Бүх бараа

“Орчлон хорвоогийн юм бүхэнд чи чухал”.

Агуулга: Энэхүү номд дөнгөж төрсөн хүүхдийн өмнө энэ хорвоогийн юм бүхэн шинээр нээгдэхээ хүлээж байдаг тухай өгүүлнэ. Шинэ хүнээ өлгийдөн авчхаад буй ээж, аавуудад ч уншиж дууссаны дараа сайхан мэдрэмж төрүүлэх ном.

Нас: 0+ насныханд, ялангуяа дөнгөж төрсөн нярайд зориулсан.

Онцлог: Дөнгөж төрсөн нярай хүүхдийн хараа тогтоогүй байдаг учир, тод ялгарал ихтэй өнгө бүхий карт, зураг, даавуун ном харуулж харааг нь тогтоох нь элбэг. Энэ ном нь хар дэвсгэр дээрх тод ялгарал бүхий өнгөт зурагтай. Хүүхэд өсөж том болохын хэрээр улам хөгжиж буй үгсийн санд нь уул, гол, од, гэр, хот, ном, хүмүүс, амьтан гэх мэт өдөр тутам хэрэглэгддэг нэр үгсийг танилцуулах зорилгоор шигтгэсэн. Амьгүй зүйлсээс амьтай зүйлс хүртэлх энгийн нэршлүүдийг таниулж өгөх зорилготой. Мөн нярайн номууд хурц өнцөггүй байх ёстой байдаг тул дугуй булантай.

Монгол хүүхдийн урам зориг, байгаль эх дэлхий, амьтадтай холбоотой адал явдалт түүхийг энэхүү зохиолд гайхалтай уран яруугаар өгүүлжээ.

🙋🏽 ЮУ БИДНИЙГ ХҮН БОЛГОДОГ ВЭ

📖 Чи намайг юу гэдгийг тааж чадах уу? Би маш олон зуун жилийн турш аж төрж байна. Чи жаахан маамуу байхдаа намайг бараг мэддэггүй байсан. Харин одоо бол намайг толгой дотроосоо арчин хаяж ч чадахгүй. Дэлхий даяар олон мянган би байна. Бас зарим минь хурдацтай устаж үгүй болж байна. Би чамайг өнгөрсөн, одоо, ирээдүйтэй холбодог. Би хэн бэ? Би яагаад хүмүүст чухал вэ? Таагаарай.

• Хатуу хавтастай

• 20 хуудас, 40 өнгөт нүүртэй

• 21 х 28 см хэмжээтэй

• Албан ёсны эрхтэйгээр уншигчдын гарт очиход бэлэн боллоо.

🎂Мөрөөдөл гэдэг биелшгүй холын зүйл биш. Зүрх cэтгэлийг чинь гэрэлтүүлж, урагш тэмүүлэх хүч өгч, өдөр бүхэн хамт байх өөрийн мөрөөдлөө олоорой. Мөрөөдөл бүхэн өөр өөрийн өнгө, амттай. Олон зүйлийг туршиж, хүcэл мөрөөдлөө заавал олоод хичээн байж бүтээгээд, өнгөлөн чимэглэж явах cайхан. Дуртай зүйлээ олcон бол дурлан дурлан хийгээрэй. Шантрах үе олон бий. Зөндөө алдаа гаргаж мэднэ. Гэcэн ч мөрөөдөл чинь чамайг бүү орхиг хэмээн ерөөж энэхүү түүхийг өгүүллээ. 

“Орчлон хорвоогийн юм бүхэнд чи чухал”.

Агуулга: Энэхүү номд дөнгөж төрсөн хүүхдийн өмнө энэ хорвоогийн юм бүхэн шинээр нээгдэхээ хүлээж байдаг тухай өгүүлнэ. Шинэ хүнээ өлгийдөн авчхаад буй ээж, аавуудад ч уншиж дууссаны дараа сайхан мэдрэмж төрүүлэх ном.

Нас: 0+ насныханд, ялангуяа дөнгөж төрсөн нярайд зориулсан.

Онцлог: Дөнгөж төрсөн нярай хүүхдийн хараа тогтоогүй байдаг учир, тод ялгарал ихтэй өнгө бүхий карт, зураг, даавуун ном харуулж харааг нь тогтоох нь элбэг. Энэ ном нь хар дэвсгэр дээрх тод ялгарал бүхий өнгөт зурагтай. Хүүхэд өсөж том болохын хэрээр улам хөгжиж буй үгсийн санд нь уул, гол, од, гэр, хот, ном, хүмүүс, амьтан гэх мэт өдөр тутам хэрэглэгддэг нэр үгсийг танилцуулах зорилгоор шигтгэсэн. Амьгүй зүйлсээс амьтай зүйлс хүртэлх энгийн нэршлүүдийг таниулж өгөх зорилготой. Мөн нярайн номууд хурц өнцөггүй байх ёстой байдаг тул дугуй булантай.

Америкийн алдартай хүүхдийн номын зохиолч, зураач Эрик Карлын Гэдэс нь өлссөн авгалдай ном нь дэлхийн даяар 50 сая гаруй хувь борлогдож, 60 гаруй орны хэлээр орчуулагдсан бөгөөд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих гайхалтай бүтээлүүдийн нэг юм.

Хүүхдэд тоо тоолол, өнгө, хоол хүнсний нэрс, долоо хоногийн гаргууд, байгалийн мөчлөг зэргийг таниулахад тусална. Хуудас бүрдээ авгалдай идсэн мэт нүхэлсэн загвар нь хүүхдийн сонирхлыг татах бөгөөд бяцхан авгалдай үзэсгэлэнт эрвээхэй болох адал явдлаар хамтдаа аялаарай.

Профессор Браунстоуны эрдэнэс мэт цуглуулга дунд түүний хамгийн үнэ цэнэтэй зүйлс болох номын цуглуулга бий. Эртний өвөг дээдсийнх нь түүхээр дүүрэн тэрхүү цуглуулгад он цаг улирсан ч хуучирдаггүй зүрх зоригт тулалдагчид болон домог болсон баатруудын түүх оршино.

Артур ба алтан олс - адал явдлаас хойш олон жил өнгөрчээ. Артурын охин Марси аавыгаа дуурайсан ч болоосой... Аав нь Марсигийн адал явдал эрэлхийлэгч талыг нээн хэмээн дотроо сэтгээд Египт рүү домогт нэгэн номыг аваачихаар аялалд гарах болно. Харин сураг ажиггүй болоход нь Марси түүний араас ирэх ёстой. Марси айдсаа даван туулж аавыгаа аварч чадах болов уу?

Герман зохиолч, зураач Волф Эрлбрүхийн 2007 онд бичсэн эл ном үхэл, үхлийн дараах амьдралын тухай өгүүлэх бөгөөд анимэйшн, кино гэх мэт хувилбар нь хүртэл гарсан байдаг.

Үхэл гэгч нэгэнтэй "нөхөрлөж буй" нэгэн нугасны түүх эл номд гардаг. Тэд амьдралын талаар ярилцах бөгөөд үхлийн дараа юу болдог тухай ч хамт төсөөлнө.

Хүүхдэд танилцуулахад хүнд санагдах эл сэдвийг зурагт номоор дамжуулан хүүрнэж өгөн, ярилцаарай.

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Та цаг заваа хэмнэн гэртээ хүргүүлээд аваарай. Хүргэлт 7’000.