"Эв найр, эрэл хайгуулын гарын авлага." - Publishers Weekly

Гэрэн зурагт номын редакц энэ жилийн Хүүхдийн Номын өдрийг тохиолдуулан цоо шинэ орчуулгын зурагт номоороо бэлэг барьж буйгаа дуулгахад тун таатай байна❣️

Хатагтай Дорго ням гараг бүр Чихрэн оргилд гарах бөгөөд тунчиг энэрэнгүй сэтгэлт нэгэн. Тэрээр уул гарах замдаа оргил өөд гарч үзэх хүсэлтэй бяцхан муур Лүлүтэй танилцан, түүнтэй нөхөрлөнө. Тэд олон ням гарагийн турш хамтдаа ууланд гарч, хатагтай Дорго Лүлүд мэдлэг туршлага, нууцаасаа хуваалцана. Аажимдаа Лүлү хатагтай Доргод тусалдаг нэгэн нь болсон байх бөгөөд нэг л өдөр хатагтай Дорго ууланд гарахаа больдог. Ингээд цаг хугацаа өнгөрөх тусам Чихрэн оргил Лүлүгийх болж хувирна...

Зохиолч, зураач Марианна Дюбүк усан будаг, өнгийн харандааны зөөлөн, энгийн ажиллагаагаараа Лүлүгийн аялалд тохиох зүйл бүрийг нарийн детальтайгаар зохиомжлон тун чадварлаг зураглан харуулжээ. 

Уулын оргил өөд хамтдаа гарцгаая!

Профессор Браунстоны хадгалан хамгаалж буй эд өлгийн дурсгалууд дунд үнэт эрдэнэс нь болсон номын цуглуулга бий. Тэдгээр ном профессорын аймшиггүй дайчин, бас огтхон ч баатарлаг бус эгэл жирийн өвөг дээдэс, элэнц хуланцад тохиолдсон түүх домгоор дүүрэн. Марсигийн аав, адал явдлын эрэлч Артур Египет рүү яваад ор сураггүй алга болчхов. Охин аавыгаа хайж олохын тулд мөрөөр нь мөшгөн, аргагүйн эрхэнд алс холын аянд гарлаа. Нэг л мэдэхэд тэр агуу Сфинксийн өмнө зогсож байх ба дотор нь гацсан аавыгаа аврахын тулд оньсого таах ёстой болов. Египетийн бурхдаас тусламж хүсэхээс өөр арга Марсид байсангүй. Гэсэн ч эцсийн даалгаврыг биелүүлж чадах эсэхээс нь бүх зүйл шалтгаална. Марси хамгийн том айдсаа давж, аавыгаа аварч чадах болов уу?

Браунстон удмын бас нэгэн домог үлгэрийг уншиж, Марситай хамт оньсого таан, эртний Египетийн бурхадтай уулзаарай.

Профессор Браунстоуны эрдэнэс мэт цуглуулга дунд түүний хамгийн үнэ цэнэтэй зүйлс болох номын цуглуулга бий. Эртний өвөг дээдсийнх нь түүхээр дүүрэн тэрхүү цуглуулгад он цаг улирсан ч хуучирдаггүй зүрх зоригт тулалдагчид болон домог болсон баатруудын түүх оршино.

Артур ба алтан олс - адал явдлаас хойш олон жил өнгөрчээ. Артурын охин Марси аавыгаа дуурайсан ч болоосой... Аав нь Марсигийн адал явдал эрэлхийлэгч талыг нээн хэмээн дотроо сэтгээд Египт рүү домогт нэгэн номыг аваачихаар аялалд гарах болно. Харин сураг ажиггүй болоход нь Марси түүний араас ирэх ёстой. Марси айдсаа даван туулж аавыгаа аварч чадах болов уу?

Профессор Браунстоуны их танхимд тавтай морил. Тэндээс та хорвоогийн эртний, ховор эд зүйлийн өлгийг олох болно!

Гол дүрийн хүү Артурын хамтаар Браунстоуны эртний өвөг дээдэс болох Викингчүүдийн эрин үеэр зочлонгоо залуу аялагчийн зүрх зоригтой болж, тосгоныхноо аварч буйг мөн аварга мангас Фенриртэй хэрхэн тулалдахыг олж мэдээрэй...

Жулиан бол гэртээ ганцаар байх дуртай нэгэн бяцхан хулгана билээ. Тэд ихэвчлэн л Жулианд нэг бол саад болж, нэг бол идэх гэнэ! Тэгтэл нэг өдөр Жулианы оройн зоогийн үеэр нэгэн урилгагүй зочин ирэх нь тэр...

Үнэг Жулианыг үмхэхээр үүр лүү нь дайрах гэтэл гэрийнх нь хаалганд толгойгоо гацааж орхилоо! Эхлээд цочирдож, гайхсан бол эцэстээ оройн хоолоо цугтаа идэцгээхээр болох бөгөөд яваандаа насан туршийн найзууд болж хувирах болно.

Эрт урьдын цагт сүн далайг шалбааг байхад, сүмбэр уулыг дов байхад цаг дөнгөж эхлэж байхад, цахилдаг дөнгөж хөхөрч байхад өвөг дээдэс маань он тооллыг арван хоёр амьтаны нэрээр нэрлэх болж гэнэ. 

15’000 12’500
Сагслах

Герман зохиолч, зураач Волф Эрлбрүхийн 2007 онд бичсэн эл ном үхэл, үхлийн дараах амьдралын тухай өгүүлэх бөгөөд анимэйшн, кино гэх мэт хувилбар нь хүртэл гарсан байдаг.

Үхэл гэгч нэгэнтэй "нөхөрлөж буй" нэгэн нугасны түүх эл номд гардаг. Тэд амьдралын талаар ярилцах бөгөөд үхлийн дараа юу болдог тухай ч хамт төсөөлнө.

Хүүхдэд танилцуулахад хүнд санагдах эл сэдвийг зурагт номоор дамжуулан хүүрнэж өгөн, ярилцаарай.

Сансрын хэмжээст үйл явдал нь өрнөх энэ зурагт ном ганцаардахаа больсны дараа бидэнд төрдөг тайвшрал, аз жаргалын мэдрэмжийн тухай өгүүлнэ. Солонгосын дуучин, дуу зохиогч И Жак болон шагналт уран бүтээлч И Жинхи нарын хамтрал.

Эрт урьдын цагт, алс холын ертөнцөд ганцаардмал нэгэн од амьдардаг байж гэнэ. Нэг өдөр солир үзэгдсэн нь од ахин ганцаардахаа болих дохио юм болов уу? Халлигийн сүүлт одноос сэдэвлэн бичигдсэн энэ ном хэчнээн богино, ховор ч гэсэн хүн хоорондын жинхэнэ ойлголцол бидэнд хэрхэн хязгааргүй уудам огторгуй дунд тод гялалзах баяр хөөр, итгэл найдвар болж чаддаг тухай харуулж чаджээ.

Үе үеийн уншигчдын сэтгэл зүрхэнд оршсоор байдаг "Бяцхан хунтайж" номын бяцхан уншигчдад зориулсан дэлгэгддэг хувилбар Гэрэнд байршлаа.

Хоёр удаагийн Калдекоттын шагналт зохиолч, зураач Софи Блаколлын бичиж, зурсан энэхүү номд гэрэлт цамхагийн хамгаалагч хийдэг нэгэн эрхмийн амьдрал, ахуйг харуулдаг. Цамхгийн гадна, эргэн тойронд битүү ус цэлийнэ. Энэ номын тусламжтай өнгөрсөн рүү нэг өнгийж үзээрэй.

"Заан тоорой хоёр" цувралын шинэхэн дэвтэр 12 сарын 23-аас уншигчдын хүртээл болох нь ээ.

Уншсан хүүхэд бүрээ инээлгэдэг энэ цувралын шинэ адал явдалд юу гарах бол оо?

Энэхүү номыг уншсан хүүхэд бүр баяр хөөр, аз жаргалыг мэдэрч тайвширдаг байгаасай. Тэдний сэтгэхүй, бүтээлч сэтгэлгээ нь хөгжихөд бага ч болов тус болоосой, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт уншаад ярилцаж, тэднийгээ ойлгож тусалдаг байгаасай гэж би хүсэж байна. Энэ л миний чин хүсэл билээ!

Дамблдорын үхлийн дараа шидтэний ертөнц айдас хүйдэст автжээ. Шидтэний яам дайснуудад эзлэгдэж, магл гаралтай шидтэнүүд хавчигдан гадуурхагдах болов. "Хогвартс" ид шидийн ухааны сургууль ч урьдынхаасаа өөрчлөгджээ. Энэ намар Харри, Рон, Хермиони гурав анх удаа 9 бүхэл 4-ний 3 тавцан руу очсонгүй. Шидтэний ертөнцийн хувь заяа Дамблдорын тэдэнд даалгасан аюултай даалгаврыг хэрхэн биелүүлэхээс шалтгаалах ажээ. Шидтэний ертөнц аль хэдийн дайны хөлд автаж, харанхуйн эзэн хамгийн сүүлийн хүчтэй дайралтаа хийхээр бэлдэж байлаа. Ид шидийн ертөнцийн хувь заяа хэрхэн эргэхийг Харри Поттер цувралын сүүлийн боть болох Харри Поттер ба Үхлийн шүтээн номоос олж уншаарай.

