Уншигч та өөрөөсөө "Эх орон гэж юу вэ?" хэмээн асууж үзээрэй. Эл асуултад хариулах тийм ч амархан биш болов уу. Хүүхдийн номын Жангар редакц чухамхүү энэ асуултад хариулахад туслах "Эх орон" танин мэдэхүйн зурагт номыг бүтээлээ.

"Хүмүүсээс өмнө дэлхий ертөнц ямар байв? Хүн төрөлхтөн хэрхэн соёл иргэншлийг бүтээв?Монголчууд бидний соёл, бидний өнөөдөр яаж бүрэлдэн тогтов?" Энэхүү номыг дэлгэн хүн төрөлхтөн үүссэн үеэс өнөөдрийг хүртэлх түүхээр аялж, эх орныхоо тухай ярилцаарай.

Дэлхий хэмээх гарагтаа, хүрээлэн буй орчиндоо энэрэнгүй хандаж, хайраа зориулахад туслах ном.

Бяцхан хүүхдүүд ч хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх эрмэлзэлтэй байдаг. Хэрхэн хорвоо ертөнцийг илүү сайхан болгоход багачуудын хийж чадах хамгийн энгийн арван алхмыг энэ номоос суралцаарай. 

Шүдээ угааж байхдаа усаа гоожуулахгүй байхаа мартаагүй биз? Зурж, бичихдээ цаасныхаа аль аль талыг ашигладаг болвол ямар вэ? Үрээр ургамал тарин түүнийгээ ургуулж сурах уу? Хүүхдэд ээлтэй зурагтай, дэлгэгдэж сөхөгддөг хэсэгтэй энэ номыг хэдэн ч насны хүүхэд анхаарах сонсох болно гэдэгт бид итгэлтэй байна.

Араатнуудын хачин жигтэй амьдрал, үй олноороо хөл дор аж төрдөг, өчүүхэн бяцхан шавжны ертөнц, жигүүртэн шувуудын гайхам амьдрал гэх зэрэг Юваль Цоммер зохиолч, зураачийн алдартай цуврал ном Гэрэнд ирлээ.

Хүүхдийнхээ байгалийн нууц руу өнгийх аяллыг нь энэ номуудын тусламжтай улам нээж өгөөрэй.

Цаасны инженерчлэлийн гайхамшигт бүтээл. Энэхүү өвөрмөц, интерактив номын хуудсыг эргүүлэх бүрдээ планетариумаар харагдах одны орд, геометрийн дүрст генератор, урт удаан он жилүүдийн цаг тооны бичиг, мессеж код тайлагч, дуу чангаруулагч өсгөгч гэх зэрэгтэй танилцах боломжтой.

Өдөр тутмын зүйлсийн хэрхэн ажилладагийг энэхүү алмайруулам цаасан бүтээлийн тусламжтай танилцуулахад хүүхэд ойлгохгүй байна гэж үгүй. 

Хүмүүс биднийг холбодог олон зам бий. Түүний нэг нь төмөр зам. Алсад зурайх төмөр замыг хүмүүс яагаад бүтээсэн юм бол? Аварга том зүтгүүрийг хэн жолооддог юм бол? Энэхүү номыг дэлгэн төмөр замын түүхээр аялж, өртөөнөөс өртөө дамжин явах галт тэрэгтэй танилцаарай. Мөн хүмүүс биднийг тав тухтай зорчуулахын тулд төмөр замын ажилчид хэрхэн ажилладгийг сонирхоорой. Уншигч таныг төмөр замын гайхалтай аялалд урьж байна.

Төрөлх ширэнгэн ойдоо Салли бамбар ямар адал явдалтай учирч, хэрхэн шинэ найзуудтай болж, мөн юу сурч авсныг энэ номоос уншаарай.

    Харри бэлтрэг яагаад хойд зүгт гэрийнхэнтэйгээ алсын аянд мордохоор болсныг, замдаа ямар адал явдалтай учирсныг, хэрхэн шинэ найзуудтай болж буйг, мөн юу сурч авсныг уншаарай.

    Лиззи тугал гэрээсээ холдож яваад ямар адал явдалтай учирч, шинэ найзуудтай болж, мөн юу сурч авсныг уншаарай

      Сэм шоргоолж идэштэн Андын нуруунаа байх зах худалдааны газраар явж, ямар адал явдалтай учирч, мөн юу сурч авсныг уншаарай.

      Боб дэгдээхэй тэсгим хүйтэн Өмнөдийн далайд унахдаа ямархан эр зориг гаргасныг, өөр ямар ямар адал явдалтай учирсныг, хэрхэн шинэ найзуудтай болсныг, мөн юу сурч авсныг энэ номоос уншаарай.

      Бастер имж гэрээсээ холдож яваад ямар адал явдалтай учирч, шинэ найзуудтай болж, мөн юу сурч авсныг уншаарай

      Бен дүдэр үерт автсан гэрийнхнээ хэрхэн аварсан, ямар адал явдалтай учирсан, яаж шинэ найзуудтай болсон тухай, мөн юу сурч авсныг уншаарай.

      Мэгги бамбарууш ямар адал явдалтай учирч, шинэ найзуудтай болж, мөн юу сурч авсныг, хэрхэн аварга халим хөлөглөн гэртээ харьж ирснийг энэ номоос уншаарай.

      Ертөнцийн түүхэнд хувь нэмрээ оруулж, түүхийг бүтээлцэж ирсэн үе үеийн алдартнуудын тухай үнэн бодит мэдээлэл, өвөрмөц содон намтар цадигийг сонирхолтойгоор бичсэн байна. Дэлхийн түүхийг бүтээсэн 100 хүн ном нь тухайн хүмүүсийн бодит амьдралын түүхээр дүүрэн. Энэ ном нь шинийг нээгч эрэлхэг зоригтнууд, урам зориг хайрлагч зохион бүтээгчид, бодолд дарагдсан сэтгэгчид, манлай удирдагчид, оньсыг тайлсан бүтээгчид хэмээх хэсгүүдтэй. Дэлхийн хамгийн агуу зохион бүтээгчид, аялагчид, эрдэмтдээс эхлээд бидэнтэй нэгэн цаг үед амьдарч буй хамгийн нөлөө бүхий улс төрчид, сэтгэгчид, зохиолчид зэрэг манай дэлхийг өөрчилсөн олон арван хүний намтрыг уншиж, тэдгээр хүмүүсийн хийж бүтээсэн гайхамшигт үйл хэргүүдтэй танилцаарай. 

      Амьдрал мөнхөд хувьсан өөрчлөгдөж байдаг. Гэхдээ энэ өөрчлөлт тодорхой дараалал, давтамжийн дагуу явагдана. Амьтан ургамал, хүмүүс бид ч гэсэн өсөн, үржиж эцэстээ үхэж төгсдөг. Уул, хад, гол мөрнөөс эхлээд гараг, сүүлт од, одод гээд л амьд бус зүйлс ч ялгаагүй, мөн л өсөж, үржиж эцэст нь үхэх үйл явц давтагдана. Эдгээр бүх хувьсал, өөрчлөлтийг амьдралын мөчлөг гэдэг. 

      Амьдралын мөчлөгүүд өөр хоорондоо харилцан хамааралтай. Ургамал хөрснөөс ус болон шим тэжээлээ, харин нарнаас энерги авдаг. Амьтад өсөж том болохын тулд ургамал болон бусад амьтдаар хооллоно. Ихэнх ургамал шавжаар дамжуулан цэцгийн тоос хүртэх замаар нөхөн үржинэ. Харин ургамал, амьтан үхэхэд үзэгдэл нь хөрсөнд шингэн ялзмагтаж, дараагийн шинэ ургамал ургахад бордоо болно. 

