн үе үеийн алдартнуудын тухай үнэн бодит мэдээлэл, өвөрмөц содон намтар цадигийг сонирхолтойгоор бичсэн байна. Дэлхийн түүхийг бүтээсэн 100 хүн ном нь тухайн хүмүүсийн бодит амьдралын түүхээр дүүрэн. Энэ ном нь шинийг нээгч эрэлхэг зоригтнууд, урам зориг хайрлагч зохион бүтээгчид, бодолд дарагдсан сэтгэгчид, манлай удирдагчид, оньсыг тайлсан бүтээгчид хэмээх хэсгүүдтэй. Дэлхийн хамгийн агуу зохион бүтээгчид, аялагчид, эрдэмтдээс эхлээд бидэнтэй нэгэн цаг үед амьдарч буй хамгийн нөлөө бүхий улс төрчид, сэтгэгчид, зохиолчид зэрэг манай дэлхийг өөрчилсөн олон арван хүний намтрыг уншиж, тэдгээр хүмүүсийн хийж бүтээсэн гайхамшигт үйл хэргүүдтэй танилцаарай. 

      Амьдрал мөнхөд хувьсан өөрчлөгдөж байдаг. Гэхдээ энэ өөрчлөлт тодорхой дараалал, давтамжийн дагуу явагдана. Амьтан ургамал, хүмүүс бид ч гэсэн өсөн, үржиж эцэстээ үхэж төгсдөг. Уул, хад, гол мөрнөөс эхлээд гараг, сүүлт од, одод гээд л амьд бус зүйлс ч ялгаагүй, мөн л өсөж, үржиж эцэст нь үхэх үйл явц давтагдана. Эдгээр бүх хувьсал, өөрчлөлтийг амьдралын мөчлөг гэдэг. 

      Амьдралын мөчлөгүүд өөр хоорондоо харилцан хамааралтай. Ургамал хөрснөөс ус болон шим тэжээлээ, харин нарнаас энерги авдаг. Амьтад өсөж том болохын тулд ургамал болон бусад амьтдаар хооллоно. Ихэнх ургамал шавжаар дамжуулан цэцгийн тоос хүртэх замаар нөхөн үржинэ. Харин ургамал, амьтан үхэхэд үзэгдэл нь хөрсөнд шингэн ялзмагтаж, дараагийн шинэ ургамал ургахад бордоо болно. 

      Амьдралын мөчлөг ийнхүү эцэс төгсгөлгүй хувьсан өөрчлөгдөж буйг бид ойр тойрноосоо харж болно. Төрөх, өсөх үйл явц нь үхэх, илжрэх үйл явцаар нөхөгдөн тэнцвэрт шинжээ хадгалж байдаг. Амьдрал ийнхүү мөнхөд хувьсан өөрчлөгдөж байх хуультай.

      Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг техник технологийг хэн бүтээсэн тэдгээрийн үүх түүх, ургамал амьтдын хамгийн хамгийн, спортын амжилтыг эвдэгч тамирчид, сансар огторгуйд хөөргөсөн пуужин, гараг эрхсийн тухай хүн болгоны тэр бүр мэддэггүй гайхширам үнэнийг энд дэлгэжээ. Дэлхийн хамгийн хүйтэн газар болох Антарктидад -89 градус хүрдэг гээд бод доо, аварга загас 20,000 км замыг туулах чадалтай гэх мэт олон зүйлийг эндээс уншиж мэдэх болно. Тиймээс айл болгонд байх хэрэгтэй номуудын нэг яахын аргагүй мөн юм.

      Амьтдын хаант улсын тухай санаанд багтамгүй зуу зуун харьцуулалт, хачирхалтай баримтууд... 

      Залаат тоншуул нэг секундэд 20 удаа тоншиж чадна. Шоргоолж идэштний хэл нь 15 ширхэг бөндгөр зайрмагийг давхарласантай тэнцэхүйц урт байдаг. Дэлхийн хамгийн удаан амьтныг та яст мэлхий гэж боддог уу? Харин яст мэлхийнээс 45 дахин удаан амьтан болох гадилан нялцгай биет 0,006 км цагийн хурдтай байдаг. Зарим шувууд нисэж байхдаа унтаж чаддаг гэвэл та итгэх үү? Уулын хараацай нисэж байхдаа нэг нүдээ анин тархиныхаа талыг ажиллуулан унтаж чаддаг гэх мэт амьтдын тухай маааааш олон сонирхолтой зурган харьцуулалт, мэдээ мэдээллийг энэхүү номоос уншиж мэдэх боломжтой юм.

      Чоно аварга том болоод зогсохгүй жинхэнэ араатан шиг аашилж эхлэв! Харин найзууд нь чоногүйгээр юу хийхээ ч мэдэхээ байлаа. Гэхдээ юу ч хийхгүй бол бүгдийнх нь өдийг хүртэлх зүтгэл талаар болно. Ингээд бууж өгөх үү, аль эсвэл олон улсын баатруудын шигшээтэй хамт чадах бүхнээ хийгээд үзэх үү?

      Муу залуус арай гэж өөрсдийн цаг хугацаандаа ирсэн ч нэг л биш. Портал хаалгаар гарахад ямар нэг зүйл тохиолдсоноос зайлахгүй. Ядаж байхад нэг үлэг гүрвэл тэднийг дагаад хүрээд ирсэн байдаг!

      Бүгд ямар нэг онцгой хүчийг олж авсан нь хачирхалтай. Бүгд гэдэг нь Ноён Тарантулагаас бусад нь гэсэн үг л дээ. Явж явж, цэрдийн галавын үлэг гүрвэл хамгийн хамгийн нь болсон гэхээр л ... Түүнээс бусад нь шинэ хүчээ хянаж, удирдаж чадахгүй байгаад л хамаг бэрхшээл, будилаан оршиж байлаа. Гэвч Олон улсын баатруудын шигшээ гэж бий! Хэцүү охидтой танилцаарай.

      Теранозавр рекс, велосираптор гэх мэт үлэг гүрвэлүүдтэй тааралдаад байвал хэдэн жилийн өмнө ирсэн гэсэн үг вэ?

      Гоц ухаантай легс харийн хөлгийг хакердсаны ачаар муу залуус эх дэлхийдээ эргэн ирсэн боловч нэг л биш... Эх дэлхий харийнханд эзлэгдэж байхад муу залуус 65 сая жилийн өмнө ирээд гацчихлаа. Гэхдээ Легс цаг хугацаа ба орон зайн учрыг олж, портал хаалгыг нээснээр бүгд гэртээ эргэн ирэв. Муу залуус нэг л өөр, шинэ амьтад болчхож... нэг тийм супер ч юм шиг...

      Муу залуус дэлхийг аварсан. Харин одоо тэд өөрсдөө задгай сансарт гацчихлаа!

      Легс гайхамшигтайгаар харийн компьютерыг “хакдсан” боловч бүх юм сайхан болдгийн даваан дээр муу залуус нэг нэгээрээ алга болж эхлэв. Тэднийг аймаар олон шүдтэй, арай дэндүү олон бөгстэй нэг амьтан хулгайлчихлаа!

      Муу залуус дэлхийг аврахаар эргэн ирлээ!
      Үүний тулд тэд пуужин "зээлж"... Бас нэг сансрын хувцсыг нь завааруулчхаж магадгүй... бас ноён Пирана арай л дэндүү олон буррито идчихсэн байж мэднэ... гэхдээ байзаарай, үүнээс илүү дордоно гэж байх уу? байх уу?! байхгүй.
      Энэ бол олон улсын баатруудын холбоо шиг юмныхны хувьд нэг л жижиг алхам. Гэхдээ муу залуусын хувьд бол том үсрэлт шүү.

      Баатарлаг муу залуусын адал явдал үргэлжилсээр. Дэлхийд гэнэтийн явдал болж бүх муужгайнууд зомби болж хжвирах нь тэр ээ. Энэ бүхний ард муу залуусын гол дайсан, галзуу эрдэмтэн Чанамал гэх хорон санаатан байх ажээ. Тэд зомби болсон муужгайнуудыг аврахын тулд жаахан хачин ч гэсэн үнэхээр ухаалаг хатагтай матраас тусламж авах хэрэгтэй боллоо.
      Тэд энэ бүхнийг хийж чадах болов уу?

      Тэд бол муу залуус. Гэхдээ тэд баатарлаг үйлс хийнэ гээд боддоо. Тэдний дуу хоолой муу залуус шиг сонсогдож, үнэр нь ч муу залуус шиг үнэртэн, царай төрх нь яалт ч үгүй муу залуус шиг харагддаг. Тэд бол ноён чоно, аварга махчин загас, могой, пирана (жижиг махчин загас) нар юм. Бүгд л тэднийг муу залуус гэж боддог шүү дээ. Харин тэд сайн залуус болох гэж хичээх болно. Тэд номын хоёрдугаар хэсэг дээр фермээс тахиануудыг сулладаг шүү дээ. Харин энэ дугаарт тэднийг хэн нэгэн баривчилж авах болно. Энэ хэн байсан гээч. Энэ бол бяцхан өхөөрдөм усан гахай. Тэр тахианууд түүний тахиа байсан гэнэ. Итгэмээргүй сонсогдохгүй байна гэж үү? Сонирхолтой нь тэр сайн залуу шиг харагддаг хэр нь муу залуу болж таарлаа...

      Цоо шинэ, хөгжилтэй зурагт ном орчуулагдан гарлаа.Тэд бол муу залуус. Гэхдээ тэд баатарлаг үйлс хийнэ гээд боддоо. Тэдний дуу хоолой муу залуус шиг сонсогдож, үнэр нь ч муу залуус шиг үнэртэн, царай төрх нь яалт ч үгүй муу залуус шиг харагддаг. Тэд бол ноён чоно, аварга махчин загас, могой, пирана (жижиг махчин загас) нар юм. Бүгд л тэднийг муу залуус гэж боддог шүү дээ. Харин тэд сайн залуус болох гэж хичээх болно. Тэд номын нэгдүгээр дэвтэр дээр маш олон хөгжилтэй үйл явдалтай учирч баатарлаг үйл бүтээсэн боловч тэднийг хүмүүс муу залуус гэж бодсоор л байлаа. Харин энэ удаагийн дугаар дээр тэд фермээс тахиануудыг суллахаар шийдэх болно. Энэ үйл ажиллагаанд ноён могой их л дуртай харагдсан шүү. Яагаад гэвэл тэр тахианы маханд ухаангүй дуртай гэнэ. Аварчхаад идэж яаж болох билээ дээ. Харин тэдний бүлгэмд хэн нэгддэг гээч. Тэр бол аварга том трантула аалз. Хамгийн сонин нь бусад маань бүгд аалзнаас айж орхих нь тэр. Тэд аалзтай хамтран тахиануудыг аварч чадах болов уу, яах бол?

      Ноён чоно, Ноён аварга загас, Ноён могой, Ноён пирана... Тэд бол Муу залуус, бүгд л үүнийг мэднэ. Тэд аймаар, аюултай, бас нөгөө... зүгээр л муу залуус. Гэвч энэхүү залуус БААТРУУД болохыг хүсжээ. Та нарыг тэгээсэй гэж хүссэн, хүсээгүй... тэд сайн үйлс бүтээж үүнийгээ батлах юм. Хамгийн хөгжилтэй, хамгийн дэггүй бас хамгийн догь ном уншихдаа бэлдээрэй! Муу залуустай уулзах цаг боллоо.

      Дамблдорын үхлийн дараа шидтэний ертөнц айдас хүйдэст автжээ. Шидтэний яам дайснуудад эзлэгдэж, магл гаралтай шидтэнүүд хавчигдан гадуурхагдах болов. "Хогвартс" ид шидийн ухааны сургууль ч урьдынхаасаа өөрчлөгджээ. Энэ намар Харри, Рон, Хермиони гурав анх удаа 9 бүхэл 4-ний 3 тавцан руу очсонгүй. Шидтэний ертөнцийн хувь заяа Дамблдорын тэдэнд даалгасан аюултай даалгаврыг хэрхэн биелүүлэхээс шалтгаалах ажээ. Шидтэний ертөнц аль хэдийн дайны хөлд автаж, харанхуйн эзэн хамгийн сүүлийн хүчтэй дайралтаа хийхээр бэлдэж байлаа. Ид шидийн ертөнцийн хувь заяа хэрхэн эргэхийг Харри Поттер цувралын сүүлийн боть болох Харри Поттер ба Үхлийн шүтээн номоос олж уншаарай.

      Харри Поттер цувралын 6 дахь боть болох Харри Поттер ба Эрлийз хунтайжид, үл мэдэгдэх нууцлаг эрлийз хунтайжийн эрэлд хатацгаана. Нэгэн шөнө Дамлбор Улаан төгөлийн гудамжинд Харри Поттерыг авахаар ирэхэд баруун гар нь харлаж хатангиршсан байсан ч тэр яагаад ийм болсноо хэлсэнгүй. Шидтэний ертөнцөд хардалт, сэжиг, таамаг тархахад Хогвартсын аюулгүй байдал алдагдана. Харри Малфойд хар тамга байгаа гэдэгт итгэлтэй байсан бөгөөд Үхэл залгигчид тэдний дунд хүрэлцэн ирлээ. Волдемортын хамгийн далд нууцыг үнэнч найз нөхдийнхөө хамт илрүүлэхэд Харрид хүчирхэг шид хэрэгтэй. Дамблдор түүнийг хувь заяагаа угтахад бэлтгэнэ...

      Хорин жилийн өмнө анх дэлхийн өнцөг булан бүрд суугаа уншигчид Ж.К.Роулингийн бичсэн гайхамшигт Харри Поттер ба Философийн чулуу зохиолтой танилцаж байсан билээ. Тэр цагаас хойш энэхүү ном долоон боть болж хагас тэрбум уншигчдын гарт хүрсэн билээ. Дэлхий даяар арван таван хүн тутмын нэг нь Харри Поттерыг уншсан гэсэн тооцоо байдаг. 

      Харри Поттер шөнө бүр харанхуй хонгилын төгсгөл дэх хаалганы тухай хар дарж, айсандаа хашхиран сэрнэ. Түүний Хогвартс дэх тав дахь жилд: Хар шидээс хамгаалах урлагийн хичээлийн шинэ багшийн тэсвэрлэшгүй байдал, Грифиндорын квидтчийн багт учрах томоохон гэнэтийн бэлэг, шившлэгийн хичээлийн хүнд шалгалтууд зэрэг сэтгэл зовоосон зүйлсээр дүүрэн байх болно. Гэвч эдгээр нь шидтэний яам болон Хогвартсын эрх мэдэлтнүүдийн аль нь ч зогсоож чадахгүй байгаа харанхуйн эзний аюул, заналхийллийн дэргэд өчүүхэн асуудал билээ. Харри уг аюултай нүүр тулах үед найз нөхдийнхөө жинхэнэ хүч чадал болон мөн чанар, хэмжээлшгүй үнэнч байдлын ач холбогдол, золиосны үнэ цэнийг ойлгох аж. Түүний хувь заяа гагцхүү энэ бүгдээс л шалтгаална.

      Харригийн адал явдал үргэлжилсээр...

      Гайхамшигт адал явдал үргэлжилсээр!

      Их Британийн зохиолч Ж.К.Роулингийн бичсэн өсвөр насны хүү болох Харри Поттерын тухай өгүүлсэн долоон цуврал, уран зөгнөлт алдартай зохиолын 4 дэх боть юм. Эхний боть 1997 онд гарч байсан бол энэхүү боть 2000 онд уншигч олноо хүрсэн билээ. Ийнхүү 2005 онд дэлгэцийн бүтээл болгосон түүхтэй. Харри Поттер цувралын 4 дэх боть болох Харри Поттер ба Галт цомд, Хогвартсын дахин нэг хичээлийн шинэ жил эхэлж Квиддичийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Гурван шидтэний тэмцээн болдог. Хэдийгээр аюул ослоос сэргийлэн гурван шидтэний тэмцээнд 16-аас доош насныхныг орохыг хориглосон боловч 14 настай Харри Поттерын нэр ямар нэгэн байдлаар сонгогддог. Үүнд багш нар болон бусад сурагчид дургүйцдэг хэдий ч эцэст нь тэрээр тэмцээнд оролцохоор болно. Гэвч яагаад чухам түүний нэр сонгогдох болов, хэн ямар зорилгоор түүнийг энэ амь өрссөн тулаанд оруулсан юм бол? Харри Поттер тэмцээнд хэрхэн оролцох бол? Энэ бүхний хариуг та энэхүү ботиос уншиж мэдэх боломжтой.

      Хүнд байдалд орсон шидтэнүүдэд зориулсан яаралтай тээврийн хэрэгсэл болох Хүлэг баатрын автобусанд тавтай морилно уу! Хэрэв таныг саваагаа үзүүлээд дотогш орох юм бол бид хүссэн газарт чинь хүргэж өгөх болно. Хүлэг баатрын автобус харанхуйд Харри Поттерын урд ирж зогсоход түүний Хогвартс сургуульд өнгөрөөх ахин нэг ер бусын жил эхлэх нь тэр.

      Харанхуйн эзэн лорд Волдимортын ойрын туслах гэгдэж, нэгэн хүчтэй хараалаар нэг дор арван гурван хүний амийг хөнөөсөн хэргээр Сириус Блэк гэгч зартай зандалчин Азкабаны аймшигт цайзад арван хоёр жил хоригдсоны эцэст оргожээ. Түүний нуугдсан газрыг олох хоёр л сэжүүр байсан бөгөөд Азкабаны цайзын хуягууд түүнийг зүүдэндээ “Тэр Хогвартст байгаа хэмээн ярихыг сонсжээ.’’ Ингээд түүнийг Харри Поттерын араас явж буй гэх цуу яриа дэгдэнэ. Харри Поттер одоо шидтэний сургуулийнхаа өндөр хана хэрэм дотор, найз нөхдийнхөө дунд байсан ч аюулаас зайлах аргагүй боллоо. Хичээлийн шинэ жилийн мэргэ төлгийн анхны хичээл дээр профессор Трелони Харригийн цайны навчнаас үхлийн зөнг олж харах аж. Гэвч энэ бүхнээс хамгийн аймшигтай нь ''Үнсэлт''-ээрээ хүний сэтгэл зүрхийг сордог гэгддэг ДЕМЕНТОРУУД оргодол, гэмт хэрэгтнийг барихаар Хогвартс сургуулийг манах болжээ.

      Харригийн адал явдал үргэлжилсээр...

      Нууц өрөө нээгдлээ. Удам залгамжлагчийн дайснууд сэрэмжилцгээ!

      Харри, Рон, Хермиона гуравтай хамт тавин жилийн тэртээ болсон аймшигт нууцыг тайлахын тулд амь насаа дэнчинд тавьсан аялалд гарахад бэлэн үү? Их Британийн зохиолч Ж.К.Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттерын тухай өгүүлсэн долоон цуврал, дэлхийд алдартай зохиолын эхний хоёр боть албан ёсны эрхтэйгээр уншигчдын гарт хүрэхэд бэлэн боллоо.

      Харри Поттер цуврал 79 хэлээр орчуулагдан дэлхий даяар 450 гаруй сая хувь борлогдож, 8 ангит кино бүтээгдсэн төдийгүй дэлхийн хүүхэд багачуудын заавал унших номын жагсаалтанд байнга нэрлэгдэж 'Харри Поттерын хэсгээс уншихад хамгийн шуугиантай анги хүртэл нам гүм болдог' хэмээн багш нарын бахархан өгүүлдэг ном юм.

      Гайхамшигт адал явдал эхэллээ!  

      Их Британийн зохиолч Ж.К.Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттерын тухай өгүүлсэн долоон цуврал, дэлхийд алдартай зохиолын эхний хоёр боть албан ёсны эрхтэйгээр уншигчдын гарт хүрэхэд бэлэн боллоо. Харри Поттер цуврал 79 хэлээр орчуулагдан дэлхий даяар 450 гаруй сая хувь борлогдож, 8 ангит кино бүтээгдсэн төдийгүй дэлхийн хүүхэд багачуудын заавал унших номын жагсаалтанд байнга нэрлэгдэж "Харри Поттерын хэсгээс уншихад хамгийн шуугиантай анги хүртэл нам гүм болдог" хэмээн багш нарын бахархан өгүүлдэг ном юм.

      Солонгон хайрстай загас бол далай тэнгисийн хамгийн гайхалтай загас юм. Тэр үзэсгэлэнтэй гадна төрхөндөө хэт бардамнан явсаар эцэст нь найз нөхөдгүй ганцаар үлддэг. Хожим үүнийгээ ухаарсан солонгон загас хамгийн үнэ цэнтэй зүйлээ ч бусадтай хуваалцахын сайхныг ойлгож ухаарчээ. Хуудас бүрдээ гялтганасан хэсгүүдийг оруулж өгсөн сургамжит зурагт ном нь хүүхэд багачуудад гарцаагүй таалагдана.

      Хүүхдүүд ээ, та нар англи цэцэгсийн тухай сонссон уу? Тэд хайрцагтай шоколад ч, хөл бөмбөгийн баг ч, цэцэрлэгт ургадаг өнгийн цэцэгс ч биш ээ. Тэд бол Николь, Эми, Шарлот, Грэйс хэмээх дөрвөн жаахан охин юм. Тэдний тухай чиний мэдвэл зохих зарим зүйлийг дуулгая. Англи цэцэгс нэг сургуульд сурдаг бас хөрш зэргэлдээ амьдардаг. Тэд ижилхэн тоглоомоор тоглож, адилхан ном уншиж, тэр ч бүү хэд таалагддаг хөвгүүд нь хүртэл төстэй байлаа. Тэд зуны цагт хамтдаа салхинд гарч, өвөл нь тэшүүрээр гулгана. Товчхондоо хэлэхэд хэлхээтэй юм шиг үргэлж цугтаа байх ажээ. Охид бүжгийн жинхэнэ хорхойтнууд... Энэ бүхэн тун таатай, зугаатай сонсогдож байгаа биз? Үнэхээр ч олон талаараа тийм байлаа. Гэвч тэдэнд ганцхан асуудал байсан нь бүгд хөршийнхөө нэгэн охинд атаархдаг явдал юм...

      “Итгэл төгс байхын хүч чадал гэдэг хязгааргүй” Абди хэмээх бяцхан хүүд маш том үүрэг даалгавар оногдсон байлаа. Тэр хүү түүний багш болох Эли хэмээх уран дархны урласан дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнт хүзүүний зүүлтийг хааны хатанд хүргэж өгөх ёстой болжээ. Гэвч ямар ч саад бэрхшээлтэй байсан тэрээр Амьдралд тохиолдох бүх юмс сайн сайхны төлөө байдаг гэсэн багшийнхаа сургаалыг даган итгэл найдвараа огтхон ч алдаагүй юм.

      DK олж мэд! Умард болон өмнөд туйл ном нь туйлын тухай гайхалтай баримтууд, сонирхолтой гэрэл зургуудыг багтаасан төдийгүй нимгэн ч гэлээ өргөн агуулгатай ном юм.
      Умард болоод Өмнөд туйлийн тухай олон сонирхолтой баримттай танилцаарай. Жишээ нь: Евроазиас умард туйлд нүүн очсон хүмүүс бол анхны туйл судлаачид төдийгүй тэндхийн анхны иргэд ажээ. Тэд ойролцоогоор НТӨ 2500 онд Умард туйлд хүрчээ. Гринландын нийт газар нутгийн 70 хувь мөсөн бүрхүүлтэй. Цагаан баавгай, туйлын үнэг зэрэг амьтад нь туйлын цаг уур, орчиндоо уусах мэт цагаан үс ноостой болж хувьсан өөрчлөгдсөн байдаг.
      Нарнаас цацарсан, энгийн нүдээр харахын аргагүй өчүүхэн жижиг атомууд дэлхийн соронзон орон (дэлхийг тойрсон соронзон хүчний талбай)-д орж ирмэгцээ манай агаар мандлын хийн атомуудтай мөргөлдөж эмх замбараагүй хөдөлдөг юм. Энэхүү хөдөлгөөний эрчим гэрэл болж харагддагийг нь бид “Туйлын туяа” хэмээн нэрлэж хэвшжээ. Титаникийг живүүлсэн мөсөн уул Жакобшавн хэмээх мөсөн голоос тасарсан гэх мэт олон сонирхолтой баримтыг мэдэж аваарай.

      Илүү ихийг олж мэдэцгээе!

      "Олжмэд!'' цувралын ном тус бүрд мэдлэг сорих асуулт хариулт, он цагийн товчоон, агуу нээлтүүд, амьтад, ургамлын төрлүүдийг багтаасан зурган хүснэгт болон олж мэдсэн зүйлсээ бичих хуудас бий. Ой модонд ямар амьтад амьдардаг бол гэж сонирхож байсан уу? Эсвэл яагаад зарим модод өвөл болохоор навчсаа гөвдөг юм бол? 

      Дэлхий дээрх хүчилтөрөгчийн хорин хувийг Амазоны ширэнгэн ой ялгаруулдаг. Дэлхийн шувуун төрлийн гучин гурван хувь нь Амазоны ширэнгэн ойд амьдардаг. Галд өртсөн ой мод 50-100 жилийн дараа шинээр ургаж шинэчлэгддэг. Нэг минутад тавин хөл бөмбөгийн талбайтай тэнцэхээр модыг өдөр бүр огтолж байгаа нь үнэхээр харамсмаар тоо баримт юм. Өнөө цагт эмчилгээнд хэрэглэж байгаа эмийн ургамлын 25 хувийг ширэнгэн ойгоос түүж ашигладаг. Нэг том мод дөрвөн хүний өдрийн хэрэглээний хүчилтөрөгчийг ялгаруулдаг. Хэрэв та модны тайрдастай таарвал тухайн мод хэдэн нас насалсныг тойргийнх нь тоогоор мэдэж болно. Ойролцоогоор 100 жилийн дараа ширэнгэн ой үгүй болох аюул нүүрлэж байгаа зэрэг олон сонирхолтой мэдээллийг энэхүү номоос олж уншаарай. 

      Чулуун зэвсгийн үе нь хүн төрөлхтний түүхийн бараг дийлэнх үеийг хамрана. Археологчдийн малтан гаргасан эд өлгийн зүйлсэд үндэслэн бид чулуун зэвсгийн үеийн талаар мэдэж авдаг. Энд буй баримт, мэдээллийг мэдлэгийн сандаа нэмэрлэж найз нөхдөдөө ярьж өгөөрэй. Неандерталь хүмүүс хүйтэн агаарт амьсгалахад тохиромжтой том хамартай байжээ. Обсидиан чулуу бол дэлхий дээрх хамгийн хурц ирмэгтэй материал. Чулуун зэвсгийн үеийн хүмүүс обсидиан чулуу ашиглан маш хурц ирмэгтэй хутга хийдэг байв. Өнөөдөр ч гэсэн энэ чулуугаар хийсэн хутгаар нарийн мэс заслыг гүйцэтгэж байгаа гэх зэрэг олон мэдээллүүд энэ номд бий. 

      Энэхүү номд хөгжилтэй баримт, гайхалтай зураг, асуултууд багтаасан бөгөөд чулуун зэвсгийн үе гэж хэдий үеийг хэлдэг, чулуун зэвсгийн үеийн хүмүүс хэрхэн, хаана амьдарч байсан, мөстлөгийн үеийн тухай, чулуун зэвсгийн үеийн амьтад, арслан зааны тухай, багаж хэрэгслээ хэрхэн урладаг, чоныг хэрхэн гаршуулсан, тэр үеийн хувцас, сүсэг бишрэл, агуйн сүг зураг, анхны фермерүүдийн тухай бүхнийг олж мэдээрэй. 

      ''Мэргэжилтэнтэй танилцана уу'' хэсгээс Лондон хотын музейн ажилтан Доктор Бекки Скотийн тухай уншаарай. Тэрээр Неандертал хүний судлалаар мэргэжсэн бөгөөд тэдний хэрэглэж байсан чулуун зэвсгийг нарийвчлан судлах замаар Английн суваг хавийн нутагт хэрхэн амьдарч байсныг нь илрүүлэхээр ажиллаж байгаа юм. Энэхүү ном нь түүхийн хичээлийн гарын авлага, мэргэжил сонгох, мэдлэгээ тэлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

      Дэлхийн хамгийн өндөр уул юу вэ гэдгийг мэдэхийг хүсэж байсан уу? Эсвэл хамгийн том тивийг ч юм уу? 

      Энэхүү номоос бидний одоо амьдарч буй дэлхий хэрхэн яаж бий болсон, юу юунаас тогтдог, ямар ямар амьтан ургамал байдаг зэргийг олж мэдэх боломжтой юм. Дэлхий дээрх халуун цөмөөс эхлээд түүний гадаргууг бүрхсэн уулс, цөл, далай хүртэл ямар бүтэцтэй болох, яагаад улирал солигддог, усны эргэлт хэрхэн ажилладаг, яагаад хүн ам маань өсөн нэмэгдэж байгааг өнгөт зураг дүрсний тусламжтайгаар ойлгоход хялбар аргаар тайлбарласан тун сонирхолтой ном юм.

      Амьтад ном нь олон сонирхолтой баримт, зургуудыг багтаасан бөгөөд уг номоос амьтад гэж юу вэ, түүний дотор сээр нуруутан, хөхтөн амьтад хаана амьдардаг, шувууд, хэвлээр явагчид, хоёр нутагтан, загас, сээр нуруугүй амьтад, шавж болон амьдрах орчны төрлүүд, дасан зохицолт зэрэг олон зүйлийн талаар олж мэдээрэй. 

      Манай дэлхий дээр сая сая төрлийн амьтад амьдардаг бөгөөд төрөл тус бүрийг зүйл хэмээн нэрлэнэ. Шоргоолжноос эхлээд заан хүртэлх бүх амьтдад цөөн хэдий ч адил төстэй зүйлс байдаг. Жишээ нь: нарны гэрлээс энерги авдаг ургамлаас бусад бүх амьтад амьд үлдэхийн тулд бусад амьд биетийг иддэг байна. Ургамал нүүж чаддаггүй байхад амьтад нэг газраас нөгөө рүү нүүдэллэдэг. 

      “Мэргэжилтэнтэй танилцана уу” хэсгээс Оксфордын их сургуулийн дэргэдэх ''Зэрлэг Байгаль Хамгааллын Судалгааны Нэгдэл''-ийн захирал, профессор Дэвид Макдоналдын ярилцлагыг уншаарай. Түүний багийнхан дэлхий дээрх олон төрлийн амьтдыг судалдаг бөгөөд онцгойлон арслангийн талаар судалгаа хийдэг.

      Шинжлэх ухааны ертөнц гайхамшигтай сонирхолтой зүйлсээр дүүрэн. Аянга цахилгаан яагаад цахилдаг, дэлхийн татах хүчний онолыг хэн анх нээснийг мэдмээр байна уу? Тэгвэл шинжлэх ухааны гайхамшигт нээлтүүдийн талаар танин мэдэж, мэдлэгээ сориорой. 

      Энэхүү ном олон чухал нээлтүүдийг зураг болон товч тайлбаруудаар харуулсан бөгөөд хэн, хэзээ ямар нээлт хийснийг харуулах он цагийн товчоон, асуулт, хариултыг багтаасан юм. Тахиа өглөө яаж биднийг сэрээдгийг шинжлэх ухаан тайлбарлана. Тахианы хошуунаас гарсан дууны долгион агаараар дамжин чихэнд хүрнэ. Унтраалганы товчлуурыг дарснаар цахилгаан гүйдэл хэлхээгээр хэрхэн гүйж гэрэл хэрхэн асаахыг шинжлэх ухаан ойлгуулна. Хувцас биеийг хэрхэн дулаан байлгадгийг ч шинжлэх ухаан тайлбарладаг. Бид яагаад өдөр бүр хоол идэх ёстойг мөн л шинжлэх ухаан хэлж өгнө. Хөдлөх, өсөх, дулаацахад хэрэгтэй энерги, эрчмийг хоол тэжээл агуулдаг гэх мэт олон мэдээллүүд бий. 