Харри Поттер цувралын 6 дахь боть болох Харри Поттер ба Эрлийз хунтайжид, үл мэдэгдэх нууцлаг эрлийз хунтайжийн эрэлд хатацгаана. Нэгэн шөнө Дамлбор Улаан төгөлийн гудамжинд Харри Поттерыг авахаар ирэхэд баруун гар нь харлаж хатангиршсан байсан ч тэр яагаад ийм болсноо хэлсэнгүй. Шидтэний ертөнцөд хардалт, сэжиг, таамаг тархахад Хогвартсын аюулгүй байдал алдагдана. Харри Малфойд хар тамга байгаа гэдэгт итгэлтэй байсан бөгөөд Үхэл залгигчид тэдний дунд хүрэлцэн ирлээ. Волдемортын хамгийн далд нууцыг үнэнч найз нөхдийнхөө хамт илрүүлэхэд Харрид хүчирхэг шид хэрэгтэй. Дамблдор түүнийг хувь заяагаа угтахад бэлтгэнэ...

Хорин жилийн өмнө анх дэлхийн өнцөг булан бүрд суугаа уншигчид Ж.К.Роулингийн бичсэн гайхамшигт Харри Поттер ба Философийн чулуу зохиолтой танилцаж байсан билээ. Тэр цагаас хойш энэхүү ном долоон боть болж хагас тэрбум уншигчдын гарт хүрсэн билээ. Дэлхий даяар арван таван хүн тутмын нэг нь Харри Поттерыг уншсан гэсэн тооцоо байдаг. 

Харри Поттер шөнө бүр харанхуй хонгилын төгсгөл дэх хаалганы тухай хар дарж, айсандаа хашхиран сэрнэ. Түүний Хогвартс дэх тав дахь жилд: Хар шидээс хамгаалах урлагийн хичээлийн шинэ багшийн тэсвэрлэшгүй байдал, Грифиндорын квидтчийн багт учрах томоохон гэнэтийн бэлэг, шившлэгийн хичээлийн хүнд шалгалтууд зэрэг сэтгэл зовоосон зүйлсээр дүүрэн байх болно. Гэвч эдгээр нь шидтэний яам болон Хогвартсын эрх мэдэлтнүүдийн аль нь ч зогсоож чадахгүй байгаа харанхуйн эзний аюул, заналхийллийн дэргэд өчүүхэн асуудал билээ. Харри уг аюултай нүүр тулах үед найз нөхдийнхөө жинхэнэ хүч чадал болон мөн чанар, хэмжээлшгүй үнэнч байдлын ач холбогдол, золиосны үнэ цэнийг ойлгох аж. Түүний хувь заяа гагцхүү энэ бүгдээс л шалтгаална.

Харригийн адал явдал үргэлжилсээр...

Гайхамшигт адал явдал үргэлжилсээр!

Их Британийн зохиолч Ж.К.Роулингийн бичсэн өсвөр насны хүү болох Харри Поттерын тухай өгүүлсэн долоон цуврал, уран зөгнөлт алдартай зохиолын 4 дэх боть юм. Эхний боть 1997 онд гарч байсан бол энэхүү боть 2000 онд уншигч олноо хүрсэн билээ. Ийнхүү 2005 онд дэлгэцийн бүтээл болгосон түүхтэй. Харри Поттер цувралын 4 дэх боть болох Харри Поттер ба Галт цомд, Хогвартсын дахин нэг хичээлийн шинэ жил эхэлж Квиддичийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Гурван шидтэний тэмцээн болдог. Хэдийгээр аюул ослоос сэргийлэн гурван шидтэний тэмцээнд 16-аас доош насныхныг орохыг хориглосон боловч 14 настай Харри Поттерын нэр ямар нэгэн байдлаар сонгогддог. Үүнд багш нар болон бусад сурагчид дургүйцдэг хэдий ч эцэст нь тэрээр тэмцээнд оролцохоор болно. Гэвч яагаад чухам түүний нэр сонгогдох болов, хэн ямар зорилгоор түүнийг энэ амь өрссөн тулаанд оруулсан юм бол? Харри Поттер тэмцээнд хэрхэн оролцох бол? Энэ бүхний хариуг та энэхүү ботиос уншиж мэдэх боломжтой.

Хүнд байдалд орсон шидтэнүүдэд зориулсан яаралтай тээврийн хэрэгсэл болох Хүлэг баатрын автобусанд тавтай морилно уу! Хэрэв таныг саваагаа үзүүлээд дотогш орох юм бол бид хүссэн газарт чинь хүргэж өгөх болно. Хүлэг баатрын автобус харанхуйд Харри Поттерын урд ирж зогсоход түүний Хогвартс сургуульд өнгөрөөх ахин нэг ер бусын жил эхлэх нь тэр.

Харанхуйн эзэн лорд Волдимортын ойрын туслах гэгдэж, нэгэн хүчтэй хараалаар нэг дор арван гурван хүний амийг хөнөөсөн хэргээр Сириус Блэк гэгч зартай зандалчин Азкабаны аймшигт цайзад арван хоёр жил хоригдсоны эцэст оргожээ. Түүний нуугдсан газрыг олох хоёр л сэжүүр байсан бөгөөд Азкабаны цайзын хуягууд түүнийг зүүдэндээ “Тэр Хогвартст байгаа хэмээн ярихыг сонсжээ.’’ Ингээд түүнийг Харри Поттерын араас явж буй гэх цуу яриа дэгдэнэ. Харри Поттер одоо шидтэний сургуулийнхаа өндөр хана хэрэм дотор, найз нөхдийнхөө дунд байсан ч аюулаас зайлах аргагүй боллоо. Хичээлийн шинэ жилийн мэргэ төлгийн анхны хичээл дээр профессор Трелони Харригийн цайны навчнаас үхлийн зөнг олж харах аж. Гэвч энэ бүхнээс хамгийн аймшигтай нь ''Үнсэлт''-ээрээ хүний сэтгэл зүрхийг сордог гэгддэг ДЕМЕНТОРУУД оргодол, гэмт хэрэгтнийг барихаар Хогвартс сургуулийг манах болжээ.

Харригийн адал явдал үргэлжилсээр...

Нууц өрөө нээгдлээ. Удам залгамжлагчийн дайснууд сэрэмжилцгээ!

Харри, Рон, Хермиона гуравтай хамт тавин жилийн тэртээ болсон аймшигт нууцыг тайлахын тулд амь насаа дэнчинд тавьсан аялалд гарахад бэлэн үү? Их Британийн зохиолч Ж.К.Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттерын тухай өгүүлсэн долоон цуврал, дэлхийд алдартай зохиолын эхний хоёр боть албан ёсны эрхтэйгээр уншигчдын гарт хүрэхэд бэлэн боллоо.

Харри Поттер цуврал 79 хэлээр орчуулагдан дэлхий даяар 450 гаруй сая хувь борлогдож, 8 ангит кино бүтээгдсэн төдийгүй дэлхийн хүүхэд багачуудын заавал унших номын жагсаалтанд байнга нэрлэгдэж 'Харри Поттерын хэсгээс уншихад хамгийн шуугиантай анги хүртэл нам гүм болдог' хэмээн багш нарын бахархан өгүүлдэг ном юм.

Гайхамшигт адал явдал эхэллээ!  

Их Британийн зохиолч Ж.К.Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттерын тухай өгүүлсэн долоон цуврал, дэлхийд алдартай зохиолын эхний хоёр боть албан ёсны эрхтэйгээр уншигчдын гарт хүрэхэд бэлэн боллоо. Харри Поттер цуврал 79 хэлээр орчуулагдан дэлхий даяар 450 гаруй сая хувь борлогдож, 8 ангит кино бүтээгдсэн төдийгүй дэлхийн хүүхэд багачуудын заавал унших номын жагсаалтанд байнга нэрлэгдэж "Харри Поттерын хэсгээс уншихад хамгийн шуугиантай анги хүртэл нам гүм болдог" хэмээн багш нарын бахархан өгүүлдэг ном юм.