      Амьдралын мөчлөг ийнхүү эцэс төгсгөлгүй хувьсан өөрчлөгдөж буйг бид ойр тойрноосоо харж болно. Төрөх, өсөх үйл явц нь үхэх, илжрэх үйл явцаар нөхөгдөн тэнцвэрт шинжээ хадгалж байдаг. Амьдрал ийнхүү мөнхөд хувьсан өөрчлөгдөж байх хуультай.

      Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг техник технологийг хэн бүтээсэн тэдгээрийн үүх түүх, ургамал амьтдын хамгийн хамгийн, спортын амжилтыг эвдэгч тамирчид, сансар огторгуйд хөөргөсөн пуужин, гараг эрхсийн тухай хүн болгоны тэр бүр мэддэггүй гайхширам үнэнийг энд дэлгэжээ. Дэлхийн хамгийн хүйтэн газар болох Антарктидад -89 градус хүрдэг гээд бод доо, аварга загас 20,000 км замыг туулах чадалтай гэх мэт олон зүйлийг эндээс уншиж мэдэх болно. Тиймээс айл болгонд байх хэрэгтэй номуудын нэг яахын аргагүй мөн юм.

      Амьтдын хаант улсын тухай санаанд багтамгүй зуу зуун харьцуулалт, хачирхалтай баримтууд... 

      Залаат тоншуул нэг секундэд 20 удаа тоншиж чадна. Шоргоолж идэштний хэл нь 15 ширхэг бөндгөр зайрмагийг давхарласантай тэнцэхүйц урт байдаг. Дэлхийн хамгийн удаан амьтныг та яст мэлхий гэж боддог уу? Харин яст мэлхийнээс 45 дахин удаан амьтан болох гадилан нялцгай биет 0,006 км цагийн хурдтай байдаг. Зарим шувууд нисэж байхдаа унтаж чаддаг гэвэл та итгэх үү? Уулын хараацай нисэж байхдаа нэг нүдээ анин тархиныхаа талыг ажиллуулан унтаж чаддаг гэх мэт амьтдын тухай маааааш олон сонирхолтой зурган харьцуулалт, мэдээ мэдээллийг энэхүү номоос уншиж мэдэх боломжтой юм.

      DK олж мэд! Умард болон өмнөд туйл ном нь туйлын тухай гайхалтай баримтууд, сонирхолтой гэрэл зургуудыг багтаасан төдийгүй нимгэн ч гэлээ өргөн агуулгатай ном юм.
      Умард болоод Өмнөд туйлийн тухай олон сонирхолтой баримттай танилцаарай. Жишээ нь: Евроазиас умард туйлд нүүн очсон хүмүүс бол анхны туйл судлаачид төдийгүй тэндхийн анхны иргэд ажээ. Тэд ойролцоогоор НТӨ 2500 онд Умард туйлд хүрчээ. Гринландын нийт газар нутгийн 70 хувь мөсөн бүрхүүлтэй. Цагаан баавгай, туйлын үнэг зэрэг амьтад нь туйлын цаг уур, орчиндоо уусах мэт цагаан үс ноостой болж хувьсан өөрчлөгдсөн байдаг.
      Нарнаас цацарсан, энгийн нүдээр харахын аргагүй өчүүхэн жижиг атомууд дэлхийн соронзон орон (дэлхийг тойрсон соронзон хүчний талбай)-д орж ирмэгцээ манай агаар мандлын хийн атомуудтай мөргөлдөж эмх замбараагүй хөдөлдөг юм. Энэхүү хөдөлгөөний эрчим гэрэл болж харагддагийг нь бид “Туйлын туяа” хэмээн нэрлэж хэвшжээ. Титаникийг живүүлсэн мөсөн уул Жакобшавн хэмээх мөсөн голоос тасарсан гэх мэт олон сонирхолтой баримтыг мэдэж аваарай.

      Илүү ихийг олж мэдэцгээе!

      "Олжмэд!'' цувралын ном тус бүрд мэдлэг сорих асуулт хариулт, он цагийн товчоон, агуу нээлтүүд, амьтад, ургамлын төрлүүдийг багтаасан зурган хүснэгт болон олж мэдсэн зүйлсээ бичих хуудас бий. Ой модонд ямар амьтад амьдардаг бол гэж сонирхож байсан уу? Эсвэл яагаад зарим модод өвөл болохоор навчсаа гөвдөг юм бол? 

      Дэлхий дээрх хүчилтөрөгчийн хорин хувийг Амазоны ширэнгэн ой ялгаруулдаг. Дэлхийн шувуун төрлийн гучин гурван хувь нь Амазоны ширэнгэн ойд амьдардаг. Галд өртсөн ой мод 50-100 жилийн дараа шинээр ургаж шинэчлэгддэг. Нэг минутад тавин хөл бөмбөгийн талбайтай тэнцэхээр модыг өдөр бүр огтолж байгаа нь үнэхээр харамсмаар тоо баримт юм. Өнөө цагт эмчилгээнд хэрэглэж байгаа эмийн ургамлын 25 хувийг ширэнгэн ойгоос түүж ашигладаг. Нэг том мод дөрвөн хүний өдрийн хэрэглээний хүчилтөрөгчийг ялгаруулдаг. Хэрэв та модны тайрдастай таарвал тухайн мод хэдэн нас насалсныг тойргийнх нь тоогоор мэдэж болно. Ойролцоогоор 100 жилийн дараа ширэнгэн ой үгүй болох аюул нүүрлэж байгаа зэрэг олон сонирхолтой мэдээллийг энэхүү номоос олж уншаарай. 

      Чулуун зэвсгийн үе нь хүн төрөлхтний түүхийн бараг дийлэнх үеийг хамрана. Археологчдийн малтан гаргасан эд өлгийн зүйлсэд үндэслэн бид чулуун зэвсгийн үеийн талаар мэдэж авдаг. Энд буй баримт, мэдээллийг мэдлэгийн сандаа нэмэрлэж найз нөхдөдөө ярьж өгөөрэй. Неандерталь хүмүүс хүйтэн агаарт амьсгалахад тохиромжтой том хамартай байжээ. Обсидиан чулуу бол дэлхий дээрх хамгийн хурц ирмэгтэй материал. Чулуун зэвсгийн үеийн хүмүүс обсидиан чулуу ашиглан маш хурц ирмэгтэй хутга хийдэг байв. Өнөөдөр ч гэсэн энэ чулуугаар хийсэн хутгаар нарийн мэс заслыг гүйцэтгэж байгаа гэх зэрэг олон мэдээллүүд энэ номд бий. 

      Энэхүү номд хөгжилтэй баримт, гайхалтай зураг, асуултууд багтаасан бөгөөд чулуун зэвсгийн үе гэж хэдий үеийг хэлдэг, чулуун зэвсгийн үеийн хүмүүс хэрхэн, хаана амьдарч байсан, мөстлөгийн үеийн тухай, чулуун зэвсгийн үеийн амьтад, арслан зааны тухай, багаж хэрэгслээ хэрхэн урладаг, чоныг хэрхэн гаршуулсан, тэр үеийн хувцас, сүсэг бишрэл, агуйн сүг зураг, анхны фермерүүдийн тухай бүхнийг олж мэдээрэй. 

      ''Мэргэжилтэнтэй танилцана уу'' хэсгээс Лондон хотын музейн ажилтан Доктор Бекки Скотийн тухай уншаарай. Тэрээр Неандертал хүний судлалаар мэргэжсэн бөгөөд тэдний хэрэглэж байсан чулуун зэвсгийг нарийвчлан судлах замаар Английн суваг хавийн нутагт хэрхэн амьдарч байсныг нь илрүүлэхээр ажиллаж байгаа юм. Энэхүү ном нь түүхийн хичээлийн гарын авлага, мэргэжил сонгох, мэдлэгээ тэлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

      Дэлхийн хамгийн өндөр уул юу вэ гэдгийг мэдэхийг хүсэж байсан уу? Эсвэл хамгийн том тивийг ч юм уу? 