      "Мэргэжилтэнтэй танилцана уу" хэсгээс Их Британи улсын Лондонгийн эзэн хааны коллежийн материал судлалын эрдэмтэн Доктор Сьюз Кундутай хийсэн ярилцлагыг уншаарай.

      Робот хэр хурдан гүйж чаддагийг чи мэдэх үү? Эсвэл хиймэл оюун ухаан гэж юу болохыг? 

      21-р зуунд дэлхий шинэчлэгдэн өөрчлөгдөж, бидний төсөөлж ч байгаагүй олон сонирхолтой нээлт хийгдэж, техник технологийн олон гайхалтай шинэ бүтээл бий болсоор байна. Үүний нэг бол яахын аргагүй робот билээ. Энэхүү номоор дамжуулан роботыг хэрхэн хийдэг вэ, хийхэд хэр хугацаа зарцуулах вэ, тэд хүмүүст яаж тусалдаг вэ, ирээдүйд роботууд яаж шинэчлэн өөрчлөгдөх вэ гэх мэт сонирхолтой асуултын хариултыг олж мэдэх болно. Хөгжилтэй асуулт хариулт, хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, сонирхолтой зургаар дүүрэн тул хэнийг ч хэзээ ч уйдаахгүй.

      Хүний бие номд эд эсээс эхлэн тархи хүртэл бие махбодын бүх зүйлийг багтаасан тул хүүхдүүдэд хүний бие хэрхэн ажилладаг талаар тодорхой ойлголт өгөх болно. 

      Эхийн хэвлий дэх ургаас эхлээд насанд хүрсэн хүний биеийн ясны бүтцийг хүртэл тайлбарлаж өгсөн тул үнэхээр сонирхолтой биш гэж үү? Хүн хэрхэн таван мэдрэхүйгээ ашиглан мэдэрдэг, булчин шөрмөс гэж юу вэ, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо хэрхэн ажилладаг талаарх нарийн төвөгтэй ойлголтыг хүртэл хялбар аргаар өнгөт зураг дүрс, тодорхой баримт ашиглан тайлбарласан тул хэн ч уншсан амархан ойлгох болно.

      Хүүхдийн номын Жангар редакцаас Харри Поттер: Шидтэний лавлах номыг албан ёсны эрхтэйгээр эрхэм уншигчдадаа өргөн барьж байна. Эл ном нь Харри Поттерын ертөнцийн тухай бүхнийг багтаасан гайхалтай баялаг зургаар дүүрэн лавлах юм.

      Есөн бүхэл дөрөвний гурав тоот галт тэрэгтээ суугаарай. Энэ номоор дамжуулан Харри Поттерын ертөнцийн гайхам сайхныг мэдэж авах болно. Бидний олон дурсамжийг хамт бүтээлцсэн дүрүүдтэйгээ эргэн учирч, квиддич тоглон, шидтэний ертөнцийн олон соёл ёс заншилтай танилцаарай. Бидний хэдийн мэдэх басхүү сайтар танилцаж амжаагүй нууцлаг газар орнуудаар аялахад тань Хүлэг баатрын автобус хэрэг болно.

      Мэдээж бид шидтэний ертөнцийн хамгийн алдартай сургууль болох Хогвартсаар зочилж, тэрхүү гайхамшигт шилтгээн болон Хориотой ойн булан тохой бүрээр аялах болно. Чи аль ч тэнхимд хуваарилагдаж болно. Хэрвээ чи аль нэг тэнхимд орохыг үнэхээр их хүсэж байвал Хуваарилагч бүрхээс гуйхад л хангалттай. Тэнүүлчний газрын зургаа бэлдээрэй!

      Оливандрын дэлгүүрээс саваа худалдан авахаа мартаагүй биз! Учир нь эхний хичээл Хар хүчнээс хамгаалахуй.

      Шидтэний ертөнцийг удирдан зохицуулах Ид шидийн яам, алт эрдэнэсээр дүүрэн Гринготтс банк, Гэгээн Мунгогийн ид шидийн өвчин эмгэг, бэртэл гэмтлийн эмнэлэг, Умард тэнгисийн хаа нэгтээ байх жихүүн хүйтэн Азкабаны шорон зэрэг байгууллагуудтай танилцаарай.

      Мөн Хориотой ойн захын умгар урцандаа суух Хагридынхаар зочлон гайхамшигт амьтадын талаарх эцэс төгсгөлгүй сонирхолтой яриаг нь чагнаж, хэрэв зориг чинь хүрвэл Хориотой ойд нэвтрэн нууцыг нь тайлаарай. Шидэт амьтад гэж юу вэ? Бас тэднийг хаанаас олох вэ?

      Нууцлаг газруудыг нээн, шидэт савааны учрыг олж, гайхамшигт амьтадтай учирч, шидтэнүүдтэй танилцъя. Хуваарилагч малгайнаас эхлээд шившлэг шившихэд хэрэгтэй бүхэн энд бий!

      Энэхүү гайхамшигт ном Хогвартсын Шидэт амьтан арчлах хичээлийн үндсэн гарын авлага болдог билээ. Харри Поттерын ертөнцөд алдарт Мажизоологич, аялагч Ньют Скамандер олон жил дэлхийг тойрон шидтэнүүдийн нэгэн адил маглуудаас далд оршдог олон араатан, гөрөөтөнг илрүүлэн судалсан хэмээн дурдагддаг. Харри Поттер зохиол дээр гардаг олон амьтдыг хаанаас олох, тэдэнтэй хэрхэн харьцах талаар үндсэн цуврал бүтээлүүдэд дурдагдаагүй нарийн мэдээллийг энэхүү номоос мэдэж аваарай.

      Гайхамшигт амьтад ба тэдний оршдог газар номоос олсон орлогыг Комик Релийф болон Ж.К. Роулингийн олон улсын Люмос буяны байгууллагад хандивлах бөгөөд тэд ямар ч шидтэний хүч чадлаас давсан ид шидийг үзүүлэх болно. Хэрэв үүнийг мөнгөө зарцуулах хангалттай шалтгаан биш гэж бодож байвал мантикорын дайралтад өртөх үед хажуугаар тань өнгөрч таарсан шидтэнүүд танд туслаасай гэж найдах л үлдлээ.

      Харри Поттер цуврал номд Шидтэн, шулмын Хогвартс сургуульд хичээлийн сурах бичиг болгон ашигладаг олон номууд дурдагддаг. Тэдний нэг нь “Квиддичийн бүх цаг үеийн түүх” хэмээх энэ ном билээ. Бодит ертөнцөд олон сая хүн хөл бөмбөг болон сагсан бөмбөг гэх мэт спортуудад шимтэн дурладгийн нэгэн адил Квиддич бол Харри Поттерын шидтэний ертөнцийн хамгийн олон үзэгч сонирхогчтой спорт тоглоом билээ. Энэ ном дээр үндсэн зохиолууд болон кино цувралд цухасхан дурдаад өнгөрсөн Квиддичийн талаарх бүхнийг дэлгэрэнгүйгээр өгүүлсэн юм.

      Хэрэв та алтан снитч хаанаас гаралтай юм бол, Вигтауны Хэсүүлчидийн дээл дээр яагаад махны хутга байдаг юм бол хэмээн гайхаж байсан бол танд “Квиддичийн бүх цаг үеийн түүх” ном хариулт өгнө.

      Энэхүү номын борлуулалтаас олсон орлогыг Комик Релийф болон Люмос санд хандивлах бөгөөд таны зарцуулсан мөнгийг сайн үйлсийн ажилд зориулах юм. Энэ үйл хэрэг нь Родерик Плумптон 1921 онд алтан снитчийг гурван секунд хагасын дотор барьж авснаас ч чухал явдал билээ.

      Бидний ертөнцөд үлгэр домгийн арвин их цуглуулгыг өвлүүлэн үлдээсэн Ханс Кристиан Андерсен хэмээх агуу үлгэрч байдгийн адил шидтэний ертөнцийн Андерсен бол Туульч Бийдл билээ. Харри Поттер ба Үхлийн шүтээн номд Дамблдор нас барахаасаа өмнө эд хөрөнгөө хүмүүст гэрээслэн үлдээсэн юм. Энэ үед Хермиони Грейнжерт өөрийн “Туульч Бийдлийн үлгэрүүд” номоо үлдээдэг. Харин Хермиони, Харри, Рон гуравт энэ номоос олон нууцыг олж тайлан, эцэст нь харанхуйн эзнийг ялж чаддаг. Уншигч та Харри Поттерын ертөнцийн ид шидийн олон хууль, үлгэр домгийг энэ номоос мэдэж авах боломжтой.

      Мөн энэхүү номыг Хермиони Грэйнжер эртний Рун бичгээс орчуулж, профессор Альбус Дамблдорын бичсэн тэмдэглэлийг Хогвартсын архивын зөвшөөрлөөр хавсаргаж оруулсан болно.

      Бяцхан хунтайж энэ дэлхий дээр биш, бага гараг Б 216-д амьдардаг байжээ. Тэр гараг нь бургилж буй хоёр галт уул, сөнөсөн нэг галт уултай, бяцхан хунтайжаас арай томхон гараг билээ. Орчлон хорвоод цор ганц байдаг хэмээн итгэж, хайрлан хамгаалдаг цэцгээ орхиод гарсан тэрээр олон гарагаар аялаж ван ноён, худалдаачин, архичин, дэнлүү асаагч, газарзүйч зэрэг хүмүүстэй уулзаж, эцэст нь дэлхийд ирсэн ажээ. Энэ зохиол нь Антуан де Сэнт-Экзюперийн бусад зохиолуудтай огт адилгүй бөгөөд тэрээр тайлбар зургийг нь өөрөө зурсан байна. Зохиолын энгийн, ойлгомжтой дүрслэлийн цаана ёгт, гүн гүнзгий утга агуулга нуугдаж буй бөгөөд хар аяндаа өрөвдөх, хайрлан энэрэх сэтгэлийг төрүүлнэ.

      “Пиппи Така Тукагийн оронд” Шведийн зохиолч Астрид Линдгрений хүүхдийн цуврал зохиолын гуравдугаар боть бөгөөд 1948 онд хэвлэгджээ. Өмнөх ботиудын нэгэн адил Ингрид Ванг Ниман номын зургийг зуржээ. Эхний хоёр цувралд, Шведийн жижигхэн тосгонд гэрийн тэжээмэл сармагчин, морь хоёрынхоо хамт амьдардаг есөн настай бяцхан охин Пиппигийн талаар, түүний гайхалтай түүхүүд, найзуудын хамтаар өнгөрүүлэх адал явдалт өдрүүд түүнчлэн ааваас нь захиа ирж байгаа тухай өгүүлдэг билээ. Харин цувралын сүүлийн номд буюу “Пиппи Така Тукагийн оронд” номд өмнөх цувралууд дээр гарсан үйл явдлаас хэсэг хугацааны дараах үе гардаг ба Пиппигийн аав ямар учраас халуун орны арлын хаанаар өргөмжлөгдсөн тухай ба Пиппиг аралдаа урьж, гүнжээр өргөмжлөх болсон тухай сонирхолтой түүхийг өгүүлж, Пиппи найзуудын хамт алс холын арлыг зорьж байгаа тухай гардаг.

      Эхний номд Шведийн жижигхэн тосгонд гэрийн тэжээмэл сармагчин, морь хоёрынхоо хамт амьдардаг есөн настай бяцхан охины талаар болон түүний гайхалтай түүхүүдийг өгүүлдэг билээ. Харин Пиппи завиар аялсан нь хэмээх хоёрдугаар цуврал дээр Пиппи, Томми, Анника гэх хоёр найзын хамтаар хөгжилтэй зүйлс хийж, өөрийн ямар ч дүрэм журамд баригддаггүй чөлөөт ертөнцөд хэрхэн адал явдлыг бүтээж байгааг өгүүлдэг. Тэгтэл удаан хугацаанд эзгүй байсан Пиппигийн ааваас захиа ирснээр тэд Така Тукагийн орныг зорино.

      Номд Шведийн жижигхэн тосгонд гэрийн тэжээмэл сармагчин, морь хоёрынхоо хамт амьдардаг есөн настай бяцхан охины талаар болон түүний гайхалтай түүхүүдийг өгүүлнэ. Пиппигийн гол эд хөрөнгө нь алтан зоосоор дүүрэн цүнх, төрөл бүрийн жижиг эрдэнэстэй олон шургуулга бүхий шүүгээ хоёр юм. Түүний аав нь далайчин бөгөөд ихэвчлэн эзгүй байдаг тул, охин хоолоо хийж, гэрээ цэвэрлэн, байшингаа засаж, тэжээмэл амьтдаа ч арчлан бүхнийг өөрөө бие даан хийж амьдардаг юм. Бүх насаараа аавынхаа хамт тэнгис далайгаар хэсүүчлэн амьдарсан Пиппи хэтэрхий эрх дураараа, хүмүүжилгүй гэмээр зантай. Тэр хөрш айлынхаа Томми, Анника хоёртой сайн найзууд бөгөөд тэдэнтэйгээ хамт өдөр бүрийг адал явдлаар дүүрэн өнгөрүүлдэг. 

      Зохиолд Лалли хэмээх индиан охинд тохиолдсон хөгтэй, хөгжилтэй, уйтай олон олон адал явдлууд хөвөрдөг. Тэрээр нэг ном дээр бичсэн Морзын кодыг өдөр шөнөгүй цээжилдэг. Гэвч хожим энэ нь худал зохиомол зүйл болохыг мэднэ. Ингэснээр тэр томчуудад эргэлзэх бөгөөд ямагт өөрөө бүгдийг туршиж үнэн, худлыг мэдэхийг хичээнэ. Ингэх явцад аав ээж, багш нартайгаа үл ойлголцолд хүрдэг. Ийнхүү цаашид юу болохыг танд үлдээе. ... Хүний тархи анх сурсан зүйлээ хамгийн түрүүнд санадаг шүү дээ. Тиймээс ямарваа нэг үгийг анхнаасаа л дүрмийн алдаатай бичээд сурчихвал дараа нь тэр үгээ бичихдээ байнга эргэлздэг болчихдогтой л энэ бүхэн яг адилхан. Тиймээс би жинхэнэ Морзын кодыг эхнээс нь сурах гэж асар их цаг зарцуулсан даа...

      Зохиолч номынхоо талаар, эхний удаа уншихад та энгийн нэгэн шидэт түүхийг олж харах ба хоёр дахиа уншвал тэрхүү үлгэрчилсэн зохиолын цаана нуусан миний гол санааг олох болно гэсэн байдаг. Хүн бүрийн дотор бага насны дурсамжууд, тухайн үеийн мэдрэмжүүд насан өөд болох хүртэл нь дотоод сэтгэлд нь нуугдаж байдаг учраас би хүүхдийн ном бичих дуртай гэж номын зохиогч өмнөх үгтээ бичжээ.

      Аавыгаа нас барсны дараа ээжтэйгээ хоёулаа үлдсэн Юсуф хүү мөргөлд очих дургүй бөгөөд ихэс дээдсийг хүндэлдэггүй гэх шалтгаанаар өлсгөлөнгийн ирмэгт тулдаг. Ийнхүү тэд сүүлчийн хөрөнгө болох үнээгээ зарж хэдэн өдрийн өл залгуулахаар шийдэх боловч Юсуф шуналт хүний башир аргад хууртан мөнгөний оронд “шидэт үр” авч орхино. Үрийг газарт суулгахад, бусад мод шиг өөдөө биш уруугаа мод ургачихсан байх ажээ. Адал явдал цаашид улам сонирхолтойгоор үргэлжлэх болно.

      Начо хэмээх Испани хүү дэлхийн хоёрдугаар дайны үед аялан тоглолт хийж яваад гэртээ харих аргагүй болж Австрали тивд бүрмөсөн үлдсэн Венийн найрал дууч хөвгүүдийн тухай тэр дундаа Густав хэмээх хүүгийн сэтгэл догдлом түүхийг олж сонсоно.

      Густав аялах бас дуулах дуртай, 1938 онд 10 настайдаа тэр аль хэдийн алдартай болсон байлаа. Учир нь тэр ''Венийн найрал дууч хөвгүүд''-ийн нэг байсан юм. Дэлхийг тойрч, урт удаан хугацаагаар аялан тоглолт хийж явсан хөвгүүд дайны улмаас эх орондоо буцах аргагүй болж Австралид үлдэн, үрчлэгддэг. Густав 20 жилийн дараа хуримаа хийхдээ л гэр бүлийнхэнтэйгээ ахин уулзана. Олон жилийн дараа Мадридад амьдардаг Начо хүү энэ түүхийг санамсаргүй олж сонсоно. Начо ч бас дуу хөгжимд хайртай, өөр хотод нүүж ирээд удаагүй болохоор найз нөхөдгүй ганцаардана. Ээж нь түүнд дууч шувуу бэлэглэж Начо шувуундаа хэрхэн дуулахыг зааж өгснөөр ганцаардахаа больж, найз нөхөдтэй ч болно. Төмөр торон доторх дууч бяцхан шувуу Амадеус болон түүнтэй адил ганцаардан гуних Начогийн зан байдлаас уншигчид зарим үед хүмүүс бид гадаад ертөнцөөс өөрийгөө тусгаарлан, эргэн тойрнынхноо өөрийн таамгаар дүгнэж, өрөөсгөл бодолдоо хүлэгдэж байдгийг олж харах болно. Густавын түүхийг сонссоноор Начо аливаа зүйлийг гүн гүнзгий, өргөн хүрээтэй харж, дотоод зөрчлөөсөө чөлөөлөгдөж чадна. Тэднийхээр байнга зочлон ирэх Эле эгчийгээ уйтгартай, залхмаар хөгшин хэмээн түвэгшээж байсан нь ч өөрчлөгдөж, Густавын тухай сонссоноор өнгөрсөн цаг хугацаагаар аялаж, энэ настай эмэгтэйн дотоод сэтгэлийн сайхныг бишрэх болно. Далан жилийн тэртээ нэгэн хөвгүүнд тохиолдсон хэрэг явдлаас орчин цагийн өөр нэгэн хөвгүүн өөрийгөө нээж харах түлхүүрийг олох юм. Гучаад оны үеийн Венийн дууч хөвгүүдийн түүхээс сэдэвлэн басхүү австричуудын соёл, олон үнэтэй санаагаар баяжуулан, өнгөрсөн ба одоо цагийн үйл явдлыг хэлхэн бичихдээ хэн нэгний түүх өөр нэг хүнд хэрхэн нөлөөлдөг болохыг энэ зохиол харуулжээ. Түүнчлэн төрж өссөн орчин ахуйгаасаа салж, холдсон хэн бүхэнд тохиолддог бэрхшээлийн тухай, нөхөрлөл, хөгжим тэр дундаа найрал дуучид хамтын хүч чармайлтаар нэг хүн мэт болдог тухай ч өгүүлжээ. Австралийн үндэсний музейд ''Венийн Дууч хөвгүүд''-д зориулсан танхим одоо ч бий. Хөгжим, хүүхэд нас тэднийг холбож Начо нас дээр гарсан Густавд захидал бичнэ... Гайхалтай басхүү сэтгэл шимшрэм бодит түүхээс сэдэвлэн бичсэн, усан будгийн зургуудтай энэхүү номыг уншаарай.

      Александр Грин нь хүүхэд залуучуудыг мөрөөдөл, итгэлээр жигүүрлэн үүндээ хүрэх урам зоригт хөтөлсөн бүтээлүүд туурвисан билээ. Зохиолчийн мэндэлсний 120 жилийн ойгоор ОХУ-ын зохиолчдын эвлэл Киров, Слободов хотуудын захиргаатай хамтран Александр Гриний нэрэмжит 'Утга зохиолын шагнал'-ыг бий болгон, 2000 оноос хойш жил бүр шагнадаг болжээ. ...Охин нэг байшингийн дээврээс нөгөө рүү санаандгүй харж байтал гудамжны харалдаа харагдах тэнгисийн хэсэгхэн цэнхэр завсарт аранзал улаан дарвуултай цав цагаан онгоц байх нь түүний нүдэнд тусав. Гэнэтхэн зүрх нь толгой эргэтэл булгилж, хөөрч баярласандаа нулимс нь урсан гарах тэр агшинд огло үсрэн босов. Энэ үед 'Секрет' хөлөг зүүн хажуугаараа эрэг даган явсаар багавтар хошууг тойрч байв. Аранзал өнгөт торгон гал дор байх цасан цагаахан тавцангаас нь зөөлөн ая эгшиглэн хөх ёроолтой уусан нийлэх аж...

      Зохиогч Анна Сьюэлл 12 настайгаасаа ажилчдын хүүхдүүдэд ном уншиж өгдөг байжээ. Тэрээр 'Хилэн хар' зохиолоо долоон жилийн турш бичсэн билээ. Тэрбээр нэгэн өдрийн тэмдэглэлдээ 'Амьтдыг хайрлах, тэдэнд чин сэтгэлээсээ хандах тийм л хандлагыг хүмүүст сэргээж өгөх гэсэндээ би нэг бяцхан түүх зохиолоо' гэж бичсэн нь бий. 'Хилэн хар' ном хэвлэгдэн гарсны дараа Англид морьдыг асрах, амраах байр хүртэл олноор байгуулагдаж байжээ. Бөртвикийн эдлэнд төрж өссөнөөс хойш сэтгэл хөдлөм, бартаат амьдралыг туулж, олон эзэнтэй учирсны эцэст өөрийн эдлэндээ буцаж ирсэн Хилэн хар морины сонирхолтой түүхийг энэхүү номоос шимтэн уншаарай.

      Италийн зохиолч Карло Лоренци 1883 онд Пиноккио гэх модон хүүд тохиолдсон сонирхолтой зохиолыг туурвижээ. Харин 1940 онд Диснейленд компани хүүхэлдэйн кино болгож дэлгэцнээ гаргаснаар олноо илүү алдаршсан билээ. Тиймээс дэлхийн мянга мянган хүүхдийн гэлтгүй нас насны хүмүүсийн хамгийн их сэтгэлд хоногшсон хайртай зохиол нь болж чадсан юм.

      Жеппетто хэмээх худалдаачин, найз Антионогоос нэгэн ярьдаг хэрчим авч түүгээрээ модон хүүхэлдэй урладаг билээ. Тэгээд түүнийг өөрийн төрсөн хүү мэт санаж Пиноккио хэмээх нэр хайрлажээ. Гэтэл тэрээр маш сахилгагүй, эрдэм ном сурах тун дургүй. Хамгийн сонирхолтой нь Пиноккио худал хэлэх болгонд түүний модон хамар сунаж урт болдог байв. Даанч тэрээр байнга худал хэлж, үргэлж л хэрэг төвөг тарина. Харин Пиноккио сайн хүүхэд болохыг хэчнээн хүссэн ч чадахгүй байдаг. Бүгд л өөрөөс нь хулгайлж, хумслан эсвэл хуурч мэхлэн, барьцаалж, эсвэл илжиг болгон хувиргахаар шийдсэн дэлхий ертөнцөд тэрээр амьдарна. Тааралдсан хүн бүр ийм жигшмээр зан гаргаж байхад, хүүхэлдэйн жаал сайн хүү болох боломжгүй байгаад гайхаад байх зүйл үгүй.
      Ийнхүү модон хүү олон сонирхолтой адал явдлыг туулсаар эцэс сүүлд нь түүнд юу тохиолдох бол? Тэрээр сахилгагүй модон хүү хэвээрээ үлдэх болов уу, яах бол. Энэ сонирхолтой номыг та хүүхдэдээ авч өгөн түүнийг Пиноккиотой хамт дүүрэн адал явдлаар аялуулаарай. Энэхүү зохиолыг уншсанаар таны хүүхэд үнэнч шударга байдал, хайр энэрэл, эр зоригийн талаар суралцах болно.

      Чарльз Лютвидж Доджсон буюу Льюис Кэрролл нь Английн хойд хэсэгт, Дэйрсбури хотын нэгэн жижигхэн тосгон болох Чеширт мэндэлжээ.
      Чарльз өөрийн жинхэнэ нэрээрээ маш олон математикийн холбогдолтой номууд бичжээ.. Харин Льюис Кэрролл нэрээрээ хүүхдүүдэд зориулж, уран зохиол, яруу найргийн олон бүтээл хэвлүүлсэн юм. Гэсэн ч Алиса гайхамшгийн оронд (1865), түүний үргэлжлэл болон гарсан Алиса толин дотор (1872) номууд нь олонд илүү танигдсан юм.…Алис хэдэн хором амаа жимийж, ярихын оронд энэ улсыг сониучирхан эргэн тойрноо ажлаа. Магадгүй хамгийн сонирхолтой улс оронд ирчихсэн мэт санагдав. Энд улсад тоо томшгүй олон жижиг горхи нэг талаас нөгөө тал руу шугам татчихсан юм шиг шув шулуун урсах ажээ. Харин голын хоорондох ногоон зүлэг шоо дөрвөлжин хуваагдсан байх бөгөөд булан бүр нь жижигхэн горхитой нийлсэн байлаа.
      - Энэ чинь яг л асар том шатрын хөлөг шиг харагдаж байна шүү дээ! гэж Алис хөөрөн дуу алдав.

      Жирийн л нэгэн зуны өдрийн үд дунд Алиса туулай нүхээр доош бууснаар ер бусын адал явдал нь эхэлнэ. Хачин сонин дүрүүдээр дүүрэн хачирхалтай ертөнцөд, тэрээр халаасны цаг барьсан туулай, инээвхийлэх мууртай уулзаж, галзуу цайллагаар зочлон, айдас төрүүлэм Бундангийн хатантай хамт модон бөөрөнцөг тоглоно! Тэдний энэ жигтэй, гайхамшигт үлгэрийн ертөнцөд төөрөлдсөн Алиса гэр лүүгээ буцах замаа хэрхэн олох вэ хэмээн бодлогоширч эхлэх ажээ...

      Дөрвөн зуун жилийн өмнө Лондоны ядуусын хороололд орших Ховдогчуудын гудамжны хогийн хашааны Том гэдэг гуйлгачин хүү ховорхон аз завшаанаар Англи гүрний эзэн хаан болж, харин ширээ залгамжлах сүр жавхлант жонон VI Эдуард осол ташаагаар хааны ордны гадна гэнэт хаягдаж хэнд ч үл тоогдох тэнэмэл гуйлгачин болсон хөгтэй сонин явдлын тухай энэ номд өгүүлжээ. Сайхан, муухай бас харгис, энэрэнгүй хоёр энэ амьдралд яаж зэрэгцэн оршиж болдгийг уг номд Том Кенти, Эдуард Теодор хоёрын дүрээр харуулжээ. Ядуу гэр бүлд төрсөн Том Кенти өөртэй нь усны дусал мэт адилхан төрсөн ханхүү хорвоо дээр байдаг гэж төсөөлөө ч үгүй явжээ. Ноорхой хувцас өмсөн, гуйлга гуйдаг Том хүү жинхэнээсээ ханхүүг үзэх юм сан, цэвэр сайхан хувцас өмсөх сөн гэж мөрөөддөг байсан нь хувь заяаны тохиолоор биелжээ. Ханхүү Эдуард, ядуу хүү Том хоёр санамсаргүй танилцан улмаар хүүхдийн гэнэн зангаар хувцсаа солин өмссөнөөс болж тэдний хувь заяа ч солигддог. Ингээд Том Кенти хааны ордонд олон адал явдалтай учирч харин ханхүү Эдуард тэнэмэл гуйлгачны хэцүү амьдралыг туулах болдог билээ.

      "Нисдэг анги" зохиолыг Германы алдарт хүүхдийн зохиолч Эрих Кестер 19933 онд бичжээ.
      Зохиолд сургуулийнхаа дотуур байранд амьдардаг хэсэг найзуудын зул сарын баярын өмнөхөн өрнөсөн хөгжилтэй, адал явдлаар дүүрэн, баяр гунигтай үйл явлуудыг тусгажээ. "Нисдэг анги" хэмээх жүжгийн зохиолыг бичсэн өнчин хүү Жонни Тротц, үргэлж өлсөж явдаг Маттиас Зельбман, өөрийгөө бусдад батлахыг үргэлж хүсдэг Ули фон Зиммерн, ядуу айлын хүү Мартин Талер бас ааш муутай ч сайхан сэтгэлтэй тэдний багш болоод нууцлаг "Тамхи татдаггүй"-н талаар энэ номд гарна.

      Зохиолч Рожер Ланслин Грийн нь 1919 онд Их Британийн Норфолк мужийн Норвич хотод мэндэлжээ. Тэрээр “Трой хотын үлгэр”, “Эртний египетийн үлгэрүүд”, “Грекийн баатруудын үлгэрүүд”, “Артур хаан ба дугуй ширээний хүлэг баатрууд” зэрэг эртний үлгэр домог, туульсын олон ном бүтээл гаргасан юм. Та бүхэндээ хүргэж буй энэ ном нь Английн ард түмэнд олон зуун жилийн турш амнаас ам дамжин, шударга ёс, эрэлхэг баатарлагийн жишээ болж олон янзын үлгэр домогт мөнхөрсөн сайн эрийн түүх билээ.

      ...Ингээд харанхуй ойд ууль шувууны дуу хадаж, тэртээ хол нэгэн чоно улих зуур онгон зэлүүд ойн цоорхойд, тэд бүгд сөхөрч суугаад, тангаргаа өргөлөө. Хэдийгээр тэд хууль зөрчсөн, оргож зайлсан гэмтнүүд ч гэлээ амлалт өчиг нь ариун бөгөөд үнэн байжээ. Саксончууд булаан эзлэгч, дарлан мөлжигчид байсан тэр цаг үед, Артур хааны ширээнд заларч асан язгууртан хүлэг баатар ч тэдний дунд байв.

      Германы зохиолч Эрих Кэстнерийг алдаршуулсан энэхүү хүүхдэд зориулсан анхны детектив роман анх 1929 онд хэвлэгдсэн бөгөөд өдгөө дэлхийн 60 хэлнээ орчуулагджээ.

      Энэ романд ёс суртахууны сургаалыг ил тод тулгалгүйгээр, дүрүүдийн үйл хэргээр дамжуулан харуулсан нь гайхалтай.

      Үйл явдал нь гоёчилж зассан уран зөгнөлийн орчинд бус, тухайн үеийн Берлин хотын орчинд, амьдралд байх бодит дүрүүдийн талаар өгүүлдэг нь энэ романыг тухайн цаг үед бичигдсэн бусад хүүхдийн зохиолуудаас онцгойруулдаг.

      Эмээ дээрээ зочлохоор галт тэргээр явах үедээ ээжийнхээ эмээдээ өгөөрэй гэсэн мөнгийг хулгайд алдсан Эмил хүүгийн хэрхэн хулгайчийг барьсан тухай адал явдалт сэтгэл хөдөлгөм түүх билээ. Тэрээр хэрхэн бусад хүүхэдтэй нэгдэж, ямар зам туулан мөнгөө олж авсныг уншигч та бүхэнд үлдээе.

      Жангар хүүхдийн номын редакц 'Дэлхийн шилдэг үлгэрүүд' цувралын хүрээнд 'Маршакийн үлгэрүүд'-ийг эх хэлнээс нь орчуулан, зураг дизайныг нь бүрэн шинэчлэн уншигч хүүхдүүддээ өргөн барьж байна. Түүний үлгэрүүдийг олон үндэстний үе үеийн хүүхэд багачууд амтархан уншдаг билээ. Энэ номонд Муурын байшин, Борогчин тахиа ба нугасны арван дэгдээхий, Арван хоёр сар, Тэнэг бяцхан хулганы үлгэр, Бяцхан цамхаг гэсэн нийт 5 үлгэр багтсан байна.

      'Эрэлхэг тугалган цэрэг', 'Хааны шинэ хувцас', 'Нугасны муухай дэгдээхий' зэрэг олон гайхамшигт үлгэрээрээ дэлхий дахины бяцхан уншигчдын хэзээний танил болсон нэрт зохиолч, яруу найрагч Х.К.Андерсений үлгэрүүдийг Жангар хүүхдийн номын редакцаас монгол хэлнээ орчуулан уншигч хүүхдүүддээ 'Дэлхийн шилдэг үлгэрүүд' цувралын хүрээнд эрхлэн гаргаж байна. Түүний үлгэрүүд гайхамшигтай уран сэтгэмж, яруу дүрслэлтэй бөгөөд бодит амьдралын үнэн тусгал болж чадсан тул хичнээн уншсан ч уйдахын аргагүй байдаг билээ. Энэ номонд Шидэт хэт, Гахай маллагч, Хааны шинэ хувцас, Эмзэгхэн гүнжийн үлгэр, Шүдэнз зардаг охин зэрэг нийт 8 үлгэр багтсан байна.