Солонгон хайрстай загас бол далай тэнгисийн хамгийн гайхалтай загас юм. Тэр үзэсгэлэнтэй гадна төрхөндөө хэт бардамнан явсаар эцэст нь найз нөхөдгүй ганцаар үлддэг. Хожим үүнийгээ ухаарсан солонгон загас хамгийн үнэ цэнтэй зүйлээ ч бусадтай хуваалцахын сайхныг ойлгож ухаарчээ. Хуудас бүрдээ гялтганасан хэсгүүдийг оруулж өгсөн сургамжит зурагт ном нь хүүхэд багачуудад гарцаагүй таалагдана.

Хүүхдүүд ээ, та нар англи цэцэгсийн тухай сонссон уу? Тэд хайрцагтай шоколад ч, хөл бөмбөгийн баг ч, цэцэрлэгт ургадаг өнгийн цэцэгс ч биш ээ. Тэд бол Николь, Эми, Шарлот, Грэйс хэмээх дөрвөн жаахан охин юм. Тэдний тухай чиний мэдвэл зохих зарим зүйлийг дуулгая. Англи цэцэгс нэг сургуульд сурдаг бас хөрш зэргэлдээ амьдардаг. Тэд ижилхэн тоглоомоор тоглож, адилхан ном уншиж, тэр ч бүү хэд таалагддаг хөвгүүд нь хүртэл төстэй байлаа. Тэд зуны цагт хамтдаа салхинд гарч, өвөл нь тэшүүрээр гулгана. Товчхондоо хэлэхэд хэлхээтэй юм шиг үргэлж цугтаа байх ажээ. Охид бүжгийн жинхэнэ хорхойтнууд... Энэ бүхэн тун таатай, зугаатай сонсогдож байгаа биз? Үнэхээр ч олон талаараа тийм байлаа. Гэвч тэдэнд ганцхан асуудал байсан нь бүгд хөршийнхөө нэгэн охинд атаархдаг явдал юм...

“Итгэл төгс байхын хүч чадал гэдэг хязгааргүй” Абди хэмээх бяцхан хүүд маш том үүрэг даалгавар оногдсон байлаа. Тэр хүү түүний багш болох Эли хэмээх уран дархны урласан дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнт хүзүүний зүүлтийг хааны хатанд хүргэж өгөх ёстой болжээ. Гэвч ямар ч саад бэрхшээлтэй байсан тэрээр Амьдралд тохиолдох бүх юмс сайн сайхны төлөө байдаг гэсэн багшийнхаа сургаалыг даган итгэл найдвараа огтхон ч алдаагүй юм.

Энэхүү гайхамшигт ном Хогвартсын Шидэт амьтан арчлах хичээлийн үндсэн гарын авлага болдог билээ. Харри Поттерын ертөнцөд алдарт Мажизоологич, аялагч Ньют Скамандер олон жил дэлхийг тойрон шидтэнүүдийн нэгэн адил маглуудаас далд оршдог олон араатан, гөрөөтөнг илрүүлэн судалсан хэмээн дурдагддаг. Харри Поттер зохиол дээр гардаг олон амьтдыг хаанаас олох, тэдэнтэй хэрхэн харьцах талаар үндсэн цуврал бүтээлүүдэд дурдагдаагүй нарийн мэдээллийг энэхүү номоос мэдэж аваарай.

Гайхамшигт амьтад ба тэдний оршдог газар номоос олсон орлогыг Комик Релийф болон Ж.К. Роулингийн олон улсын Люмос буяны байгууллагад хандивлах бөгөөд тэд ямар ч шидтэний хүч чадлаас давсан ид шидийг үзүүлэх болно. Хэрэв үүнийг мөнгөө зарцуулах хангалттай шалтгаан биш гэж бодож байвал мантикорын дайралтад өртөх үед хажуугаар тань өнгөрч таарсан шидтэнүүд танд туслаасай гэж найдах л үлдлээ.

Харри Поттер цуврал номд Шидтэн, шулмын Хогвартс сургуульд хичээлийн сурах бичиг болгон ашигладаг олон номууд дурдагддаг. Тэдний нэг нь “Квиддичийн бүх цаг үеийн түүх” хэмээх энэ ном билээ. Бодит ертөнцөд олон сая хүн хөл бөмбөг болон сагсан бөмбөг гэх мэт спортуудад шимтэн дурладгийн нэгэн адил Квиддич бол Харри Поттерын шидтэний ертөнцийн хамгийн олон үзэгч сонирхогчтой спорт тоглоом билээ. Энэ ном дээр үндсэн зохиолууд болон кино цувралд цухасхан дурдаад өнгөрсөн Квиддичийн талаарх бүхнийг дэлгэрэнгүйгээр өгүүлсэн юм.

Хэрэв та алтан снитч хаанаас гаралтай юм бол, Вигтауны Хэсүүлчидийн дээл дээр яагаад махны хутга байдаг юм бол хэмээн гайхаж байсан бол танд “Квиддичийн бүх цаг үеийн түүх” ном хариулт өгнө.

Энэхүү номын борлуулалтаас олсон орлогыг Комик Релийф болон Люмос санд хандивлах бөгөөд таны зарцуулсан мөнгийг сайн үйлсийн ажилд зориулах юм. Энэ үйл хэрэг нь Родерик Плумптон 1921 онд алтан снитчийг гурван секунд хагасын дотор барьж авснаас ч чухал явдал билээ.

Бидний ертөнцөд үлгэр домгийн арвин их цуглуулгыг өвлүүлэн үлдээсэн Ханс Кристиан Андерсен хэмээх агуу үлгэрч байдгийн адил шидтэний ертөнцийн Андерсен бол Туульч Бийдл билээ. Харри Поттер ба Үхлийн шүтээн номд Дамблдор нас барахаасаа өмнө эд хөрөнгөө хүмүүст гэрээслэн үлдээсэн юм. Энэ үед Хермиони Грейнжерт өөрийн “Туульч Бийдлийн үлгэрүүд” номоо үлдээдэг. Харин Хермиони, Харри, Рон гуравт энэ номоос олон нууцыг олж тайлан, эцэст нь харанхуйн эзнийг ялж чаддаг. Уншигч та Харри Поттерын ертөнцийн ид шидийн олон хууль, үлгэр домгийг энэ номоос мэдэж авах боломжтой.

Мөн энэхүү номыг Хермиони Грэйнжер эртний Рун бичгээс орчуулж, профессор Альбус Дамблдорын бичсэн тэмдэглэлийг Хогвартсын архивын зөвшөөрлөөр хавсаргаж оруулсан болно.

Бяцхан хунтайж энэ дэлхий дээр биш, бага гараг Б 216-д амьдардаг байжээ. Тэр гараг нь бургилж буй хоёр галт уул, сөнөсөн нэг галт уултай, бяцхан хунтайжаас арай томхон гараг билээ. Орчлон хорвоод цор ганц байдаг хэмээн итгэж, хайрлан хамгаалдаг цэцгээ орхиод гарсан тэрээр олон гарагаар аялаж ван ноён, худалдаачин, архичин, дэнлүү асаагч, газарзүйч зэрэг хүмүүстэй уулзаж, эцэст нь дэлхийд ирсэн ажээ. Энэ зохиол нь Антуан де Сэнт-Экзюперийн бусад зохиолуудтай огт адилгүй бөгөөд тэрээр тайлбар зургийг нь өөрөө зурсан байна. Зохиолын энгийн, ойлгомжтой дүрслэлийн цаана ёгт, гүн гүнзгий утга агуулга нуугдаж буй бөгөөд хар аяндаа өрөвдөх, хайрлан энэрэх сэтгэлийг төрүүлнэ.

“Пиппи Така Тукагийн оронд” Шведийн зохиолч Астрид Линдгрений хүүхдийн цуврал зохиолын гуравдугаар боть бөгөөд 1948 онд хэвлэгджээ. Өмнөх ботиудын нэгэн адил Ингрид Ванг Ниман номын зургийг зуржээ. Эхний хоёр цувралд, Шведийн жижигхэн тосгонд гэрийн тэжээмэл сармагчин, морь хоёрынхоо хамт амьдардаг есөн настай бяцхан охин Пиппигийн талаар, түүний гайхалтай түүхүүд, найзуудын хамтаар өнгөрүүлэх адал явдалт өдрүүд түүнчлэн ааваас нь захиа ирж байгаа тухай өгүүлдэг билээ. Харин цувралын сүүлийн номд буюу “Пиппи Така Тукагийн оронд” номд өмнөх цувралууд дээр гарсан үйл явдлаас хэсэг хугацааны дараах үе гардаг ба Пиппигийн аав ямар учраас халуун орны арлын хаанаар өргөмжлөгдсөн тухай ба Пиппиг аралдаа урьж, гүнжээр өргөмжлөх болсон тухай сонирхолтой түүхийг өгүүлж, Пиппи найзуудын хамт алс холын арлыг зорьж байгаа тухай гардаг.