      Энэхүү номоос бидний одоо амьдарч буй дэлхий хэрхэн яаж бий болсон, юу юунаас тогтдог, ямар ямар амьтан ургамал байдаг зэргийг олж мэдэх боломжтой юм. Дэлхий дээрх халуун цөмөөс эхлээд түүний гадаргууг бүрхсэн уулс, цөл, далай хүртэл ямар бүтэцтэй болох, яагаад улирал солигддог, усны эргэлт хэрхэн ажилладаг, яагаад хүн ам маань өсөн нэмэгдэж байгааг өнгөт зураг дүрсний тусламжтайгаар ойлгоход хялбар аргаар тайлбарласан тун сонирхолтой ном юм.

      Амьтад ном нь олон сонирхолтой баримт, зургуудыг багтаасан бөгөөд уг номоос амьтад гэж юу вэ, түүний дотор сээр нуруутан, хөхтөн амьтад хаана амьдардаг, шувууд, хэвлээр явагчид, хоёр нутагтан, загас, сээр нуруугүй амьтад, шавж болон амьдрах орчны төрлүүд, дасан зохицолт зэрэг олон зүйлийн талаар олж мэдээрэй. 

      Манай дэлхий дээр сая сая төрлийн амьтад амьдардаг бөгөөд төрөл тус бүрийг зүйл хэмээн нэрлэнэ. Шоргоолжноос эхлээд заан хүртэлх бүх амьтдад цөөн хэдий ч адил төстэй зүйлс байдаг. Жишээ нь: нарны гэрлээс энерги авдаг ургамлаас бусад бүх амьтад амьд үлдэхийн тулд бусад амьд биетийг иддэг байна. Ургамал нүүж чаддаггүй байхад амьтад нэг газраас нөгөө рүү нүүдэллэдэг. 

      “Мэргэжилтэнтэй танилцана уу” хэсгээс Оксфордын их сургуулийн дэргэдэх ''Зэрлэг Байгаль Хамгааллын Судалгааны Нэгдэл''-ийн захирал, профессор Дэвид Макдоналдын ярилцлагыг уншаарай. Түүний багийнхан дэлхий дээрх олон төрлийн амьтдыг судалдаг бөгөөд онцгойлон арслангийн талаар судалгаа хийдэг.

      Шинжлэх ухааны ертөнц гайхамшигтай сонирхолтой зүйлсээр дүүрэн. Аянга цахилгаан яагаад цахилдаг, дэлхийн татах хүчний онолыг хэн анх нээснийг мэдмээр байна уу? Тэгвэл шинжлэх ухааны гайхамшигт нээлтүүдийн талаар танин мэдэж, мэдлэгээ сориорой. 

      Энэхүү ном олон чухал нээлтүүдийг зураг болон товч тайлбаруудаар харуулсан бөгөөд хэн, хэзээ ямар нээлт хийснийг харуулах он цагийн товчоон, асуулт, хариултыг багтаасан юм. Тахиа өглөө яаж биднийг сэрээдгийг шинжлэх ухаан тайлбарлана. Тахианы хошуунаас гарсан дууны долгион агаараар дамжин чихэнд хүрнэ. Унтраалганы товчлуурыг дарснаар цахилгаан гүйдэл хэлхээгээр хэрхэн гүйж гэрэл хэрхэн асаахыг шинжлэх ухаан ойлгуулна. Хувцас биеийг хэрхэн дулаан байлгадгийг ч шинжлэх ухаан тайлбарладаг. Бид яагаад өдөр бүр хоол идэх ёстойг мөн л шинжлэх ухаан хэлж өгнө. Хөдлөх, өсөх, дулаацахад хэрэгтэй энерги, эрчмийг хоол тэжээл агуулдаг гэх мэт олон мэдээллүүд бий. 

      "Мэргэжилтэнтэй танилцана уу" хэсгээс Их Британи улсын Лондонгийн эзэн хааны коллежийн материал судлалын эрдэмтэн Доктор Сьюз Кундутай хийсэн ярилцлагыг уншаарай.

      Робот хэр хурдан гүйж чаддагийг чи мэдэх үү? Эсвэл хиймэл оюун ухаан гэж юу болохыг? 

      21-р зуунд дэлхий шинэчлэгдэн өөрчлөгдөж, бидний төсөөлж ч байгаагүй олон сонирхолтой нээлт хийгдэж, техник технологийн олон гайхалтай шинэ бүтээл бий болсоор байна. Үүний нэг бол яахын аргагүй робот билээ. Энэхүү номоор дамжуулан роботыг хэрхэн хийдэг вэ, хийхэд хэр хугацаа зарцуулах вэ, тэд хүмүүст яаж тусалдаг вэ, ирээдүйд роботууд яаж шинэчлэн өөрчлөгдөх вэ гэх мэт сонирхолтой асуултын хариултыг олж мэдэх болно. Хөгжилтэй асуулт хариулт, хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, сонирхолтой зургаар дүүрэн тул хэнийг ч хэзээ ч уйдаахгүй.

      Хүний бие номд эд эсээс эхлэн тархи хүртэл бие махбодын бүх зүйлийг багтаасан тул хүүхдүүдэд хүний бие хэрхэн ажилладаг талаар тодорхой ойлголт өгөх болно. 

      Эхийн хэвлий дэх ургаас эхлээд насанд хүрсэн хүний биеийн ясны бүтцийг хүртэл тайлбарлаж өгсөн тул үнэхээр сонирхолтой биш гэж үү? Хүн хэрхэн таван мэдрэхүйгээ ашиглан мэдэрдэг, булчин шөрмөс гэж юу вэ, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо хэрхэн ажилладаг талаарх нарийн төвөгтэй ойлголтыг хүртэл хялбар аргаар өнгөт зураг дүрс, тодорхой баримт ашиглан тайлбарласан тул хэн ч уншсан амархан ойлгох болно.

      Долоо хоног тутмын "Дефакто газет"-ын сонины Япон хэлний орчуулагч Т.Нямдашийн эмхэтгэсэн, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцыг ойлгоход хялбар байдлаар танилцуулан бичсэн хүүхэд болон эцэг эхчүүдэд зориулсан зурагт ном хэвлэгдэн гарлаа.


      Уг номд конвенцын заалт тус бүрд 8-13 насны хүүхдүүд болон мэргэжлийн зураачийн зурсан зургуудыг оруулж өгсөн бөгөөд, хүүхдүүд ээж аавтайгаа хамт уншиж, харилцан ярилцахад зориулагджээ.

      Өнөөдөр дэлхий нийтээрээ бага боловсролыг сурлагын дүн бус, суурь хүмүүжлийн хэм хэмжээгээр үнэлж эхлээд буйд бид их баяртай байна. Хүүхэд эргэн тойрныхонтойгоо харилцах, юу хийх, яаж тоглох гэх мэт өдөр тутмын хэвшил нь үүний суурь билээ. Гэтэл ихэнх эцэг эх хүүхдийнхээ хоол хүнс, өмсгөл зүүсгэл, дүн зэрэгт голчлон анхаарсаар энэ талын боловсролыг орхигдуулах талтай байдаг. Тиймээс хүүхдэдээ энэхүү суурь хүмүүжил, хандлагыг өдөр тутамдаа зөв арга барилаар эзэмшүүлэхэд та бүхэнд дэм болох зорилгоор '365 өдөр' хэмээх уг танин мэдэхүйн номыг эрхлэн гаргалаа.