      Жангар хүүхдийн номын редакцаас хүүхэд багачууд та бүхэндээ Германы алдарт зохиолч ах дүү Гримм (Жакоб Гримм, Вилгельм Гримм)-ийн “Ойн гурван бяцхан эр”, ”Чоно ба долоон ишиг”, “Эрхийн чинээ хүү”,“Улаан малгайт”, “Хэнзель, Гретель хоёр”, “Гаргүй охин”, “Бремений хөгжимчид”, “Аз жаргалд умбасан Ханс хүү” хэмээх үлгэрүүдийг толилуулж байна. Эдгээр үлгэрүүд нь одоо ч хүн төрөлхтний хамгийн сонсох, унших дуртай үлгэрүүд хэвээр байгаа билээ.

      Монгол ардын үлгэр нь уран яруу хэллэг, хурц тод дүрслэлээрээ бусад орны үлгэрүүдээс ялгарахаас гадна хүүхдийн хийсвэрлэн бодох сэтгэлгээг хөгжүүлж, тэдний сэтгэл зүйг зөв төлөвшихөд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Монсудар хэвлэлийн газар, Жангар хүүхдийн номын редакц та бүхэндээ 'Монгол ардын шилдэг үлгэрүүд'-ээ хүргэж байна. Бидний аав ээж, эмээ өвөө бүгд эдгээр үлгэрүүдийг сонсож, үр ачдаа ярьж өгсөөр өнөөг хүрсэн байдаг. Үлгэр сонсох дуртай хүүхэд номонд хайртай болдог бөгөөд ном уншдаг хүүхэд хүнийг хайрлах, өрөвдөх, нинжин сэтгэлтэй болж өсдөг билээ.

      "Шинжлэх ухаанч цуврал"-ын хоёр дахь бүтээл болох "Гэгээ" ном Гэрэнд байршлаа.

      Бид гэрэл гэгээ рүү тэмүүлдэг учир гайхамшгийг бүтээж чадсаныг түүх гэрчилдэг. Сэтгэлдээ, оюун ухаандаа гэгээ оруулах гэж хичээдэг учраас хүмүүс хөгжиж, дэвшдэг. Миний бяцхан охинтой хамт дэлхийг хайрлаж, энх тайвнаар хамтран амьдрах ирээдүйн дэлхийн хүмүүс уншина гэх итгэлээр энэ үлгэрийг бичлээ.

      128 хуудас үггүй график ном болох "The Arrival"-ын зохиолч, зураач Шон Тэн анимэйшн уран бүтээлч бөгөөд түүний богино хэмжээний анимэйшн нэгэн цаг үед Оскарын шагналын эзэн болж байсан билээ.

      Харь газрын ойлгомжгүй мэдрэмж, гэр бүлээ, дассан газар орноо санагалзах, шинэ орчин, шинэ хүрээлэлд учраа олж амьдрах тухай цагаачийн амьдралыг харуулах энэ бүтээлээс та үггүй зурагт номын чадал чансаа хэчнээн хязгааргүй болохыг олж харж болно. 

      Дэлхийн бестселлер номын зохиолчид болох Оливер Жефферс, Сэм Уинстон нарын нэгэн бүтээлч номыг Гэрэн нь толилуулж байна.

      Толь бичиг бусад ном шиг өөрийн түүхийг хүүрнэдэг байхсан гэж хүснэ. Ингээд нэг өдөр тэр доторх үгсээсээ амьлуулахаар шийджээ. Өөрийн хуудсуудаараа дамжуулан ашгүй нэг түүх хүүрнэж болох нь байна шүү дээ! Гэхдээ дотор нь агуулагддаг үгс бөөгнөрөөд, учир нь олдохгүй эмх замбараагүйтэлд орвол яана аа? Толь бичиг ингэе гэж огт санаагүй шүү дээ. Азаар түүний найз Цагаан толгой толь бичгийн үгсийг буцаж байрандаа ороход туслах болно.

      Тэр чигтээ дүрслэгдсэн зургаараа түүхээ хүүрнэх энэхүү ном 2007 онд Америкийн хамгийн өвөрмөц зурагт номд олгогддог Калдекоттын шагналын эзэн болж байсан билээ.

      Хүүхдийн уран төсөөлөлд хязгаар үгүй. Тэр чанарыг нь улам өрдөх энэ зурагт номыг ээж аав, асран хамгаалагч та бүгд өөрсдийн хүссэнээр хүүрнэн өгүүлээрэй. Гол дүрүүдэд нэр өгөөд харагдах зураглалд хүссэн түүхээ зохион ярьж өгөх боломжтой.

      Америкд хэвлэгдэн гарсан зурагт номуудаас одоог хүртэл борлуулагдаж буй хамгийн дээр үеийн зурагт ном бол Вонда Гоогийн "Сая сая муур" билээ.

      Хамтдаа энх тунх амьдрах эмгэн, өвгөн хоёр их ганцаардаж буйгаа мэдэрч буйгаар зохиол эхэлнэ. Эхнэр нь мууртай болох хүслээ өвгөндөө хэлэхэд өвгөн муурны эрэлд гардаг. Өвгөн явсаар "Энд ч нэг, тэнд ч нэг муур. Муур, муурын зулзага хаа сайгүй. Зуу зуун, мянга мянган муур, сая сая, тэрбум тэрбум муур..." хөглөрөн байх нэгэн довцог дээр ирнэ. Ингээд хамгийн хөөрхөн муурыг нь сонгож харих гэсээр бүгд хөөрхөн харагдах тул бүгдийг нь авч гэртээ харьдаг. Цааш юу болсныг хүүхэдтэйгээ хамт номоосоо уншаарай.

      Энэ номд Вонда Гоог зурагт номын түүхэнд хамгийн анх удаа бүтэн дэлгэмэлээр нь зурсан байдаг.

      Хамгийн өвөрмөц зурагт номд олгогддог Калдекоттын хүндэт шагналын эзэн болсон энэхүү бүтээлд амьдралын тойргийн талаар сэдвийг хөндөнө.

      Бүхий л зүйлс цам ямагт өөрчлөгдөж, урсан одно. Энэ санааг баяр хөөр, цөхрөл гуниг, өсөлт дэвшил, задрал бутралын хамтаар энэ номоос олж үзэж болно. 

      Зохиолч энэ номоо бүтээхдээ шавжнуудын харилцдаг хэлийг зохион бүтээсэн юм. "Du Iz Tak?" - "Тэр юу вэ?", "Ma nazoot." - "Мэдэхгүй" гэх мэтээр бичвэр нь үргэлжилнэ.

      Олж анзаарах маш олон детальтай энэ бүтээлийн өрнөл зөвхөн нэг л газар нэг л цэгт өрнөнө гээд бод доо? Гайхалтай биш гэж үү?

      Door

      (Дууссан)

      Солонгос уран бүтээлч И Жи Хёоны бүтээсэн үггүй зурагт номыг Гэрэн нь толилуулж байна.

      Энэ бүтээлд өдөр тутмын нэгэн хэвийн "саарал" амьдрал дундах эгэл жирийн нэгэн хаалга руу сониучхан зандаа хөтлөгдөх бяцхан хүүгийн аяллыг харуулдаг. Ямар ч үггүй энэ номд хүү яг л Алиса шиг таньж мэдэхгүй газраас эхлээд эмээж, сүрдэж байсан бол яваандаа танилцаж, сониучирхан дасал болж өөртөө нэгэн шинэ ертөнцийг нээдэг.

      Шинэ жилийн сэдэвтэй гацуурын чимэглэл, цаасан тоглоом, хөлөгт тоглоом, стикертэй бүтээлч ном.

      Тус номын онцлог нь:

      ❄️ цаасан чимэглэл
      ❄️ ой тогтоолтын тоглоом
      ❄️ хөлөгт тоглоом гэх мэт хүүхдийн анхаарлыг төвлөрүүлэх, гарын жижиг булчингуудыг хөгжүүлэх дасгал ажлуудтай бөгөөд олон төрлийн стикертэй.


      4-с дээш насны хүүхдүүдэд тохиромжтой.

      ❄️ Энэхүү бүтээлч номын онцлох давуу тал нь урлалдаа ашиглах цаасыг номноос маш хялбараар салгахад зориулсан нугалаастай. Тус нугалаасын дагуу салгаад бүтээлээ хийх учраас ном урагдахгүй, саглагар цаас үлдэхгүй.

      “Happy Halloween” бүтээлч ном нь:
      🎃цаасан чимэглэл
      🎃ой тогтоолтын тоглоом
      🎃хөлөгт тоглоом гэх мэт хүүхдийг завгүй байлгах, анхаарлыг төвлөрүүлэх, гарын жижиг булчингуудийг хөгжүүлэх дасгал ажлуудтай бөгөөд олон төрлийн стикертэй.


      4-с дээш насны хүүхдүүдэд тохиромжтой.

      🎃 KidzNest-ээс эрхлэн гаргадаг бүтээлч номын онцлох давуу тал нь урлалдаа ашиглах цаасыг номноос маш хялбараар салгахад зориулсан нугалаастай. Тус нугалаасын дагуу салгаад бүтээлээ хийх учраас ном урагдахгүй, саглагар цаас үлдэхгүй.

      KidzNest-ээс эрхлэн гаргадаг бүтээлч номнууд нь хүүхдийг дэлгэцээс хөндийрүүлэн бүтээлчээр ажиллах зорилготой.


      Тус ном нь:
      🌙 цаасан чимэглэл
      🌙 ой тогтоолтын тоглоом
      🌙сар шинийн мэндчилгээ гэх мэт хүүхдийг завгүй байлгах, анхаарлыг төвлөрүүлэх, гарын жижиг булчингуудийг хөгжүүлэх дасгал ажлуудтай бөгөөд олон төрлийн стикертэй.


      4-с дээш насны хүүхдүүдэд тохиромжтой.

      🌙 Эл номын онцлох давуу тал нь урлалдаа ашиглах цаасыг номноос маш хялбараар салгахад зориулсан нугалаастай. Тус нугалаасын дагуу салгаад бүтээлээ хийх учраас ном урагдахгүй, саглагар цаас үлдэхгүй.


      Хүүхдүүдийн цагаан сарын гарын бэлгэнд өгөхөд тохиромжтой.

      Энэхүү ном нь Хүүхдийн эрхийн тухай конвенцод заасан хүүхдийн эрхийг таниулах зорилготой дасгал ажил, хөлөгт тоглоом, стикертэй бүтээлч ном юм.

      Тус номын онцлог нь:

      🍭 цаасан чимэглэл
      🍭 ой тогтоолтын тоглоом
      🍭хөлөгт тоглоом гэх мэт хүүхдийн анхаарлыг төвлөрүүлэх, гарын жижиг булчингуудыг хөгжүүлэх дасгал ажлуудтай бөгөөд олон төрлийн стикертэй.


      4-с дээш насны хүүхдүүдэд тохиромжтой.

      🍭 Энэхүү бүтээлч номын онцлох давуу тал нь урлалдаа ашиглах цаасыг номноос маш хялбараар салгахад зориулсан нугалаастай. Тус нугалаасын дагуу салгаад бүтээлээ хийх учраас ном урагдахгүй, саглагар цаас үлдэхгүй.

      Макс хүү ээжийгээ шалсаар дэлгүүр хамт явах ч удалгүй залхаж ядарна. Ээж нь тоглоомын талбайд танил хүүхдүүдтэй нь хамт орхисны дараахан бороо орж эхлэв. Хүү ганцаар үлдэж, жиндэж уйлна. Энэ үеэр зүс таних төдий нэг ах дөхөж ирэн “гэрт чинь хүргээд өгье, машинд суугаач” гэнэ. Макс хүү хариуд нь юу гэж хэлэх бол?

      ...

      Бага насны хүүхдүүдийг зоригжуулах өгүүллэгүүд

      Словенийн алдартай хүүхдийн зохиолч, зураач Андрэа Пэкларын "Сар бид хоёр" үлгэр уншигч хүүхдүүдийн гар дээр очиж байна. Үдэш бүр хүүхдийг тань алсаас бүүвэйлэх сар, охин хоёр юуг шивнэнэ вэ? Сартай найзалбал, шөнө ер уйдахгүй. Нуугдаж тоглоно, эсвэл хамтдаа од тоолно. Хэрэв нойр хүрээд унтчихвал сар бүх л шөнө дэргэд чинь хамгаалж хононо. Уг бүтээл 2015 орнд Солонгосын хүүхдийн номын зургийн Нами уралдаанаас шагнал хүртсэн бөгөөд хятад, итали хэлээр хэвлэгдсэн гарсан. .

      Хожад нэг хөрш байж. Тэд дундаа нэг цэцэрлэгтэй юмсанжээ. Тийм болохоор хөрш нь Хожагийнд хэн ирсэн, хэн явсныг андахгүй сайн мэддэг байв. Хожа хармч хөршөө хэрхэн мадалсныг энэхүү үлгэрээс уншаарай...

      Энэ дэлхийг бид таньж амжаагүй  ид шидийн газар газар байх үеийн  нэгэн гайхалтай аяллын түүхийг та бүхэнтэй хуваалцъя. Аялагч, адал явдал хайгч Марко Пологийн алс холын Дорнын улсад аялсан түүх долоон зууны туршид бидний сонирхлыг татсаар ирсэн шүү дээ. Онгон байгаль, нууцлаг газрууд, жирийн ард иргэд хийгээд тэдний дадал зуршил, их хаадын ордны тансаг амьдрал гээд түүхэн аяллын тэмдэглэлийг үлгэр хэлбэрээр уншвал үнэхээр шимтэм сайхан байх нь лавтай. Венецийн худалдаачны  Дорнын нууцлаг оронд аялсан түүхийг бид ахин дахин ярьсан ч уйдамгүй. 

      Надад нэг хөрш бий. Энэ жил 12 настай, нэрийг нь Толгойгүй гэдэг. Түүнийг Толгойгүй гэж дууддаг ч хүн нь бол өөрөө толгойтой. Толгой нь харин ч бүр том ба нүд, чих, ам, хамар бүгд л бий. Тэр бас хичээлдээ ч сайн, яасан ч толгойгүй байх учиргүй. Гэвч бүгд түүнийг толгойгүй гэж дууддагийн учир нь тэр юу ч санадаггүй, хоосон гэмээр толгойтой.
      Энэ хүүхэд үргэлж л манай гэрээр орж гарна. Нэг өдөр тэр баахан тоглож явсных нь дараа би дөнгөж хаалгаа хаангуут л “пад, пад, пад” хийтэл гадаах хаалга нүдэв. Хаалгаа нээгээд харвал өнөөх толгойгүй нөхөр зогсож байна.
      - Уучлаарай, би цүнхээ мартчихлаа гэж хэлээд малгай, бээлийгээ тайлангаа өрөөнд орж цүнхээ хайв. Цүнхээ олж аваад гарлаа. Намайг дөнгөж хаалгаа хаав уу үгүй юу эргээд “пад, пад, пад” хаалга нүдэв. Нээгээд харвал өнөөх нөхөр:
      - Уучлаарай, малгайгаа мартчихаж.
      Тэр өрөөнөөс малгайгаа олоод явлаа. Дөнгөж хаалгаа хаав уу үгүй юу дахиад л хаалга нүдэх нь тэр ээ. Энэ удаад би хаалгаа нээгээд хэн байна ч гэж харалгүйгээр бээлийг нь өгөөд:
      - Толгойгүй нөхөр минь, бээлийгээ ав.
      Тэгээд би өрөөндөө ороод хартал толгойгүй нөхрийн цүнх нь байх нь тэр. Мэдээж малгайгаа авахаар ирэхдээ цүнхээ мартаж орхисон байх нь.

      Роалд Дал бол тагнуулч, байлдааны сөнөөгч онгоцны нисгэгч, шоколадны судлаач, эм бүтээгч хүн байв. Тэрээр Чарли ба шоколадны хаан, Матилда, Үлэмж биетэн гэхчлэн олон гайхалтай түүхүүдийг зохиогч юм. Дэлхийн хамгийн шилдэг түүх хүүрнэгч хэмээх алдраа өнөө хэр хадгалсаар буй.

      Аварга матар өдрийн хоолонд юу зооглохоо бодож байна. Голынхоо хамгийн шуналтай, энэ өөдгүй матар ямар нэгэн шүүслэг, амттай зүйл идэхийг хүсжээ. Хурц шүднүүд нь наранд хутганы ир мэт гялбах бөгөөд цаг өнгөрөх тусам матар улам их өлсөж байна гэнэ. Энэ зальт адгуус гэхдээ юу ховдоглон идэх бол? болгоомжлоорой. Матар чамтай тун адилхан хэн нэгнийг хайж явна…

      Энэхүү цувралын онцлог нь: Олон зуун жилийн турш үе үеийн хүүхэд залуусын амтархан унших дуртай сонгодог үлгэрүүдээс бүрдсэн, гайхалтай мэдрэмжтэй зураач Мануэла Адреанигийн зургуудаар чимэглэгдсэн, ухаалаг утасны тусламжтай номын хуудас бүрийг сонсох боломжтой учир 4+ насны бүх хүүхдэд тохиромжтой байх болно. 

      Энэхүү цувралын онцлог нь: Олон зуун жилийн турш үе үеийн хүүхэд залуусын амтархан унших дуртай сонгодог үлгэрүүдээс бүрдсэн, гайхалтай мэдрэмжтэй зураач Мануэла Адреанигийн зургуудаар чимэглэгдсэн, ухаалаг утасны тусламжтай номын хуудас бүрийг сонсох боломжтой учир 4+ насны бүх хүүхдэд тохиромжтой байх болно. 

      Энэхүү цувралын онцлог нь: Олон зуун жилийн турш үе үеийн хүүхэд залуусын амтархан унших дуртай сонгодог үлгэрүүдээс бүрдсэн, гайхалтай мэдрэмжтэй зураач Мануэла Адреанигийн зургуудаар чимэглэгдсэн, ухаалаг утасны тусламжтай номын хуудас бүрийг сонсох боломжтой учир 4+ насны бүх хүүхдэд тохиромжтой байх болно. 

      Энэхүү цувралын онцлог нь: Олон зуун жилийн турш үе үеийн хүүхэд залуусын амтархан унших дуртай сонгодог үлгэрүүдээс бүрдсэн, гайхалтай мэдрэмжтэй зураач Мануэла Адреанигийн зургуудаар чимэглэгдсэн, ухаалаг утасны тусламжтай номын хуудас бүрийг сонсох боломжтой учир 4+ насны бүх хүүхдэд тохиромжтой байх болно. 

      Энэхүү цувралын онцлог нь: Олон зуун жилийн турш үе үеийн хүүхэд залуусын амтархан унших дуртай сонгодог үлгэрүүдээс бүрдсэн, гайхалтай мэдрэмжтэй зураач Мануэла Адреанигийн зургуудаар чимэглэгдсэн, ухаалаг утасны тусламжтай номын хуудас бүрийг сонсох боломжтой учир 4+ насны бүх хүүхдэд тохиромжтой байх болно. Хүүхэд насны сайхан дурсамжийг номтой хамт бүтээцгээе...

      Энэхүү цувралын онцлог нь: Олон зуун жилийн турш үе үеийн хүүхэд залуусын амтархан унших дуртай сонгодог үлгэрүүдээс бүрдсэн, гайхалтай мэдрэмжтэй зураач Мануэла Адреанигийн зургуудаар чимэглэгдсэн, ухаалаг утасны тусламжтай номын хуудас бүрийг сонсох боломжтой учир 4+ насны бүх хүүхдэд тохиромжтой байх болно. 

      Ноён Наймалж өөрийгөө нуугдаж тоглохдоо хамгийн шилдэг нь гэхэд хэн ч түүнд итгэсэнгүй. Хавч вааран дотор ямар нэгэн улаан юм байхыг, Яст мэлхий хясаан доороос хэдэн тэмтрүүл цухуйж байгааг, харин бяцхан загас далайн замгийн дундаас нэгэн том толгойг олж харжээ. Эдгээрийн аль нь ноён Наймалж мөн юм бол... Эцэст нь бүгд малгайтай чулууг олж харна. Чулуунд ямар нууц байна вэ?

      "Ноён Наймалж цуврал нь бага насны бяцхан хүүхдүүдэд зориулсан, үг өгүүлбэр цөөнтэй, бас сонирхол татахуйц тоглоомтой хуудастай (ном тус бүр өөр өөр) зурагт ном юм."

      Ноён Наймалж камертай болж зураг авахаар шийджээ. Нохой чухал царай гарган, Тэмээн хяруул нүүр дүүрэн инээмсэглэж, Горилл булчингаа сүртэй гэгч нь харуулж зогслоо. Гэвч анх удаа камер ашиглан байгаа ноён Наймалж хэрхэн зураг дарах бол?

      "Ноён Наймалж цуврал нь бага насны бяцхан хүүхдүүдэд зориулсан, үг өгүүлбэр цөөнтэй, бас сонирхол татахуйц тоглоомтой хуудастай (ном тус бүр өөр өөр) зурагт ном юм."

      Өнөөдөр ноён Наймалжийн төрсөн өдөр. Түүнд жижигхэн аалз нэг нэрс, том баавгай хоёр хан боргоцой бэлэглэв. Эгч дүү гурван торой гурван анар жимс тэврэн иржээ. Бүх найзууд нь түүнд гайхалтай бэлэг авчирсан байна. Даанч ноён Наймалж төрсөн өдрийнхөө бялууг мартсан байлаа. 

      "Ноён Наймалж цуврал нь бага насны бяцхан хүүхдүүдэд зориулсан, үг өгүүлбэр цөөнтэй, бас сонирхол татахуйц тоглоомтой хуудастай (ном тус бүр өөр өөр) зурагт ном юм."

      Хамгийн хамгийн нь хэн бэ?

      Хамгийн өндөр нь Анааш, хамгийн хурдан нь Үчимбэр, хамгийн чанга дуутай нь Азарган тахиа... Тэгвэл ноён Наймалжид зөвхөн тэр л чаддаг, бусад нь чаддаггүй нэг чадвар бий. Тэр нь юу юм бол?

      "Ноён Наймалж цуврал нь бага насны бяцхан хүүхдүүдэд зориулсан, үг өгүүлбэр цөөнтэй, бас сонирхол татахуйц тоглоомтой хуудастай (ном тус бүр өөр өөр) зурагт ном юм."

      "Анир" төсөл нь монголын уран зөгнөлт бүтээлүүдийн өвийг нэгээр нэмж, хүүхэд залуусын сэтгэхүйг тэлэх зорилготой бүх насныхан унших боломжтой цуврал комик ном юм.

      Энэхүү комик номд гарч буй шидэт ертөнцөд хүн төрөлхтөн онцгой хүчийг эзэмшдэг хэдий ч, эрх мэдэл, эд баялгийн төлөө хөнөөлдөн байлдах аж. Хаан ширээний төлөөх тэмцэлд аргагүй эрхэнд татагдан орсон Анир гүнж төрт улсаа тэгшитгэж өөрийн ертөнцөд энх тайвныг эргүүлэн авчирч чадах болов уу?

      Зүүд мөрөөдөлд нэвтрэн орох, алсын газрыг алган дээрээ буулгасан мэт шинжих, ирээдүйд болох зүйлсийг зөгнөн харах гээд ер бусын хүчтэнүүд орших ертөнцөд тавтай морилно уу. Манай комикийн баатруудтай хамт аялах ер бусын аялалд уншигч таныг урьж байна.

      Математиктаа тааруу Ник хүү гэрийн даалгавраа хийхээр түүртэж буйгаар ном эхэлнэ. Гэвч удалгүй хачирхалтай аялалд гарах нь тэр.

      Зохиолд өрнөх адалд явдлаар дүүрэн аяллаар дамжуулан Ник, ягаан муур хоёрын хамт цэнхэр гүзээлзгэнэ, Тооны Вант Улсын гүнж, Цагаан Толгойн Вант улсын үсэгтэй уулзаж, тулгарсан бэрхшээлээ хэрхэн давахыг олж мэдээрэй.

      Уг ном уншигч хүүхдийн төсөөлөн бодох чадварыг идэвхжүүлэн, эх хэлний үнэ цэнийг ойлгуулах бөгөөд сурах нь зугаатай хийгээд шаардлагатай үйл гэдгийг хүүхдэд тун энгийнээр ойлгуулах болно.

      Сархаанаа хэмээн өхөөрдөн дуудах нэртэй бяцхан хүү болон түүний увдист найзуудад тохиолдсон хачирхалтай сонин, хайр дүүрэн, баатарлаг зоригт адал явдлыг өгүүлсэн хүүхдийн зурагт ном юм. Эх дэлхий дээр хамтдаа оршин байгаа амьтай бүхнийг, модны навчсыг, бор шувуудыг, жижигхэн чийгийн улааныг, сагсгар саваагүй гөлгийг, сарвуугаа гэмтээсэн яст мэлхийг хайрлах хайр, хамгаалах зөн, мэдэрч ойлгох чадвар бидний бяцхан хүүхдүүдийн зүрх сэтгэлд хязгааргүй дүүрэн оршдог болохыг энэхүү номоос уншаарай.

      Сархаанаа хэмээн өхөөрдөн дуудах нэртэй бяцхан хүү болон түүний увдист найзуудад тохиолдсон хачирхалтай сонин, хайр дүүрэн, баатарлаг зоригт адал явдлуудыг өгүүлсэн хүүхдийн зурагт ном юм. Эх дэлхий дээр хамтдаа оршин байгаа амьтай бүхнийг, модны навчсыг, бор шувуудыг, жижигхэн чийгийн улааныг, сагсгар саваагүй гөлгийг, сарвуугаа гэмтээсэн яст мэлхийг хайрлах хайр, хамгаалах зөн, мэдэрч ойлгох чадвар бидний бяцхан хүүхдүүдийн зүрх сэтгэлд хязгааргүй дүүрэн оршдог болохыг энэхүү номоос уншаарай.

      Орой бүр жаалхан үрдээ нэг минутыг зориулахад туслах нандин бүтээл. Гэр бүлдээ, өхөөрдөм хүүдээ, охиндоо үдэш бүр уншиж өгөх зугаатай түүхүүд таныг болон бяцхан үрийг тань хүлээж байна. Анаашны тугал Ноло, хурга Бабур, Бон зулзаган үлэг гүрвэл, усны үхрийн тугал Хоопла, зогой Слай, ихэр унага Зиг, Заг зэрэг амьтадтай бүтэн жилийг зугаатай, хөгжилтэй өнгөрөөгөөрэй. *Гэрэлт цох* арлын эдгээр найзуудын тухай адал явдал, нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан хайрлам түүхүүд танай гэр бүлийг 1 сарын 1-нээс авхуулаад 12 сарын 31 хүртэл огтхон ч уйдаахгүй гэдгийг хэлье.

      Найз нөхдийн нандин холбоо, бие биедээ туслахын сайхныг балчир хүүхдүүдэд ойлгуулах 10 үлгэрийг таны урд дэлгэе. Ойн амьтадын дүрээр үлгэр бүр өмнө тань амилна. Хайрлам түүхүүдийг өхөөрдөм хүүхдүүддээ ярьж өгөөрэй. Хамгаас сайхан цаг хугацааг танай гэр бүлд бэлэглэнэ гэдэгт бид итгэлтэй байна.

      Маргад болон Ананд эгч дүү хоёрын өдөр тутамын амьдралын хэв маяг, Монгол ёс заншлыг сонирхолтойгоор дүрслэн харуулахаас гадна Англи хэл дээрх Монгол хүүхдийн зурагт ном гэдгээрээ онцлог ном юм.

      Уг үнэ нь нийт 3 цуврал номны үнэ болно.

      Пину дэлхийн улс орнуудаар аялж тухайн орны соёл, хүмүүсийн аж байдал, онцлог, ондоошлыг өөрийн нүдээр үзнэ. Аялагч шувуу Пину энэ удаа Тайланд орноор аяллаа. Уншигч багачуудын сонирхлыг татахуйц зураг, өгүүлэмж, баримтууд хуудас бүрд бий.

      Дэлхийн бөмбөрцөг дээр зэрэгцэн орших улс орнуудын тухай энэхүү цуврал номоос олж мэдээрэй.

      365 үдэш

      (Дууссан)

      Хүмүүний оюунлаг амьдралын эх үндэс чухамдаа хүүхэд ахуй насанд л тавигдах ёстой гэдэгтэй санал нийлэхгүй хүн өнөөдөр нэгээхэн ч үгүй билээ. Энэ удаад Монсудар хэвлэлийн газрын залуус, ТОМ ХҮН танд 365 үдшийг ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТДАА уншиж, хамтдаа мөрөөдөж, хүүхдийнхээ оюун ухааны өсөлт хөгжилтөд анхаарахад тань дэм болох зорилгоор энэ номыг гаргаж байна. Таны халуун дулаан хайрыг мэдрэн байж, танин мэдэхүй, уран сэтгэмж, домог, ҮЛГЭРИЙН ЕРТӨНЦӨӨР тантай хамт АЯЛАХ үрийнхээ баяр баясгалан гэрэлтсэн нүдийг нь олж харахаас илүү АЗ ЖАРГАЛ бий гэж үү.

      Долоо хоног тутмын "Дефакто газет"-ын сонины Япон хэлний орчуулагч Т.Нямдашийн эмхэтгэсэн, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцыг ойлгоход хялбар байдлаар танилцуулан бичсэн хүүхэд болон эцэг эхчүүдэд зориулсан зурагт ном хэвлэгдэн гарлаа.


      Уг номд конвенцын заалт тус бүрд 8-13 насны хүүхдүүд болон мэргэжлийн зураачийн зурсан зургуудыг оруулж өгсөн бөгөөд, хүүхдүүд ээж аавтайгаа хамт уншиж, харилцан ярилцахад зориулагджээ.

      Бид өөрсдийн амьдралыг туулж өнгөрүүлэх замдаа өндөр, нам, том, жижиг олон ханатай нүүр тулдаг. Сэмээрхэн ажвал тэрхүү хана голдоо нэг хаалгатай. “Сэтгэлийн” тэрхүү хаалгыг онгойлгохын тулд бидэнд юу юунаас илүү зориг хэрэг болно. Зохиогчид энэ түүхээр дамжуулан хүн бүрийг эрүүл, нүд гэрэлтэм инээмсэглэж, хүсэл мөрөөдлөө биелүүлж яваасай хэмээн хүсжээ. Тэд энэ бүтээлээ өөрсдийн хөвгүүд болох Филлип, Ноа хоёртоо зориулан бүтээсэн бөгөөд Сөүлийн Гэгээн Мария эмнэлгийн хорт хавдрын тасагт эмчлүүлж байсан хүүхдүүдэд заадаг байсан “Супер автомат машин” хэмээх гар урлалын хичээлээсээ урам авч зурагт номоо бүтээжээ. Зориг, зүрхийг гаднаас биш дотроосоо хайх аяллын тухай сэтгэлд дулаан түүхийг номын гол дүр Филип, Ноа хоёртой хамт хийгээрэй.

      Өнөөдөр дэлхий нийтээрээ бага боловсролыг сурлагын дүн бус, суурь хүмүүжлийн хэм хэмжээгээр үнэлж эхлээд буйд бид их баяртай байна. Хүүхэд эргэн тойрныхонтойгоо харилцах, юу хийх, яаж тоглох гэх мэт өдөр тутмын хэвшил нь үүний суурь билээ. Гэтэл ихэнх эцэг эх хүүхдийнхээ хоол хүнс, өмсгөл зүүсгэл, дүн зэрэгт голчлон анхаарсаар энэ талын боловсролыг орхигдуулах талтай байдаг. Тиймээс хүүхдэдээ энэхүү суурь хүмүүжил, хандлагыг өдөр тутамдаа зөв арга барилаар эзэмшүүлэхэд та бүхэнд дэм болох зорилгоор '365 өдөр' хэмээх уг танин мэдэхүйн номыг эрхлэн гаргалаа.