Эхний номд Шведийн жижигхэн тосгонд гэрийн тэжээмэл сармагчин, морь хоёрынхоо хамт амьдардаг есөн настай бяцхан охины талаар болон түүний гайхалтай түүхүүдийг өгүүлдэг билээ. Харин Пиппи завиар аялсан нь хэмээх хоёрдугаар цуврал дээр Пиппи, Томми, Анника гэх хоёр найзын хамтаар хөгжилтэй зүйлс хийж, өөрийн ямар ч дүрэм журамд баригддаггүй чөлөөт ертөнцөд хэрхэн адал явдлыг бүтээж байгааг өгүүлдэг. Тэгтэл удаан хугацаанд эзгүй байсан Пиппигийн ааваас захиа ирснээр тэд Така Тукагийн орныг зорино.

Номд Шведийн жижигхэн тосгонд гэрийн тэжээмэл сармагчин, морь хоёрынхоо хамт амьдардаг есөн настай бяцхан охины талаар болон түүний гайхалтай түүхүүдийг өгүүлнэ. Пиппигийн гол эд хөрөнгө нь алтан зоосоор дүүрэн цүнх, төрөл бүрийн жижиг эрдэнэстэй олон шургуулга бүхий шүүгээ хоёр юм. Түүний аав нь далайчин бөгөөд ихэвчлэн эзгүй байдаг тул, охин хоолоо хийж, гэрээ цэвэрлэн, байшингаа засаж, тэжээмэл амьтдаа ч арчлан бүхнийг өөрөө бие даан хийж амьдардаг юм. Бүх насаараа аавынхаа хамт тэнгис далайгаар хэсүүчлэн амьдарсан Пиппи хэтэрхий эрх дураараа, хүмүүжилгүй гэмээр зантай. Тэр хөрш айлынхаа Томми, Анника хоёртой сайн найзууд бөгөөд тэдэнтэйгээ хамт өдөр бүрийг адал явдлаар дүүрэн өнгөрүүлдэг. 

Зохиолд Лалли хэмээх индиан охинд тохиолдсон хөгтэй, хөгжилтэй, уйтай олон олон адал явдлууд хөвөрдөг. Тэрээр нэг ном дээр бичсэн Морзын кодыг өдөр шөнөгүй цээжилдэг. Гэвч хожим энэ нь худал зохиомол зүйл болохыг мэднэ. Ингэснээр тэр томчуудад эргэлзэх бөгөөд ямагт өөрөө бүгдийг туршиж үнэн, худлыг мэдэхийг хичээнэ. Ингэх явцад аав ээж, багш нартайгаа үл ойлголцолд хүрдэг. Ийнхүү цаашид юу болохыг танд үлдээе. ... Хүний тархи анх сурсан зүйлээ хамгийн түрүүнд санадаг шүү дээ. Тиймээс ямарваа нэг үгийг анхнаасаа л дүрмийн алдаатай бичээд сурчихвал дараа нь тэр үгээ бичихдээ байнга эргэлздэг болчихдогтой л энэ бүхэн яг адилхан. Тиймээс би жинхэнэ Морзын кодыг эхнээс нь сурах гэж асар их цаг зарцуулсан даа...

Зохиолч номынхоо талаар, эхний удаа уншихад та энгийн нэгэн шидэт түүхийг олж харах ба хоёр дахиа уншвал тэрхүү үлгэрчилсэн зохиолын цаана нуусан миний гол санааг олох болно гэсэн байдаг. Хүн бүрийн дотор бага насны дурсамжууд, тухайн үеийн мэдрэмжүүд насан өөд болох хүртэл нь дотоод сэтгэлд нь нуугдаж байдаг учраас би хүүхдийн ном бичих дуртай гэж номын зохиогч өмнөх үгтээ бичжээ.

Аавыгаа нас барсны дараа ээжтэйгээ хоёулаа үлдсэн Юсуф хүү мөргөлд очих дургүй бөгөөд ихэс дээдсийг хүндэлдэггүй гэх шалтгаанаар өлсгөлөнгийн ирмэгт тулдаг. Ийнхүү тэд сүүлчийн хөрөнгө болох үнээгээ зарж хэдэн өдрийн өл залгуулахаар шийдэх боловч Юсуф шуналт хүний башир аргад хууртан мөнгөний оронд “шидэт үр” авч орхино. Үрийг газарт суулгахад, бусад мод шиг өөдөө биш уруугаа мод ургачихсан байх ажээ. Адал явдал цаашид улам сонирхолтойгоор үргэлжлэх болно.

Начо хэмээх Испани хүү дэлхийн хоёрдугаар дайны үед аялан тоглолт хийж яваад гэртээ харих аргагүй болж Австрали тивд бүрмөсөн үлдсэн Венийн найрал дууч хөвгүүдийн тухай тэр дундаа Густав хэмээх хүүгийн сэтгэл догдлом түүхийг олж сонсоно.

Густав аялах бас дуулах дуртай, 1938 онд 10 настайдаа тэр аль хэдийн алдартай болсон байлаа. Учир нь тэр ''Венийн найрал дууч хөвгүүд''-ийн нэг байсан юм. Дэлхийг тойрч, урт удаан хугацаагаар аялан тоглолт хийж явсан хөвгүүд дайны улмаас эх орондоо буцах аргагүй болж Австралид үлдэн, үрчлэгддэг. Густав 20 жилийн дараа хуримаа хийхдээ л гэр бүлийнхэнтэйгээ ахин уулзана. Олон жилийн дараа Мадридад амьдардаг Начо хүү энэ түүхийг санамсаргүй олж сонсоно. Начо ч бас дуу хөгжимд хайртай, өөр хотод нүүж ирээд удаагүй болохоор найз нөхөдгүй ганцаардана. Ээж нь түүнд дууч шувуу бэлэглэж Начо шувуундаа хэрхэн дуулахыг зааж өгснөөр ганцаардахаа больж, найз нөхөдтэй ч болно. Төмөр торон доторх дууч бяцхан шувуу Амадеус болон түүнтэй адил ганцаардан гуних Начогийн зан байдлаас уншигчид зарим үед хүмүүс бид гадаад ертөнцөөс өөрийгөө тусгаарлан, эргэн тойрнынхноо өөрийн таамгаар дүгнэж, өрөөсгөл бодолдоо хүлэгдэж байдгийг олж харах болно. Густавын түүхийг сонссоноор Начо аливаа зүйлийг гүн гүнзгий, өргөн хүрээтэй харж, дотоод зөрчлөөсөө чөлөөлөгдөж чадна. Тэднийхээр байнга зочлон ирэх Эле эгчийгээ уйтгартай, залхмаар хөгшин хэмээн түвэгшээж байсан нь ч өөрчлөгдөж, Густавын тухай сонссоноор өнгөрсөн цаг хугацаагаар аялаж, энэ настай эмэгтэйн дотоод сэтгэлийн сайхныг бишрэх болно. Далан жилийн тэртээ нэгэн хөвгүүнд тохиолдсон хэрэг явдлаас орчин цагийн өөр нэгэн хөвгүүн өөрийгөө нээж харах түлхүүрийг олох юм. Гучаад оны үеийн Венийн дууч хөвгүүдийн түүхээс сэдэвлэн басхүү австричуудын соёл, олон үнэтэй санаагаар баяжуулан, өнгөрсөн ба одоо цагийн үйл явдлыг хэлхэн бичихдээ хэн нэгний түүх өөр нэг хүнд хэрхэн нөлөөлдөг болохыг энэ зохиол харуулжээ. Түүнчлэн төрж өссөн орчин ахуйгаасаа салж, холдсон хэн бүхэнд тохиолддог бэрхшээлийн тухай, нөхөрлөл, хөгжим тэр дундаа найрал дуучид хамтын хүч чармайлтаар нэг хүн мэт болдог тухай ч өгүүлжээ. Австралийн үндэсний музейд ''Венийн Дууч хөвгүүд''-д зориулсан танхим одоо ч бий. Хөгжим, хүүхэд нас тэднийг холбож Начо нас дээр гарсан Густавд захидал бичнэ... Гайхалтай басхүү сэтгэл шимшрэм бодит түүхээс сэдэвлэн бичсэн, усан будгийн зургуудтай энэхүү номыг уншаарай.

Александр Грин нь хүүхэд залуучуудыг мөрөөдөл, итгэлээр жигүүрлэн үүндээ хүрэх урам зоригт хөтөлсөн бүтээлүүд туурвисан билээ. Зохиолчийн мэндэлсний 120 жилийн ойгоор ОХУ-ын зохиолчдын эвлэл Киров, Слободов хотуудын захиргаатай хамтран Александр Гриний нэрэмжит 'Утга зохиолын шагнал'-ыг бий болгон, 2000 оноос хойш жил бүр шагнадаг болжээ. ...Охин нэг байшингийн дээврээс нөгөө рүү санаандгүй харж байтал гудамжны харалдаа харагдах тэнгисийн хэсэгхэн цэнхэр завсарт аранзал улаан дарвуултай цав цагаан онгоц байх нь түүний нүдэнд тусав. Гэнэтхэн зүрх нь толгой эргэтэл булгилж, хөөрч баярласандаа нулимс нь урсан гарах тэр агшинд огло үсрэн босов. Энэ үед 'Секрет' хөлөг зүүн хажуугаараа эрэг даган явсаар багавтар хошууг тойрч байв. Аранзал өнгөт торгон гал дор байх цасан цагаахан тавцангаас нь зөөлөн ая эгшиглэн хөх ёроолтой уусан нийлэх аж...