      Ихэнх түүхийн номд хаан, хатан, генералууд гардаг. Гэхдээ тэд хаанаас ирсэн юм бэ? Чи хэзээ нэгэн цагт яагаад зарим хүн орд харшид амьдарч бусдыг захирч байхад зарим нь харшийг нь цэвэрлэж, үүрэг даалгавар биелүүлдэг юм бэ гэж бодож байсан уу? Тэгвэл Дэлхийн нэрт түүхч, философич, зохиолч Юваль Ной Хараригийн залуу уншигчдад зориулсан “Дийлдэшгүй хүн төрөлхтөн” цувралын хоёр дахь ботиос энэ асуултын хариултыг олоорой. Мөн анчин, түүвэрлэгч байсан бидний өвөг дээдэс яаж тосгоны тариаланч болсон тухай, яагаад хаант улсууд, хууль тогтоомжууд бий болсон талаар, мөн бид хэрхэн бид бие биенийхээ захирагч болсон тухай олж мэдээрэй.

      Балчир хөвгүүнээс насанд хүрсэн эр болох явцад бие болон мэдрэмж, зан авир хэрхэн өөрчлөгдөхийг энэхүү номоос мэдэж авах боломжтой. Өөрөөр хэлбэл, хөвгүүдийн бэлгийн бойжилтын үед юу тохиолдохыг энгийн бөгөөд ойлгомжтой тайлбарлахаас гадна эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийж, ариун цэвэр сахиж, биеэ арчлах талаар мэдээлэл энд номд багтсан. Өсөж том болох нь хүүхдүүдэд сайхан санагдах ч заримдаа хэтэрхий хэцүү санагдах нь бий. Иймд хөвгүүд өөрсдөө энэ талаар мэдлэгтэй байх тусам шинэ шинэ өөрчлөлтийг тэр хэрээрээ бэрхшээлгүй даван туулна.

      Уг номд  дэлхийн бүх охидод тохиолддог бие физиологийн өөрчлөлт, эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл зүйн асуудлыг дэлгэн өгүүлж товч тодорхой хариулт өгснөөрөө онцлог юм. Шилжилтийн нас, өсвөр нас хэмээх тун гайхалтай ч, нэлээд адармаатай үеэ ойлгож, өөрийгөө хайрлахад нь тэрслүү охидод тус болох билээ. Энэхүү ном нь “Надад юу тохиолдоод байна аа?”, “Миний сарын тэмдэг ирчихлээ”, “Охидын асуудал”, “Анхны хайр” зэрэг нийт 9 бүлэгтэй бөгөөд бүлэг бүрд тухайн асуудал юунаас болж үүсдэг, ямар өөрчлөлт гардаг, хэрхэн шийдэх боломжтойг товч тодорхой өгүүлсэн байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчдын төдийлөн сайн ярилцдаггүй, ярилцахаас эмээдэг сэдвүүдийг тэрслүү охидод хүүрнэн өгүүлж, амьдралынхаа нэгэн онцгой, ер бусын үеийг бэрхшээл багатай, ханьтай даван туулахад туслах юм.

      Уг номын зохиолч Елена Фавилли бол Нью-Йорк Таймс сонины бестселлер зохиолч, сэтгүүлч бөгөөд өмнөх түүхүүдээрээ хүсэл мөрөөдлийнхөө төлөө зоригтойгоор тэмцэн, замд таарсан хэцүү бэрх бүхнийг хүч чадлаараа даван туулж, амжилтад хүрсэн гайхалтай эмэгтэйчүүдээр дамжуулан охидод урам зориг хайрлаж байсан бол энэ удаад “Тэрслүү охидын хөтөч” номоороо өсөж буй бүх тэрслүү охидын эрүүл мэнд, бэлгийн боловсролд санаа тавьж, найз нөхөд шиг, ээж эгч шиг нь зөвлөж, чиглүүлж, хайр халамжаа түгээж байна.

      Нью-Йорк таймсын дуулиан тарьсан бестселлерийн хоёр дахь боть дэлхийн өнцөг булан бүрд аж төрж буй охид, том мөрөөдөж, илүүд зорин, шаргуу хөдөлмөрлөх урам зориг өгөх болно. Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд 2 ном нь, Нефертитиэс эхлээд Бейонсе, Розалинд Франклин, Ж.К.Роулинг гэх зэрэг ер бусын эмэгтэйчүүдийн тухай зуун бяцхан түүхийн цоо шинэ түүвэр юм. Хатан хаан болон тэмцэгч, балетчин хийгээд хуульч, далайн дээрэмчнээс авхуулаад компьютерийн мэргэжилтэн, сансрын нисгэгчээс зохион бүтээгч хүртэлх энэхүү гайхалтай эмэгтэйчүүдийн түүхийг зэрэгцүүлэн өгүүлснээр, боломжийг бодит болгож чадах сэтгэл хөдөлгөсөн мэдрэмж төрөх учиртай.

      Энд өгүүлэх бүхэн итгэл найдвар дүүрэн зүрх сэтгэл дэлхийг өөрчлөх хүчтэйг нотлон харуулна. Эдгээр хатан зоригт эмэгтэйчүүдийн түүх охидыг урам зоригоор бялхааж, гоо үзэсгэлэн гэдэг нас үл харгалзан өөр өөрийн өнгөтэй оршин байдгийг ойлгуулж, залуу охидыг гайхшруулах болно. Номыг уншсан хүн бүр хүсэл тэмүүлэл, сониуч зан, өгөөмөр сэтгэлээр дүүрэн явах нь жинхэнэ амжилт, аз жаргал гэдгийг олж мэдээсэй. Амьдралынхаа үнэ цэнэтэй хором мөч бүрт аз жаргалтай байж, шинийг эрэлхийлж явах хэрэгтэй гэдгээ битгий мартаарай.

      Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд олон талаараа үеийн үед үнэ цэнээ хадгалсаар байх болно. Тухайлбал ном бүтээхэд маш их хэмжээний мөнгөн хандив дал гаруй орны хүмүүсийн дэмжлэгээр босч, түүгээр ч зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрээс авьяаслаг эмэгтэй зураачид сайн дураараа хамтран ажилласан зэрэг олон шалтгаан бий. Залуу охид ирээдүйн амьдралд нь тохиож болох бэрхшээл бүхэнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ тэр бүхэн дааж давшгүй зүйл биш гэдгийг ойлгох, аливаад сэтгэлийн хаттай байх нь хамгаас чухал. Саад тотгор, гутрал гунигийг даван туулах өөрийн замаа олж, яг л энэхүү номд бичигдсэн гайхалтай эмэгтэйчүүдийн нэгэн адил хойч үедээ үлгэр дууриал болж хүч тэнхээ хайрлаарай. Дэлхийн өнцөг булан бүрт буй хүсэл тэмүүллээр дүүрэн тэрслүү охидоо хязгааргүй мөрөөд, өөдөө тэмүүл, шаргуу тэмц, хэзээ ч бүү шантраарай!

      Анхны номууд хүүхдэд яагаад чухал вэ? Анхны үгсийн ном гэхээр бидний ихэнх нь ойлгож, ач холбогдол өгдөггүй байж мэднэ. Сэтгэхүй, хэл ярианы хөгжилд анхны танин мэдэхүйн зурагт номууд нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр номын тусламжтайгаар хүүхэд өдөр тутмын үйл явдал, эд зүйлсийг нэрлэж мэдэж авна. Ярьж сурах нь хүүхдийн хөгжлийн хамгийн чухал алхмуудын нэг билээ.