      Баа ба буюу муухай зүйл тохиолдож л байдаг, заримдаа юмс буруугаар эргэдэг. Нэг л зүйл тодорхой... хүн бүрд "баа ба" тохиолддог! Сэтгэлийн тэнхээ гэдэг нь өөрт тохиолдсон таагүй явдлыг даван туулж, бэрхшээл бүрийн дараа ахин дахин эргээд хэвийн байдалдаа орох чадварыг хэлдэг. Сэтгэлийн тэнхээтэй байна гэдэг нь төрсөн цагаас л бидэнд заяадаг зүйл биш ээ, харин асуудлыг эрүүл, эерэг арга замаар зохицуулах бүрдээ суралцаж байдаг зүйл юм. Энэхүү номд сэтгэлийн тэнхээтэй байх гэж юуг хэлж буй тухай, түүнчлэн хүүхдүүдэд сэтгэлийн тэнхээтэй байхад нь туслах, ирээдүйд тохиох "баа ба" үйл явдлуудтай өөртөө итгэлтэйгээр нүүр тулах, бэлтгэлтэй байхад нь дэм болох сайтар судалсан арга замуудыг хуваалцжээ.

      Эерэг сэтгэлгээтэй байна гэдэг нь амьдралаас сайн сайхныг эрж хайн, олж харан, талархаж чаддаг байхыг хэлнэ. Эерэг сэтгэлгээ нь бидэнд өдөр бүр тохиох уналт, босолтыг даван туулж, илүү аз жаргалтай, эрүүл, шинэ зүйлд нээлттэй ханддаг байхад тусална... Гэхдээ үнэн сэтгэлээсээ байх нь хамгийн чухал! Энэхүү номд эерэг бодол, сэтгэлгээний тухай тайлбарлаж, өөрийгөө болон дэлхий ертөнцийг илүү эерэгээр харахад туслах, уг хандлагыг тэтгэн ургуулах талаар өгүүлэх юм.

      Стресс гэдэг нь ямар нэг зүйлд үнэхээр их санаа зовж, тавгүйтэж байгаа мэдрэмжийг хэлдэг. Энэ бол ачаалал дарамт, асуудал бэрхшээлд үзүүлж буй ХЭВИЙН хариу үйлдэл юм. Стресс мэдэрснээр биеэ авч явах байдал, бодол, сонголт ч өөрчлөгдөж болдог. Хэдийгээр огт стресстэхгүй байж чадахгүй ч гэлээ үүнийг хэрхэн эрүүл аргаар удирдахыг сурч БОЛНО! Энэ номд стресс гэж юу болох, хэрхэн мэдрэгддэгийг тайлбарлаж, хүүхдэд стрессийг даван туулахад туслах сайтар судалсан аргуудыг хуваалцжээ.

      Гашуудах гэдэг нь хүн бүрд өөр өөрөөр явагддаг үйл явц юм. Хайртай хүн нь нас барж, хайртай зүйлээ алга болгох үед удаанаар дасан зохицох тэрхүү хугацааг гашуудал гэдэг. Гашуудал нь уйтгар гуниг, хэцүү мэдрэмжүүдийн аварга том, асар өндөр давалгаанд шидэгдэж байгаа юм шиг л мэдрэгддэг. Энэхүү номд хагацал, гашуудлын тухай тайлбарлан, үүнийг хүлээн зөвшөөрч, дасан зохицоход туслах сайтар судлагдсан олон аргыг санал болгосон юм. Хүүхдүүдийг амьдралын олон өнгийг ойлгож, аливаад бэлтгэлтэй байхад тусална.

      Чамтай яг адилхан хүн энэ хорвоод байхгүй! Тиймээс өөрийнхөө дотоод сэтгэл болоод гадна төрхөнд сэтгэл хангалуун байх нь чухал. Өөрийгөө үнэлэх гэдэг нь өөрийнхөө тухай юу бодох, юу мэдрэх, өөртөө хэрхэн итгэх тухай ойлголт юм. Энэ нь бидний ололт амжилт, харилцаа, сайн сайхан байдал, амьдралд зайлшгүй тохиох уналт болоод үүнийг даван туулах чадварт чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү ном өөрийгөө эрүүлээр үнэлэх болон өөрийгөө дутуу үнэлэхийн ялгааг тайлбарлах бөгөөд хүүхдүүдэд (томчуудад) өөрийгөө үнэлж сурахад нь, мөн үүнийгээ сайжруулахад нь туслах судалгаанд суурилсан олон төрлийн аргуудыг санал болгоно.

      Хэн нэгэнд дээрэлхүүлнэ гэдэг үнэхээр аймар зүйл. Дээрэлхүүлэх үед өөрөө өөртөө сэтгэл дундуур болчихдог. Дээрэлхэл том, жижиг гээд олон янз байдаг. Ямартай ч дээрэлхэл бол буруу зүйл бөгөөд дээрэлхүүлсэн үед тусламж хүсэх олон арга зам байдаг гэдгийг санаарай. Энэхүү номд дээрэлхэл хэрхэн яаж, бас яагаад болдгийг тайлбарлаж, дээрэлхэлд өртөж буй хүүхдүүдэд туслах сайтар судалсан арга замуудыг санал болгосон төдийгүй дээрэлхүү хүүхдүүдэд өөрийгөө ойлгох, эерэг байхад нь туслах зөвлөмж, зааврыг ч багтаасан юм.

      Эелдэг зан бол зөвхөн сайхан харилцаа бус, бусдыг ойлгож халамжлах, цаашлаад өөрийгөө хайрлаж хүндлэхийн суурь юм. Хүүхдэдээ эелдэг байхыг та хэрхэн ойлгуулдаг вэ? Хүүхэд тань өөрийгөө хайрлаж, хүндэлдэг үү? Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Мэдрэмжийн тухай ярилцсанаар гуниглах, уурлах, айх зэрэг нь хэвийн л зүйл гэдгийг ойлгоход туслах юм. Хүнд хэцүү бүхнийг тэвчээртэйгээр даван туулж сурсан хүүхэд дэлхий ертөнцийг хайрлаад зогсохгүй, аливаа харилцаанд итгэлтэй, аз жаргалтай нэгэн болдог. Өөрийгөө хүндлэн, хайрлах сэтгэлээс эелдэг, сайхан зан аяндаа л урсан гардаг. Эелдэг, сайхан сэтгэл нарны дулаан цацраг шиг хүн бүхний сэтгэлийг дулаацуулж чаддаг. Эелдэг байх гэдэг нь гуниглаж, ганцаардсан нэгэнтэйгээ сайхан бүхнээ хуваалцаж, хайрлаж халамжлах юм. Өдөр тутмын амьдрал дунд хүүхдэдээ эелдэг занг ойлгуулах хязгааргүй олон боломж бий. Эелдэг зан чанар хүүхдэд өөрийнх нь үнэ цэнийг ойлгуулаад зогсохгүй эргэн тойрны хүмүүс, тэр ч байтугай амьтдад энэрэн хайрлахуйгаар хандах сэтгэлийг бий болгодог. Хамгийн чухал нь хүүхдүүд өөрийгөө хайрлаад зогсохгүй, бүх хүмүүст сайхан сэтгэлээр хандаж, илүү сайхан дэлхий ертөнцийг бүтээх болно. Бяцхан үрстээ өгч чадах хамгийн гайхалтай зүйлсийн нэг нь тэдэнд сэтгэл санааны хувьд аюулгүй тайван байдлыг мэдрүүлэх явдал юм. Хорвоо ертөнцийг танин мэдэж, догдлон, хөөрч байгаа тэднийхээ мэдрэмжийг хуваалцаж, хүнд хэцүү үеүдэд санаа тавих нь хүүхдийнхээ сэтгэл санааг хамгаалж буй хэрэг юм. Хүүхэдтэйгээ хамт тоглож, төсөөлөн бодож, хамтдаа суралцаж, сэтгэл санааг нь зовоосон асуудлыг хамтдаа шийдэх үед тэд амар тайвныг мэдэрч, хайрлуулж, хамгаалуулж буйгаа мэдрэх болно.

      Хүүхдүүд аюултай зүйлээс илүүтэйгээр бавгар сахалтай хүн, сүүдэр, чанга дуугаар ярих зэрэг энгийн л зүйлээс айдаг. Айдас хүүхдийг сул дорой, бүрэг нэгэн болгодог. Хүүхэд тань айх үед та юу хийдэг вэ? Айдсыг хэрхэн тайлбарлаж өгдөг вэ? Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Мэдрэмжийн тухай ярилцсанаар гуниглах, уурлах, айх зэрэг нь хэвийн л зүйл гэдгийг ойлгоход туслах юм. Хүнд хэцүү бүхнийг тэвчээртэйгээр даван туулж сурсан хүүхэд дэлхий ертөнцийг хайрлаад зогсохгүй, аливаа харилцаанд итгэлтэй, аз жаргалтай нэгэн болдог. Өөрийгөө үнэлж, өөртөө итгэснээр сэтгэл түгшихээ больдог. Харин хүүхдүүд төсөөлөн бодох чадвар сайтай учир аалз, аянга цахилгаан, харанхуйд ганцаараа байх... гэх мэт маш олон зүйлээс байнга айж байдаг. Тиймээс хүүхдийнхээ юунаас айдаг, яагаад айдаг тухай анхааралтай сонссоноор тэд айдсаасаа ичиж зовохоо больж, хайрлуулж, хамгаалагдсан гэдгээ мэдрэх болно. Айх мэдрэмжийн тухай хүүхэдтэйгээ ярилцаж байгаарай. Ингэснээр хүүхэд тань айдастай нүүр тулж, айдсыг өөрөө зохицуулж чадна гэсэн итгэлтэй болох болно. Үүний үр дүнд айдсын мэдрэмж арилан алга болдог. Бяцхан үрсээ эрүүл саруул, жаргалтай тайван өсгөхөд чухал шаардлагатай зүйлсийн нэг нь тэдэнд сэтгэл санааны хувьд аюулгүй тайван байдлыг мэдрүүлэх явдал юм. Хорвоо ертөнцийг танин мэдэж, догдлон, хөөрч байгаа тэднийхээ мэдрэмжийг хуваалцаж, хүнд хэцүү үеүдэд санаа тавих нь хүүхдийнхээ сэтгэл санааг хамгаалж буй хэрэг юм. Хүүхэдтэйгээ хамт тоглож, төсөөлөн бодож, хамтдаа суралцаж, сэтгэл санааг нь зовоосон асуудлыг хамтдаа шийдэх үед тэд амар тайвныг мэдэрч, хайрлуулж, хамгаалуулж буйгаа мэдрэх болно. Хүүхдээ өөртөө итгэлтэй хүн болгохын тулд бүтэлгүйтэл, алдаа, ялагдал, ичгэвтэр байдал, хүнд хэцүү үеийг даван туулахад нь туслаарай. Энэ нь сайхан бүхнийг мэдрэх хийгээд хамгийн шилдэг нэгэн байхаас ч илүү чухал зүйл юм. Айдас, уур уцаар, уйтгар гуниг зэрэг таагүй мэдрэмжүүдийнхээ учрыг хүүхэд өөрөө олж чадна гэдэгт итгэснээр сэтгэл зүрхний амар амгаланг мэдэрч, амьдарч буй хорвоо ертөнцөө байгаагаар нь хүлээн авч чаддаг билээ.

      Хүүхэд өөрт нь цаг гаргахгүй байх, өвдөөд гэртээ хэвтэх зэрэг бидний анзаардаггүй зүйлсээс ганцаардлыг мэдэрч байдаг. Тэд энэхүү мэдрэмжээ хараахан илэрхийлж сураагүй байгаа учир та энэ үед нь заавал тусалж, дэмжээрэй. Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Мэдрэмжийн тухай ярилцсанаар гуниглах, уурлах, айх зэрэг нь хэвийн л зүйл гэдгийг ойлгоход туслах юм. Хүнд хэцүү бүхнийг тэвчээртэйгээр даван туулж сурсан хүүхэд дэлхий ертөнцийг хайрлаад зогсохгүй, аливаа харилцаанд итгэлтэй, аз жаргалтай нэгэн болдог. Өөрийгөө хүндэлж, хайрлаж сурснаар хүүхэд ганцаардлыг даван туулах хүчтэй болдог. Ямар ч хүн үргэлж жаргалтай байдаггүй бөгөөд таагүй мэдрэмжүүд хэсэг хугацааны дараа арилан алга болдгийг хүүхдэдээ заавал ойлгуулаарай. Түүнчлэн өөрийнх нь үнэ цэнийг ойлгуулж, өөрийгөө хэрхэн хайрлахыг заах хэрэгтэй. Ингэснээр тэд ганцаардлыг хэвийн л зүйл хэмээн хүлээн авч чадах бөгөөд сөрөг мэдрэмжээ өөрөө зохицуулж сурах болно. Өөрийн үнэ цэнээ мэддэг хүнд ганцаараа аль эсвэл хүмүүстэй байх эсэх нь тийм ч чухал биш билээ. Бяцхан үрстээ өгч чадах хамгийн гайхалтай зүйлсийн нэг нь тэдэнд сэтгэл санааны хувьд аюулгүй тайван байдлыг мэдрүүлэх явдал юм. Хорвоо ертөнцийг танин мэдэж, догдлон, хөөрч байгаа тэднийхээ мэдрэмжийг хуваалцаж, хүнд хэцүү үеүдэд санаа тавих нь хүүхдийнхээ сэтгэл санааг хамгаалж буй хэрэг юм. Хүүхэдтэйгээ хамт тоглож, төсөөлөн бодож, хамтдаа суралцаж, сэтгэл санааг нь зовоосон асуудлыг хамтдаа шийдэх үед тэд амар тайвныг мэдэрч, хайрлуулж, хамгаалуулж буйгаа мэдрэх болно. Хүүхдээ өөртөө итгэлтэй хүн болгохын тулд бүтэлгүйтэл, алдаа, ялагдал, ичгэвтэр байдал, хүнд хэцүү үеийг даван туулахад нь туслаарай. Энэ нь сайхан бүхнийг мэдрэх хийгээд хамгийн шилдэг нэгэн байхаас ч илүү чухал зүйл юм.

      Аз жаргал гэдэг өөртөө сэтгэл хангалуун байхаас эхэлнэ. Жаргалтай хүүхдүүд намрын навчис, багваахай цэцэг, хөөцөлдөж тоглох гээд л жижигхэн зүйлсээс ч хөөр баярыг мэдэрч, инээж хөгжилдөх, тоглож наадаж чаддаг. Аав, ээж хоёрынх нь нэг ч болов хүүхдээ тусгайлан анхаарч, хоёулхнаа байх цаг гарган, санаа тавьж, дэмждэг бол хүүхэд эрхэм чухал хүн гэдгээ мэдэрч, эелдэг зөөлөн, нээлттэй, бусдыг ойлгож, хүндэлдэг нэгэн болж өснө. Жаргалтай хүүхдүүд өөртөө итгэлтэй, тийм ч учраас бэрхшээл саад тохиолдоход даван туулах хүчтэй хүн болж өсдөг ба үүнийхээ ачаар элдэв дэмий айдас, эргэлзээнд авталгүйгээр амьдралд, аливаад нээлттэй хандаж сурдаг. Хүүхдээ өөртөө итгэлтэй хүн болгохын тулд бүтэлгүйтэл, алдаа, ялагдал, ичгэвтэр байдал, хүнд хэцүү үеийг даван туулахад нь туслаарай. Энэ нь сайхан бүхнийг мэдрэх хийгээд хамгийн шилдэг нэгэн байхаас ч илүү чухал зүйл юм. Айдас, уур уцаар, уйтгар гуниг зэрэг таагүй мэдрэмжүүдийнхээ учрыг хүүхэд өөрөө олж чадна гэдэгт итгэснээр сэтгэл зүрхний амар амгаланг мэдэрч, амьдарч буй хорвоо ертөнцөө байгаагаар нь хүлээн авч чаддаг билээ.

      Шинэ тоглоом, гоё хувцас гээд л хүүхдэд атаархах зүйлс олон бий. Атаархал энгийн л зүйл боловч хүүхдийг өөртөө итгэлгүй болгож, өөрийгөө голох айдсыг бий болгодог. Хүүхдээ атаархах үед та хэрхэн хүлээж авдаг вэ? Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Мэдрэмжийн тухай ярилцсанаар гуниглах, уурлах, айх зэрэг нь хэвийн л зүйл гэдгийг ойлгоход туслах юм. Хүнд хэцүү бүхнийг тэвчээртэйгээр даван туулж сурсан хүүхэд дэлхий ертөнцийг хайрлаад зогсохгүй, аливаа харилцаанд итгэлтэй, аз жаргалтай нэгэн болдог. Өөрийгөө хүндэлж, хайрлаж сурснаар хүүхэд тань атаархах мэдрэмжээ захирч чаддаг болно. Атаархах нь энгийн зүйл л дээ. Гэхдээ атаархал хүүхдэд өөрийгөө бусадтай харьцуулан бодох огт хэрэггүй айдас төрүүлж байдаг. Хүүхдүүд бусад хүүхдийн тоглоом, авьяас чадвар, нөхөрлөл зэрэгт атаархдаг. Ямар ч тоглоом, авьяас чадвар, найз нөхдөөс үл хамааран тэдэнд өөрийнх нь үнэ цэнийг мэдрүүлж, хэрхэн өөрийгөө хайрлахыг зааснаар атаархлыг даван туулахад туслах юм шүү. Хүүхэд өөрийн үнэ цэнээ мэдрэх тусам бусадтай өөрийгөө харьцуулахаа больдог. Хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрөөж, хөгжилдөж, ярилцсанаар бяцхан үрийн тань өөртөө итгэх итгэл нэмэгдэж, улмаар юунд ч атаархах хэрэггүй гэдгийг ойлгох болно. Бяцхан үрстээ өгч чадах хамгийн гайхалтай зүйлсийн нэг нь тэдэнд сэтгэл санааны хувьд аюулгүй тайван байдлыг мэдрүүлэх явдал юм. Хорвоо ертөнцийг танин мэдэж, догдлон, хөөрч байгаа тэднийхээ мэдрэмжийг хуваалцаж, хүнд хэцүү үеүдэд санаа тавих нь хүүхдийнхээ сэтгэл санааг хамгаалж буй хэрэг юм. Хүүхэдтэйгээ хамт тоглож, төсөөлөн бодож, хамтдаа суралцаж, сэтгэл санааг нь зовоосон асуудлыг хамтдаа шийдэх үед тэд амар тайвныг мэдэрч, хайрлуулж, хамгаалуулж буйгаа мэдрэх болно. Хүүхдээ өөртөө итгэлтэй хүн болгохын тулд бүтэлгүйтэл, алдаа, ялагдал, ичгэвтэр байдал, хүнд хэцүү үеийг даван туулахад нь туслаарай. Энэ нь сайхан бүхнийг мэдрэх хийгээд хамгийн шилдэг нэгэн байхаас ч илүү чухал зүйл юм.

      Сэтгэлээ гаргаж хийсэн зүйлийг нь ойшоохгүй шоолох, амласнаа биелүүлэхгүй байх, эсвэл хийсэн зүйлс нь бүтэлгүйтэхэд хүүхдийн урам хугардаг. Ийм үед та хүүхдээ хэрхэн дэмжиж, зоригжуулдаг вэ? Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Мэдрэмжийн тухай ярилцсанаар гуниглах, уурлах, айх зэрэг нь хэвийн л зүйл гэдгийг ойлгоход туслах юм. Хүнд хэцүү бүхнийг тэвчээртэйгээр даван туулж сурсан хүүхэд дэлхий ертөнцийг хайрлаад зогсохгүй, аливаа харилцаанд итгэлтэй, аз жаргалтай нэгэн болдог. Урам хугарах үед нь хүүхдэдээ санаа тавин тусалж байвал амьдралын бэрхшээл саад тэгтлээ хүнд санагдахгүй. Урам хугарах явдал хүн бүрд л тохиолддог болохыг хүүхэд ойлгож авах хэрэгтэй. Тэр үедээ нээлттэй ярилцаж, эрүүл зөв арга замаар сэтгэлээ уудлан ярилцаж сурахад нь хүүхдэдээ туслаарай. Урам хугалах асуудал гарч ирэхэд хэрхэн зөвөөр шийдэхийг та өөрөө ч хүүхдэдээ үлгэрлэн харуулж болох юм. Энэ үед хүн гуниглаж, бүр уурлаж болох хэдий ч тэр бүхнийг даван гарч болдгийг тэд танаас ухаарч авна. Урам хугарах мэдрэмжтэйгээ нүүр тулж, даван гарахад нь тусалж байвал хүүхдэд тэвчээр хатуужил сууна. Тэвчээр хатуужилтай хүүхдүүд өөртөө итгэлтэй байж, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илүү ухаалгаар зохицуулж чаддаг. Бяцхан үрстээ өгч чадах хамгийн гайхалтай зүйлсийн нэг нь тэдэнд сэтгэл санааны хувьд аюулгүй тайван байдлыг мэдрүүлэх явдал юм. Хорвоо ертөнцийг танин мэдэж, догдлон, хөөрч байгаа тэднийхээ мэдрэмжийг хуваалцаж, хүнд хэцүү үеүдэд санаа тавих нь хүүхдийнхээ сэтгэл санааг хамгаалж буй хэрэг юм. Хүүхэдтэйгээ хамт тоглож, төсөөлөн бодож, хамтдаа суралцаж, сэтгэл санааг нь зовоосон асуудлыг хамтдаа шийдэх үед тэд амар тайвныг мэдэрч, хайрлуулж, хамгаалуулж буйгаа мэдрэх болно.

      Дуртай тоглоомоосоо салах, хайртай хүмүүс нь маргалдах гээд олон зүйлсээс болж хүүхэд гунигладаг. Энэ үед нь та хүүхдэдээ хайр халамжаа мэдрүүлж, яагаад гуниглах болсон шалтгааныг нь заавал асууж, тайлбарлаж өгөөрэй. Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Мэдрэмжийн тухай ярилцсанаар гуниглах, уурлах, айх зэрэг нь хэвийн л зүйл гэдгийг ойлгоход туслах юм. Хүнд хэцүү бүхнийг тэвчээртэйгээр даван туулж сурсан хүүхэд дэлхий ертөнцийг хайрлаад зогсохгүй, аливаа харилцаанд итгэлтэй, аз жаргалтай нэгэн болдог. Хүүхэд өөрийгөө үнэлж сурах нь гунигтай үеийг давахад тустай. Гэр бүл салалтаас эхлээд, ойр дотнын хүн нас барах (хайртай тэжээмэл амьтан ч байж болно), хүндээр өвдөх гээд л олон шалтгаанаас хүүхэд гуниглаж болно. Эцэг эхийн хайр тэднийг өөртөө итгэлтэй, өөрийгөө үнэлдэг, амьдралын сайн сайханд итгэдэг хүн болоход тусалдаг. Гунигтай байгаагаа, басхүү гунигийн шалтгаан болж буй таагүй зүйлсийг анзаарч мэдэрснээр тэдгээрийг даван гарах, хүлээн зөвшөөрч, цааш урагшлах итгэл найдварыг өгнө. Бяцхан үрстээ өгч чадах хамгийн гайхалтай зүйлсийн нэг нь тэдэнд сэтгэл санааны хувьд аюулгүй тайван байдлыг мэдрүүлэх явдал юм. Хорвоо ертөнцийг танин мэдэж, догдлон, хөөрч байгаа тэднийхээ мэдрэмжийг хуваалцаж, хүнд хэцүү үеүдэд санаа тавих нь хүүхдийнхээ сэтгэл санааг хамгаалж буй хэрэг юм. Хүүхэдтэйгээ хамт тоглож, төсөөлөн бодож, хамтдаа суралцаж, сэтгэл санааг нь зовоосон асуудлыг хамтдаа шийдэх үед тэд амар тайвныг мэдэрч, хайрлуулж, хамгаалуулж буйгаа мэдрэх болно.

      Хайр гэдэг бол хүүхдийн хувьд нохойгоо халамжлах, тоглоомоо хайрлах зэргээс эхэлнэ. Энэ үед л хүүхдээ хайрлуулах, хайрлахад сургах нь чухал юм. Хүүхэд тань хайрыг мэдэрч, хайраа бусдад илэрхийлэх үед та хэрхэн дэмжиж, тусалдаг вэ? Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Мэдрэмжийн тухай ярилцсанаар гуниглах, уурлах, айх зэрэг нь хэвийн л зүйл гэдгийг ойлгоход туслах юм. Хүнд хэцүү бүхнийг тэвчээртэйгээр даван туулж сурсан хүүхэд дэлхий ертөнцийг хайрлаад зогсохгүй, аливаа харилцаанд итгэлтэй, аз жаргалтай нэгэн болдог. Хайрлах нь хүүхдэд халуун дулаан, амар тайван, онцгой мэдрэмж төрүүлдэг. Эцэг, эхчүүд заримдаа хүүхдээ дуулгавартай байсных нь төлөө бэлэг сэлт, онцгой ямар нэг зүйл өгөхөө хайраа илэрхийлж байна хэмээн эндүүрдэг. Харин хүүхдүүд үргэлж тантай хамт цагаа өнгөрөөхийг л хүсэж байдаг юм шүү. Хүүхдэдээ өдөр бүр хайраа мэдрүүлэхийн тулд тэднийг тэвэрч, инээмсэглэж, ялангуяа хүнд хэцүү үеүдэд тэвчээртэй хандах нь чухал юм. Завгүй амьдралын хэмнэл дунд хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрүүлж, тэднийг анхаарна гэдэг амаргүй ч үр дүн нь тун гайхалтай байх болно. Өөрийгөө хайрлаж сурснаар хүүхэд өөрийгөө хүндэлж, бусдыг төвөггүй хайрлаж, цаашлаад хорвоо ертөнцийг айдасгүйгээр туулж чадах нэгэн болж төлөвшдөг билээ. Бяцхан үрстээ өгч чадах хамгийн гайхалтай зүйлсийн нэг нь тэдэнд сэтгэл санааны хувьд аюулгүй тайван байдлыг мэдрүүлэх явдал юм. Хорвоо ертөнцийг танин мэдэж, догдлон, хөөрч байгаа тэднийхээ мэдрэмжийг хуваалцаж, хүнд хэцүү үеүдэд санаа тавих нь хүүхдийнхээ сэтгэл санааг хамгаалж буй хэрэг юм. Хүүхэдтэйгээ хамт тоглож, төсөөлөн бодож, хамтдаа суралцаж, сэтгэл санааг нь зовоосон асуудлыг хамтдаа шийдэх үед тэд амар тайвныг мэдэрч, хайрлуулж, хамгаалуулж буйгаа мэдрэх болно.

      Хүүхдэд сандарч түгших үе олон бий. Хүмүүсийн өмнө гарах, шинэ зүйл сурах гэх мэт. Сандарч түгших нь хэвийн л зүйл боловч, сандарсан үедээ юу хийх, өөрийгөө яаж тайвшруулахыг хүүхдэдээ заавал хэлж өгөөрэй. Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Мэдрэмжийн тухай ярилцсанаар гуниглах, уурлах, айх зэрэг нь хэвийн л зүйл гэдгийг ойлгоход туслах юм. Хүнд хэцүү бүхнийг тэвчээртэйгээр даван туулж сурсан хүүхэд дэлхий ертөнцийг хайрлаад зогсохгүй, аливаа харилцаанд итгэлтэй, аз жаргалтай нэгэн болдог. Сандарч түгших үед, бидний тархинаас биед маань таагүй шинж тэмдэг үүсгэн “тулааны бэлэн байдал”-ын дохио өгдөг байна. Сандрах үед бие махбодод илрэх шинж тэмдгүүд аягүй ч гэлээ хүн бүрд тохиолддог жирийн үзэгдэл бөгөөд түүний ачаар бид анхаарлаа илүү сайн төвлөрүүлж эхэлдэг. Ийм үедээ аажмаар гүнзгий амьсгалах юм уу ус уувал хамаагүй дээрддэг болохыг хүүхдэдээ хэлж өгөөрэй. Санаа зовоосон зүйлийнх нь тухай ярилцаж, сандарч түгших бол хэвийн зүйл гэдгийг тайлбарлаж ойлгуулах нь зүйтэй. Асуудлыг нь хуваалцаж, эерэг шийдэл санал болгож байвал хүүхэд тань үнэ цэнтэй, чухал нэгэн болохоо мэдэрч, өөртөө итгэлтэй болсноор сэтгэл зовоосон асуудлаа зөв зохицуулж сурахад тустай. Бяцхан үрстээ өгч чадах хамгийн гайхалтай зүйлсийн нэг нь тэдэнд сэтгэл санааны хувьд аюулгүй тайван байдлыг мэдрүүлэх явдал юм. Хорвоо ертөнцийг танин мэдэж, догдлон, хөөрч байгаа тэднийхээ мэдрэмжийг хуваалцаж, хүнд хэцүү үеүдэд санаа тавих нь хүүхдийнхээ сэтгэл санааг хамгаалж буй хэрэг юм. Хүүхэдтэйгээ хамт тоглож, төсөөлөн бодож, хамтдаа суралцаж, сэтгэл санааг нь зовоосон асуудлыг хамтдаа шийдэх үед тэд амар тайвныг мэдэрч, хайрлуулж, хамгаалуулж буйгаа мэдрэх болно.

      Цэцэрлэг дээрээ найзтайгаа муудалцах, дүүтэйгээ тоглоомоо булаацалдах, загнуулах, шоолуулах гээд л уурлаж бухимдах зүйлс хүүхдэд цөөнгүй тохиолдоно. Энэ үед нь та хүүхдээ хэрхэн тайвшруулдаг вэ? Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Мэдрэмжийн тухай ярилцсанаар гуниглах, уурлах, айх зэрэг нь хэвийн л зүйл гэдгийг ойлгоход туслах юм. Хүнд хэцүү бүхнийг тэвчээртэйгээр даван туулж сурсан хүүхэд дэлхий ертөнцийг хайрлаад зогсохгүй, аливаа харилцаанд итгэлтэй, аз жаргалтай нэгэн болдог. Өөрийгөө зөвөөр үнэлж сурсан хүүхэд уурлаж уцаарлаж, зөрүүдэлж сөргөлдөх нь бага байдаг. Уур бол аргыг нь олоход хамгийн хэцүү мэдрэмжүүдийн нэг юм. Уурлах үе хүн бүрд л тохиолддог, жам ёсны зүйл гэдгийг хүүхэд ойлгож авах хэрэгтэй. Энэ номын үйл явдлыг өөр дээрээ бодож үзэх боломжийг олгосноор хүүхэд үнэ цэнтэй, чухал нэгэн болохоо мэдрээд зогсохгүй уур бухимдлаа зөв аргаар гадагшлуулж сурна. Аливаа асуудлын шийдлийг өөрөө олж, түүнийгээ хэрэгжүүлэхэд нь хүүхдэдээ тусалж байвал өөртөө итгэлтэй хүн болж, ингэснээрээ уураа хянаж сурахад нь тустай. Бяцхан үрстээ өгч чадах хамгийн гайхалтай зүйлсийн нэг нь тэдэнд сэтгэл санааны хувьд аюулгүй тайван байдлыг мэдрүүлэх явдал юм. Хорвоо ертөнцийг танин мэдэж, догдлон, хөөрч байгаа тэднийхээ мэдрэмжийг хуваалцаж, хүнд хэцүү үеүдэд санаа тавих нь хүүхдийнхээ сэтгэл санааг хамгаалж буй хэрэг юм. Хүүхэдтэйгээ хамт тоглож, төсөөлөн бодож, хамтдаа суралцаж, сэтгэл санааг нь зовоосон асуудлыг хамтдаа шийдэх үед тэд амар тайвныг мэдэрч, хайрлуулж, хамгаалуулж буйгаа мэдрэх болно.