Зохиогч Анна Сьюэлл 12 настайгаасаа ажилчдын хүүхдүүдэд ном уншиж өгдөг байжээ. Тэрээр 'Хилэн хар' зохиолоо долоон жилийн турш бичсэн билээ. Тэрбээр нэгэн өдрийн тэмдэглэлдээ 'Амьтдыг хайрлах, тэдэнд чин сэтгэлээсээ хандах тийм л хандлагыг хүмүүст сэргээж өгөх гэсэндээ би нэг бяцхан түүх зохиолоо' гэж бичсэн нь бий. 'Хилэн хар' ном хэвлэгдэн гарсны дараа Англид морьдыг асрах, амраах байр хүртэл олноор байгуулагдаж байжээ. Бөртвикийн эдлэнд төрж өссөнөөс хойш сэтгэл хөдлөм, бартаат амьдралыг туулж, олон эзэнтэй учирсны эцэст өөрийн эдлэндээ буцаж ирсэн Хилэн хар морины сонирхолтой түүхийг энэхүү номоос шимтэн уншаарай.

Италийн зохиолч Карло Лоренци 1883 онд Пиноккио гэх модон хүүд тохиолдсон сонирхолтой зохиолыг туурвижээ. Харин 1940 онд Диснейленд компани хүүхэлдэйн кино болгож дэлгэцнээ гаргаснаар олноо илүү алдаршсан билээ. Тиймээс дэлхийн мянга мянган хүүхдийн гэлтгүй нас насны хүмүүсийн хамгийн их сэтгэлд хоногшсон хайртай зохиол нь болж чадсан юм.

Жеппетто хэмээх худалдаачин, найз Антионогоос нэгэн ярьдаг хэрчим авч түүгээрээ модон хүүхэлдэй урладаг билээ. Тэгээд түүнийг өөрийн төрсөн хүү мэт санаж Пиноккио хэмээх нэр хайрлажээ. Гэтэл тэрээр маш сахилгагүй, эрдэм ном сурах тун дургүй. Хамгийн сонирхолтой нь Пиноккио худал хэлэх болгонд түүний модон хамар сунаж урт болдог байв. Даанч тэрээр байнга худал хэлж, үргэлж л хэрэг төвөг тарина. Харин Пиноккио сайн хүүхэд болохыг хэчнээн хүссэн ч чадахгүй байдаг. Бүгд л өөрөөс нь хулгайлж, хумслан эсвэл хуурч мэхлэн, барьцаалж, эсвэл илжиг болгон хувиргахаар шийдсэн дэлхий ертөнцөд тэрээр амьдарна. Тааралдсан хүн бүр ийм жигшмээр зан гаргаж байхад, хүүхэлдэйн жаал сайн хүү болох боломжгүй байгаад гайхаад байх зүйл үгүй.
Ийнхүү модон хүү олон сонирхолтой адал явдлыг туулсаар эцэс сүүлд нь түүнд юу тохиолдох бол? Тэрээр сахилгагүй модон хүү хэвээрээ үлдэх болов уу, яах бол. Энэ сонирхолтой номыг та хүүхдэдээ авч өгөн түүнийг Пиноккиотой хамт дүүрэн адал явдлаар аялуулаарай. Энэхүү зохиолыг уншсанаар таны хүүхэд үнэнч шударга байдал, хайр энэрэл, эр зоригийн талаар суралцах болно.

Чарльз Лютвидж Доджсон буюу Льюис Кэрролл нь Английн хойд хэсэгт, Дэйрсбури хотын нэгэн жижигхэн тосгон болох Чеширт мэндэлжээ.
Чарльз өөрийн жинхэнэ нэрээрээ маш олон математикийн холбогдолтой номууд бичжээ.. Харин Льюис Кэрролл нэрээрээ хүүхдүүдэд зориулж, уран зохиол, яруу найргийн олон бүтээл хэвлүүлсэн юм. Гэсэн ч Алиса гайхамшгийн оронд (1865), түүний үргэлжлэл болон гарсан Алиса толин дотор (1872) номууд нь олонд илүү танигдсан юм.…Алис хэдэн хором амаа жимийж, ярихын оронд энэ улсыг сониучирхан эргэн тойрноо ажлаа. Магадгүй хамгийн сонирхолтой улс оронд ирчихсэн мэт санагдав. Энд улсад тоо томшгүй олон жижиг горхи нэг талаас нөгөө тал руу шугам татчихсан юм шиг шув шулуун урсах ажээ. Харин голын хоорондох ногоон зүлэг шоо дөрвөлжин хуваагдсан байх бөгөөд булан бүр нь жижигхэн горхитой нийлсэн байлаа.
- Энэ чинь яг л асар том шатрын хөлөг шиг харагдаж байна шүү дээ! гэж Алис хөөрөн дуу алдав.

Жирийн л нэгэн зуны өдрийн үд дунд Алиса туулай нүхээр доош бууснаар ер бусын адал явдал нь эхэлнэ. Хачин сонин дүрүүдээр дүүрэн хачирхалтай ертөнцөд, тэрээр халаасны цаг барьсан туулай, инээвхийлэх мууртай уулзаж, галзуу цайллагаар зочлон, айдас төрүүлэм Бундангийн хатантай хамт модон бөөрөнцөг тоглоно! Тэдний энэ жигтэй, гайхамшигт үлгэрийн ертөнцөд төөрөлдсөн Алиса гэр лүүгээ буцах замаа хэрхэн олох вэ хэмээн бодлогоширч эхлэх ажээ...

Дөрвөн зуун жилийн өмнө Лондоны ядуусын хороололд орших Ховдогчуудын гудамжны хогийн хашааны Том гэдэг гуйлгачин хүү ховорхон аз завшаанаар Англи гүрний эзэн хаан болж, харин ширээ залгамжлах сүр жавхлант жонон VI Эдуард осол ташаагаар хааны ордны гадна гэнэт хаягдаж хэнд ч үл тоогдох тэнэмэл гуйлгачин болсон хөгтэй сонин явдлын тухай энэ номд өгүүлжээ. Сайхан, муухай бас харгис, энэрэнгүй хоёр энэ амьдралд яаж зэрэгцэн оршиж болдгийг уг номд Том Кенти, Эдуард Теодор хоёрын дүрээр харуулжээ. Ядуу гэр бүлд төрсөн Том Кенти өөртэй нь усны дусал мэт адилхан төрсөн ханхүү хорвоо дээр байдаг гэж төсөөлөө ч үгүй явжээ. Ноорхой хувцас өмсөн, гуйлга гуйдаг Том хүү жинхэнээсээ ханхүүг үзэх юм сан, цэвэр сайхан хувцас өмсөх сөн гэж мөрөөддөг байсан нь хувь заяаны тохиолоор биелжээ. Ханхүү Эдуард, ядуу хүү Том хоёр санамсаргүй танилцан улмаар хүүхдийн гэнэн зангаар хувцсаа солин өмссөнөөс болж тэдний хувь заяа ч солигддог. Ингээд Том Кенти хааны ордонд олон адал явдалтай учирч харин ханхүү Эдуард тэнэмэл гуйлгачны хэцүү амьдралыг туулах болдог билээ.

"Нисдэг анги" зохиолыг Германы алдарт хүүхдийн зохиолч Эрих Кестер 19933 онд бичжээ.
Зохиолд сургуулийнхаа дотуур байранд амьдардаг хэсэг найзуудын зул сарын баярын өмнөхөн өрнөсөн хөгжилтэй, адал явдлаар дүүрэн, баяр гунигтай үйл явлуудыг тусгажээ. "Нисдэг анги" хэмээх жүжгийн зохиолыг бичсэн өнчин хүү Жонни Тротц, үргэлж өлсөж явдаг Маттиас Зельбман, өөрийгөө бусдад батлахыг үргэлж хүсдэг Ули фон Зиммерн, ядуу айлын хүү Мартин Талер бас ааш муутай ч сайхан сэтгэлтэй тэдний багш болоод нууцлаг "Тамхи татдаггүй"-н талаар энэ номд гарна.