      Энэ төрлийн номууд хүүхдийн цаашдын сурах үйл явцыг хамгийн сайнаар дэмждэг. Мөн бие даасан, өөрийгөө илэрхийлж чаддаг хүн болоход дэмжлэг үзүүлдэг. Иймээс хүүхэд нялх байхаасаа л номтой орчинд өсөх нь чухал. Тэд төрсөн цагаасаа эргэн тойрноосоо суралцаж эхэлдэг учраас аав ээжүүд хүүхдийнхээ нас, сэтгэхүйн онцлогт тохирсон номуудаар орчин бүрдүүлэх нь зүйтэй.

      Энэ номд багтсан зуун тээврийн хэрэгслийг хотод байдаг тээврийн хэрэгслүүд, агаараар нисэгчид, усаар аялагчид, ер бусын машинууд, аварга том тракторууд, аврагч машинууд, барилгын талбай дээрх, өнгө өнгийн тээврийн хэрэгсэл, уралдааны замд, аварга машинууд, итгэцгээе, надад байгаа хөдөлгөөнт зүйлс хэмээн ангилсан бөгөөд жижиг машинаас эхлээд экскаватор, аврах нисдэг тэрэг, үлгэрт гардаг сүйх тэрэг гэх мэт маш онцгой сонин, хүүхдийн сонирхлыг татахуйц зүйлсээр дүүрэн юм. Гэрэл зураг болон зураг чимэглэлүүд нь тэдний сонирхлыг татаж тээврийн хэрэгслийн тухай анхны ойлголтыг өгөх болно. Тиймээс энэ номыг авч өгөн бяцхан үрстэйгээ ярилцан 100 тээврийн хэрэгсэл мэддэг болгоорой.

      Тэргүүлэх зэргийн боловсролын зөвлөх Пенни Колтманы хамт бүтээсэн уг ном дараах давуу талуудтай: -Эд зүйлсийг нэрлэх нь хэл яриаг сайжруулж, үгийн санг нэмэгдүүлнэ -Сэдэвчилсэн хуудаснууд нь дэлхийн ертөнцийн тухай танин мэдэхэд тусална -Зураг тус бүрийн доор бичсэн үгс нь уншиж сурахад тустай.

      Бяцхан үрийнхээ үгийн санг баяжуулаарай!

      Тодорхой сэдэв бүхий 100 зурагтай энэхүү зааж-нэрлэх номд хамтдаа ярих, сурах, хөгжилдөх зүйлс дүүрэн бий. Энэхүү номд хүүхдэд ойр байдаг, тэдний хамгийн сайн мэдэх 100 зүйлсийг тод, гүн нягтралтай гэрэл зураг болон тодорхой дүрслэл, зөв өнгө бүхий зургаар зурж харуулсан. Хүүхдэд ойлгомжтой, тэдний хэрэгцээнд нийцсэн агуулгаас гадна хэрэглэхэд аюулгүй чанарын шаардлага хангасан байдал зэрэг нь энэхүү номд олон шагналыг авчирсан байдаг. 

      Боловсролын зөвлөх Пенни Колтмантай хамтран бүтээсэн энэ ном нь: Хүүхдийн хэл яриа болон үгсийн санг баяжуулна. Хүүхдийн танин мэдэхүйд зориулсан агуулга, сэдэвтэй. Зургийн доорх үгс нь уншиж сурч буй хүүхдэд туслах зорилготой.

      Тэргүүлэх зэргийн боловсролын зөвлөх Пенни Колтмантай хамтран бүтээсэн энэхүү ном нь хүүхдийн хэл яриа болон үгийн санг баяжуулахаас гадна амьтдыг нэрлэж сурах, эргэн тойрноо таньж мэдэхэд нь туслах юм. Бидний сайн мэдэх 100 амьтдын зурагтай зааж, нэрлэх уг номд хүүхэдтэйгээ хамт ярилцах, сурах, хөгжилдөх олон зүйлс бий. Мөн зургийн доорх үгс нь уншиж сурахад ч тусална. Бяцхан үрсийнхээ үгийн санг баяжуулаарай.

      Анхны номууд хүүхдэд яагаад чухал вэ? Анхны үгсийн ном гэхээр бидний ихэнх нь ойлгож, ач холбогдол өгдөггүй байж мэднэ. Сэтгэхүй, хэл ярианы хөгжилд анхны танин мэдэхүйн зурагт номууд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр номын тусламжтайгаар хүүхэд өдөр тутмын үйл явдал, эд зүйлсийг нэрлэн мэдэж авна. Ярьж сурах нь хүүхдийн хөгжлийн хамгийн чухал алхмуудын нэг бөгөөд энэ төрлийн номууд хүүхдийн цаашдын сурах үйл явцыг хамгийн сайн дэмждэг. Мөн бие даасан, өөрийгөө илэрхийлж чаддаг хүн болоход дэмжлэг үзүүлнэ. Иймээс хүүхэд нялх байхаасаа л номтой орчинд өсөх нь чухал юм. Тэд төрсөн цагаасаа эргэн тойрноосоо суралцаж эхэлдэг учраас аав ээжүүд хүүхдийнхээ нас, сэтгэхүйн онцлогт тохирсон номуудаар орчин бүрдүүлэх нь зүйтэй.

      Энэ номд багтсан зуун амьтдыг тэжээмэл, фермийн, зэрлэг, хол харайж, хурдан давхидаг, нисдэг, далайн, ойн, хар болон цагаан зүстэй, өнгө өнгийн, судал болон толботой, хуяг болон хайрстай амьтад, тэдгээрийн үр төл хэмээн ангилсан бөгөөд үхэр зусгаас усны үхэр, хар цохоос бүргэд, модны мэлхийнээс матар хүртэлх төрөл бүрийн амьтдыг танилцуулснаараа хүүхдийн анхны танин мэдэхүйн ном болох юм. Гэрэл зураг болон зураг чимэглэлүүд нь тэдний сонирхлыг татаж амьтдын ертөнцийн тухай анхны ойлголтыг өгнө.

      Хонг конг, Антарктид, Улаанбаатар, Каиро гэх зэрэг улс орны хачирхалтай хотуудын сонин хачныг зургаар илэрхийлсэн сонирхолтой ном. Дэлхий ертөнцөө танин мэдэх хүсэлтэй хүн бүрд зориулагджээ.

      Галактик, нарны аймаг, хар нүх, оддын амьдрал гээд од гараг эрхсийн талаарх бүхий л мэдээллийг гайхамшигтай зургаар илэрхийлэн харуулсан ном. Таны хэзээ ч нээн үзэж болох музей.

      Хүн насан туршдаа суралцдаг. Шинийг бодож, сэдэхэд хүрдгэдэг хөдөлгөгч хүч бол бидний сониуч зан. Аливаа зүйлийн учрыг хайх 'Яагаад?' гэх асуулт бол үүний нэг илрэл юм. Хүүхдүүд сониуч зандаа хөтлөгдөн орчин тойрондоо буй хараахан танин мэдээгүй шинэ сонин зүйл, юмс үзэгдлийн учрыг олохоор эрж хайн, янз бүрийн арга хэлбэрээр шинэ мэдлэг хуримтлуулж байдаг. Энэхүү ном нь хүүхдийн сониуч зан, аливааг танин мэдэр тэмүүллийг нялх балчир үеэс нь эхлэн сургуульд орох хүртэл тоглоомын аргаар дэмжих зорилготой.

      Банкны данс, орлого, зээлээс эхлээд засгийн газрын зарлага, татвар, инфляци зэрэг бүхий л зүйлийг багтаасан мөнгөний ертөнцийн талаарх мэдээлэл сайтай танилцуулга зурган хөтөч бүхий ном. Залуу уншигчдад мөнгө бидний амьдарч буй ертөнцийг яаж хэрхэн бүрдүүлдэг, хаанаас бий болдог, хэрхэн мөнгөтэй болох тухай маш энгийнээр бөгөөд хүртээмжтэй байдлаар тайлбарлаж ойлгуулах болно.