      Балчир хөвгүүнээс насанд хүрсэн эр болох явцад бие болон мэдрэмж, зан авир хэрхэн өөрчлөгдөхийг энэхүү номоос мэдэж авах боломжтой. Өөрөөр хэлбэл, хөвгүүдийн бэлгийн бойжилтын үед юу тохиолдохыг энгийн бөгөөд ойлгомжтой тайлбарлахаас гадна эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийж, ариун цэвэр сахиж, биеэ арчлах талаар мэдээлэл энд номд багтсан. Өсөж том болох нь хүүхдүүдэд сайхан санагдах ч заримдаа хэтэрхий хэцүү санагдах нь бий. Иймд хөвгүүд өөрсдөө энэ талаар мэдлэгтэй байх тусам шинэ шинэ өөрчлөлтийг тэр хэрээрээ бэрхшээлгүй даван туулна.

      Уг номд  дэлхийн бүх охидод тохиолддог бие физиологийн өөрчлөлт, эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл зүйн асуудлыг дэлгэн өгүүлж товч тодорхой хариулт өгснөөрөө онцлог юм. Шилжилтийн нас, өсвөр нас хэмээх тун гайхалтай ч, нэлээд адармаатай үеэ ойлгож, өөрийгөө хайрлахад нь тэрслүү охидод тус болох билээ. Энэхүү ном нь “Надад юу тохиолдоод байна аа?”, “Миний сарын тэмдэг ирчихлээ”, “Охидын асуудал”, “Анхны хайр” зэрэг нийт 9 бүлэгтэй бөгөөд бүлэг бүрд тухайн асуудал юунаас болж үүсдэг, ямар өөрчлөлт гардаг, хэрхэн шийдэх боломжтойг товч тодорхой өгүүлсэн байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчдын төдийлөн сайн ярилцдаггүй, ярилцахаас эмээдэг сэдвүүдийг тэрслүү охидод хүүрнэн өгүүлж, амьдралынхаа нэгэн онцгой, ер бусын үеийг бэрхшээл багатай, ханьтай даван туулахад туслах юм.

      Уг номын зохиолч Елена Фавилли бол Нью-Йорк Таймс сонины бестселлер зохиолч, сэтгүүлч бөгөөд өмнөх түүхүүдээрээ хүсэл мөрөөдлийнхөө төлөө зоригтойгоор тэмцэн, замд таарсан хэцүү бэрх бүхнийг хүч чадлаараа даван туулж, амжилтад хүрсэн гайхалтай эмэгтэйчүүдээр дамжуулан охидод урам зориг хайрлаж байсан бол энэ удаад “Тэрслүү охидын хөтөч” номоороо өсөж буй бүх тэрслүү охидын эрүүл мэнд, бэлгийн боловсролд санаа тавьж, найз нөхөд шиг, ээж эгч шиг нь зөвлөж, чиглүүлж, хайр халамжаа түгээж байна.

      Нью-Йорк таймсын дуулиан тарьсан бестселлерийн хоёр дахь боть дэлхийн өнцөг булан бүрд аж төрж буй охид, том мөрөөдөж, илүүд зорин, шаргуу хөдөлмөрлөх урам зориг өгөх болно. Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд 2 ном нь, Нефертитиэс эхлээд Бейонсе, Розалинд Франклин, Ж.К.Роулинг гэх зэрэг ер бусын эмэгтэйчүүдийн тухай зуун бяцхан түүхийн цоо шинэ түүвэр юм. Хатан хаан болон тэмцэгч, балетчин хийгээд хуульч, далайн дээрэмчнээс авхуулаад компьютерийн мэргэжилтэн, сансрын нисгэгчээс зохион бүтээгч хүртэлх энэхүү гайхалтай эмэгтэйчүүдийн түүхийг зэрэгцүүлэн өгүүлснээр, боломжийг бодит болгож чадах сэтгэл хөдөлгөсөн мэдрэмж төрөх учиртай.

      Энд өгүүлэх бүхэн итгэл найдвар дүүрэн зүрх сэтгэл дэлхийг өөрчлөх хүчтэйг нотлон харуулна. Эдгээр хатан зоригт эмэгтэйчүүдийн түүх охидыг урам зоригоор бялхааж, гоо үзэсгэлэн гэдэг нас үл харгалзан өөр өөрийн өнгөтэй оршин байдгийг ойлгуулж, залуу охидыг гайхшруулах болно. Номыг уншсан хүн бүр хүсэл тэмүүлэл, сониуч зан, өгөөмөр сэтгэлээр дүүрэн явах нь жинхэнэ амжилт, аз жаргал гэдгийг олж мэдээсэй. Амьдралынхаа үнэ цэнэтэй хором мөч бүрт аз жаргалтай байж, шинийг эрэлхийлж явах хэрэгтэй гэдгээ битгий мартаарай.

      Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд олон талаараа үеийн үед үнэ цэнээ хадгалсаар байх болно. Тухайлбал ном бүтээхэд маш их хэмжээний мөнгөн хандив дал гаруй орны хүмүүсийн дэмжлэгээр босч, түүгээр ч зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрээс авьяаслаг эмэгтэй зураачид сайн дураараа хамтран ажилласан зэрэг олон шалтгаан бий. Залуу охид ирээдүйн амьдралд нь тохиож болох бэрхшээл бүхэнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ тэр бүхэн дааж давшгүй зүйл биш гэдгийг ойлгох, аливаад сэтгэлийн хаттай байх нь хамгаас чухал. Саад тотгор, гутрал гунигийг даван туулах өөрийн замаа олж, яг л энэхүү номд бичигдсэн гайхалтай эмэгтэйчүүдийн нэгэн адил хойч үедээ үлгэр дууриал болж хүч тэнхээ хайрлаарай. Дэлхийн өнцөг булан бүрт буй хүсэл тэмүүллээр дүүрэн тэрслүү охидоо хязгааргүй мөрөөд, өөдөө тэмүүл, шаргуу тэмц, хэзээ ч бүү шантраарай!

      Амьдралын философийн тухай ганцаардсан хэлтэрхийгээр төлөөлүүлэн хүүрнэн өгүүлнэ. Хэрхэн амжилтад хүрэх бус хэрхэн хэцүү бэрхийг, хэрхэн уйтгар гунигийг, хэрхэн шантралыг, хэрхэн амжилтгүй болсон үед хариу үйлдэл үзүүлэхийг, бүтэлгүйтлийг хэрхэн даван туулах, алдаанаасаа суралцахын чухлыг заах бүх насныханд зориулсан гайхалтай БОДРОЛ бүтээл юм. Зохиолч Шел Силверстайн энгийн атлаа хүчтэй дархлаажуулалтын вакцин+допин гэж дүгнэжээ.
      Гээгдсэн хэлтэрхий ганцаар хэвтэнэ
      Хаашаа ч юм хажуудаа наагаад хамт явах нэгнийг хүлээнэ...
      Зарим нь таарна гэвч хөдлөхгүй.

      Сато туулай хүүгийн цувралын гурав дахь бүтээл.

      Цаст хөндий, ой төгөл, цайн далай - орчлон хорвоогийн хамгийн эгэл хийгээд бичил ертөнцийг шинэхэн барьсан пирогноос олж харах Сато хүүгийн аялалд гараарай. 

      Сатогийн ертөнцөд эгэл жирийн зүйлс ер бусын ертөнц рүү нэвтрэх үүд хаалга болж өгдөг. Бидний огт анзааралгүй өнгөрүүлдэг тэдгээр эгэл зүйлсэд нуугдсан эгэлгүйг олж нэгээрэй.

      Хаврын цэнгэг усан дэр, саран сагс, шөнө илүү дэлбээлдэг цэцэгс... Сатогийн ертөнц ийм л номхон хэр нь ер бус.

      Энэ дэвтэрт гарах долоон үзэгдэл бид бүхний мэдрэмж, мэдрэхүйг хөглөх болно. Хорвоог хайр болоод сониучхан нүдээр олж харах Сато туулай хүү байгальтай ер бусын зохицон аж төрдөг. Сэтгэл хөдөлгөм ер бусын энэхүү бүтээл бидэнд эргэн тойрныхоо амьдралыг уран төсөөллөөрөө бүтээж чадахыг маань сануулна.

      Газар хайлсан ус хэрхэн тэнгэрт хүрэх хаалга болж, сагсанд нь баригдсан одод хэрхэн хамгийн харанхуй шөнийг гэрэлтүүлж өгч буйтай Сато туулай хүүгийн түүхээр дамжуулан аялаарай.

      Бидний шуудхан олж хардаггүй зүйлсийн цаана юу нуугдсан байдаг вэ? Өглөөний цай чинь ярьдаг байсан бол ямар түүх өгүүлэх байсан бол? Хайртай амьтан чинь зүүдээрээ аялуулж чадах байсан бол ямар байх байсан бол? Ханэрү Сато энэ мэт бодлуудадаа хөтлөгдөн нэг л өдөр өөрөө бяцхаан өөрчлөгдвөл юу болохыг үзэхээр шийджээ. 

      Тэр булан тохой бүрийг өөр нэгэн ертөнц рүү хүргэх хаалга, бяцхан энгийн үйлдэл бүрийг төсөөлж ч байгаагүй зүйл болгож хувиргах болно. Дөрвөн цувралын хамгийн эхний дэвтэр нь энэ юм.

      Бяцхан гацуур шинэ жилийн сүлд модоор сонгогдоход хэт жижиг бас хэт төгс биш ажээ. Гэвч ойд ганцаар үлдсэн нь хэрхэн зол завшаан болсон тухай энэ номд өгүүлэх болно.

      Бид ялгаатай талаа улам тордож, хайрлах тухай энэ номын тусламжтай өгөөмөр сэтгэл болон Зул сарын баярын тухай ярилцахад хамгийн тохиромжтой.

      Шинэ жилийн үеэр заавал хүүхэдтэйгээ унших зурагт номтой танилцаарай. Хавар хорвоод мэндэлсэн үнэг, туулай хоёр зунжин цугтаа тоглон наадаж, намар гэхэд салшгүй найзууд болсон байлаа. Харин өвөл ирэхэд тэд цас гээч зүйл дунд үсэрч, дэвхцэхээ тэсэн ядан хүлээж байв. Гэвч цас гэж яг юу юм бэ? Үнэг, туулай хоёр болон тэдний найзуудын хамтаар туйлын цас мөсөн дунд өрнөх аялалд гараарай.

      Байгалийн амьдрал дундах гайхамшигт ертөнцийг олж нээн, сайхан сэтгэл, нөхөрлөл болон Зул сарын баярын тухай энэ номын тусламжтай ярилцахыг бид санал болгож байна.

      Эрт цагт энэ манай дэлхийн улирлууд одоогийнх шиг ээлжлэн солигддоггүй байжээ. Харин Дулаан болон Хүйтнийг эрхшээдэг хоёр өвгөн энэ дэлхийд өөрсдийн улирлаа бүтээхээр өрсөлдөн тэмцэлдэж эхэллээ. Тэдний өрсөлдөөн хэрхэн төгссөнийг энэ номоос олж уншаарай.

      Улс орон бүр өөр өөрсдийн онцлог шингэсэн үлгэр, домгийн арвин сантай. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нийгэм өөрчлөгдөж, зарим үлгэр домог нийцэхээ больдог. Өв соёл, үнэт зүйлдээ хайртай байна гэдэг хүрч хөндөлгүй хуучин хэвээр нь тахин шүтэх биш харин ч цаг үетэйгээ нийцүүлэн хөгжүүлж, баяжуулж байхын нэр билээ. Тиймээс үнэхээр л өв соёл, ёс уламжлалаа хадгалж үлдэхийг хичээж л байгаа бол тухайн нийгэм, хүүхэд багачууддаа тохируулан шинээр зохиомжлон найруулах шаардлага зайлшгүй тавигдаж байна.
      Монгол ардын үлгэр домгийн хувьд өнөө үед нийцэхгүй, хуучирсан хэв шинжтэй байгаа нь тун эмзэглүүштэй. Хүүхэд багачууд төдийлөн сонирхохгүй байгаа нь үүнийг илтгэнэ. Иймд бид мэргэжлийн утга зохиол, аман зохиол судлаач нартай хамтран монгол ардын үлгэр, домгуудын утга санааг алдагдуулалгүйгээр, өнөө үеийн үнэт зүйл, хүүхдийн сэтгэхүйд тулгуурлан шинээр зохиомжлон бүтээжээ.

      Xарри Поттер ба Философийн чулуу номын 12-р бүлэг болон Хогвартст болсон Харри Поттерын анхны Зул сарын баярын тухай сэтгэл хөдөлгөм түүх ийнхүү эхэлнэ. Сүрлэг сайхан гацуур моддоор гоёсон их танхим, Гриффиндорын нийтийн өрөөн дэх намуухан дулаахан үдшүүд, зул сарын өглөө задлах баяр баясал дүүрэн бэлгүүд гээд л. Энэ бол халуун дулаан, үерхэл нөхөрлөл, амтат зоог, гэнэтийн шидэт гайхамшгууд гээд Харригийн хэзээ ч мартахгүй бүхнээр дүүрэн баяр.

      Ж.К.Роулингийн Харри Поттер ба Философийн чулуу номоос шууд авсан эшлэл, агуулгууд дээр Зиеи Гаогийн нүд булаам зургуудыг нийлүүлж бүх цаг үеийн хамгийн сэтгэлд хоногшсон номын нэгэн гайхалтай хэсгийг гэр бүлийн бүх гишүүдэд зориулан баярын шинэхэн, шидэт уламжлал болоосой хэмээн бүрэн дүрсжүүлэн бүтээлээ.

      Хонг конг, Антарктид, Улаанбаатар, Каиро гэх зэрэг улс орны хачирхалтай хотуудын сонин хачныг зургаар илэрхийлсэн сонирхолтой ном. Дэлхий ертөнцөө танин мэдэх хүсэлтэй хүн бүрд зориулагджээ.

      Галактик, нарны аймаг, хар нүх, оддын амьдрал гээд од гараг эрхсийн талаарх бүхий л мэдээллийг гайхамшигтай зургаар илэрхийлэн харуулсан ном. Таны хэзээ ч нээн үзэж болох музей.

      Эл номд эрхэм яруу найрагч Пабло Нерудагийн Асуултын номоос түүвэрлэсэн 70 асуултыг сэдэвжүүлэн, нүүр дүүрэн үзэсгэлэнт зургаар илэрхийлжээ. Байгалийн нууцлаг ертөнцөд нэвтрэн, тэдгээрийг гайхан бишрэхэд тань Нерудагийн асуултууд туслах болно.

      Банкны данс, орлого, зээлээс эхлээд засгийн газрын зарлага, татвар, инфляци зэрэг бүхий л зүйлийг багтаасан мөнгөний ертөнцийн талаарх мэдээлэл сайтай танилцуулга зурган хөтөч бүхий ном. Залуу уншигчдад мөнгө бидний амьдарч буй ертөнцийг яаж хэрхэн бүрдүүлдэг, хаанаас бий болдог, хэрхэн мөнгөтэй болох тухай маш энгийнээр бөгөөд хүртээмжтэй байдлаар тайлбарлаж ойлгуулах болно.

      2018 онд анх Англи улсад хэвлэгдсэнээсээ хойш 14 хэл рүү орчуулагдсан. 8-аас дээш насныханд зориулсан. Бид уулзсан хүн бүртэй улс төр ярьж мэтгэлцээд байдаггүй. Учир нь улс төр бидний өдөр тутмын амьдралын ярианы сэдэв биш юм. Гэхдээ амьдарч буй нийгмээ ойлгоё гэвэл улс төрийн талаар мэдлэгтэй болох шаардлагатай. Улс төр бидний эргэн тойронд хаа сайгүй байдаг. Хүмүүс хот, улс орон, тивийг хэрхэн удирдах нь улс төр. Шийдвэр хаана гарч байна, тэнд улс төр байна. Дайн эхлэх, төгсөх нь ч мөн ялгаагүй улс төр юм.

      Шулам болохоор бэлтгэгдэж буй Кики охин аливаа сорилтод үргэлж бэлэн байдаг. Тэр 13 нас хүрмэгцээ шулам болох эсэхээ шийдэн, шулмуудын уламжлал ёсоор гэрээсээ явж, нэг ч шулам амьдардаггүй хот, тосгоныг хайж олоод бие даан амьдрах ёстой билээ. Түүний шулмын онцгой ид шид энэ хотын хүмүүст аз жаргал авчирна хэмээн итгэж Корико нэртэй далайн эрэгт байрлах хотыг сонгон амьдрахаар болдог. Гэвч хотын иргэдийн түүнд итгэх итгэл нь төсөөлж байснаас бага байлаа. Аз болоход түүний хөгжилтэй, найдвартай Жижи муур түүнтэй хамт аялалд гарсан бөгөөд тэдний аялал төсөөлшгүй сонин содон үйл явдлаар дүүрэн ажээ.

      Даланбалжиудын тулалдаанаас хойш 5 жил болоход Тэмүжиний мал сүрэг өсөж, эд баялаг нь арвижин, цэргийн хүчин чадал нь өсөж, авьяаслаг жанжид ч бий боллоо. Татар нь Алтан улстай нягт холбоо тогтоосон байсан боловч дайнд олсон олзоо булаацалдан тэдний хооронд зөрчил үүсэн дайтахад хүрчээ. Алтан улсын цэрэг Татарыг дангаар дийлэхгүй тул Татартай өстэй байсан Монгол аймгууд, түүний дотор Тэмүжинд хэл хүргэж, хүч хавсрахыг хүссэн байна. Тэмүжин эрт орой хэзээ нэгэн цагт Татаруудыг мөхөөнө гэдэг санааг сэтгэлдээ тээж явсан болохоор энэ далимыг ашиглан Татарыг бусадтай хамтран сөнөөх нь хожмын өдөр хэрэг болно гэдгийг тооцсон бөлгөө...

      Тэмүжинийг хамаг Монголын хаан болж, Хиад боржигин овгийнхон төрийн нэгэн жолоонд нэгдэж орсноор Монгол нутагт ван хан Тоорил тэргүүтэй Хэрэйд аймаг, Жадран овгийн Жамуха, Хиад боржигины Тэмүжин гэсэн гурван хүчин зэрэгцэн орших болов. Тэмүжиний хүчирхэгжиж байгаад Тайчуудаас эхлээд түүнд дургүйцэх хүчин олширч эхэллээ. Хамаг Монголын хаан ширээг битүүхэндээ мөрөөдөж байсан Жамуха ч Тэмүжинийг өсөж бэхжихээс нь өмнө нуга дарах сонирхолтой байв. Жамуха дүүгээ алагдсаныг сонсмогц уур хилэн нь бадарч, өшөө авах зорилгоор 13 овог аймгийн гурван түмэн цэрэг цуглуулж Тэмүжинтэй тулалдахаар хөдлөв. Жамуха, Тэмүжин хоёрын дунд болсон энэхүү тулалдааныг Даланбалжиудын тулалдаан гэдэг.

      Тэмүжинийг дөнгөж хорин нас хүрч байх энэ үед ядуу ардаас эхлээд язгууртан дээдэс хүртэл түүнийг хүндэтгэн тойрон хүрээлж, хуран цуглаж ирэв. Хотула хаанаас хойш өөрийн захирагдах эзэнгүй болсон Монголчууд хэн нэгэн хүчирхэг хүнийг бараадах буюу эсвэл талын нэг тарж бутарсан байдалтай амьдарч байв. Иймээс хүн ардыг нэгэн удирдлагад оруулах нийгмийн зайлшгүй шаардлага урган гарч ирсэн юм. Хамаг монголын ард түмнийг ааш зан, авьяас чадлаараа өөртөө татах чадвартай хүн Монголын хуучин хаадын угсааны ойр төрлийнхний дунд Тэмүжинээс өөр байсангүй. Хэдий тийм боловч Тэмүжин 'миний нас багадах тул тэр өндөр суудлыг ахмад үеийн нөхдөд өгвөл таарна' гэжээ. Гэвч Тэмүжинийг олноороо дэмжин 1189 оны билгийн улирлын дунд сарын тэргэл өдөр хан Хэнтийн уулын өвөр зуны Сэнгүр горхины Хөх нуур гэдэг газар түүнийг Хамаг Монголын хаанд өргөмжлөв. Ийнхүү Тэмүжин Хабул, Амбагай, Хотула хаадыг удаалж Хамаг Монголын дөрөв дэх хаан болжээ...

      Бөртэ үжин Мэргидэд булаагдсан хэрэг явдал тэр үед алтан ургийн түүхэнд хамгийн том доромжлол болж, монголын тал нутагт асар их дуулиан дэгдээж байв. Хайрт гэргийгээ булаалгасан Тэмүжиний өшил хорсол түүнийг өдөр шөнөгүй зовоож байлаа. Гэвч Тэмүжин өөрийн өмнө тулгарсан энэ хэцүү үйл явдалд сэтгэлээр уналгүй ирээдүйдээ итгэлтэй өөдрөгөөр хандаж, Мэргидийг зайлшгүй ялах арга замыг сүйхээлэн байж хайрт Бөртэгээ Мэргидээс чөлөөлнө.

      Тэмүжин 17 нас хүрэхгүй цагт бага балчраасаа ижилдэн дассан Бөртэгээ санагалзан мөрөөдөх болж сүйт бүсгүйгээ авахаар дүү Бэлгүйтэйгээ дагуулан Хонгирад нутгийг зорив. Тэднийг хүрч очиход Дай Сэцэн ихэд баярлан Бөртэг Тэмүжинд өгөхөөр болов... Өүлүн эх хэдийгээр ядуу зүдүү байсан ч Тэмүжин Бөртэ хоёроо ёс төртэй хуримлуулна. Бөртэгийн инжинд хар булган дах ирсэн нь тэр үедээ асар их үнэтэй зүйл байжээ. Хүүхдүүд та бүхэн энэ номд бас Тоорил хаантай танилцах болно. Тэмүжин Хэрэйдийн Тоорил хаантай нөхөрлөж түүний өмгөөлөлд орсон нь түүний том амжилт байлаа... Гэвч Тэмүжин, Бөртэ хоёрын аз жаргал удаан үргэлжилсэнгүй. Учир нь Мэргид аймгийнхан Тэмүжинийг сүйтгэхээр иржээ.

      XII-XIII зууны Монголчууд хүүхдүүдээ бага насанд нь сүй тавьж, хадамд гаргах нь нэр төрийн хэрэг байлаа. Тэмүжин хүү, Бөртэ охин хоёр ийм ёс жаягийн дагуу сүй тогтоосон билээ. Тэмүжин уул шиг түшигтэй эцэг, халамжит эхийн гар дээр эрх дураараа өсөн өндийж, 9 настай байхдаа Хонгирдын Бөртгөлжин охинтой сүй тавьж өдөр хоног бүрийг хүүхэд насны баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн өнгөрөөж байсан боловч энэ байдал удаан үргэлжилж чадсангүй. Есүхэй баатар Тэмүжин хүүдээ сүй тогтоож буцах замдаа Цэгцэрийн шар талд Татарын иргэдтэй таарч хорлогдоод насыг бармагц түүний гэр бүлийнхэн ядуурал, цөхрөлийн туйлд хүрэв. Муу санаа өвөрлөгч, урвагч Таргудай Тэмүжинг олзлон барьж, зовоон тарчлаана. Балчирхан Тэмүжин хаан ширээнд санаархсан Тайчуудын тэргүүн, хүчирхэг Таргудайтай халз тулгарч, түүний эсрэг сөрөн зогсож чадахсан болов уу?

      Харь нутагт хаягдаж хоцорсон Есүхэй баатрын хэдэн өнчин хүүхдүүд амьдралын хүнд бэрхийг туулж, өсөн өндийж ирэхүйд Тайчууд сүрдэн айж, ирээдүйд Есүхэйн том хүү Тэмүжин тэдний гол өштөн дайсан болж магадгүй хэмээн бага дээр нь 'дарах' хэрэгтэй гэж үзжээ. Тайчуудын тэргүүн 'Тарган' хочит, харамч Таргуйдай Тэмүжинг барьж хөл дороо сөгтгөх гэсэн боловч, түүнийг сөхрүүлж дийлээгүй билээ.

      XII-XIII зууны Монголчууд хүүхдүүдээ бага насанд нь сүй тавьж, хадамд гаргах нь нэр төрийн хэрэг байлаа. Тэмүжин хүү, Бөртэ охин хоёр ийм ёс жаягийн дагуу сүй тогтоосон билээ. Тэмүжин уул шиг түшигтэй эцэг, халамжит эхийн гар дээр эрх дураараа өсөн өндийж, 9 настай байхдаа Хонгирдын Бөртгөлжин охинтой сүй тавьж өдөр хоног бүрийг хүүхэд насны баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн өнгөрөөж байсан боловч энэ байдал удаан үргэлжилж чадсангүй. Есүхэй баатар Тэмүжин хүүдээ сүй тогтоож буцах замдаа Цэгцэрийн шар талд Татарын иргэдтэй таарч хорлогдоод насыг бармагц түүний гэр бүлийнхэн ядуурал, цөхрөлийн туйлд хүрэв. Муу санаа өвөрлөгч, урвагч Таргудай Тэмүжинг олзлон барьж, зовоон тарчлаана. Балчирхан Тэмүжин хаан ширээнд санаархсан Тайчуудын тэргүүн, хүчирхэг Таргудайтай халз тулгарч, түүний эсрэг сөрөн зогсож чадахсан болов уу?

      XII-XIII зууны Монголчууд хүүхдүүдээ бага насанд нь сүй тавьж, хадамд гаргах нь нэр төрийн хэрэг байлаа. Тэмүжин хүү, Бөртэ охин хоёр ийм ёс жаягийн дагуу сүй тогтоосон билээ. Тэмүжин уул шиг түшигтэй эцэг, халамжит эхийн гар дээр эрх дураараа өсөн өндийж, 9 настай байхдаа Хонгирдын Бөртгөлжин охинтой сүй тавьж өдөр хоног бүрийг хүүхэд насны баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн өнгөрөөж байсан боловч энэ байдал удаан үргэлжилж чадсангүй. Есүхэй баатар Тэмүжин хүүдээ сүй тогтоож буцах замдаа Цэгцэрийн шар талд Татарын иргэдтэй таарч хорлогдоод насыг бармагц түүний гэр бүлийнхэн ядуурал, цөхрөлийн туйлд хүрэв. Муу санаа өвөрлөгч, урвагч Таргудай Тэмүжинг олзлон барьж, зовоон тарчлаана. Балчирхан Тэмүжин хаан ширээнд санаархсан Тайчуудын тэргүүн, хүчирхэг Таргудайтай халз тулгарч, түүний эсрэг сөрөн зогсож чадахсан болов уу?

      XII-XIII зууны Монголчууд хүүхдүүдээ бага насанд нь сүй тавьж, хадамд гаргах нь нэр төрийн хэрэг байлаа. Тэмүжин хүү, Бөртэ охин хоёр ийм ёс жаягийн дагуу сүй тогтоосон билээ. Тэмүжин уул шиг түшигтэй эцэг, халамжит эхийн гар дээр эрх дураараа өсөн өндийж, 9 настай байхдаа Хонгирдын Бөртгөлжин охинтой сүй тавьж өдөр хоног бүрийг хүүхэд насны баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн өнгөрөөж байсан боловч энэ байдал удаан үргэлжилж чадсангүй. Есүхэй баатар Тэмүжин хүүдээ сүй тогтоож буцах замдаа Цэгцэрийн шар талд Татарын иргэдтэй таарч хорлогдоод насыг бармагц түүний гэр бүлийнхэн ядуурал, цөхрөлийн туйлд хүрэв. Муу санаа өвөрлөгч, урвагч Таргудай Тэмүжинг олзлон барьж, зовоон тарчлаана. Балчирхан Тэмүжин хаан ширээнд санаархсан Тайчуудын тэргүүн, хүчирхэг Таргудайтай халз тулгарч, түүний эсрэг сөрөн зогсож чадахсан болов уу?

      Рейна дөрөвдүгээр ангиа төгсөн, тавдугаар ангид орлоо. Том болж, бага сургуулиа төгсөх болсон гэсэн үг. Гэвч том болно гэдэг зөвхөн бие махбодод явагддаг үйл явц биш юм. Нүдэнд харагдахгүй ч гэлээ сэтгэл бас адилхан том болж, өөрчлөгдөж байгаа. Тавдугаар анги эхлэхэд Рейнагийн найзууд ч тэр, ер нь охид бүгд л өмнөх жилээс огт өөр болчхов. Яг юу нь, яагаад өөр гэдгийг тодорхой мэдэхгүй ч бие махбод, сэтгэл санаанд зэрэг явагдаж байгаа өөрчлөлтөөс болоод ч тэр үү, урьд өмнө байгаагүй хачин сонин ааш гаргана. Гэхдээ энэ бол өвчин, аюул, аймшигт зүйл биш юм. Айдас, сандрал, харилцааны асуудлууд хэцүү ч гэлээ зориг гарган оролдоод үзэх юм бол бүгд амжилттай даван туулж чаддаг. Хүнд зүйл тохиолдвол итгэдэг том хүндээ хуваалцаж, дэмжлэг авах нь чухал. Үүний дараа асуудлынхаа ард нь гарахын тулд зоригтойгоор оролдоод үзэх л хэрэгтэй.

      Эмэгтэй дүүтэй байхын зовлон жаргалыг өгүүлсэн үнэн түүх. Рейна том эгч болохыг удаан мөрөөдсөн. Гэтэл Амара төрснөөс хойш бүх зүйл бодсоноос нь шал өөр болчхов. Амара уг нь хөөрхөн л дөө. Гэхдээ ааштай, ууртай охин бөгөөд ихэнхдээ ганцаараа тоглохыг илүүд үзнэ. Тэд өсөж том болцгоосон ч хоорондын харилцаа нь тийм ч сайжирсангүй. Удалгүй эрэгтэй дүүтэй болсон ч аав, ээжийнх нь хооронд ямар нэгэн зүйл болоод байгааг ажсан эгч дүү хоёр хоорондоо эв түнжинтэй байх ёстойг ойлгоно. Тэгээд ч тэд зулай зулайгаа гишгэж төрсөн эгч дүүс шүү дээ. Рейна Телгемайер эмэгтэй дүүтэйгээ ямаршуу харилцаатай болохыг, хамаатан садангуудтайгаа уулзахаар ээж, дүү нарын хамт Сан Францискогоос Колорадо муж руу аялах аяллаар нь дамжуулан хошин, сонирхол татам өнгө аясаар өгүүлжээ.

      Рейна дунд сургуулийн жирийн сурагч байхыг хүссэн ч нэгэн охидын скаут уулзалтын дараа бүдэрч унаснаар урд 2 шүдэндээ хүнд гэмтэл авдаг. Үүний дараагаар урт, бухимдалтай эмчилгээний ажиллагаанууд үргэлжилдэг. Энэ бүхнээс гадна, томоохон газар хөдлөлт, хөвгүүдийн асуудал, тийм ч найрсаг биш найз нөхөд гээд олон олон үйл явдал түүнд тохиолдох болно.

      Та нар Швейцаруудын шинэ нутаг гэж сонсож байсан уу? Маш онцлог газар даа. Юугаараа вэ гэж үү? Тэнэг нэрсээрээ. Швейцаруудын шинэ нутгаас гаралтай нэгэн галзуу профессороос болж энэ гараг дээрх бүх хүн нэрээ солихдоо тулав. Уг нь профессор Үрслэг Шээ-Шээ Бохирживх анх тийм галзуу амьтан байгаагүй юм. Тэр үнэхээр гоц ухаантай эрдэмтэн хүн бөгөөд энэ дэлхийн хог хаягдлын асуудал болон хоол хүнсний хомсдолыг үүрд шийдэх нээлтүүд хийсэн гээд бод доо. Даанч түүнийг бүгд шоолоод, огт зогсохгүй байсан тул гомдож, уурласандаа дэлхийг эрхшээхээр санаархах болов. Энэ явдлаас болж Жорж, Хэролд хоёр анх удаа ёс суртахууны сургамж авснаа ч хүлээн зөвшөөрсөн.