Зохиолч Рожер Ланслин Грийн нь 1919 онд Их Британийн Норфолк мужийн Норвич хотод мэндэлжээ. Тэрээр “Трой хотын үлгэр”, “Эртний египетийн үлгэрүүд”, “Грекийн баатруудын үлгэрүүд”, “Артур хаан ба дугуй ширээний хүлэг баатрууд” зэрэг эртний үлгэр домог, туульсын олон ном бүтээл гаргасан юм. Та бүхэндээ хүргэж буй энэ ном нь Английн ард түмэнд олон зуун жилийн турш амнаас ам дамжин, шударга ёс, эрэлхэг баатарлагийн жишээ болж олон янзын үлгэр домогт мөнхөрсөн сайн эрийн түүх билээ.

...Ингээд харанхуй ойд ууль шувууны дуу хадаж, тэртээ хол нэгэн чоно улих зуур онгон зэлүүд ойн цоорхойд, тэд бүгд сөхөрч суугаад, тангаргаа өргөлөө. Хэдийгээр тэд хууль зөрчсөн, оргож зайлсан гэмтнүүд ч гэлээ амлалт өчиг нь ариун бөгөөд үнэн байжээ. Саксончууд булаан эзлэгч, дарлан мөлжигчид байсан тэр цаг үед, Артур хааны ширээнд заларч асан язгууртан хүлэг баатар ч тэдний дунд байв.

Германы зохиолч Эрих Кэстнерийг алдаршуулсан энэхүү хүүхдэд зориулсан анхны детектив роман анх 1929 онд хэвлэгдсэн бөгөөд өдгөө дэлхийн 60 хэлнээ орчуулагджээ.

Энэ романд ёс суртахууны сургаалыг ил тод тулгалгүйгээр, дүрүүдийн үйл хэргээр дамжуулан харуулсан нь гайхалтай.

Үйл явдал нь гоёчилж зассан уран зөгнөлийн орчинд бус, тухайн үеийн Берлин хотын орчинд, амьдралд байх бодит дүрүүдийн талаар өгүүлдэг нь энэ романыг тухайн цаг үед бичигдсэн бусад хүүхдийн зохиолуудаас онцгойруулдаг.

Эмээ дээрээ зочлохоор галт тэргээр явах үедээ ээжийнхээ эмээдээ өгөөрэй гэсэн мөнгийг хулгайд алдсан Эмил хүүгийн хэрхэн хулгайчийг барьсан тухай адал явдалт сэтгэл хөдөлгөм түүх билээ. Тэрээр хэрхэн бусад хүүхэдтэй нэгдэж, ямар зам туулан мөнгөө олж авсныг уншигч та бүхэнд үлдээе.

Жангар хүүхдийн номын редакц 'Дэлхийн шилдэг үлгэрүүд' цувралын хүрээнд 'Маршакийн үлгэрүүд'-ийг эх хэлнээс нь орчуулан, зураг дизайныг нь бүрэн шинэчлэн уншигч хүүхдүүддээ өргөн барьж байна. Түүний үлгэрүүдийг олон үндэстний үе үеийн хүүхэд багачууд амтархан уншдаг билээ. Энэ номонд Муурын байшин, Борогчин тахиа ба нугасны арван дэгдээхий, Арван хоёр сар, Тэнэг бяцхан хулганы үлгэр, Бяцхан цамхаг гэсэн нийт 5 үлгэр багтсан байна.

'Эрэлхэг тугалган цэрэг', 'Хааны шинэ хувцас', 'Нугасны муухай дэгдээхий' зэрэг олон гайхамшигт үлгэрээрээ дэлхий дахины бяцхан уншигчдын хэзээний танил болсон нэрт зохиолч, яруу найрагч Х.К.Андерсений үлгэрүүдийг Жангар хүүхдийн номын редакцаас монгол хэлнээ орчуулан уншигч хүүхдүүддээ 'Дэлхийн шилдэг үлгэрүүд' цувралын хүрээнд эрхлэн гаргаж байна. Түүний үлгэрүүд гайхамшигтай уран сэтгэмж, яруу дүрслэлтэй бөгөөд бодит амьдралын үнэн тусгал болж чадсан тул хичнээн уншсан ч уйдахын аргагүй байдаг билээ. Энэ номонд Шидэт хэт, Гахай маллагч, Хааны шинэ хувцас, Эмзэгхэн гүнжийн үлгэр, Шүдэнз зардаг охин зэрэг нийт 8 үлгэр багтсан байна.

Жангар хүүхдийн номын редакцаас хүүхэд багачууд та бүхэндээ Германы алдарт зохиолч ах дүү Гримм (Жакоб Гримм, Вилгельм Гримм)-ийн “Ойн гурван бяцхан эр”, ”Чоно ба долоон ишиг”, “Эрхийн чинээ хүү”,“Улаан малгайт”, “Хэнзель, Гретель хоёр”, “Гаргүй охин”, “Бремений хөгжимчид”, “Аз жаргалд умбасан Ханс хүү” хэмээх үлгэрүүдийг толилуулж байна. Эдгээр үлгэрүүд нь одоо ч хүн төрөлхтний хамгийн сонсох, унших дуртай үлгэрүүд хэвээр байгаа билээ.

Монгол ардын үлгэр нь уран яруу хэллэг, хурц тод дүрслэлээрээ бусад орны үлгэрүүдээс ялгарахаас гадна хүүхдийн хийсвэрлэн бодох сэтгэлгээг хөгжүүлж, тэдний сэтгэл зүйг зөв төлөвшихөд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Монсудар хэвлэлийн газар, Жангар хүүхдийн номын редакц та бүхэндээ 'Монгол ардын шилдэг үлгэрүүд'-ээ хүргэж байна. Бидний аав ээж, эмээ өвөө бүгд эдгээр үлгэрүүдийг сонсож, үр ачдаа ярьж өгсөөр өнөөг хүрсэн байдаг. Үлгэр сонсох дуртай хүүхэд номонд хайртай болдог бөгөөд ном уншдаг хүүхэд хүнийг хайрлах, өрөвдөх, нинжин сэтгэлтэй болж өсдөг билээ.

"Шинжлэх ухаанч цуврал"-ын хоёр дахь бүтээл болох "Гэгээ" ном Гэрэнд байршлаа.

Бид гэрэл гэгээ рүү тэмүүлдэг учир гайхамшгийг бүтээж чадсаныг түүх гэрчилдэг. Сэтгэлдээ, оюун ухаандаа гэгээ оруулах гэж хичээдэг учраас хүмүүс хөгжиж, дэвшдэг. Миний бяцхан охинтой хамт дэлхийг хайрлаж, энх тайвнаар хамтран амьдрах ирээдүйн дэлхийн хүмүүс уншина гэх итгэлээр энэ үлгэрийг бичлээ.

Дэлхийн бестселлер номын зохиолчид болох Оливер Жефферс, Сэм Уинстон нарын нэгэн бүтээлч номыг Гэрэн нь толилуулж байна.

Толь бичиг бусад ном шиг өөрийн түүхийг хүүрнэдэг байхсан гэж хүснэ. Ингээд нэг өдөр тэр доторх үгсээсээ амьлуулахаар шийджээ. Өөрийн хуудсуудаараа дамжуулан ашгүй нэг түүх хүүрнэж болох нь байна шүү дээ! Гэхдээ дотор нь агуулагддаг үгс бөөгнөрөөд, учир нь олдохгүй эмх замбараагүйтэлд орвол яана аа? Толь бичиг ингэе гэж огт санаагүй шүү дээ. Азаар түүний найз Цагаан толгой толь бичгийн үгсийг буцаж байрандаа ороход туслах болно.

Словенийн алдартай хүүхдийн зохиолч, зураач Андрэа Пэкларын "Сар бид хоёр" үлгэр уншигч хүүхдүүдийн гар дээр очиж байна. Үдэш бүр хүүхдийг тань алсаас бүүвэйлэх сар, охин хоёр юуг шивнэнэ вэ? Сартай найзалбал, шөнө ер уйдахгүй. Нуугдаж тоглоно, эсвэл хамтдаа од тоолно. Хэрэв нойр хүрээд унтчихвал сар бүх л шөнө дэргэд чинь хамгаалж хононо. Уг бүтээл 2015 орнд Солонгосын хүүхдийн номын зургийн Нами уралдаанаас шагнал хүртсэн бөгөөд хятад, итали хэлээр хэвлэгдсэн гарсан. .

Хожад нэг хөрш байж. Тэд дундаа нэг цэцэрлэгтэй юмсанжээ. Тийм болохоор хөрш нь Хожагийнд хэн ирсэн, хэн явсныг андахгүй сайн мэддэг байв. Хожа хармч хөршөө хэрхэн мадалсныг энэхүү үлгэрээс уншаарай...