      2018 онд анх Англи улсад хэвлэгдсэнээсээ хойш 14 хэл рүү орчуулагдсан. 8-аас дээш насныханд зориулсан. Бид уулзсан хүн бүртэй улс төр ярьж мэтгэлцээд байдаггүй. Учир нь улс төр бидний өдөр тутмын амьдралын ярианы сэдэв биш юм. Гэхдээ амьдарч буй нийгмээ ойлгоё гэвэл улс төрийн талаар мэдлэгтэй болох шаардлагатай. Улс төр бидний эргэн тойронд хаа сайгүй байдаг. Хүмүүс хот, улс орон, тивийг хэрхэн удирдах нь улс төр. Шийдвэр хаана гарч байна, тэнд улс төр байна. Дайн эхлэх, төгсөх нь ч мөн ялгаагүй улс төр юм.

      “Сапиенс: Хүн төрөлхтний товч түүх” номоороо дэлхийн олон мянган уншигчдад илүү сонирхолтой ойлгомжтойгоор түүхийг сонирхон судлах урам зориг өгсөн Иерусалемын Хебрю их сургуулийн профессор түүхч, зохиолч Юваль Ной Хараригийн залуу уншигчдад зориулсан цоо шинэ номыг хүлээн авна уу.

      Энэхүү сонирхолтой гарын авлагаас мөнгөний гайхамшигт ертөнцийн талаарх бүхнийг мэдэж аваарай. Хүмүүс яагаад үүнийг чухалчлан үздэг талаар, энэ бүхэн яаж өөрчлөгдөж байгааг, хэрхэн бүтээхийг олж мэдээрэй! Танилц МӨНГӨ ном нь мөнгөө хэрхэн хэмнэх, зарцуулах, өсгөх тухай өдөр тутмын зөвлөгөөнүүдээр баялаг. Энд бид банкнууд хэрхэн ажилладаг, дэлхийн валют, сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх мөнгөний нөлөө зэрэг томоохон сэдвүүдийг танин мэдэх болно.

      Энэхүү сонирхолтой хөтчийг уншиж философи, шүүмжлэлт сэтгэлгээний гайхалтай ертөнц рүү шумбан ороорой. Философи яагаад чухал болохыг, ямар агуу сэтгэгчид байдгийг, хэрхэн философич болох талаар энэ номоос олж мэдэх болно! Танилц: Философи ном нь тархийг ажиллуулах санаа, онолоор дүүрэн бүтээл юм. Энэ номд оюун ухаан, улс төр, шашин шүтлэг, тэр ч байтугай бүхэл бүтэн орчлон ертөнц гэх мэт томоохон сэдвүүдийн учрыг эрж хайх болно.

      Хүүхдийн номын зохиолч Б.Энхжаргал өнгөрсөн онд хүүхэд насанд тохиолддог амьдралын шилжилтийн үеийг даван туулахад нь туслах зорилготой цувралынхаа “Цэцэрлэгт юу болдог вэ?” номыг эрхлэн гаргасан билээ. Энэхүү номын цуврал болгож “Сургуульд юу болдог вэ?” номоо уншигчдийн гарт хүргэжээ. Хүүхдүүд аливаа зүйлийн талаар мэдлэг мэдээлэл, төсөөлөлтэй байх нь шинэ орчин, нөхцөл байдалд орох бэлтгэлтэй болоход тусалдаг. Энэхүү номоороо сургуульд юу юу болдог ерөнхий ойлголт төсөөллийг өгөхөөс гадна дараах агуулгын хүрээний мэдээллийг шинэхэн сурагч дүү нартайгаа хуваалцахыг зорьж байна. Сургуульд сурахын тулд ямар бэлтгэлийг хангах хэрэгтэй вэ? Суралцахуйд суралцахуй Хүмүүс юуны тулд сургуульд явдаг вэ? Энэхүү ном нь 3 – 5 настнуудыг сургуулийн амьдралд бэлтгэх, сургуулийн шинэхэн сурагчдыг шилжилтийн үеийг даван туулахад туслах зорилготой бөгөөд сургуулийн бага ангийн сурагчдын хувьд ч сургуулийнхаа тухай эргэцүүллийг нэмж, сургуульдаа дасан зохицох үйл явцыг дэмжихэд тустай ном юм.

      А-а-а-а-аа, яг найтаах нь ээ!

      Ам хамраа дарах билүү юу билээ?

      Алгаараа дарчих уу, номоороо хаачих уу?

      Нүдэнд харагддаггүй зүйлс яасан их юм бэ?

      Нян вирус арай далавчтай юм биш байгаа даа!

      Өдөр тутмын энгийн үйлдлээр дамжуулан хүүхдэдээ эрүүл мэндийн боловсрол олж авахад нь туслаарай. Хөгжилтэй үг хэллэгтэй учраас уншихад инээд хүрэм, мөн өнгөөр ялгасан тул хүүхэд ч өөрөө уншихад хялбар. Сонирхолтой бүтээлч дасгалууд нь хүүхдийн тань хөгжлийг дэмжинэ.

      Хөдөө, тайга, гэр хороолол, байр гээд 4 өөр газар 4 өөр гэрт амьдардаг 4 өөр хүүхдээр дамжуулан ахуй соёл, хэл аялга, аж байдлын ялгаатай болон ижил төстэй талуудыг харуулсан танин мэдэхүйн зурагт ном. Энэхүү номоос шинэ үг хэллэг, өөр өөр ахуй соёлтой танилцах боломжтойгоос гадна хоёр талаасаа уншигддаг гэдгээрээ онцлог.

      Би чи бид

      (Дууссан)

      Ялгаатай байдлын тухай өгүүлэх, халуун дулаан сэдэвтэй, танин мэдэхүйн ном. Бусдын болон өөрийн ялгаатай байдлыг ойлгож, хүлээн зөвшөөрч, өөрийгөө хайрлаж сурахад нь хүүхдэдээ туслах нэг арга бол энэ төрлийн сэдэвтэй ном уншиж өгөх явдал юм.

      Аварга үлэг гүрвэл Завроподын өндөг алга болжээ. Үлэг гүрвэлийн хорхойтон, бяцхан палеонтологич Мэрин үлэмж биет Завроподтой адал явдлын эрэлд гарна. "Музей:Эртний ертөнц дэх эрэл" бол Монголын говиос олдсон үлэг гүрвэлүүдийг багтаасан зохиол, танин мэдэхүйн зурагт ном юм. Мөн "Музей: Ногоон ордны аялал" номын дараагийн цуврал болно.

      Музей бол түүх, соёлын хосгүй үнэт бүтээлийг хадгалан, олон түмэнд хүргэдэг газар. Үүнийг хүүхэд багачуудад сонирхолтой, бүтээлчээр хүргэх зорилгоор уг номыг бүтээлээ. Бүтэц, зураг, дизайн гээд бүхий л талаасаа монгол хүний гараар бүтсэн гэдгээрээ онцлог юм.