      Сайхан сэтгэлт дүрсгүй жаалууд анх удаа хийгээгүй хэргийнхээ төлөө шийтгэл амсах боллоо. Тэд тоймгүй олон зомби, үзэшгүй муухай харийн хатагтай нар, бас дээр нь аварга том үхлийн цэцэгтэй тулгарлаа. Сургууль дээр байсан бүх хүн маанаг зомби болж хувираад, манай гурван баатар ч харийн амьтдын гарт хоригдож орхив. Дэлхийг эзлэх санаатай үзэшгүй хатагтай нар санасандаа хүрдгийн даваан дээр харийн хачирхалтай шүүс, харь гарагийн хөлөг, шүршдэг буу олж авчээ. Ингээд амиа ч алдаж мэдэх эцсийн аргаа хэрэглэлээ.

      Жорж Хэролд хоёр нэг сургуулийн дөрөвдүгээр ангид хамт сурдаг найзууд. Тэд бусдыг дөнгөх, тоглоом шоглоом хийхээс гадна комик ном хийхдээ сайн. Тиймээс ч түүхэн дэх хамгийн шилдэг супер баатрыг хамтдаа бүтээсэн юм. Энэ бол Ахмад дотуур өмд! Ахмад дотуур өмд анх бий болсны дараа тэд хамтдаа хорон санаат Доктор живхээс дэлхийг аварсан. Энэ удаа ч бас тоглоом шоглоом нь хэрээс хэтэрч, аймшигт махчин, ярьдаг суултуурын бүхэл бүтэн армийг бий болгочихлоо. Гэхдээ тэд энэ бүхнийг залруулж чадах супер баатрыг танина!

      Жорж Хэролд хоёр нэг сургуулийн дөрөвдүгээр ангид хамт сурдаг найзууд. Тэд бусдыг дөнгөх, тоглоом шоглоом хийхээс гадна комик ном хийхдээ сайн. Тиймээс ч түүхэн дэх хамгийн шилдэг супер баатрыг хамтдаа бүтээсэн юм. Энэ бол Ахмад дотуур өмд! Ахмад дотуур өмд маш чадварлагаар хэнд ч мэдэгдэхгүй нууцлаг оршдог. Өөрөө ч өөрийнхөө хэн гэдгийг мэддэггүй гээд бод доо!

      Ихэнх түүхийн номд хаан, хатан, генералууд гардаг. Гэхдээ тэд хаанаас ирсэн юм бэ? Чи хэзээ нэгэн цагт яагаад зарим хүн орд харшид амьдарч бусдыг захирч байхад зарим нь харшийг нь цэвэрлэж, үүрэг даалгавар биелүүлдэг юм бэ гэж бодож байсан уу? Тэгвэл Дэлхийн нэрт түүхч, философич, зохиолч Юваль Ной Хараригийн залуу уншигчдад зориулсан “Дийлдэшгүй хүн төрөлхтөн” цувралын хоёр дахь ботиос энэ асуултын хариултыг олоорой. Мөн анчин, түүвэрлэгч байсан бидний өвөг дээдэс яаж тосгоны тариаланч болсон тухай, яагаад хаант улсууд, хууль тогтоомжууд бий болсон талаар, мөн бид хэрхэн бид бие биенийхээ захирагч болсон тухай олж мэдээрэй.

      Дэлхийн сонгодог зохиолуудын нэг болох Арабын шөнүүд буюу 1001 шөнийн үлгэр нь гайхамшигтай, хачирхалтай сонин зүйлээр дүүрэн. Эх зохиолд гарч буй үйл явдлуудын зарим хэсэг нь бага насны хүүхдэд тохиромжгүй байдаг. Гэвч түүний цаана ёс зүйн үзэл санаа, баялаг өгүүлэмж, үнэт зүйлс арвин бий. Тиймээс Монсудар хэвлэлийн газрын Жангар редакцаас энэхүү номыг хүүхдийн сэтгэхүйд тохируулан буулгаж, зурагт өгүүлэмжээр баяжуулан хүүхэд багачууддаа хүргэж байна. Уг номыг бүтээхдээ: Эх зохиолын үзэл санааг алдагдуулахгүйг хичээж, зарим хүүхдэд тохиромжгүй хэсгийг шинээр найруулан зохиомжилсон. Үлгэр бүрд үнэт зүйл, ёс суртахууны ойлголтуудыг дөвийлгөн тусгахыг хичээсэн. Ойлгомжгүй үг хэллэг, ойлголт, үйл явдал аль болох үлдээхгүйг эрмэлзсэн болно. Уншигч та Арабын үлгэр домгийн баян тансаг, шидэт ертөнцөөр тавтай аялаарай.

      Өмнө нь бид “Монголын нууц товчоон”, “1001 шөнийн үлгэр”-ийг шинэлэг зураг чимгээр баяжуулан, шинээр зохиомжлон хүргэсэн бол энэ удаа “Гэсэр” хэмээх туулийн ноён оргил гэгддэг сор бүтээлийг ийнхүү хүргэж байна. Гэсэр тууль нь, орчлон дэлхий үймээн самуунтай цагт Хурмаст тэнгэрийн хүү Гэсэр амаржуулан төвшитгөхөөр бууж ирээд, муу бүхнийг дарж байгаа тухай өгүүлдэг баатарлаг тууль билээ. Мөн тухайн цаг үеийн домгийн сэтгэлгээ, шашны ойлголт, бэлгэдэл зүй маш ихээр шингэсэн бүтээл юм. Тиймдээ ч одоогийн өнцгөөс харахад харанхуй бүдүүлэг гэмээр ёс заншил, харгис хэрцгий дүрслэлүүдийг тэр хэвээр нь үлдээн хүүхдэд ярьж өгөх, уншуулах боломжгүй тул шинээр зохиомжлон найрууллаа. Ялангуяа ёс суртахуун, хүмүүжил, хэл ярианы маш чухал бүтээл болохынх нь хувьд үнсэн чиг шугам, утга санааг алдагдуулахгүй байхыг хичээсэн болно. Мөн уг зохиолд бидний мэдэх зарим улс орнууд үлгэр домгийн ертөнцтэй зэрэгцэн дүрслэгддэг. Ийм учраас уншигч хүүхдүүдэд зохиолоо илүү ойлгомжтой байлгах үүднээс Гэсэр туулийн газрын зургийг анх удаа шинээр зохиомжлон бүтээж номдоо хавсаргалаа.

      Өв соёл, уламжлалаа хүүхэд залууст таниулах хэрэгтэй гэж бид үргэлж ярьдаг хэр нь одоогийн залууст хэрхэн хүргэх арга замаа төдийлөн тодорхойлж чаддаггүй. Тиймээс утга агуулга болоод үг хэллэгийг нь илүү хялбар дөхөм болгохоос гадна бүрэн зурагжуулан хүргэж байна. Монголын нууц товчоонд хүүхэд залууст үр өгөөжтэй олон сургамж, зан чанар, үйл явдлын хэлхээс байдаг тул тэр бүгдийг үнэт зүйл хэмээн үзэж, хэсэг тус бүрд шигтгэсэн юм. Мөн бид энэ номыг эрхлэн гаргахдаа юун түрүүнд XIII зууны үеийн уг түүхээс одоогийн хүүхэд залууст чухам юу нь сонин, өгөөжтэй болохыг бодолцлоо. Дайн байлдаан хүний амьд байх үгүйг шийдэж байсан үе ч гэлээ Чингис хаан хэмээх хувь хүний ямар зан чанар, арга ухаан дэлхийн талыг эзлэхэд хүргэснийг чухалчлан авч үзэхийг зорьсон. Тэр ч утгаараа бид энэхүү номоо: 1-рт, хүүхдийн дур сонирхолд нийцүүлэхийг, 2-рт, Чингис хааны хийсэн олон дайн тулааныг чухалчлах бус, хувь хүнийхээ хувьд эрхэмлэж асан үнэт чанар, итгэл үнэмшил нь юу байсныг өгүүлэхийг, 3-рт, тэр үеийн монголчуудын өв соёлын утга учрыг тодотгохыг хичээнгүйлэн хүсэж ажиллалаа. Иймд түүх өв соёлтой танилцуулах улмаар эх хувилбарыг унших хүсэл эрмэлзэл төрүүлэхээс гадна сургамжтай, монгол хүн гэж хэн болохыг ойлгуулахуйц бүтээл болсон гэж найднам.

      Пити муур ярилцлага өгч, зурагтаар гарахаар болжээ. Учир нь Сара өмнө нь муу байснаа, сайн болж өөрчлөгдсөн залуугийн тухай нэвтрүүлэг хийхээр болсон аж. Пити анх яаж яваад муу залуу болчихсон юм бол? Тэгээд бас яаж яваад эргээд сайн залуу байх гэж хичээх болов?

      Одоог хүртэл Нохой-Хүнд тохиолдсон хамгийн гунигтай явдлыг энэ цувралд өгүүлэх болно.

      Юу гэвэл, Нохой-Хүн ажлаасаа халагдчихлаа!

      Хотын захирагч уг нь цагдаагийн газрын шилдэг ажилтныг шагнах гэж байсан юм. Тэрээр сарнай цэцэгт маш дуртай бөгөөд өөрийн гэсэн цэцэрлэгтэй. Гэтэл Нохой-Хүн яасан гээч? Захирагчийн цэцэрлэгт сарнайг нь бусниулж, бөөн шороо тоостой холилдсон амьтан шагнал гардуулах ёслолын үеэр орж ирээд захирагчийг шүлстэж, нүдний шилийг нь хагалж, малгайг нь урж орхив.

      Түүнийг ажилд нь буцаан оруулахын тулд найзууд нь мэдээж хичээнэ. Нэгэндээ туслах ёстой шүү дээ.

      Өвөө муур шоронгоос оргоод, Том Жимийг ашиглан хотыг түйвээлгэх гэсэн ч бүтээгүй тул өөрөө хийх гэж яваад дотроо оршдог жинхэнэ зан чанараа мэдээд авчих шиг боллоо. Тэр нь юу байсан гээч?

      Энэ удаа Нохой-Хүн ба түүний баатарлаг найзууд урьд өмнө сонсогдож, үзэгдээгүй, хэний ч санаанд оромгүй хорон санаатантай таарлаа. Шидэт дагина хорон санаатан байж ингэхэд болох уу даа? Дээр үед Флиппи загасны хэрэглэсэн өнөөх супер тархины үрэл ахиад том балаг тарьж орхив. Бүр хотод байсан бүх үрэл нэг дор асгарсан гээд бод доо! Тэдгээрийг залгисан амьтад одоо яах бол? Командлагч аяган бялуутай энэ цуврал дээр эргээд уулзах нь ээ ... Тэр өөрөө ч мэдээгүй явж байгаад л том гавьяа байгуулдаг даа.

      Муу муухай зүйлс тулгарч, хорон санаа хүчээ авахын цагт баатарлаг хамгаалагчид л зоригтой байж, хичээх ёстой. Тиймээс САЙНЫГ ХИЙХ ЦАГ БОЛЖ! Хотод шинэ хорон санаатан гарч ирснээр муу муухай хүчээ авах болов. Бас бяцхан Пити аавынхаа сэтгэлийн шархыг эдгээхийн тулд өвөөгөө хайж олсон боловч өвөө нь тийм ч сайн муур байсангүй. Сайн залуус маань сайн үйлсээрээ энэ дэлхийг сайхан газар болгож чадах болов уу?

      Супер найзууд дахиад л гавьяа байгуулаа... Питигийн гурван дайсан ахиад л бөөн хэрэг тарьж орхив. Шөнө болсон аймшигт түймрээс супер найзууд бүгдийг эсэн мэнд гаргав. Гахай, Кранки, Боб нар буюу бөөснүүдийн хаана байгааг хэн ч мэдэхгүй байлаа. Тэд хамгийн сүүлд түймэр гарсан кино театрт үзэгдээд алга болжээ. Энэ талаар Пити муур шоронгоос “Би тэдний хаана байгааг ерөөсөө мэдэхгүй ээ. Нэг мэдэхэд л алга болчихсон. Хаана байгаа юм бол доо?” гэж биеэ маажингаа өнөө өглөө мэдүүлсэн байна. Бас дахин дахин биеэ маажаад л, маажаад л, маажаад л байжээ. Нохой хүн ба тэдний найзуудын адал явдал үргэлжилсээр...

      Нохой хүний шинэхэн адал явдалд бэлэн үү? Бяцхан муур жаалд Пити яагаад муу залуу болох болсон түүхээ ярина. Гэхдээ муур жаалын Питийд хэлсэн үг түүнийг хорон санаат амьдралаа эргэн харж сайн үйл хийх хүслийг нь төрүүлнэ. Энэ үед Питигийн багийн найзууд бас дайснууд болох Гахай, Матар, Горилл гурав түүнээс өшөөгөө авахаар хүрэлцэн ирлээ. Энэ удаа цагдаагийн дарга, Нохой хүн өөө бишээ Хуцдаг хүлэг баатар гэх гэсэн юм, Пити, Муур жаал нар нэгдэн дайснуудынхаа эсрэг тэмцэх болно.

      Нохой-хүн эргэн ирлээ. Энэ удаа тэр ганцаараа биш...! Нохой-хүн өхөөрдөм Муур жаалтай хамтран шудрага ёсны төлөөх тэмцлээ үргэлжлүүлэн нууцлаг дээрмийг мөшгөхөөр боллоо. Шинэ муурын зулзага асрагч ирэхэд, дур булаам киноны од бүсгүй алга боллоо. Энэ өдрийг аврах нь Нохой-хүн ба Муур жаалаас хамаарна! Эдгээр баатрууд хэргийн халуун мөрөөр нь мөшгөх үү, эсвэл дэлхийн хамгийн муу санаат муурын арганд хууртан буруу мод руу хуцаж эхлэх үү? Сүүлчийн номонд Пити муур өхөөрдөм муурын зулзагыг хаяасан тул тэр Нохой-хүнтэй хамт амьдрахаар шийддэг. Харин энэ цуврал эхлэхэд Пити муурын зулзага дээр зочилж, заримдаа ядаргаатай боловч үргэлж сайхан сэтгэлтэй муурын зулзагатай эргэж нийлэх хүслээ илчилдэг! Үүний зэрэгцээ Нохой-хүн урьд урьдынхаас илүү их алдаршиж эхэлсэн бөгөөд одоо олон улсын жүжигчин Йолай Капрезегийн тоглосон цоо шинэ уран сайхны киноны сэдэв болжээ. Энэ номонд хэрхэн Нохой-хүн болон Муур жаал баатар болж байгааг өгүүлнэ.

      Тэр шилдэг нохой байсан... Тэр бас муу нохой байсан... Тэр үнэхээр сайн бүтээл байсан... Мөн гэнэтийн бэлэг болсон. Энэ удаад Пити бүтэлгүйтэх нь тэр шүү. Тэр өөртэйгөө адилхан дахин нэг хорон санаатай муур бүтээх гэсэн боловч бяцхан Питиг бүтээчих нь тэр. Ингээд Нохой-хүн ч асуудалд орж, өмнөхөөсөө хоёр дахин их ажиллах хэрэгтэй боллоо. Энэхүү номыг уншсанаар өрөвч, энэрэнгүй сэтгэл, тууштай байдал мөн өөртөө үнэнч байх талаар суралцах болно. Нүүр дүүрэн өнгөт зургууд, хөгжилтэй түүхээр тавтай сайхан аялаарай.

      Нохой хүн сайн цагдаа хэвээр л байлаа. Гэхдээ тэрээр өөрийн төрөлх зан араншнаа хаяж чадахгүй л байв. Тэр яс долоож, бөмбөгөөр тоглох дуртай, зарим хүмүүсийн үгэнд яг л нохой шиг орж хэлээ унжуулан аахилж тоглох гэнэ. Нэгэн өдөр цагдаагийн газрын даргын төрсөн өдөр болж хүн болгон л түүнд бэлэг өгөв. Гэтэл нохой хүн түүнд загас бэлэглэхээр шийджээ. Тэрээр амьтны дэлгүүр ортол даанч түүнд мөнгө байсангүй. Харин дэлгүүрийн худалдагч муу санаатай загаснаасаа салахыг ихэд хүсэж байсан тул тэрхүү загасаа нохой хүнд үнэгүй өгөх нь тэр. Гэтэл санамсаргүй тохиолдлоор загасны толгой хэд дахин томорчхов. Ингээд хот аюулд орлоо... Үнэхээр хөгжилтэй үйл явдлаар дүүрэн энэхүү хоёр дахь цувралд өөр сонирхолтой ямар адал явдал тохиолдох бол? Хамгийн шинэлэг нь энэ удаагийн дугаарын зарим хуудсыг хурдан эргүүлбэл хөдөлдөг зурагт ном болдгоороо тун онцлог шүү.

      Энэ ном нь Нохой-хүн цувралын нэгдүгээр ном юм. Жорж болон Хэролд хоёр хулгай дээрэм, аливаа муу бүхнээс хамгаалагч нэгэн шинэ баатартай комик ном бүтээжээ. Грег бол цагдаагийн нохой, харин Найт бол офицер юм. Найт жаахан толгой муутай бол Грег нохой атлаа тун ухаантай байлаа. Даанч тэр нохой болохоор машин барьж чадахгүй, элдэв хэрэгт бие нь л гологдохоор. Гэтэл Пити гэх нэгэн муу санаатай муур тэр хоёрт их дургүй учир тэднийг чадах гээд нэгэн тэсрэх бөмбөг бэлдсэн байв. Харамсалтай нь тэд тэсрэх бөмбөгийг зогсоох гэж байгаад чадалгүй дэлбэрэлтэд өртөх нь тэр. Ингээд Найтын толгой хэсэг , Грегийн бие хэсэг хүнд гэмтжээ. Гэтэл эмч нэгэн санаа гаргаж биед нь нохойнх нь толгойг залгачихъя гэв. Тэд ч зөвшөөрч, маш хүнд мэс ажилбарын дараа нохой хүн бий боллоо. Тэр хотын хамгийн шилдэг цагдаа болж олон хэргийн араас хөөцөлдөх болно. Харин тэр нохойны төрөлх зан араншнаа хаяж чадах болов уу, яах бол?

      Энэхүү сонирхолтой гарын авлагаас мөнгөний гайхамшигт ертөнцийн талаарх бүхнийг мэдэж аваарай. Хүмүүс яагаад үүнийг чухалчлан үздэг талаар, энэ бүхэн яаж өөрчлөгдөж байгааг, хэрхэн бүтээхийг олж мэдээрэй! Танилц МӨНГӨ ном нь мөнгөө хэрхэн хэмнэх, зарцуулах, өсгөх тухай өдөр тутмын зөвлөгөөнүүдээр баялаг. Энд бид банкнууд хэрхэн ажилладаг, дэлхийн валют, сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх мөнгөний нөлөө зэрэг томоохон сэдвүүдийг танин мэдэх болно.

      Энэхүү сонирхолтой хөтчийг уншиж философи, шүүмжлэлт сэтгэлгээний гайхалтай ертөнц рүү шумбан ороорой. Философи яагаад чухал болохыг, ямар агуу сэтгэгчид байдгийг, хэрхэн философич болох талаар энэ номоос олж мэдэх болно! Танилц: Философи ном нь тархийг ажиллуулах санаа, онолоор дүүрэн бүтээл юм. Энэ номд оюун ухаан, улс төр, шашин шүтлэг, тэр ч байтугай бүхэл бүтэн орчлон ертөнц гэх мэт томоохон сэдвүүдийн учрыг эрж хайх болно.

      Линда Лиукас( Linda Liukas) хэмээх Финланд зохиолчийн бичсэн энэхүү ном нь дэлхийн 20+ хэл дээр орчуулагдан гарч 5+ насны хүүхдүүдэд компьютерын шинжлэх ухааны суурь ойлголтуудыг үлгэр болон дасгал ажлаар дамжуулан тайлбарласнаараа онцлогтой.

      Чи кино үзэх дуртай юу? Кино бүтээхэд юу, юу хэрэг болдгийг мэдэх үү? Тод асдаг гэрэл, дуу хураагуур, дүрс бичлэгийн аппарат хамгийн түрүүнд хэрэгтэй. Энэ бүгдийг Томас Эдисон бүтээсэн юм шүү дээ. Томас Альва Эдисон 1847 онд АНУ-ын Охайо мужийн нэгэн гэр бүлд мэндэлжээ. Багадаа хүндээр өвдөж сонсголгүй болсон тэрээр сургуульд сурах боломжгүй болж, улмаар гэрээрээ боловсрол эзэмшсэн юм. Долоон жилийн турш телеграфын оператораар ажиллан, олон чухал зурвас илгээж байсан гэдэг.

      Коко үргэлж бүхнийг бусдаас өөрөөр сэтгэж, өвөрмөц содон хийхийг эрмэлздэг байв. Тиймээ, тэр энэ зорилгодоо хүрсэн. Удалгүй бусад хүмүүс ч бас Кокогийн адилаар аливааг бусдаас өөрөөр хийхийг хүсэх болов. Тэр бусдад ийн нөлөөлжээ. Үнэхээр гайхалтай биш гэж үү. Коко Шанелийн урласан хувцас бүтээл нь эмэгтэйчүүдийн хувцаслалтыг эрс өөрчилж, шинэчилсэн юм. Энэхүү номоор дамжуулан та бүхэндээ загварын чиг хандлагад юу зонхилж давамгайлж байхыг үл хайхран өөрсдийн мөрөөдлөө дагаж, өөрийгөө сонсохыг уриалахыг хичээлээ.

      Тагтаа хэвлэлийн газар хүүхдэд зориулсан шүлэгт шинэчлэл хийснээрээ япон оронд төдийгүй, олон улсад нэн алдартай, яруу найрагч Канеко Мисүзүгийн "ЦУУРАЙ ЮМ УУ, ЧИ?" хэмээх яруу найргийн түүврийг бүх насны уншигчдадаа зориулан хүргэж байна.

      Томчууд бид хүүхдэд зориулж аливаа бүтээл туурвих, сонгохдоо хүүхдийг дэндүү дутуу үнэлж, тэдний ертөнцийг дандаа өөрсдийнхөөрөө хялбарчлан боддог гэмтэй. Гэтэл хүүхэд гэдэг бидний нүдэнд балчир, гэнэхэн харагдаж байж мэдэх ч, ердөө л тоглоом наадгай, чихэр жимс төдийхөн бодож явдаг дуу шүлгийн хялбархан дүр биш ээ. Тэд бас эцэг эх, гэр бүлийнхнийхээ элбэрэл ачлал дор дандаа жаргалтай, дандаа баясгалантай байдаг хүүхэлдэйн киноны өхөөрдөм дүр биш. Хүүхдүүд гэр бүл, эргэн тойрон, тэр бүү хэл улс оронд нь өрнөн буй аж амьдралын баяр жаргал, зовлон гунигийг яг л томчуудтай нэгэн зэрэг мэдэрч, бүгдийг нь томчуудтай хамт туулдаг. Тийм ч учраас үхлийн тухайд хүүхдийн мэдрэмж, хагацлын тухай тэдний анхны сэрэмж, амьдралын энгийнээс ч аз жаргалыг бүтээж чаддаг хүүхдийн сууг бид үл ойшоож боломгүй билээ. Тэд амьдралыг өөрсдийнхөөрөө эргэцүүлж, тэр л эргэцүүлэл, эргэлзээ, асуултуудаа үүлсийн хэлбэр, навчсын хэлэнд шингээн, мэдрэмжээ хамгийн гэгээн, хамгийн бүтээлчээр илэрхийлж чаддаг жинхэнэ уран бүтээлчид билээ.

      Мисүзү хүүхдийн дотоод ертөнцийн баялгийг хэзээ ч басамжлан бодоогүй цөөхөн уран бүтээлчдийн нэг юм. Тэр шүлгээрээ зүрх сэтгэлд нь үргэлж хадаатай явдаг ч, томчуудаас бэргээд асууж чаддаггүй хүүхдүүдийн олон асуултыг асууж, хариултыг нь аанай л хүүхдийн гоц ухаанаар нээн өгүүлж чадсан юм. Тиймдээ ч түүний шүлгүүд хүүхдүүдэд найз, эцэг эхчүүдэд нээлт болдог билээ. Ерөөс түүний шүлгүүд амьдралд даруу бөгөөд хүндэтгэлтэй хандахыг хэн бүхэнд сануулан, бүгдийн сэтгэлийг булаах шидтэй. Цэл залуу 26 насандаа хорвоог орхисон тэр бээр Фусае гэдэг ганц охинтой байв. Ийм богинохон наслахдаа асар хүнд амьдралын дундаас ч сайн сайхныг нь олж харж, хайрлахын хүчийг бидэнд үзүүлсэн билээ. Түүний шүлгүүд зуун жилийн дараа ч хүмүүсийн зүрхэнд хонх шиг жингэнэж, шүүдэр шиг бөнжгөнөн, багваахай шиг дэлгэрч, шувуухай шиг жиргэсээр байна. Загасчдын тосгонд өссөн өрөвч, нинжин охины аварга том халимаас авхуулаад жижигхэн зөгий хүртэл, одод, моддын тухай шүлэглэхээс өгсүүлээд нүдэнд үл үзэгдэх зүйлсийг хүртэл ив ижилхэн хайрлан, энэрч бичсэн шүлгийн мөрүүд уншсан хүний зүрх сэтгэлийг гэрэлтүүлэн, гийгүүлж, амьдралын сайн сайханд итгэх хүчийг нь сэлбэдэг билээ. Хамгийн чухал нь хүүхдийн ертөнцийг томчуудын үзэмжээр тоймлож, хялбарчлалгүй, хүүхдийг хүүхдийн мэдрэмжээр нь ойлгуулж чаддагаараа томчуудад ч том сургамж өгдөг нь Мисүзүгийн шид гэлтэй.

      Шүлгийн номын нэрний тухайд онцлогтой. 2011 оны гуравдугаар сарын 11-нд Японд болсон Тохокугийн аймшигт газар хөдлөлт болон цунамигийн үеэр хорин мянган хүн амь үрэгдэж, улс орон даяар уй гашууд автсан билээ. Энэ хүнд хэцүү цаг үед өргөн нэвтрүүлгийн сувгаар сайн дурынханд итгэл, урам өгөхийн тулд Мисүзүгийн "Цуурай юм уу, чи?" шүлгийг дахин давтан цацаж байсан гэдэг. Өөрийгөө хайрладаг шигээ бусдын хайрлахыг сануулсан энэ шүлгийн ачаар япончууд хүнд хэцүү цаг үеийг тайтгарал, итгэл найдвараар даван туулж, гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслахаар мянга, мянган сайн дурынхан Тохокуд цугласан түүхтэй. Тэгж японы ард түмэн Мисүзү хэмээх шүлэгчийг ахин нэгтээ санаж, бүр ихээр хайрлах болсон юм. "Би энд байна", "Би тэнд байна", "Би жаргалтай байна", "Би ч бас баяртай байна", "Би чамд хайртай!", "Би ч бас чамд хайртай!" Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхэн чинь цуурай мэт чам руу эргээд ирнэ. Энэ бол японы ард түмний зовлонгийн дороос хүчийг олон дээш өндийх амны уншлага, тарни байлаа.

      Хүүхэд насандаа эргэж очихыг хүсдэг хүмүүс хэр олон байдаг бол? Энэ тууж бол хүүхэд насандаа очих тасалбар юм. Энэ тасалбарыг аваад түр зуурхан ч гэсэн очоод ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Нөгөөтээгүүр таны дотор байдаг бяцхан хүүхэд сэрэх ч юм билүү?... "Зохиолч Дашийн Оюунчимэг Өнчин цагаан ботго хэмээх орчин цагийн туужаа бичжээ" гэсэн мэдээг дуулаад та нар лав баярлаж суугаа даа. Ножо паблишинг энэ сайхан бүтээлийг эрхлэн гаргах эрхийг авсандаа туйлын их баярлаж бас талархаж байгаа...

      Одон орон судлаач, нисгэгч, уран барималч, хөөмийч, шүхэрч, сур харваач, балетчин, анчин, гал сөнөөгч, барилгачин, антропологич гээд эмэгтэй хүнд эзэмшиж чадахгүй мэргэжил, хийж хүчрэхгүй ажил гэж үгүй билээ. Тэр эмэгтэйчүүд нь харин Монгол эмэгтэйчүүд байвал та яах вэ? Та энэ номоос урам зоригийн эзэд болсон гайхамшигт 50 монгол эмэгтэйн түүхийг унших боломжтой. Тэдний хөргийг авъяас билигт монгол зураачид өөр өөрийн арга барил, мэдрэмж оюунаараа зурсан билээ.

      Тус номд бяцхан хүү Сайн-Оюутад тохиолдох хөгжилтэй, сонирхолтой олон адал явдал гарна. Бяцхан сурагчдыг уншихад дөхөм байлгах гэж богино үет үгсийг сонгон, үеэр тасалж, өнгөөр ялгасан ба минутаар уншсан үгийн тоогоо тэмдэглэх зай гаргаж, бичихэд дадал болгох "Бүтээлч булан"-тай. Тус буланд зураг зурах, будах, цаасан онгоц бүтээх, зохион бичих зэрэг төсөөлөн бодох, дүрслэхүйг хөгжүүлэх зорилтот даалгаврууд бий. Мөн эх бүрийг хөгжилтэй зургаар чимэглэж, бага ангийн сурагчдын нас, сэтгэхүйд тохирсон шүлгүүдийг ч оруулснаараа онцлог юм. -35 сонирхолтой эх /зохиол/ -Хөгжилтэй зургууд -Үеэр тасалсан өнгөт үсэг -Минутын уншлага -Хуулан бичлэг -Зохион бичлэг -Хөгжилтэй шүлгүүд -Будах, төсөөлөх, зурах, наах, бүтээх зугаатай даалгаваруудтай

      Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас монголын түүхэнд нэр нь тод томруунаар бичигдэн үлдсэн суу билигт хүмүүсийн тухай намтарчилсан зурагт номыг цувралаар гаргаж байгаа билээ. Үүний нэг нь 20-р зууны түүхэнд харанхуйг гэрэлтүүлэх зул мэт бадамлан ассан аугаа хүмүүн, нэрт соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдорж мөнөөсөө мөн билээ. Д. Нацагдорж нь 1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар тайж Дашдоржийн гэрт төржээ. Түүний эцэг Дашдорж Нацагдоржийг багад нь Алтангэрэл гэдэг хүнд шавь оруулж бичиг үсэг сургажээ. Тэрээр багаасаа л аавыгаа даган бичиг номын ажил эрхэлсэн нь хожмын суут бүтээлүүдээ туурвих суурь нь болжээ. Хорьдугаар зууны эхээр анх Орос, Германд боловсрол эзэмшсэн хүмүүсийн нэг болох Нацагдорж нь харанхуй бүдүүлэг ард олны дунд, үзэл суртлын хүнд хатуу буулган доор нийгмийг соён гэгээрүүлэх их үйлсэд эцсийн амьсгалаа дуустал зүтгэсэн юм. Энэ хүний хийж үлдээсэн ажлууд, бүтээн туурвисан зохиолууд нь бид бүхний нандигнан хайрлаж, танин мэдэх ёстой үнэт өв юм. Түүний түүх бол эх орон, эрдэм боловсрол, эрч хүч, итгэл найдвар, хайр хүндлэл, саад бэрхшээлүүдээр дүүрэн ном мэт ажээ.

      Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас монголын түүхэнд нэр нь тод томруунаар бичигдсэн гайхалтай хүмүүсийн тухай намтарчилсан зурагт номыг цувралаар гаргаж байгаа билээ. “Монгол хүн” цувралын дараагийн дугаар болох Б. Гангаамаа номыг танилцуулж байна. Монгол Улсын Уулын спортын Гавьяат тамирчин, ОУХМ, Дэлхийн долоон ноён оргилд гарсан анхны Монгол хүн SEVEN SUMMITEER, Дэлхийн зулай Эверест болон K2 оргилд гарсан анхны Монгол эмэгтэй болох Бадамгаравын Гангаамаагийн амьдралын түүх, өдийг хүртэлх амжилтын замыг сонирхолтой зураг чимэглэлээр баяжуулан хүүхэд багачууддаа өргөн барьж байна. Оргилд нь шувуу ч хүрээгүй мөнх цаст оргилууд яагаад хүмүүсийн сэтгэлийг татдаг юм бол. Цас, бороо, салхи шуурга, хад асга, тэсгим хүйтний өөдөөс алхам алхмаар урагшилсаар алсад цэнхэртэх уулсын оргилд хүрч, хүний гайхам тэсвэр тэвчээр, эр зоригийг тунхаглагч эрхэм уулчны намтар түүхээс сэдэвлэн бүтээсэн энэхүү номыг хүүхэд багачууд та бүхэн шимтэн уншаарай.

      Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас монголын түүхэнд нэр нь тод томруунаар бичигдэн үлдсэн суу билигт хүмүүсийн тухай намтарчилсан зурагт номыг цувралаар гаргаж байгаа билээ. Энэ цувралын нэг болох монголын нэгэн сайхан өв соёл болох уртын дууг дэлхийн чихэнд сонсгож асан Н. Норовбанзадын тухай номыг та бүхэндээ өргөн барьж байна. Тэрээр 1931 оны 12 дугаар сарын 10-нд Дундговь аймгийн Дэрэн сумын Сүүдэртийн Улаан овоо гэдэг газар мэндэлжээ. Эцэг нь Дамдин гэдэг боловч тэрээр эх Намжилаар овоглодог байв. Тэрээр 1957 онд Москва хотноо болсон Дэлхийн оюутан, залуучуудын их наадмаас алтан медаль хүртэж дуучны гараагаа амжилттай эхлүүлжээ. 1993 онд Японы Фүкүокагийн "Азийн соёлын шагнал"-ыг хүртсэн. Монгол уртын дууг дэлхий дахинд таниулсан түүний гавьяаг үнэлж, 1961 онд Гавьяат жүжигчин, 1969 онд Ардын жүжигчин, 1984 онд Төрийн шагнал, 1999 онд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цолоор шагнажээ. Хонь хурганы бэлчээрээс хамаг дэлхийн ард түмний сонорт аялгуу сайхан сайхан монгол эгшгээ хүргэж, нэгэн үеийг уртын дуугаар хүмүүжүүлсэн их хүмүүний тухай номыг хүүхэд залуучууд шимтэн уншина гэдэгт итгэж байна.

      Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас монголын түүхэнд нэр нь тод томруунаар бичигдсэн гайхалтай хүмүүсийн тухай намтарчилсан зурагт номыг цувралаар гаргаж байгаа билээ. “Монгол хүн” цувралын энэ дугаарт монголын орчин цагийн шинжлэх ухааны суурийг тавьсан нэрт газарзүйч О. Намнандоржийн тухай өгүүллээ. Энэ хүн бол эх орондоо шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг юм. ... Дэлхийд буусан гал од /солир/ үлэг гүрвэлүүдийг хэрхэн сөнөөснийг, газрын гүнээс оргилох рашаан булаг түмэн бодисын найрлагатайг, эртний хүмүүсийн чулуун зэвсгээс өнөөгийн хөгжил дэвшил хүртэл бүх зүйлийг улам лавшруулан бичсээр. Түүнтэй холбоотой бүхнийг эрж хайн цуглуулсаар. Цастай, бороотойд, бас говийн элсэн манхан, хангайн ой хөвч, намаг шалбаагт ч тэр явган, морьтой, тэмээтэй, цаа бугатай заримдаа хүчирхэг машин техниктэй, заримдаа унадаг дугуйгаар ч явсаар байв. Хатуу хөтүү цагийн шалгуурт шантарч, буцалгүй эх орон, газар шороо, түүх соёл, амьтан ургамлаа хайрлан хамгаалж үр хойчдоо арвин их өвийг үлдээсэн нэгэн эрдэмтний амьдралын замыг харуулсан энэхүү номыг хүүхэд багачууд та бүхэндээ өргөн барьж байна.

      Жангар редакцаас уншигч хүүхэд багачууддаа зориулан зэрлэг байгальд устаж үгүй болсон ч сайхан сэтгэлт хүмүүсийн уйгагүй хичээл зүтгэлийн ачаар төрөлх монгол нутагтаа эргэн идээшсэн ТАХЬ хэмээх амьтны талаарх зурагт номоо өргөн барьж байна. Энэхүү номоос таны хүүхэд амьтдыг таньж мэдэх, хайрлан хамгаалах урам зориг, сэдлийг авна гэдэгт итгэлтэй байна.

      "Хүүхдийн философи" цувралын баатрууд маань гарт баригддаггүй зйүлсийг толгойдоо төсөөлөх гэж оролддог, эргэцүүлэн боддог, эрэлхийлдэг. Нэг асуултынхаа араас алсын алсад эрэл хайгуулд гардаг. Харин тэдний хувьд хамгийн чухал зүйл бол замын төгсгөлд хариултыг олох бус, зөв асуулт асуух, зөв замаар явах шийдвэр гаргах, алхамт тутамдаа оюун ухаанаа тэлэх юм. Энэхүү цувралыг хүүхэд багачууд болон асуулт асуухаас эмээдэггүй томчууддаа зориулав. 

      "Хүүхдийн философи" цувралын баатрууд маань гарт баригддаггүй зйүлсийг толгойдоо төсөөлөх гэж оролддог., эргэцүүлэн боддог, эрэлхийлдэг. Нэг асуултынхаа араас алсын алсад эрэл хайгуулд гардаг. Харин тэдний хувьд хамгийн чухал зүйл бол замын төгсгөлд хариултыг олох бус, зөв асуулт асуух, зөв замаар явах шийдвэр гаргах, алхамт тутамдаа оюун ухаанаа тэлэх юм. Энэхүү цувралыг хүүхэд багачууд болон асуулт асуухаас эмээдэггүй томчууддаа зориулав.

      *Яагаад амралтын өдрүүд богинохон, харин хичээлийн цаг уртаас урт байдаг юм бол? *Тархинд минь байгаа зүйл бодит гэсэн үг үү? Хэрэв бодит биш бол, би тэр зүйлийг яаж мэдсэн байх вэ? *Яаж мөрөөддөг юм бол? *Тоглоомтойгоо найзалж болох уу? *Үнэхээр иоглоом минь надтай яриад байгаа юм болов уу? *Үнэн гэж юу вэ?...

      Цөл болсон улаан гаргийн охин тэнгэрт байгаа гарагт очихыг мөрөөднө. Учир нь тэнгэрийн тэрхүү гараг нь ус, ургамал, агаартай диваажин мэт гараг юм. Гэхдээ охин төрөлх гаргаасаа зугтахыг хүсээгүй. Харин тэрхүү тэнгэрийн гаргаас сурсан эрдмээ ашиглан өөрийн улаан гаргаа аврах мөрөөдөл түүнд бий. Харин Марс охин энэхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөрийн айдсаа даван гарах шаардлагатай.

      А-а-а-а-аа, яг найтаах нь ээ!

      Ам хамраа дарах билүү юу билээ?

      Алгаараа дарчих уу, номоороо хаачих уу?

      Нүдэнд харагддаггүй зүйлс яасан их юм бэ?

      Нян вирус арай далавчтай юм биш байгаа даа!

      Өдөр тутмын энгийн үйлдлээр дамжуулан хүүхдэдээ эрүүл мэндийн боловсрол олж авахад нь туслаарай. Хөгжилтэй үг хэллэгтэй учраас уншихад инээд хүрэм, мөн өнгөөр ялгасан тул хүүхэд ч өөрөө уншихад хялбар. Сонирхолтой бүтээлч дасгалууд нь хүүхдийн тань хөгжлийг дэмжинэ.

      Хөдөө, тайга, гэр хороолол, байр гээд 4 өөр газар 4 өөр гэрт амьдардаг 4 өөр хүүхдээр дамжуулан ахуй соёл, хэл аялга, аж байдлын ялгаатай болон ижил төстэй талуудыг харуулсан танин мэдэхүйн зурагт ном. Энэхүү номоос шинэ үг хэллэг, өөр өөр ахуй соёлтой танилцах боломжтойгоос гадна хоёр талаасаа уншигддаг гэдгээрээ онцлог.

      Би чи бид

      (Дууссан)

      Ялгаатай байдлын тухай өгүүлэх, халуун дулаан сэдэвтэй, танин мэдэхүйн ном. Бусдын болон өөрийн ялгаатай байдлыг ойлгож, хүлээн зөвшөөрч, өөрийгөө хайрлаж сурахад нь хүүхдэдээ туслах нэг арга бол энэ төрлийн сэдэвтэй ном уншиж өгөх явдал юм.

      Аварга үлэг гүрвэл Завроподын өндөг алга болжээ. Үлэг гүрвэлийн хорхойтон, бяцхан палеонтологич Мэрин үлэмж биет Завроподтой адал явдлын эрэлд гарна. "Музей:Эртний ертөнц дэх эрэл" бол Монголын говиос олдсон үлэг гүрвэлүүдийг багтаасан зохиол, танин мэдэхүйн зурагт ном юм. Мөн "Музей: Ногоон ордны аялал" номын дараагийн цуврал болно.

      Музей бол түүх, соёлын хосгүй үнэт бүтээлийг хадгалан, олон түмэнд хүргэдэг газар. Үүнийг хүүхэд багачуудад сонирхолтой, бүтээлчээр хүргэх зорилгоор уг номыг бүтээлээ. Бүтэц, зураг, дизайн гээд бүхий л талаасаа монгол хүний гараар бүтсэн гэдгээрээ онцлог юм.

      Алс замд гарахад ээж минь цацлын мөнгөн халбагаараа сүүн цацал өргөж зогсоно. Сүүн цацал тэнгэр, нар, модод, харгуй замын дэргэдэх чулуу, нисч яваа ангирын жигүүр дээр хүртэл цацран буух шиг санагдана. "Сайн яваад ирээрэй, миний хүү!" гэж ээж минь намайгаа, мөнх хөх тэнгэр, хорвоогийн алтан наранд даатгаж байгаа нь тэр! "Хаа яваа газарт нь тулж яваарай!" гэж дэлхийн хатуу чулуунд хүртэл сүүн цацлаар аргадан сануулж байгаа нь тэр. Энэхүү сүүн цацал ээж бид хоёрыг холбож, эргэн ирээд золгон үнсүүлэх баярт мөч хүртэл хамт байх болно.

      Монголчууд зуны дэлгэр цагт сүү саалиа базааж хүнсний нөөцөө бэлтгэдэг онцлогтой. Сааль сүүний цаг нар ургахаас жаргах хүртэл үргэлжилдэг нарийн чимхлүүр ажил. Саалийн ажилд айл саахалтын хүүхдүүдийн ач тус их. Хурга буруулна, тугал хариулна, унага татна, аргал түүнэ. Эх бүхнийг хөдөөний хүүхдүүд л мэднэ, бас чадна. Хотын хүүхдүүд тэр болгон мэдэхгүй. Үнээ, тугалаа нийлүүлчихвэл нэг өдрийн сааль алдана. Саалийн цагт хайнга хандвал чухам юу болдгийг бяцхан найз Бумбардай, Сараана, тэдний шинэ танил Сүмбэн гурвын хөгтэй явдлаас уншаарай.

      Монгол хүүхдүүд янз бүрийн өнгө, хэмжээ, хэлбэр дүрстэй чулуу түүж цуглуулан том чулуугаар нь тойруулан гэр барьж, дөрвөлжин чулуугаар авдар сав, ор, хавтгай чулуугаар аяг, ацтай хавтгай чулуугаар тэмээ, гурвалжин хавтай адуу гэх мэтээр төлөөлүүлэн тоглож ирсэн нэн эртний уламжлалтай...

      Монгол малчид жилийн дөрвөн улиралд бэлчээр нутгийг зохистой ашиглахын тулд нэг нутгаас нөгөөд тогтмол нүүдэллэдэг. Нүүдлэл бол Монголын ард түмний нийгмийн амьдралын олон зуун жилийн үндсэн хэв маяг болж иржээ. Бэлчээр нутгийг өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслан гэж улирлаар хуваах ба тэдгээрийг дотор нь эхэн, дунд, адаг гэж тус тус гурав ангилж зааг тогтоох тодорхой тогтолцоотой юм...

      Бумбардай хүүгийн хөгжилтэй адал явдлын тухай өгүүлсэн энэ дугаарт Монголчуудын үеэс үед уламжлан хэрэглэж ирсэн өвөрмөц сонин хүнс болох борц, түүнийг тойрсон үймээнийг өгүүлнэ. Хавар идэхээр бэлтгэж нөөцөлсөн борц алга болсноор зохиол эхэлнэ. Бумбардай борцны хулгайчийг олох болов уу? Борцоо гэртээ буцаан авчирч ээжийгээ баярлуулж чадах болов уу...?

      Энэхүү зурган номд эх үрийн холбоо хийгээд нүүдэлчин Монголчуудын байгаль эхтэйгээ шүтэн барилдлагатай амьдарч ирснийг тодотгон өгүүлнэ. Түүнчлэн ахуйн хэрэглээний салшгүй хэсэг аргал түүдэг хэрэгсэл болох араг савраар дамжуулан нүүдлийн уламжлалт соёлын онцлогийн нэгээхэн хэсгийг харуулах болно. Монголын орчин үеийн комикс урлагийн өнгийг тодорхойлж түүхийг нь бичилцэж яваа авъяаслаг, залуу зураач Н. Эрдэнэбаярын энэ бүтээл хүүхэд залууст монгол үндэсний өв соёл, түүх, ёс заншлын талаар мэдлэг мэдээллийг өгөхийн зэрэгцээгээр даяаршиж буй ертөнцөд нүүдэлчдийн онцлог хэв шинж, биет болон биет бус өвтэй танилцуулж, улсаа сурталчлах нэн чухал хэрэглэгдэхүүн болно хэмээн найдаж байна.

      Пэппа найзуудтайгаа номын санд ном уншив.

      Хатагтай гөрөөс тэдэнд ном хэрхэн бүтдэгийг ярьж өглөө. Тэгээд бүгд хамтаа зохиол бичиж үзэв. Дараа нь номын дэлгүүрт аваачиж борлуулах хэрэгтэй. Хэн худалдаж авах бол?

      Сансрын нисгэгч байх, саран дээр алхах ямар байдаг бол?

      Цэцэрлэг дээр сансар огторгуйн өдөрлөг болжээ. Энэ бол сансар судлалын музейд очиж үзэх сайхан боломж. Олж мэдүүштэй олон сонирхолтой зүйл тэнд бий!

      Гурван бяцхан гавар Хатагтай Моллигийн сургуульд ирэхээсээ өмнө ямар байсан бэ? Тэд хатагтай Молли болон бусад багш, найз нараасаа юу сурав? Та нар ч бас энэ номоос бусдад мөн өөртөө эелдэг хандах, эх дэлхийгээ хайрлах тухай хамтдаа сураарай.

      Хүүхдийн номын Жангар редакцаас “Монгол-үлгэр зурагт ном” төслийн үргэлжлэл болох “Монсудар- зурагт ном” цувралын шинэ зурагт номыг өргөн барьж байна. ...Хаврын нэгэн өдөр бяцхан салхи мэндэлжээ. Тэр аав ээж, эгч шигээ хүчирхэг салхи болж суурингийн хүмүүсийн малгайг хийсгэж сурахыг хүснэ. Гэвч тэр газарт хэвтэх ганц навчийг ч хөдөлгөх хүчгүй байлаа... Яг одоо хүссэн зүйлээ хийж чадахгүй байна гэдэг нь чи үүрд чадахгүй хэвээрээ үлдэнэ гэсэн үг биш билээ. Бидэнд заримдаа ямар нэгэн зүйлийг хийж сурахад цаг хугацаа, хичээл зүтгэл, бусдын тусламж шаардагддаг. Өсөж том болохоор яаран тэмүүлэх бяцхан салхины түүх уншигч хүүхдүүдэд аливаа зүйлийн дэс дараалал, учир шалтгааныг ойлгоход дэм болох биз ээ.

      Хүүхдийн номын Жангар редакцаас “Монгол-үлгэр зурагт ном” төслийн үргэлжлэл болох “Монсудар- зурагт ном” цувралдаа тэгш эрх, ялгаатай байдал, нийгэмшил, хамтач байдал, бусдын сэтгэлийг ойлгох, бүтэлгүйтэл гэх мэт өнөө цагт хамгийн их ярьж хэлэлцэх учиртай сэдвүүдийг сайтар боловсруулж, үлгэр түүхээр дамжуулан хүүхэд багачуудад хүргэж байгаа билээ. Хүмүүс янз бүрийн ажил хийдэг. Зарим нь ногоо тарьдаг, зарим нь гал унтраадаг, зарим нь талх барьдаг, зарим нь сургуульд багшилдаг. Харин Хөхөөгийн аав сантехникч. Түүний аавын ажил хэчнээн чухал талаар бас мэргэжил бүхэн сайхан гэдгийг энэ номоос олж мэдээрэй.

      Бөхөн бол тун дэгжин залуу. Тэр үргэлж гутлаа тосолж, үсээ самнаж, толинд харж явдаг. Бас бусдаас онцгой УВ УЛААН зүрхтэй. Тэгэхдээ тэр таарсан бүхэндээ тааламжгүй үг заавал хэлдэг байжээ. Бүр шинэ жилийн баяраар хүртэл шүү. Бөхөнгийн түүхээр аялахдаа бусдын сэтгэлийг үг хэрхэн гуниглуулж, гомдоодог бас баярлуулдаг тухай мэдэж аваарай. Түүнчлэн номын арын хуудсанд энэхүү номтой хэрхэн ажиллах талаар жишээг эцэг эхчүүдэд туслах зорилгоор оруулсан болно. Тиймээс номоо үлгэрээ эхлүүлэхээсээ өмнө уншиж танилцаарай. Үлгэрийн ертөнцөөр аялахдаа хүүхдийнхээ сэтгэлийг сонсож ярилцахад тань тус болох болов уу?

      Бага насны хүүхэд зурагт номоор дамжуулан үргэлж суралцаж, хөгжиж байдаг. Иймд аливаа улс орон хүүхдийн зурагт номын хөгжилд тасралтгүй анхаарч, олон төрөл зүйл болгон хөгжүүлсээр иржээ. Монголчууд бидний хувьд үлгэр, домог, тууль зэрэг аман зохиолын арвин өвтэй бөгөөд үр хүүхдэдээ өгүүлэн ярьдаг уламжлалтай. Харин өнөө үед бид үлгэрийн уламжлалт хэв маягийг хадгалсан, шинэлэг утга агуулга бүхий түүхүүдийг хүүхэд багачууддаа хүргэх нэн шаардлагатай болжээ. Ийм учраас бид “Монгол-үлгэр зурагт ном” төслийнхөө үргэлжлэл болох “Монсудар-зурагт ном” цувралдаа тэгш эрх, ялгаатай байдал, нийгэмшил, хамтач байдал, бусдын сэтгэлийг ойлгох, бүтэлгүйтэл, гэр бүл гэх мэт өнөө цагт хамгийн их ярьж хэлэлцэх учиртай сэдвийг сайтар боловсруулж, үлгэр түүхээр дамжуулан хүүхэд багачуудад хүргэж, оюун санаа хийгээд сэтгэл зүрхний үнэт зүйлсийг соёолуулахад дэм болох үүднээс энэхүү бүтээлийг та бүхний гарт хүргэж байгааг хүлээн авна уу.

      Бүдүүлэг, дээрэнгүй зангаар бусдыг гомдоосноороо бүдүүн Марбу өвгөн юунд хүрснийг өвөрмөц зураглал, ойлгомжтой хэллэг бүхий сонирхолтой номоосоо уншаарай.

      Улс орон бүрд эртнээс яригдаж ирсэн өөр өөрийн онцлог шингэсэн үлгэр, домгийн арвин сан бий. Үлгэр, домог бол тухайн ард түмний сэтгэлгээ, хэл соёлыг тээгч юм. Цаг хугацаа улиран одохын хэрээр хүмүүсийн үзэл бодол хандлага, нийгмийн үнэт зүйл өөрчлөгдөж, хөгжил дэвшил явагддаг. Энэ хэрээр үлгэр, домгийг нийцүүлэн хөгжүүлэх, засаж сайжруулах шаардлага тавигдсаар ирсэн билээ.

      Монголчууд бидний өв сан дахь аман зохиол, үлгэр домгийг орчин үеийн хүүхдүүдэд тэр чигээр нь хүргэх боломжгүй болсныг гадаад орнуудын туршлага ч бэлхнээ харуулна. Бид өв соёл дахь язгуур утга агуулгыг алдагдуулалгүйгээр шинээр зохиомжлон, зураг дүрслэлээр баяжуулсны дээр өнөөгийн хүүхдийн нас сэтгэхүй, тэдний сонирхолд нийцэх талаас нь удтал судалж, туршсаны эцэст цоо шинэ хэлбэр, хэмжээ бүхий энэхүү бүтээлийг та бүхний гарт хүргэж буйг хүлээн авна уу.

      Энэ удаа “Өнчин цагаан ботго” үлгэрийг шинэчлэн найруулж бяцхан уншигчдадаа хүргэж байна.

      Монгол ардын шилдэг үлгэр 'Цуутын цагаагч гүү'-д эх үрийн элбэрэл хайр, үрээ гэсэн эхийн сэтгэлийг уран тансгаар өгүүлснээрээ онцлог юм. Хайрт эхийнхээ захиасыг санан санан, бөн бөн жороолж бөжир бөжир шогшсоор хөгшин эмэг эх дээрээ очиж буй Цолмон цоохор унаганы тухай түүхийг энэхүү зурагт номоос амтархан уншаарай.

      Эрхий мэргэн

      (Дууссан)

      Эрхий мэргэн харваач эрхийдээ эрчимтэй, эрэлхэг зоригтой хүн болохоор мэргэн харавдагтаа эрдэж: 'Долоон нарыг би долоон сумаар нэг нэг харваад онож устгаж чадахгүй бол эрхий хуруугаа огтлоод, эр хүн байгаад, хар ус уухгүй, хагд өвс идэхгүй, харанхуй нүхэнд амьдарна' гэж андгай тангараг тавьжээ... Зурагт номын ертөнцөөр аялж, хүүхдийнхээ хөгжлийг дэмжээрэй. Домог үлгэрт гарч буй байгалийн үзэгдэл, амьтдын гарал үүслийн тухай дэлгэрэнгүй ярилцаарай.

      Эрт урьдын цагт долоон бор хоньтой, нисдэг, нисдэггүй хоёр бор морьтой Болдоггүй бор өвгөн гэж байжээ. Өвгөн үдэш бүр нисдэг бор морио гэрийнхээ баруун талд, нисдэггүй бор морио гэрийнхээ зүүн талд аргамждаг байв. Монгол ардын шидэт үлгэрийн нэг “Болдоггүй бор өвгөн” үлгэрийн сонирхолтой өгүүлэмж, зургийг нь хараад хүүхдэдээ ярьж өгөөрэй. Балчир хүүхэд ч номонд дуртай байдаг. Тэд зургийг нь хараад өөрийнхөөрөө уншдаг. Тиймээс та бүхэн “Үсэг мэдэхгүй хүүхдэд номын хэрэг юу байх билээ” гэж бодолгүй бяцхан үрдээ үдэш бүр цаг гарган, өвөр дээрээ суулгаад дуртай зурагт номыг нь уншиж өгч, харилцан ярилцаарай.

      ... Хүсэн хүлээсэн өдөр нь ирж, бяцхан Серена арван таван нас хүрэв. Хаан эцэг нь түүнд гялалзсан хув, улаан сувдан сондор бэлэглээд “Энхрий хонгорхой Серена минь, бид бол гүн хөх далайн хүмүүс. Харин хуурай газар бол бидний эх нутаг биш. Тиймээс хүн төрөлхтнийг чи зөвхөн холоос ажиглах хэрэгтэй шүү” хэмээн захижээ...

      “Бархүү Тугалхүү” зурагт номоос хүүхдүүд та бүхэн Бархүү Тугалхүү хоёрын сонирхолтой адал явдлаас гадна нөхөрлөлийн үнэ цэнэ гэж юу байдаг талаар ойлгож мэднэ гэж найдаж байна.

      Долоон өндөгтэй доголон шаазгайг зальт үнэг мэхэлж, сүрдүүлсээр өндөгнөөс нь идэж амташжээ. Сэргэлэн хулганы арга ухаан доголон шаазгайд хэрхэн тус болох бол? Амьдралд тохиолдож болох аюул заналхийлэл, шударга бус байдлын эсрэг итгэл найдвараа алдалгүй сэтгэж, тэмцэж, давж гарахын чухлыг энэхүү үлгэрт өгүүлнэ.

      Хүүхдийн номын Жангар редакцаас бяцхан уншигчдадаа зориулан монгол ардын үлгэрүүдийг зурагт ном болгон цувралаар хүргэж байгаа билээ. Эрт цагт Хөхдэй мэргэн гэгч баатар тэнгэрийн гурван марал бугыг авлахаар хөөцөлдсөөр эцэст нь шийтгүүлжээ. Түүний хүү шархдсан марал бугыг аварч аавыгаа суллана. Тэд хамт мангасыг дарж өөрсдөө од мичид болон хувирчээ.

      Эрт цагт хүмүүс хүйтэнд дулаацуулах, хоолыг болгож, харанхуйг гэрэлтүүлэх шидтэй гал гэгч зүйлийг өөрийн болгохыг мөрөөдсөөр байлаа. Харин дээд ертөнцийнхөн галтай байсан тул хүмүүс түүнийг нь хулгайлуулахаар хараацай шувууг илгээхээр болж гэнэ.

      Эртийн эрт цагт амьтдын хурал болж, хамаг амьтан хаана амьдрахаа шийдэх болжээ. Энэ үед сайхан сэтгэлт тэмээ, атаархуу зантай буга хоёрт ямар адал явдал тохиолдсоныг энэ номыг уншин мэдэж аваарай
      Эрт цагт ан амьтдын хурал болж, амьтад хаана амьдрахаа шийджээ. Буга тэмээний сайхан эвэрт атаархан түүнийг нь залилж авахаар шийдлээ.

      Хүүхдийн номын Жангар редакцаас бяцхан уншигчдадаа зориулан монгол ардын үлгэрүүдийг зурагт ном болгон цувралаар хүргэж байна. Гэрэл гэгээний эздийн хамгийн бага дүү болох нэгэн охин энэ дэлхийд бууж иржээ. Тэрээр эх дэлхийн олон амьтантай нөхөрлөж, тэд ч охинд тун их дасаж гэнэ. Нэг л өдөр тэрээр тэнгэрийн орон руугаа буцахад амьтад түүнийг маш ихээр үгүйлэн санажээ...

      Хүүхдийн номын Жангар редакцаас бяцхан уншигчдадаа зориулан монгол ардын үлгэрүүдийг зурагт ном болгон цувралаар хүргэж байгаа билээ. Энэ дугаараараа бид өдөр шөнө үүссэн тухай монгол ардын домог үлгэрээс сэдэвлэн бүтээсэн “Нар Сар Рах” хэмээх зурагт номыг өргөн барьж байна. Хүмүүсийн муу муухай сэтгэлээс нэгэн мангас үүсжээ. Ховдог тэр мангас хамаг бүхнийг залгих болов. Хэчнээн ихийг идсэн ч цүдгэр гэдэс нь цадсангүй. Тэнгэр мандсан нар сар хоёр ч түүнд тун амттай харагдлаа.

      Хүүхдийн номын Жангар редакцаас бяцхан уншигчдадаа зориулан монгол ардын үлгэрүүдийг зурагт ном болгон цувралаар хүргэж байгаа билээ. Энэ дугаартаа бид “Хараацай хэдгэнэ хоёр” болон “Нарс хуш зээргэнэ мөнх ногоон болсон нь” үлгэрүүдээс сэдэвлэн бүтээсэн зурагт номыг толилуулж байна. Энэхүү үлгэр бол сайн муугийн зөрчил, тусч нинжин сэтгэлийн талаарх түүх юм. Театрт хүүхэлдэйн жүжиг үзэж байгаа мэт мэдрэмж төрүүлэх өвөрмөц сонирхолтой зурагтай энэхүү номоор тухтай аялаарай. Жигүүртний хаан хараацай хэдгэнэ хоёрт нэгэн даалгавар өгчээ. Тэд хэрхэн биелүүлэх бол?

      Хүүхдийн номын Жангар редакцаас бяцхан уншигчдадаа зориулан монгол ардын үлгэрүүдийг зурагт ном болгон цувралаар хүргэж байгаа билээ. Энэ дугаараараа бид “Сар аваад явна гэхийн учир” домог үлгэрээс сэдэвлэн бүтээсэн зурагт номыг өргөн барьж байна. Эрх танхил нэгэн хүү усанд явжээ. Голын эрэг дээр өдөржин тоглоод орой болсныг ч анзаарсангүй. Хүү харих замдаа тэнгэрт мандсан сартай тааралдлаа.

      Хүүхдийн номын Жангар редакцаас бяцхан уншигчдадаа зориулан монгол ардын үлгэрүүдийг зурагт ном болгон цувралаар хүргэж байна. Бяцхан шувуухай уут будаагаа унагачхаж гэнэ. Будаагаа эргүүлж авахын тулд олон хүн амьтанд туслах хэрэгтэй болжээ. Бусдад зориулсан тусын хариу заавал эргэж ирдгийг энэ номоос ойлгох болно оо. Бэтгэлжин бор шувуу зурагт ном нь хуучин монгол ардын үлгэрийг агуулгын хувьд өнөө цагийн хүүхэд багачуудын сонирхлыг татахуйц болгон шинэчлэн найруулсан хувилбар юм. Бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдгийн үлгэр энэ билээ. Тусч бяцхан шувуухайн түүхээр хамтдаа аялцгаая.

      Хүүхдийн номын Жангар редакцаас бяцхан уншигчдадаа зориулан монгол ардын үлгэрүүдийг зурагт ном болгон цувралаар хүргэж байгаа билээ. Бид энэ дугаартаа Заан оготно хоёр үлгэрийг толилуулж байна. Жижигхэн хотын захад нэгэн гол урсана. Голын эрэгт бяцхан оготно амьдардаг байжээ. Харин аварга том заан өдөр бүр голоос ус ууна. Ус уух бүртээ оготнын гэрийг сүйтгэнэ. Өчүүхэн бяцхан оготно аварга том заанаас өөрийн гэрийг хамгаалж чадах болов уу?

      Дэлхий дээр амьдрал анх үүсэж буй цаг үеэс гараагаа эхлэх гайхалтай судалгааны аялалд бэлэн үү? Энэхүү номоос чи хамгийн эртний амьдрал усанд хэрхэн үүссэн, хэр хугацааны дараа ургамал, тэгээд амьтад уснаас хуурай газарт гарч ирснийг мэдэж авна. Чиний төсөөлж ч чадахааргүй аймшигт загас, аварга шавжууд, мэдээж тоймгүй олон үлэг гүрвэлүүд зэрэг хачирхалтай, гайхалтай балар эртний амьтадтай чи нүүр тулна! Цаашлаад чи үлэг гүрвэлүүд болон тэдний үр удамд юу тохиолдсон тухай, хөхтөн амьтад манай гарагт хэрхэн ноёрхох болсныг мэдэж авна. Ийнхүү явсаар бидний аялал дуусах дөхөхөд чи хүний эртний төрөл төрөгсөдтэй уулзаж, тэдэнтэй зэрэгцэн амьдарч байсан амьтдыг харна. Чулуужсан үлдэгдлийн нарийвчлалтай гэрэл зураг, гайхалтай зурмал зургууд, сэтгэл татам түүхүүд бидний уран дүрслэлд өнөөдрийг хүртэл урам зориг өгсөөр буй балар эртний амьд биетүүдийг дэлгэн харуулах болно.

      Далайн ёроолгүй ангалаас авхуулаад хамгийн жижиг шалбаагны усанд хүртэл амьдрал буцалж байдаг билээ. Энэхүү номд сонгож авсан гайхалтай цуглуулгад аварга загас, далайн өвснөөс эхлээд халим, усны бөөс хүртэлх 100 гаруй амьтан, ургамал, бичил биетний өвөрмөц амьдралын тухай өгүүлсэн. Хуудас бүр нь мартагдахааргүй гайхалтай баримтуудтай, хачин сонин гэрэл зураг, гоёмсог зурмал зурагтай энэхүү номыг уншиж усан доторх нууцлаг, содон ертөнцөөр аялаарай.

