Алс замд гарахад ээж минь цацлын мөнгөн халбагаараа сүүн цацал өргөж зогсоно. Сүүн цацал тэнгэр, нар, модод, харгуй замын дэргэдэх чулуу, нисч яваа ангирын жигүүр дээр хүртэл цацран буух шиг санагдана. "Сайн яваад ирээрэй, миний хүү!" гэж ээж минь намайгаа, мөнх хөх тэнгэр, хорвоогийн алтан наранд даатгаж байгаа нь тэр! "Хаа яваа газарт нь тулж яваарай!" гэж дэлхийн хатуу чулуунд хүртэл сүүн цацлаар аргадан сануулж байгаа нь тэр. Энэхүү сүүн цацал ээж бид хоёрыг холбож, эргэн ирээд золгон үнсүүлэх баярт мөч хүртэл хамт байх болно.

Монголчууд зуны дэлгэр цагт сүү саалиа базааж хүнсний нөөцөө бэлтгэдэг онцлогтой. Сааль сүүний цаг нар ургахаас жаргах хүртэл үргэлжилдэг нарийн чимхлүүр ажил. Саалийн ажилд айл саахалтын хүүхдүүдийн ач тус их. Хурга буруулна, тугал хариулна, унага татна, аргал түүнэ. Эх бүхнийг хөдөөний хүүхдүүд л мэднэ, бас чадна. Хотын хүүхдүүд тэр болгон мэдэхгүй. Үнээ, тугалаа нийлүүлчихвэл нэг өдрийн сааль алдана. Саалийн цагт хайнга хандвал чухам юу болдгийг бяцхан найз Бумбардай, Сараана, тэдний шинэ танил Сүмбэн гурвын хөгтэй явдлаас уншаарай.

Монгол хүүхдүүд янз бүрийн өнгө, хэмжээ, хэлбэр дүрстэй чулуу түүж цуглуулан том чулуугаар нь тойруулан гэр барьж, дөрвөлжин чулуугаар авдар сав, ор, хавтгай чулуугаар аяг, ацтай хавтгай чулуугаар тэмээ, гурвалжин хавтай адуу гэх мэтээр төлөөлүүлэн тоглож ирсэн нэн эртний уламжлалтай...

Монгол малчид жилийн дөрвөн улиралд бэлчээр нутгийг зохистой ашиглахын тулд нэг нутгаас нөгөөд тогтмол нүүдэллэдэг. Нүүдлэл бол Монголын ард түмний нийгмийн амьдралын олон зуун жилийн үндсэн хэв маяг болж иржээ. Бэлчээр нутгийг өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслан гэж улирлаар хуваах ба тэдгээрийг дотор нь эхэн, дунд, адаг гэж тус тус гурав ангилж зааг тогтоох тодорхой тогтолцоотой юм...

Бумбардай хүүгийн хөгжилтэй адал явдлын тухай өгүүлсэн энэ дугаарт Монголчуудын үеэс үед уламжлан хэрэглэж ирсэн өвөрмөц сонин хүнс болох борц, түүнийг тойрсон үймээнийг өгүүлнэ. Хавар идэхээр бэлтгэж нөөцөлсөн борц алга болсноор зохиол эхэлнэ. Бумбардай борцны хулгайчийг олох болов уу? Борцоо гэртээ буцаан авчирч ээжийгээ баярлуулж чадах болов уу...?

Энэхүү зурган номд эх үрийн холбоо хийгээд нүүдэлчин Монголчуудын байгаль эхтэйгээ шүтэн барилдлагатай амьдарч ирснийг тодотгон өгүүлнэ. Түүнчлэн ахуйн хэрэглээний салшгүй хэсэг аргал түүдэг хэрэгсэл болох араг савраар дамжуулан нүүдлийн уламжлалт соёлын онцлогийн нэгээхэн хэсгийг харуулах болно. Монголын орчин үеийн комикс урлагийн өнгийг тодорхойлж түүхийг нь бичилцэж яваа авъяаслаг, залуу зураач Н. Эрдэнэбаярын энэ бүтээл хүүхэд залууст монгол үндэсний өв соёл, түүх, ёс заншлын талаар мэдлэг мэдээллийг өгөхийн зэрэгцээгээр даяаршиж буй ертөнцөд нүүдэлчдийн онцлог хэв шинж, биет болон биет бус өвтэй танилцуулж, улсаа сурталчлах нэн чухал хэрэглэгдэхүүн болно хэмээн найдаж байна.

Хүүхдийн зурагт номын ертөнцөд зориулсан дулаан мэдрэмж төрүүлэхүйц МОНГОЛ АГУУЛГА бүхий ном. Нэгэн ядуу хүү баян худалдаачнаас ярьж өгсөн зүүдийг нь худалдаж авснаар үлгэр эхэлнэ. Аз хүү худалдаж авсан зүүдээрээ үйл явдал өрнөж буй тухай өгүүлнэ... Хүн хэн нэгний зүүдийг худалдаж өмчилж авч болох болов уу,

Хүүхдийн зурагт номын ертөнцөд зориулсан дулаахан мэдрэмж төрүүлэх МОНГОЛ АГУУЛГА бүхий ном. Залуудаа хурдан шарга нэрээрээ алдартай байсан хөгширч яваа шарга хүлгийн тухай өгүүлнэ. Хурдан шарга залуу хүлэгүүдтэй уралдаж өөрөө өөрийгөө сойж бэлдэх ба түүнд туслахаар буян хүү, хүүгийн өвөө хоёр ихэд хичээх болно.

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Та цаг заваа хэмнэн гэртээ хүргүүлээд аваарай. Хүргэлт 5’000.