Энэ дэлхийг бид таньж амжаагүй  ид шидийн газар газар байх үеийн  нэгэн гайхалтай аяллын түүхийг та бүхэнтэй хуваалцъя. Аялагч, адал явдал хайгч Марко Пологийн алс холын Дорнын улсад аялсан түүх долоон зууны туршид бидний сонирхлыг татсаар ирсэн шүү дээ. Онгон байгаль, нууцлаг газрууд, жирийн ард иргэд хийгээд тэдний дадал зуршил, их хаадын ордны тансаг амьдрал гээд түүхэн аяллын тэмдэглэлийг үлгэр хэлбэрээр уншвал үнэхээр шимтэм сайхан байх нь лавтай. Венецийн худалдаачны  Дорнын нууцлаг оронд аялсан түүхийг бид ахин дахин ярьсан ч уйдамгүй. 

Надад нэг хөрш бий. Энэ жил 12 настай, нэрийг нь Толгойгүй гэдэг. Түүнийг Толгойгүй гэж дууддаг ч хүн нь бол өөрөө толгойтой. Толгой нь харин ч бүр том ба нүд, чих, ам, хамар бүгд л бий. Тэр бас хичээлдээ ч сайн, яасан ч толгойгүй байх учиргүй. Гэвч бүгд түүнийг толгойгүй гэж дууддагийн учир нь тэр юу ч санадаггүй, хоосон гэмээр толгойтой.
Энэ хүүхэд үргэлж л манай гэрээр орж гарна. Нэг өдөр тэр баахан тоглож явсных нь дараа би дөнгөж хаалгаа хаангуут л “пад, пад, пад” хийтэл гадаах хаалга нүдэв. Хаалгаа нээгээд харвал өнөөх толгойгүй нөхөр зогсож байна.
- Уучлаарай, би цүнхээ мартчихлаа гэж хэлээд малгай, бээлийгээ тайлангаа өрөөнд орж цүнхээ хайв. Цүнхээ олж аваад гарлаа. Намайг дөнгөж хаалгаа хаав уу үгүй юу эргээд “пад, пад, пад” хаалга нүдэв. Нээгээд харвал өнөөх нөхөр:
- Уучлаарай, малгайгаа мартчихаж.
Тэр өрөөнөөс малгайгаа олоод явлаа. Дөнгөж хаалгаа хаав уу үгүй юу дахиад л хаалга нүдэх нь тэр ээ. Энэ удаад би хаалгаа нээгээд хэн байна ч гэж харалгүйгээр бээлийг нь өгөөд:
- Толгойгүй нөхөр минь, бээлийгээ ав.
Тэгээд би өрөөндөө ороод хартал толгойгүй нөхрийн цүнх нь байх нь тэр. Мэдээж малгайгаа авахаар ирэхдээ цүнхээ мартаж орхисон байх нь.

Роалд Дал бол тагнуулч, байлдааны сөнөөгч онгоцны нисгэгч, шоколадны судлаач, эм бүтээгч хүн байв. Тэрээр Чарли ба шоколадны хаан, Матилда, Үлэмж биетэн гэхчлэн олон гайхалтай түүхүүдийг зохиогч юм. Дэлхийн хамгийн шилдэг түүх хүүрнэгч хэмээх алдраа өнөө хэр хадгалсаар буй.

Аварга матар өдрийн хоолонд юу зооглохоо бодож байна. Голынхоо хамгийн шуналтай, энэ өөдгүй матар ямар нэгэн шүүслэг, амттай зүйл идэхийг хүсжээ. Хурц шүднүүд нь наранд хутганы ир мэт гялбах бөгөөд цаг өнгөрөх тусам матар улам их өлсөж байна гэнэ. Энэ зальт адгуус гэхдээ юу ховдоглон идэх бол? болгоомжлоорой. Матар чамтай тун адилхан хэн нэгнийг хайж явна…

Энэхүү цувралын онцлог нь: Олон зуун жилийн турш үе үеийн хүүхэд залуусын амтархан унших дуртай сонгодог үлгэрүүдээс бүрдсэн, гайхалтай мэдрэмжтэй зураач Мануэла Адреанигийн зургуудаар чимэглэгдсэн, ухаалаг утасны тусламжтай номын хуудас бүрийг сонсох боломжтой учир 4+ насны бүх хүүхдэд тохиромжтой байх болно. 

Энэхүү цувралын онцлог нь: Олон зуун жилийн турш үе үеийн хүүхэд залуусын амтархан унших дуртай сонгодог үлгэрүүдээс бүрдсэн, гайхалтай мэдрэмжтэй зураач Мануэла Адреанигийн зургуудаар чимэглэгдсэн, ухаалаг утасны тусламжтай номын хуудас бүрийг сонсох боломжтой учир 4+ насны бүх хүүхдэд тохиромжтой байх болно. 

Энэхүү цувралын онцлог нь: Олон зуун жилийн турш үе үеийн хүүхэд залуусын амтархан унших дуртай сонгодог үлгэрүүдээс бүрдсэн, гайхалтай мэдрэмжтэй зураач Мануэла Адреанигийн зургуудаар чимэглэгдсэн, ухаалаг утасны тусламжтай номын хуудас бүрийг сонсох боломжтой учир 4+ насны бүх хүүхдэд тохиромжтой байх болно. 

Энэхүү цувралын онцлог нь: Олон зуун жилийн турш үе үеийн хүүхэд залуусын амтархан унших дуртай сонгодог үлгэрүүдээс бүрдсэн, гайхалтай мэдрэмжтэй зураач Мануэла Адреанигийн зургуудаар чимэглэгдсэн, ухаалаг утасны тусламжтай номын хуудас бүрийг сонсох боломжтой учир 4+ насны бүх хүүхдэд тохиромжтой байх болно. 

Энэхүү цувралын онцлог нь: Олон зуун жилийн турш үе үеийн хүүхэд залуусын амтархан унших дуртай сонгодог үлгэрүүдээс бүрдсэн, гайхалтай мэдрэмжтэй зураач Мануэла Адреанигийн зургуудаар чимэглэгдсэн, ухаалаг утасны тусламжтай номын хуудас бүрийг сонсох боломжтой учир 4+ насны бүх хүүхдэд тохиромжтой байх болно. Хүүхэд насны сайхан дурсамжийг номтой хамт бүтээцгээе...

Энэхүү цувралын онцлог нь: Олон зуун жилийн турш үе үеийн хүүхэд залуусын амтархан унших дуртай сонгодог үлгэрүүдээс бүрдсэн, гайхалтай мэдрэмжтэй зураач Мануэла Адреанигийн зургуудаар чимэглэгдсэн, ухаалаг утасны тусламжтай номын хуудас бүрийг сонсох боломжтой учир 4+ насны бүх хүүхдэд тохиромжтой байх болно. 

Ноён Наймалж өөрийгөө нуугдаж тоглохдоо хамгийн шилдэг нь гэхэд хэн ч түүнд итгэсэнгүй. Хавч вааран дотор ямар нэгэн улаан юм байхыг, Яст мэлхий хясаан доороос хэдэн тэмтрүүл цухуйж байгааг, харин бяцхан загас далайн замгийн дундаас нэгэн том толгойг олж харжээ. Эдгээрийн аль нь ноён Наймалж мөн юм бол... Эцэст нь бүгд малгайтай чулууг олж харна. Чулуунд ямар нууц байна вэ?

"Ноён Наймалж цуврал нь бага насны бяцхан хүүхдүүдэд зориулсан, үг өгүүлбэр цөөнтэй, бас сонирхол татахуйц тоглоомтой хуудастай (ном тус бүр өөр өөр) зурагт ном юм."

Ноён Наймалж камертай болж зураг авахаар шийджээ. Нохой чухал царай гарган, Тэмээн хяруул нүүр дүүрэн инээмсэглэж, Горилл булчингаа сүртэй гэгч нь харуулж зогслоо. Гэвч анх удаа камер ашиглан байгаа ноён Наймалж хэрхэн зураг дарах бол?

"Ноён Наймалж цуврал нь бага насны бяцхан хүүхдүүдэд зориулсан, үг өгүүлбэр цөөнтэй, бас сонирхол татахуйц тоглоомтой хуудастай (ном тус бүр өөр өөр) зурагт ном юм."

Өнөөдөр ноён Наймалжийн төрсөн өдөр. Түүнд жижигхэн аалз нэг нэрс, том баавгай хоёр хан боргоцой бэлэглэв. Эгч дүү гурван торой гурван анар жимс тэврэн иржээ. Бүх найзууд нь түүнд гайхалтай бэлэг авчирсан байна. Даанч ноён Наймалж төрсөн өдрийнхөө бялууг мартсан байлаа. 

"Ноён Наймалж цуврал нь бага насны бяцхан хүүхдүүдэд зориулсан, үг өгүүлбэр цөөнтэй, бас сонирхол татахуйц тоглоомтой хуудастай (ном тус бүр өөр өөр) зурагт ном юм."

Математиктаа тааруу Ник хүү гэрийн даалгавраа хийхээр түүртэж буйгаар ном эхэлнэ. Гэвч удалгүй хачирхалтай аялалд гарах нь тэр.