      Коала баавгай хэрхэн ийм нэртэй болсон, нар тэнгэр дээр хэрхэн эргэлддэгийг эртний египетчүүд юу гэж боддог байсан талаар олж нээгээрэй. Хуудас бүрд амьтдын талаар хөгжилтэй баримтууд байх ба хүүхдийн сонирхлыг татахуйц тэдний хамгийн дуртай далайн гахай, бар, эрвээхэй болон тэдний төдийлөн мэддэггүй амьтад болох далайн морь, лемур мич, тогос зэргийн тун ойроос авсан нарийвчилсан гэрэл зурагтай. Уг ном нь амьтад, зэрлэг байгаль, дэлхий ертөнцтэй төдийлөн ойр байдаггүй хүүхдүүдэд төгс бэлэг болох ба амьтдын тухай энэхүү тун сонирхолтой эмхэтгэл нь том болон жижиг, өд сөдтэй хийгээд үс ноостой амьдыг багтаасан, таны хүүхдийн хамгийн дуртай ном байх болно.

      Уугьж буй галт уулс, өндрөөс буух хүрхрээ, аянга цахилгаантай салхи шуургыг замдаа таньж мэдэх дэлхийн төвөөс агаар мандал тийш чиглэсэн аялал. Энэхүү сэтгэл татам цоморлогт говь цөл, ширэнгэн ойгоос мөсөн гол, бургилах булаг шанд хүртэлх манай ер бусын дэлхийн 100 гаруй өвөрмөц үзэгдэл, тогтцуудын түүхийг өгүүлнэ.

      Хуудас эргэх бүрдээ хэзээ ч мартагдамгүй гайхам баримтуудын зэрэгцээ ер бусын үзэсгэлэнтэй фото зураг, гоёмсог сайхан зураг чимэглэлүүдийг дэлгэн харуулах болно.

      Сонирхолтой амьтад номын зохиолч Бен Хоарын дараагийн бүтээл болох Байгалийн гайхамшгууд ном манай дэлгүүрээр худалдаалагдаж эхэллээ. Бид бүхний амьдардаг газар дэлхий хэрхэн яаж бүтдэг, амьтан ургамал юунаас бүрэлдэж, яаж амьдардаг талаар хүүхэд гэлтгүй насанд хүрэгчдийн тэр болгон мэдээд байдаггүй зүйлсийг хүртэл харуулжээ. Шүр, эрдэс бодис, үнэт чулуу, нэг эст амьтнаас эхлэн олон төрлийн амьтан ургамлын талаар өнгөлөг зураг, тодорхой жишээгээр баялаг тул ойлгоход тун хялбар төдийгүй сонирхолтой байх болно шүү.

      Хүн төрөлхтөний мөнхийн хийсвэрлэл болсон сансар огторгуйн аялалд гарахад бэлэн үү? Хязгааргүй орон зайгаар аялах сонирхолтой аяллын хөтөч болсон энэ ном нь эх дэлхийгээс эхлээд тэртээ алсад оршин буй 100 орчим сонирхолтой гараг эрхэс, үзэгдлүүдийн тухай өвөрмөц өгүүлэмж, хараа булаам зургуудаар тайлбарлах болно.

      'Гайхамшигт үлэг гүрвэл' ном нь дэлгэгддэг өнгөлөг зураг дүрс, сонирхолтой баримт мэдээ мэдээллээр дүүрэн. Үлэг гүрвэл гэж юу вэ?, Тэд хэчнээн сая жилийн өмнө амьдарч байсан бэ?, Хэрхэн мөхөж үгүй болов?, Одоо харин тэдэнтэй адил төрлийн амьтад бий юу? гэх мэт хачирхалтай сонин хачин, гайхширмаар баримтыг бид энэхүү номоос л мэдэж авах боломжтой. 230 сая жилийн өмнө үлэг гүрвэл амьдардаг байжээ. Тэд өөр өөр хэлбэр, дүрс, хэмжээтэй. Тэдний зарим нь муурнаас хэмжээгээрээ жаахан том байхад, зарим нь сагсны талбайд багтахааргүй аварга том биетэй. Нэг хэсэг нь урт сунасан хүзүүтэй байхад, нөгөө хэсэг нь хатуу хуягаар бүрхэгдсэн бүр өргөстэй арьстай байдаг. Кентрозаврын тархи бидний сайн мэдэх хушга шиг гэвэл та итгэх үү? Хамгийн том биетэй үлэг гүрвэл 25 метр өндөртэй, 41 тоннын жинтэй байсан ажээ. Энэ мэт тун сонирхолтой мэдээллээр дүүрэн номыг та хүүхдэдээ сонгоорой. Таны хүүхдийн хамгийн дуртай ном байх болно гэдэгт итгэлтэй байж болно шүү.

      Бидний ихэнх нь бие махбодоо энгийн л зүйл гэж үздэг. Харин чи бие махбодоо хэрхэн ажилладгийг анхааралтай ажиглавал лав гайхширна даа. Бүх л хүний бие хэдэн мянган олон янзын хэсгүүдтэй. Бид бүгд хүний биеэр амьдардаг учраас бие махбод хэрхэн ажилладгийг мэдэх нь туйлын чухал. Энэхүү дэлгэгддэг ном гайхалтай аргаар хүний биеийн нууцуудыг тайлах болно. Араг яс, уушги, хоол боловсруулах болон бусад эрхтэн тогтолцоог дэлгэж, татаж, эргүүлж аялаарай! Нүд рүүгээ шагай, арьсан доогуураа ор, найзуудтайгаа чи ямар адилхан болохоо олж мэдээрэй. Идсэн хоол чинь хаашаа явдгийг, чих байхгүй бол яагаад чи бүдрэн унах учрыг олж таниарай.

      Энэ бол ШИНЖЛЭХ УХААН, гэвч чиний мэддэгээс тэс өөр. Үсрэх, цохих, эргэх, гүйх чиний хөдөлгөөн хүч, гэрэл, соронз молекулууд гэх мэт зүйлтэй холбоотой билээ. АТОМЫГ судалж, галт уулыг ажиглаж, хөдөлгүүр эргэхдээ хэрхэн ажилладагийг чи харна. Шүхэрт өндөг, шилэн галт уул болон агаарын бөмбөлгөн хөвөгчийг хэрхэн хийдгийг олж мэдээрэй.

      Африкийн үзэсгэлэнт байгальд сүр жавхлант арслан, өнгөлөг ягаан нал, сүүлээ унжуулсан ирвэс, сүрдэм төрхтэй хирс гээд л, тэд бүгд тайван амгалан амарч байлаа. Гэтэл хаанаас ч юм хачин сонин царайтай, үзэшгүй муухай амьтан гараад ирэх нь тэр. Энэ бол үхэр гөрөөс байлаа. Тэрээр өөрийгөө хамгийн царай муутай ганц амьтан гэж бодож байтал түүнтэй унжгар нүүрт тас, африкийн бодон, өрөв тас, толбот цөөвөр чоно тааралдах болно. Тэд бүгд өөрсдийгөө үзэшгүй муухай амьтад гэж бодох ажээ. Гэсэн хэдий ч ер гуньж гутрахгүй харин ч “бид бол таван царай муут” гэж чанга чанга дуулан явна. Харин тэдэнтэй хэн тааралддаг гээч. Тэдгээр амьтад таван царай муутыг хэзээ ч үзэшгүй муухай гэж бодож байгаагүй, харин ч хайр татам, хамгийн хөөрхөн амьтад гэж боддог. Эв хавгүй бие, хачин сонин царай зүсэнд нь хамгаас илүү хайртай гэв. Тэд харин хэн байсан юм бол? Энэхүү хөгжилтэй номоор дамжуулан таны хүүхэд юу сурах вэ? Амьтан болгон өөрийн өвөрмөц шинж чанартай шиг хүн бүр бие биеэсээ өөр ч тэд бүгдийг ойлгож, хүндлэх хэрэгтэй гэдгийг ухаарах болно. Мөн бусдыг сайхан, муухай гэж ялгаж болохгүйг ойлгоно. Түүнээс гадна ном доторх онцгой сонин зургаар дамжуулан халуун орны олон төрлийн амьтдыг мэддэг болох юм. Харин та энэ номыг хүүхдэдээ уншиж өгөхдөө ая оруулан дуулбал илүү хөгжилтэй байх болно шүү.

      Өтгөн харанхуй ойд бяцхан хулгана ганцаар алхана. Гэтэл түүнтэй үнэг, шар шувуу бас могой тааралдах нь тэр. Тэд бүгд л түүнийг идэхийг хүсчээ. Харин сэргэлэн хулгана бүгдийг нь хуурч, нэгэн аймшигтай амьтан болох груффалотой уулзахаар явж байгаагаа хэлэхэд тэд бүгд зугтаан алга болов. Харин эцэс сүүлд өнөөх зохиомол амьтан чинь бяцхан хулганатай тааралдах нь тэр шүү. Энэхүү зохиол нь дэлхийн олон орноо орчуулагдан гарсан төдийгүй бяцхан хүүхдүүдийн хамгийн хайртай зохиол нь болж чадсан билээ.

      Мөчрөн хүн

      (Дууссан)

      Алдарт Груффало номын зохиогчдын бүтээл 'Мөчрөн хүн зурагт номыг танилцуулж байна. Английн хүүхдийн зохиолч Жулиа Доналдсон болон зураач Аксел Шеффлер нарын энэхүү бүтээл нь 2008 онд хэвлэгдэн гарсан цагаасаа хойш дэлхийн олон орны хүүхдүүдийн хайртай ном болжээ. Жулиа Доналдсон шүлэглэсэн бүтээлүүдээрээ алдартай бөгөөд хүүхдийн зурагт номоос гадна олон дуу зохиож, жүжгийн зохиол бичиж 2011 онд Английн Хатан хааны нэрэмжит “Хүүхдийн уран зохиолын шагнал” хүртжээ. Зохиогчийн хөвгүүд багадаа мөчрийг янз бүрийн тоглоом болгон тоглодог байснаас сэдэвлэн адал явдалт Мөчрөн хүн зурагт номыг бүтээсэн байна. Мөчрөн хүн модон гэртээ Мөчир эхнэр, мөчирхөн гурван хүүхэдтэйгээ мөн ч тухтай амьдран суудаг байжээ. Нэгэн өглөө гүйхээр гараад нохой, сэргэлэн охин, хун шувуу гээд л олон амьтад, хүүхдүүдтэй таарч уралдуулж тоглодог мод, хун шувууны үүр, элсэн цайзын туг, хүлэг баатрын сэлэм, хүүдий сав өлгөдөг дэгээ, цасан хүний гар болж явсаар гэр бүлээсээ холын холд төөрч, зул сарын баярын өмнөхөн зууханд шатахын даваан дээр хэвтэж байтал яндан дотроос хэн нэгэн 'Би гацчихлаа. Эндээс гарахад минь туслаарай!'' хэмээн хашхирна. Тэр чухам хэн юм бол?

      Монгол уншигчдад, нөлөөлөл, итгэл найдвар бэлэглэсэн Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид номын зохиолч Мари Кондо эмх цэгцийн тухай ойлголтыг хүн бүрд таниулахыг хичээн ажилладаг билээ. Тэрээр хүүхэдтэй болсныхоо дараа эмх цэгцийн ойлголтыг хүүхдүүдэд зориулан хүргэхээр шийджээ. Энэхүү номд Кики, Жакс хэмээх хоёр найзын тухай өгүүлнэ. Кики эд юмс хурааж цуглуулах дуртай бол Жакс эмхэлж цэгцлэх дуртай. Гэтэл нэг л өдөр Кикигийн гэр зайгүй, тоглоомоо хайгаад ч олохооргүй болчихжээ. Ингээд түүнд Жакс найз нь тусална. Кикигийн гэрээс маш олон, бүр гайхмаар олон зүйл гардаг гээч. Жакс Кикид хэрхэн тусалсан бол? Хамтдаа тэдний түүхийг амтархан уншаад эмхэлж цэгцлэхэд суралцацгаая.

      Германы хүүхдийн номын зохиолч, зураач Патрициа Томагийн Монгол оронд өөрийн биеэр ирж судалсныхаа дараа бичиж зурсан үггүй зурагт ном. Зохиолч энэ түүхээ Монголын бөх гүнжийн домгоос сэдэвлэжээ.

      Энэхүү номыг дэлгэн Улаанбаатар хотын үүх түүх, онцлогийг мэдэж, хотын соёлтой танилцаарай. Улаанбаатарын хамгийн өндөр барилга, хамгийн анхны их дэлгүүр, хамгийн анхны сургууль гэх мэт газруудаар аялахаас гадна хүүхэд багачуудын очих дуртай Хүүхдийн парк, Хүннү молл, Цанын баазаар ч мөн зочлох боломжтой шүү. Сонирхолтой зураг чимэглэлд хөтлөгдөн нийслэл хотоороо аялахад бэлэн үү?

      Тэр нэгэн орой Макс хүү чонын өмсгөл өмсөөд үймүүлж, дүрсгүйтэж эхлэв. Тэр бүр сэрээ барьчихсан хөөрхий нохойг элдэж хөөлөө. Ээж нь: 'Дэггүй амьтан!' гэж загнав. Макс хариуд нь: 'Тэгвэл би таныг иднэ дээ!' гэж айлгав. Ууртай хүүдээ ээж нь унд хоол ч өгөлгүй өрөөнд нь түгжчихжээ. Хачирхалтай нь тэр шөнө Максын өрөөнд мод сөөг ургаж эхлэв гэнэ. Ургаад л байж, ургаад л байж. Тааз адар бүхэлдээ мөчир салаанд хучигдаж, дэггүй хүүгийн өрөө тэр чигээрээ ой мод болж хувирлаа. Ийм явдал үнэхээр болсон уу? Үйл явдал цааш хэрхэн үргэжлэхийг энэ номоос олж мэдээрэй.

      Айда охин дүүгээ саатуулахаар шидэт бүрээгээ үлээн, цонхоор ширтэн зогсох үед, чөтгөр шулмууд чимээгүйхэн ирээд хайртай дүүг нь хулгайлан, оронд нь мөсөн хүүхэлдэй орхиод явжээ. Айда охин юу ч анзаарсангүй, мөсөн хүүхэлдэйг тэврэн 'Хонгорхон дүү минь, чамдаа хичнээн их хайртай гээч' хэмээн бүүвэйлэв. Гэтэл мөсөн хүүхэлдэй нүдээ ч цавчилгүй, хайлан урсав. Үүнийг хараад Айда санаа муут чөтгөрүүд ирээд явсныг мэджээ. Айда охин дүүгээ ахин олж харах болов уу?

      Өрөөнөөсөө гаралгүй дэлхийн бөмбөрцгөөр аялаарай. Баялаг өгүүлэмжтэй зураглалаар дүүрэн энэ номд улсуудын газарзүйн байрлал, хил хязгаараас гадна томоохон хотууд, гол мөрд, байгалийн үзэсгэлэнт газруудыг дүрслэхийн сацуу түүх соёлын дурсгалт газрууд, алдартнууд, онцлохуйц амьтан, ургамлын тухай тал бүрийн мэдээллийг багтаасан нь уг номыг бүх насныханд зориулагдсан цогц бүтээл болгожээ.

      Вашти өөрийгөө зурж чадахгүй гэдэгт итгэдэг байлаа. Уран зургийн багш нь Ваштигийн өмнө байгаа хоосон цаасыг хараад "Зүгээр л оролдоод үз, тэгээд юу болохыг харцгаая" гэхэд нь Вашти ердөө л ‘цэг’ зурж орхих нь тэр. Харин багш нь түүний энэ зургийг урлагийн бүтээл хэмээн хүндэтгэлтэй хандсан нь Ваштид өөртөө итгэх итгэл, урам зориг өгчээ. Уг ном агуу томын эхлэл ч өчүүхэн багаас эхэлдэг гэдгийг бидэнд сануулж, хүн бүрийн дотор бүтээлч нэгэн байдгийг дэлхий дахинд түгээсээр олон олон хүүхэд, багш нарын хайртай ном нь болж чаджээ.

      Франц зохиолч Жюль Верн, Филеас Фогг хэмээх баян ноёны тухай өгүүлэх эл адал явдалт бүтээлээ 150 гаруй жилийн өмнө бичжээ. Эдүгээ ч уг бүтээл хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, сонирхлыг татсан хэвээр байна. Уг зохиолыг хүүхдэд зориулж хялбаршуулав. Мөн 48 ширхэг эвлүүлдэг зурагтай тул багачуудын сонирхлыг улам илүү татна. Эвлүүлдэг зургийн хэмжээ: 32х32 см

      Францын зохиолч Виктор Хюго 1831 онд хүнийг гаднах төрх байдлаар нь ялгаж гадуурхахгүй байхыг уриалж уг бүтээлээ туурвисан гэдэг. Зохиолч бээр мөн Парисын дарь эхийн сүмийн гайхалтай хийц урыг хүмүүст зохиолоороо дамжуулан хүргэхийг зорьжээ. Квазимодо, Эсмеральда хоёрын түүхийг өгүүлэх эл бүтээлийг багачууддаа зориулж хялбаршуулав. Мөн 48 ширхэг эвлүүлдэг зурагтай учир хүүхэд уйдахгүй зугаатай байна. Эвлүүлдэг зургийн хэмжээ: 32х32 см

      Маугли хүүгийн адал явдлыг бид балчир уншигчдадаа зориулж хялбаршуулан найруулав. Мөн 48 ширхэг эвлүүлдэг зурагтай учир хүүхэд уйдахгүй зугаатай байна. Эвлүүлдэг зургийн хэмжээ: 32х32 см

      Робингүүд бол Английн аман зохиолд зуу зуун жилийн турш амнаас ам дамжин яригдсаар ирсэн алдартай дүр билээ. Ховард Пайл уг аман зохиолын баатрын үйл хэргээс санаа авч энэхүү бүтээлээ 1883 онд туурвижээ. Уг зохиолыг багачууддаа зориулж хялбаршуулсан билээ. Мөн 48 ширхэг эвлүүлдэг зурагтай учир хүүхэд уйдахгүй зугаатай байна. Эвлүүлдэг зургийн хэмжээ: 32х32 см

      Уг номыг дунд сургуулийн 5-р ангийн сурагч Гэгээ бичсэн бөгөөд зуны амралтаараа хөдөө нутагт аялаж буй тухай зохиол юм. Тус номын агуулгад Монгол орны үзэсгэлэнт байгаль, ахуй амьдрал гэр бүлийн халуун дулаан аялалын тухай өгүүлжээ.

      Домог

      (Дууссан)

      Аливаа улс үндэстэн бүр өөр өөрсдийн домгийг бүтээж, уламжлан хадгалж, улам төгөлдөршүүлсээр өдгөөг хүрчээ. Үүний нэгэн нотолгоо болон мянга мянган жил ам дамжигдан ирсэн зоригт баатар эрс, үзэшгүй муухай мангас, үзэсгэлэнт охид, цэцэн мэргэн түшмэд, сайхан сэтгэлт амьтад, саар муу явдалтны гайхамшигт ертөнцөд тавтай морилно уу. Бидний оршин буй дэлхий ертөнц хэрхэн үүссэн, нар сар яагаад хиртдэг болсон, үлгэр хийгээд хөгжим хаанаас улбаатай, бүүвэйн дуу хэрхэн үүссэн юм бол? зэрэг олон арван асуултуудад дахин давтагдашгүй ур, өнгө аяс бүхий зургаар домог бүрийг амилуулж ид шидийн ертөнцөд хөтлөн тайлбарлажээ.

      Бэрхшээл гэж юу вэ? Тэр хаана оршдог юм бол? Хариулт нь их энгийн, тэр биднийг сорьж, урагшлуулж, хэр хүчтэйгээ, хэчнээн зоригтойгоо ухаарч ойлгоход тусалдаг. Хэдийгээр зовлон бэрхшээл хэлж ирдэггүй ч, хатуужилтайгаар сөрж чадваас түүний чанадад орших боломж гарцыг олж атгах боломжтой аж. Тэгэхээр чамд ямар нэгэн бэрхшээл тулгарвал яах нь байна? Энэ номоос хариултаа олно хэмээн найдаж байна. Энэ бол бэрхшээлийн тухай тэр дундаа хүүхэд өөртөө тохиолдсон аливаа хүнд асуудлыг хэрхэн ойлгох, хүлээж авах тухай сонирхолтой нэгэн түүх юм.

      Өчүүхэн санаанаас юу урган гардаг вэ? Агуу зоригт, ухаалаг, марзан, сайхан зүйл төрөн гардаггүй гэж үү? Эдгээр нь түүх урлагийн бүтээл, аугаа нээлт, давтагдашгүй бүтээл төрөн гарах их үндэс болдог нь маргашгүй үнэн билээ. Товчхондоо чиний эргэн тойронд буй бүхэн бяцхан санааны бүтээсэн бүхэн юм шүү дээ. Тэгэхээр чи бодож олсон санаагаа юу болгомоор байна? Өчүүхэн санаагаа чулуу болгох эсэх нь чиний сэтгэлийн хатан зоригоос л шалтгаалах нь дээ. -Жирийн л нэг өдөр байлаа. Бүх зүйл байдаг л янзаараа... Тэгтэл гэнэтхэн надад нэгэн санаа төрлөө. "Тэр чухам хаанаас гараад ирсэн бол бүү мэд. Бас яах гэж толгойд минь гялсхийн орж ирэв? ҮҮнийгээ би яавал дээр вэ?" гэж гайхлаа.

      Мари Кюри багадаа сурлага сайтай хичээнгүй хүүхэд байсан ч эмэгтэй гэдгээсээ болж төрөлх эх орондоо их сургуульд орох боломжгүй байв. Гэсэн ч тэр энэ том саадыг давж Парисыг зорин мөрөөдөлдөө хүрсэн юм. Түүгээр ч барахгүй түүний шинжлэх ухааны нээлт, судалгааны бүтээлийг дэлхий даяар бишрэн хүндэтгэх болсон билээ. Түүний ради, полонийн нээлт хорт хавдрын эсрэг тэмцэлд эргэлт авчирсан бөгөөд тэрээр мөн Физикийн салбарт Нобелийн шагналт хүртжээ.

      29’000 0
      Сагслах

      Хүүхдийн зурагт номын ертөнцөд зориулсан дулаан мэдрэмж төрүүлэхүйц МОНГОЛ АГУУЛГА бүхий ном. Нэгэн ядуу хүү баян худалдаачнаас ярьж өгсөн зүүдийг нь худалдаж авснаар үлгэр эхэлнэ. Аз хүү худалдаж авсан зүүдээрээ үйл явдал өрнөж буй тухай өгүүлнэ... Хүн хэн нэгний зүүдийг худалдаж өмчилж авч болох болов уу,

      Хүүхдийн зурагт номын ертөнцөд зориулсан дулаахан мэдрэмж төрүүлэх МОНГОЛ АГУУЛГА бүхий ном. Залуудаа хурдан шарга нэрээрээ алдартай байсан хөгширч яваа шарга хүлгийн тухай өгүүлнэ. Хурдан шарга залуу хүлэгүүдтэй уралдаж өөрөө өөрийгөө сойж бэлдэх ба түүнд туслахаар буян хүү, хүүгийн өвөө хоёр ихэд хичээх болно.

      Хүүхэд гадаа гэрт тоглоход гараа зүсэх, гараа хаалганд хавчуулах, зөгийд хатгуулах, гартаа өргөс оруулах, хамраас цус гарах зэрэг асуудал байнга л тохиолдож байдаг. Энэ номыг үзсэнээр ээж хүүхэд хоёулаа тиймэрхүү үед барьц алдалгүйгээр зөв арга хэмжээ авч сурна. Бид хамраас цус гарахад дээшээ хардаг даа. Гэтэл энэ номд үүнийг буруу гэжээ. Энэ маягаар анагаах ухаан талаас зөв зөвлөгөөг унших боломжтой. Хүүхдийн сонирхолд нийцэхүйц хялбар зурагтай, эмийн нэр зэргийг эс тооцвол ойлгомжтой товч тексттэй. Төгсгөлд нь эм, шархны боолт зэргийн тайлбар, ээж нарт зориулан нэмэлт мэдээлэл оруулжээ. 4-өөс дээш насны хүүхдэд зориулагдсан бөгөөд ээж аав нь хүүхдэдээ ямар ч үед уншиж өгч болно.

      Энэ ном нь жирийн номоос шинэлэг, инновацилаг, интерактив ном юм. Энэхүү ном нь ямар ч үггүйгээр бүтээгдсэн тул та номыг өөрийн үгээр хүүхдэдээ уншиж өгч, нөхөрлөл, тэвчээр зэрэг сургамжийн талаар тэдэнтэй харилцан ярилцах боломжтой бөгөөд энэ нь бага насны хүүхдийн сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу EQ-г хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Мөн бичиж, уншиж сурч байгаа багачууддаа зориулан өөрийн үгээр үлгэр зохион бичих зайг үлдээхээ ч бид мартаагүй.

      Жералд бол туйлын болгоомжтой нэгэн Тоорой бол болгоомжгүй, хөнгөн нэгэн Жералд юм болгонд үргэлж санаагаа зовоодог Тооройд санаагаа зовоох хэрэг огт байдаггүй Жералд, Тоорой хоёр бол сайн найзууд Энэхүү номд Тоорой нисэхээр шийддэг, Гэхдээ Жералд нисэх боломжгүй гэдгийг мэднэ. Тоорой нисэх чадах болов уу?

      Алдарт хүүхдийн зурагт цуврал Заа Тоорой хоёр. Энэхүү номд Заан Жералд Тоорой хоёрын ээлжит адал явдлын тухай өгүүлдэг ба Тоорой шинэ гоё тоглоомоо сайн найз Жералддаа тэсэн ядан үзүүлдэг. Гэвч Заан түүний хайртай шинэ гоё тоглоомыг эвдэж орхидог. Эвдэрсэн тоглоом Заан Тоорой хоёрын нөхөрлөлийг бас сүйтгэх болов уу?

      Хүүхэд инээгээд салдаггүй, ахин дахин уншуулж байгаад өөрөө цээжлээд дүрүүдтэй нь зэрэг уншаад эхэлдэг энэ хөөрхөн, хөгжилтэй номд цааш юу тохиолддогийг олж мэдээрэй.

      Даралтат хөгжмийн музейд тавтай морил! Сонсох төдийд хайр хүндэтгэл төрүүлэм даралтат хөгжмийн түүхтэй танилцаарай. П.И.Чайковский, И.С.Бах гэх зэрэг дэлхийн алдартай хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлүүдийг амтархан сонсоорой.

      Динга Динга хулганын чавхдаст хөгжмийн тоглолтонд таныг урьж байна. Чавхдаст хөгжимтэй танилцан, алдартай сонгодог хөгжмүүдийг хамтдаа сонсоорой.

      Сар шидтэн гайхамшигт шөнийг танилцуулан, сонгодог хөгжмийн зохиолуудаар бүүвэйлэх болно. Шөнийн ертөнцийг гайхалтай дүрсэлсэн, сонгодог хөгжмөө сонсоод сайхан амраарай.

      Амьтдын багт наадам зохиол нь хүүхэд багачуудыг сонгодог хөгжимтэй танилцуулахад хамгийн тохиромжтой бүтээл юм .Энэхүү бүтээлийг Францын алдарт хөгжмийн зохиолч СЭН-САНС зохиосон бөгөөд амьтдын үйл хөдлөлийг сонгодог хөгжмийн хэмнэлээр гайхалтай сайхан илэрхийлжээ.

      Дэлхийн хамгийн алдартай бүтээлийн нэг болох "Цөмөөхэй" хүн бүрийн нүдийг баясган, сэтгэлийг хөдөлгөдөг. Энэхүү гайхалтай түүхийг уншихдаа Оросын суут хөгжмийн зохиолч Чайковскийн балетын хөгжмийг сонсоорой.

      Японы алдарт хүүхдийн номын зохиолч, зураач Ёоко Саногийн энэ бүтээл анх 1977 онд хэвлэгдэж байсан бөгөөд Япон, Хятад гэх орнуудын сургуулийн өмнөх болон бага ангийн хүүхдүүдийн "must read" жагсаалтад байдаг номуудын нэг билээ. Энэхүү үлгэр нь нэгэн муурын амьдралын түүх болон өнгөлөг сайхан зургуудаараа орчлон ертөнцийн бүтэц, амьдралын утга учир, хайр сэтгэлийг таньснаар ямар ч амьд амьтан оршихуйн өөр түвшинд шилждэг тухай өгүүлдэг.

      "Арслан ба Шувуу" ном нь Канадын зураач, зохиолч Марианна Дюбокийн бүх насны хүүхэд залууст зориулсан нөхөрлөлийн тухай өгүүлсэн гайхалтай түүх юм. 

      Энэхүү номыг усан будаг болон өнгийн харандаа ашиглан ээлжлэн солигдох дөрвөн улирлыг их үзэсгэлэнтэй дүрсэлсэн. 2 удаа хэвлэлтэд орсон хүүхэд залуусаас гадна олон олон эцэг эхчүүдийн сэтгэлийг хөдөлгөсөн уран сайхан зурагт ном билээ.

      "Өвлийн нэг өдөр" бол Японы нэр хүндтэй хүүхдийн номын зохиолч/зураач Казуо Ивамурагийн "Ойн 14 хулгана" цувралын 2 дахь ном юм. 20 гаруй хэл дээр орчуулагдаж нийт 20 сая гаран хувь борлогдсон энэ цувралыг эх хэл дээрээ орчуулан гаргасандаа манай редакц маш их баяртай байна. Ойн 14 хулганы гэр бүл эдүүгээ Монголд их олон бяцхан уншигчидтай болжээ. Энэхүү цуврал дээр хулганын гэр бүл хүйтэн өвлийн нэг өдрийг тав тухтай , тоглож наадан өнгөрүүлж буй дүр зурагийг харуулжээ.

      Аав, ээж, эмээ, өвөө болон 10 бяцхан хулганын аж байдлыг өгүүлэх адал явдлууд гарах ба цувралын 1-р ботид намрын улирлын онцлог, амьтдын нүүдэл суудал, өвөлдөө хэрхэн бэлдэж буй тухай, гэр бүлээрээ хамт хийдэг бүхий л сайхан зүйлсийн талаар өгүүлнэ.

      Номонд дурласан Петра, сахилгагүй нохой Штруппи, сэргэлэн муур Моника, Мингус, сэнстэй малгайт Сузанне, Хөгжилтэй тоть Нико, хачин хайнга Ина, гоонь эр Оскар, аймхай Петер нарт юу тохиолдох бол?

      Энэхүү зурагт номд нохойгоо алдсан бяцхан охин хэрхэн түүнийгээ санаж, төсөөлөлдөө умбаж буй тухай өгүүлнэ. Ээнэгшин дассан хайртай амьтнаасаа хагацаж, үгүйлсээр яваа хэн бүхэнд энэхүү зурагт ном хань болж, халуунаар тэвэрнэ гэж итгэж байна. Хүүхдийн уран төсөөлөлд зах хязгаар гэж үгүй. Зохиолч, зураач Б.Энх-Оюун энэ номдоо охины төсөөлөлд өрнөж буй бүхнийг өнгө будгаар амилуулж, хуудас бүрд сонирхолтой үйл явдал дүрслэн харуулжээ.

      Дэлхийн бестселлер номуудын зохиолч, зураач Оливер Жефферсийн хамгийн алдартай бүтээл. Дөнгөж төрсөн хүүгээ өлгийдөн авахдаа хорвоо ертөнцтэй хэрхэн танилцуулахаа бодож, эх дэлхийн хөтчийг бичжээ.

      Захиалга хүргэх

      Захиалга хүргэх

      Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

      Төлбөрийн нөхцөл

      Төлбөрийн нөхцөл

      Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

      Хүргэлтийн нөхцөл

      Хүргэлтийн нөхцөл

      Та цаг заваа хэмнэн гэртээ хүргүүлээд аваарай. Хүргэлт 5’000.