      Дэлхий дээр амьдрал анх үүсэж буй цаг үеэс гараагаа эхлэх гайхалтай судалгааны аялалд бэлэн үү? Энэхүү номоос чи хамгийн эртний амьдрал усанд хэрхэн үүссэн, хэр хугацааны дараа ургамал, тэгээд амьтад уснаас хуурай газарт гарч ирснийг мэдэж авна. Чиний төсөөлж ч чадахааргүй аймшигт загас, аварга шавжууд, мэдээж тоймгүй олон үлэг гүрвэлүүд зэрэг хачирхалтай, гайхалтай балар эртний амьтадтай чи нүүр тулна! Цаашлаад чи үлэг гүрвэлүүд болон тэдний үр удамд юу тохиолдсон тухай, хөхтөн амьтад манай гарагт хэрхэн ноёрхох болсныг мэдэж авна. Ийнхүү явсаар бидний аялал дуусах дөхөхөд чи хүний эртний төрөл төрөгсөдтэй уулзаж, тэдэнтэй зэрэгцэн амьдарч байсан амьтдыг харна. Чулуужсан үлдэгдлийн нарийвчлалтай гэрэл зураг, гайхалтай зурмал зургууд, сэтгэл татам түүхүүд бидний уран дүрслэлд өнөөдрийг хүртэл урам зориг өгсөөр буй балар эртний амьд биетүүдийг дэлгэн харуулах болно.

      Далайн ёроолгүй ангалаас авхуулаад хамгийн жижиг шалбаагны усанд хүртэл амьдрал буцалж байдаг билээ. Энэхүү номд сонгож авсан гайхалтай цуглуулгад аварга загас, далайн өвснөөс эхлээд халим, усны бөөс хүртэлх 100 гаруй амьтан, ургамал, бичил биетний өвөрмөц амьдралын тухай өгүүлсэн. Хуудас бүр нь мартагдахааргүй гайхалтай баримтуудтай, хачин сонин гэрэл зураг, гоёмсог зурмал зурагтай энэхүү номыг уншиж усан доторх нууцлаг, содон ертөнцөөр аялаарай.

      Коала баавгай хэрхэн ийм нэртэй болсон, нар тэнгэр дээр хэрхэн эргэлддэгийг эртний египетчүүд юу гэж боддог байсан талаар олж нээгээрэй. Хуудас бүрд амьтдын талаар хөгжилтэй баримтууд байх ба хүүхдийн сонирхлыг татахуйц тэдний хамгийн дуртай далайн гахай, бар, эрвээхэй болон тэдний төдийлөн мэддэггүй амьтад болох далайн морь, лемур мич, тогос зэргийн тун ойроос авсан нарийвчилсан гэрэл зурагтай. Уг ном нь амьтад, зэрлэг байгаль, дэлхий ертөнцтэй төдийлөн ойр байдаггүй хүүхдүүдэд төгс бэлэг болох ба амьтдын тухай энэхүү тун сонирхолтой эмхэтгэл нь том болон жижиг, өд сөдтэй хийгээд үс ноостой амьдыг багтаасан, таны хүүхдийн хамгийн дуртай ном байх болно.

      Уугьж буй галт уулс, өндрөөс буух хүрхрээ, аянга цахилгаантай салхи шуургыг замдаа таньж мэдэх дэлхийн төвөөс агаар мандал тийш чиглэсэн аялал. Энэхүү сэтгэл татам цоморлогт говь цөл, ширэнгэн ойгоос мөсөн гол, бургилах булаг шанд хүртэлх манай ер бусын дэлхийн 100 гаруй өвөрмөц үзэгдэл, тогтцуудын түүхийг өгүүлнэ.

      Хуудас эргэх бүрдээ хэзээ ч мартагдамгүй гайхам баримтуудын зэрэгцээ ер бусын үзэсгэлэнтэй фото зураг, гоёмсог сайхан зураг чимэглэлүүдийг дэлгэн харуулах болно.

      Сонирхолтой амьтад номын зохиолч Бен Хоарын дараагийн бүтээл болох Байгалийн гайхамшгууд ном манай дэлгүүрээр худалдаалагдаж эхэллээ. Бид бүхний амьдардаг газар дэлхий хэрхэн яаж бүтдэг, амьтан ургамал юунаас бүрэлдэж, яаж амьдардаг талаар хүүхэд гэлтгүй насанд хүрэгчдийн тэр болгон мэдээд байдаггүй зүйлсийг хүртэл харуулжээ. Шүр, эрдэс бодис, үнэт чулуу, нэг эст амьтнаас эхлэн олон төрлийн амьтан ургамлын талаар өнгөлөг зураг, тодорхой жишээгээр баялаг тул ойлгоход тун хялбар төдийгүй сонирхолтой байх болно шүү.

      Хүн төрөлхтөний мөнхийн хийсвэрлэл болсон сансар огторгуйн аялалд гарахад бэлэн үү? Хязгааргүй орон зайгаар аялах сонирхолтой аяллын хөтөч болсон энэ ном нь эх дэлхийгээс эхлээд тэртээ алсад оршин буй 100 орчим сонирхолтой гараг эрхэс, үзэгдлүүдийн тухай өвөрмөц өгүүлэмж, хараа булаам зургуудаар тайлбарлах болно.

      'Гайхамшигт үлэг гүрвэл' ном нь дэлгэгддэг өнгөлөг зураг дүрс, сонирхолтой баримт мэдээ мэдээллээр дүүрэн. Үлэг гүрвэл гэж юу вэ?, Тэд хэчнээн сая жилийн өмнө амьдарч байсан бэ?, Хэрхэн мөхөж үгүй болов?, Одоо харин тэдэнтэй адил төрлийн амьтад бий юу? гэх мэт хачирхалтай сонин хачин, гайхширмаар баримтыг бид энэхүү номоос л мэдэж авах боломжтой. 230 сая жилийн өмнө үлэг гүрвэл амьдардаг байжээ. Тэд өөр өөр хэлбэр, дүрс, хэмжээтэй. Тэдний зарим нь муурнаас хэмжээгээрээ жаахан том байхад, зарим нь сагсны талбайд багтахааргүй аварга том биетэй. Нэг хэсэг нь урт сунасан хүзүүтэй байхад, нөгөө хэсэг нь хатуу хуягаар бүрхэгдсэн бүр өргөстэй арьстай байдаг. Кентрозаврын тархи бидний сайн мэдэх хушга шиг гэвэл та итгэх үү? Хамгийн том биетэй үлэг гүрвэл 25 метр өндөртэй, 41 тоннын жинтэй байсан ажээ. Энэ мэт тун сонирхолтой мэдээллээр дүүрэн номыг та хүүхдэдээ сонгоорой. Таны хүүхдийн хамгийн дуртай ном байх болно гэдэгт итгэлтэй байж болно шүү.

      Бидний ихэнх нь бие махбодоо энгийн л зүйл гэж үздэг. Харин чи бие махбодоо хэрхэн ажилладгийг анхааралтай ажиглавал лав гайхширна даа. Бүх л хүний бие хэдэн мянган олон янзын хэсгүүдтэй. Бид бүгд хүний биеэр амьдардаг учраас бие махбод хэрхэн ажилладгийг мэдэх нь туйлын чухал. Энэхүү дэлгэгддэг ном гайхалтай аргаар хүний биеийн нууцуудыг тайлах болно. Араг яс, уушги, хоол боловсруулах болон бусад эрхтэн тогтолцоог дэлгэж, татаж, эргүүлж аялаарай! Нүд рүүгээ шагай, арьсан доогуураа ор, найзуудтайгаа чи ямар адилхан болохоо олж мэдээрэй. Идсэн хоол чинь хаашаа явдгийг, чих байхгүй бол яагаад чи бүдрэн унах учрыг олж таниарай.

      Энэ бол ШИНЖЛЭХ УХААН, гэвч чиний мэддэгээс тэс өөр. Үсрэх, цохих, эргэх, гүйх чиний хөдөлгөөн хүч, гэрэл, соронз молекулууд гэх мэт зүйлтэй холбоотой билээ. АТОМЫГ судалж, галт уулыг ажиглаж, хөдөлгүүр эргэхдээ хэрхэн ажилладагийг чи харна. Шүхэрт өндөг, шилэн галт уул болон агаарын бөмбөлгөн хөвөгчийг хэрхэн хийдгийг олж мэдээрэй.

      Энэхүү номыг дэлгэн Улаанбаатар хотын үүх түүх, онцлогийг мэдэж, хотын соёлтой танилцаарай. Улаанбаатарын хамгийн өндөр барилга, хамгийн анхны их дэлгүүр, хамгийн анхны сургууль гэх мэт газруудаар аялахаас гадна хүүхэд багачуудын очих дуртай Хүүхдийн парк, Хүннү молл, Цанын баазаар ч мөн зочлох боломжтой шүү. Сонирхолтой зураг чимэглэлд хөтлөгдөн нийслэл хотоороо аялахад бэлэн үү?

      Өрөөнөөсөө гаралгүй дэлхийн бөмбөрцгөөр аялаарай. Баялаг өгүүлэмжтэй зураглалаар дүүрэн энэ номд улсуудын газарзүйн байрлал, хил хязгаараас гадна томоохон хотууд, гол мөрд, байгалийн үзэсгэлэнт газруудыг дүрслэхийн сацуу түүх соёлын дурсгалт газрууд, алдартнууд, онцлохуйц амьтан, ургамлын тухай тал бүрийн мэдээллийг багтаасан нь уг номыг бүх насныханд зориулагдсан цогц бүтээл болгожээ.

      Хүүхэд гадаа гэрт тоглоход гараа зүсэх, гараа хаалганд хавчуулах, зөгийд хатгуулах, гартаа өргөс оруулах, хамраас цус гарах зэрэг асуудал байнга л тохиолдож байдаг. Энэ номыг үзсэнээр ээж хүүхэд хоёулаа тиймэрхүү үед барьц алдалгүйгээр зөв арга хэмжээ авч сурна. Бид хамраас цус гарахад дээшээ хардаг даа. Гэтэл энэ номд үүнийг буруу гэжээ. Энэ маягаар анагаах ухаан талаас зөв зөвлөгөөг унших боломжтой. Хүүхдийн сонирхолд нийцэхүйц хялбар зурагтай, эмийн нэр зэргийг эс тооцвол ойлгомжтой товч тексттэй. Төгсгөлд нь эм, шархны боолт зэргийн тайлбар, ээж нарт зориулан нэмэлт мэдээлэл оруулжээ. 4-өөс дээш насны хүүхдэд зориулагдсан бөгөөд ээж аав нь хүүхдэдээ ямар ч үед уншиж өгч болно.

      “Бүгд хөгжилтэй инээж байхад олны дунд ганц хүүхэд уйлж байх юм. Аан, мэдлээ мэдлээ! Шүд чинь өвдөөд уйлж байгаа юм байна. Шүд өвдөхөд том хүмүүс хүртэл заримдаа уйлчихдаг. “Ингэж их өвдөх юм бол шүдээр яах юм, хэрэггүй” гэж бодож байна уу?” Энэхүү номонд шүдний үүрэг, шүдээ бат бөх байлгаж хамгаалахын тулд юу хийх хэрэгтэй тухай, яагаад шүд хорхойтдог тухай, шүдээ угаах ямар чухал болохыг хүүхдэд тун ойлгомжтой тайлбарладаг. Хуудас бүрийн төгсгөлд асуулт, дараагийн хуудсанд хариулт гарч ирнэ. Японд лонгселлер болж, дэлхийн олон хэлэнд орчуулагдсан алдартай зурагт ном ийнхүү монгол хүүхдүүдийн гар дээр ирлээ. Айл бүрт, цэцэрлэг бүрт байх ёстой ном.

      Амьтдын амьдралын чухал үеүдийг жинхэнэ зургаар харуулсан. Зохиол өрнөхийн сацуу уншигчид туслах бяцхан тайлбаруудтай. Нэг урт болж сунаж дэлгэгддэг, гармошк хэлбэртэй цуврал ном. 3+ насны хүүхдүүдэд тохиромжтой

      Амьтдын амьдралын чухал үеүдийг жинхэнэ зургаар харуулсан. Зохиол өрнөхийн сацуу уншигчид туслах бяцхан тайлбаруудтай. Нэг урт болж сунаж дэлгэгддэг, гармошк хэлбэртэй цуврал ном. 3+ насны хүүхдүүдэд тохиромжтой

      Амьтдын амьдралын чухал үеүдийг жинхэнэ зургаар харуулсан. Зохиол өрнөхийн сацуу уншигчид туслах бяцхан тайлбаруудтай. Нэг урт болж сунаж дэлгэгддэг, гармошк хэлбэртэй цуврал ном. 3+ насны хүүхдүүдэд тохиромжтой

      Амьтдын амьдралын чухал үеүдийг жинхэнэ зургаар харуулсан. Зохиол өрнөхийн сацуу уншигчид туслах бяцхан тайлбаруудтай. Нэг урт болж сунаж дэлгэгддэг, гармошк хэлбэртэй цуврал ном. 3+ насны хүүхдүүдэд тохиромжтой

      Амьтдын амьдралын чухал үеүдийг жинхэнэ зургаар харуулсан. Зохиол өрнөхийн сацуу уншигчид туслах бяцхан тайлбаруудтай. Нэг урт болж сунаж дэлгэгддэг, гармошк хэлбэртэй цуврал ном. 3+ насны хүүхдүүдэд тохиромжтой

      Амьтдын амьдралын чухал үеүдийг жинхэнэ зургаар харуулсан. Зохиол өрнөхийн сацуу уншигчид туслах бяцхан тайлбаруудтай. Нэг урт болж сунаж дэлгэгддэг, гармошк хэлбэртэй цуврал ном. 3+ насны хүүхдүүдэд тохиромжтой

      Амьтдын амьдралын чухал үеүдийг жинхэнэ зургаар харуулсан. Зохиол өрнөхийн сацуу уншигчид туслах бяцхан тайлбаруудтай. Нэг урт болж сунаж дэлгэгддэг, гармошк хэлбэртэй цуврал ном. 3+ насны хүүхдүүдэд тохиромжтой

      Амьтдын амьдралын чухал үеүдийг жинхэнэ зургаар харуулсан. Зохиол өрнөхийн сацуу уншигчид туслах бяцхан тайлбаруудтай. Нэг урт болж сунаж дэлгэгддэг, гармошк хэлбэртэй цуврал ном. 3+ насны хүүхдүүдэд тохиромжтой

      Динга Динга хулганын чавхдаст хөгжмийн тоглолтонд таныг урьж байна. Чавхдаст хөгжимтэй танилцан, алдартай сонгодог хөгжмүүдийг хамтдаа сонсоорой.

      Даралтат хөгжмийн музейд тавтай морил! Сонсох төдийд хайр хүндэтгэл төрүүлэм даралтат хөгжмийн түүхтэй танилцаарай. П.И.Чайковский, И.С.Бах гэх зэрэг дэлхийн алдартай хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлүүдийг амтархан сонсоорой.

      Амьтдын амьдралын чухал үеүдийг жинхэнэ зургаар харуулсан. Зохиол өрнөхийн сацуу уншигчид туслах бяцхан тайлбаруудтай. Нэг урт болж сунаж дэлгэгддэг, гармошк хэлбэртэй цуврал ном. 3+ насны хүүхдүүдэд тохиромжтой

      Захиалга хүргэх

      Захиалга хүргэх

      Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

      Төлбөрийн нөхцөл

      Төлбөрийн нөхцөл

      Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

      Хүргэлтийн нөхцөл

      Хүргэлтийн нөхцөл

      Та цаг заваа хэмнэн гэртээ хүргүүлээд аваарай. Хүргэлт 5’000.