Зохиолд өрнөх адалд явдлаар дүүрэн аяллаар дамжуулан Ник, ягаан муур хоёрын хамт цэнхэр гүзээлзгэнэ, Тооны Вант Улсын гүнж, Цагаан Толгойн Вант улсын үсэгтэй уулзаж, тулгарсан бэрхшээлээ хэрхэн давахыг олж мэдээрэй.

Уг ном уншигч хүүхдийн төсөөлөн бодох чадварыг идэвхжүүлэн, эх хэлний үнэ цэнийг ойлгуулах бөгөөд сурах нь зугаатай хийгээд шаардлагатай үйл гэдгийг хүүхдэд тун энгийнээр ойлгуулах болно.

Сархаанаа хэмээн өхөөрдөн дуудах нэртэй бяцхан хүү болон түүний увдист найзуудад тохиолдсон хачирхалтай сонин, хайр дүүрэн, баатарлаг зоригт адал явдлыг өгүүлсэн хүүхдийн зурагт ном юм. Эх дэлхий дээр хамтдаа оршин байгаа амьтай бүхнийг, модны навчсыг, бор шувуудыг, жижигхэн чийгийн улааныг, сагсгар саваагүй гөлгийг, сарвуугаа гэмтээсэн яст мэлхийг хайрлах хайр, хамгаалах зөн, мэдэрч ойлгох чадвар бидний бяцхан хүүхдүүдийн зүрх сэтгэлд хязгааргүй дүүрэн оршдог болохыг энэхүү номоос уншаарай.

Сархаанаа хэмээн өхөөрдөн дуудах нэртэй бяцхан хүү болон түүний увдист найзуудад тохиолдсон хачирхалтай сонин, хайр дүүрэн, баатарлаг зоригт адал явдлуудыг өгүүлсэн хүүхдийн зурагт ном юм. Эх дэлхий дээр хамтдаа оршин байгаа амьтай бүхнийг, модны навчсыг, бор шувуудыг, жижигхэн чийгийн улааныг, сагсгар саваагүй гөлгийг, сарвуугаа гэмтээсэн яст мэлхийг хайрлах хайр, хамгаалах зөн, мэдэрч ойлгох чадвар бидний бяцхан хүүхдүүдийн зүрх сэтгэлд хязгааргүй дүүрэн оршдог болохыг энэхүү номоос уншаарай.

Орой бүр жаалхан үрдээ нэг минутыг зориулахад туслах нандин бүтээл. Гэр бүлдээ, өхөөрдөм хүүдээ, охиндоо үдэш бүр уншиж өгөх зугаатай түүхүүд таныг болон бяцхан үрийг тань хүлээж байна. Анаашны тугал Ноло, хурга Бабур, Бон зулзаган үлэг гүрвэл, усны үхрийн тугал Хоопла, зогой Слай, ихэр унага Зиг, Заг зэрэг амьтадтай бүтэн жилийг зугаатай, хөгжилтэй өнгөрөөгөөрэй. *Гэрэлт цох* арлын эдгээр найзуудын тухай адал явдал, нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан хайрлам түүхүүд танай гэр бүлийг 1 сарын 1-нээс авхуулаад 12 сарын 31 хүртэл огтхон ч уйдаахгүй гэдгийг хэлье.

Найз нөхдийн нандин холбоо, бие биедээ туслахын сайхныг балчир хүүхдүүдэд ойлгуулах 10 үлгэрийг таны урд дэлгэе. Ойн амьтадын дүрээр үлгэр бүр өмнө тань амилна. Хайрлам түүхүүдийг өхөөрдөм хүүхдүүддээ ярьж өгөөрэй. Хамгаас сайхан цаг хугацааг танай гэр бүлд бэлэглэнэ гэдэгт бид итгэлтэй байна.

365 үдэш

(Дууссан)

Хүмүүний оюунлаг амьдралын эх үндэс чухамдаа хүүхэд ахуй насанд л тавигдах ёстой гэдэгтэй санал нийлэхгүй хүн өнөөдөр нэгээхэн ч үгүй билээ. Энэ удаад Монсудар хэвлэлийн газрын залуус, ТОМ ХҮН танд 365 үдшийг ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТДАА уншиж, хамтдаа мөрөөдөж, хүүхдийнхээ оюун ухааны өсөлт хөгжилтөд анхаарахад тань дэм болох зорилгоор энэ номыг гаргаж байна. Таны халуун дулаан хайрыг мэдрэн байж, танин мэдэхүй, уран сэтгэмж, домог, ҮЛГЭРИЙН ЕРТӨНЦӨӨР тантай хамт АЯЛАХ үрийнхээ баяр баясгалан гэрэлтсэн нүдийг нь олж харахаас илүү АЗ ЖАРГАЛ бий гэж үү.

Бид өөрсдийн амьдралыг туулж өнгөрүүлэх замдаа өндөр, нам, том, жижиг олон ханатай нүүр тулдаг. Сэмээрхэн ажвал тэрхүү хана голдоо нэг хаалгатай. “Сэтгэлийн” тэрхүү хаалгыг онгойлгохын тулд бидэнд юу юунаас илүү зориг хэрэг болно. Зохиогчид энэ түүхээр дамжуулан хүн бүрийг эрүүл, нүд гэрэлтэм инээмсэглэж, хүсэл мөрөөдлөө биелүүлж яваасай хэмээн хүсжээ. Тэд энэ бүтээлээ өөрсдийн хөвгүүд болох Филлип, Ноа хоёртоо зориулан бүтээсэн бөгөөд Сөүлийн Гэгээн Мария эмнэлгийн хорт хавдрын тасагт эмчлүүлж байсан хүүхдүүдэд заадаг байсан “Супер автомат машин” хэмээх гар урлалын хичээлээсээ урам авч зурагт номоо бүтээжээ. Зориг, зүрхийг гаднаас биш дотроосоо хайх аяллын тухай сэтгэлд дулаан түүхийг номын гол дүр Филип, Ноа хоёртой хамт хийгээрэй.

Виктор Франкенштейн амьдрал хэрхэн бүтээгдсэнийг олж мэдэх гэсэн хүсэлд автжээ. Аянга цахилгаан түүний туршилтад амьдрал авчрах учиртай. Виктор өөрийн бүтээсэн найман тохой, шар арьстай, үхээнц нүдтэй “амьтан”-ыг мангас гэдгийг тэр дороо ухаарав. Виктор амьдралыг амжилттай бүтээсэн боловч одоо түүний бүтээл нь өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй болсон бөгөөд энэ асуудлаас гарах ганц гарц нь үхэл байж мэдэх юм.

Жонатан Харкерын Румын улс дахь энэ томилолт жирийн нэгэн аялал болох ёстой байв. Гэвч түүний очсон Дракулагийн цайз нууцлаг зүйлсээр дүүрэн. Төөрдөг байшин шиг асар том мөртөө эзэн нь зөвхөн шөнийн харанхуйд гарч ирдэг, харин өдөр нь хүйтэн хонгилд гүн нойронд автан унтдаг байв! Жонатан Англи руу буцахыг маш их хүссэн ч эхлээд цайзаас чимээгүйхэн зугтаж, гүн Дракула дагахгүй байгаасай гэж залбирах хэрэгтэй.

7-оос дээш насны хүүхдэд зориулан хялбаршуулж, зургаар баяжуулсан хувилбар.

Нэгэн цагт их сургуулийнхаа хамгийн авьяаслаг оюутан байсан Раскольников амьдрал нь яаж яаваад ийм өрөвдөлтэй болсныг өөрөө ч ойлгохгүй байлаа. Амьдралаа эргүүлэн сайжруулахыг хүссэн тэрээр аймшигтай үйлдэл хийжээ.

Гэвч цөхрөнгөө барсан ээж, дүү хоёр нь түүн дээр ирж, хатуухан цагдаагийн мөрдөгч хийсэн хэргийг нь шиншилж эхлэхэд Раскольников эцсийн эцэст түүний зовлон зүдүүр дуусахгүй ч байж магадгүй юм гэдгийг гадарлажээ...

Гэмт үйлдээ харамсах гэмшил, гэмт хэргийн ял шийтгэлийн аль нь түүнд хүнд байх бол?

Америк. 1960-аад он. Рут охины хамгийн дуртай зүйл бол “САНСАР ОГТОРГУЙ”. Хуучин ферм дээр хорон санаатай авга эгчтэйгээ хамт амьдардаг Рут шөнө бүр дурангаараа оддыг харж, илүү сонирхолтой амьдралыг мөрөөддөг билээ. Нэг шөнө Рут тэнгэрт ямар нэгэн зүйл дүрэлзэж байхыг олж харлаа. Яг л нисдэг таваг шиг харагдах зүйл! Тэр зүүдэлж байна уу...

“Гангста эмээ”, “Даашинзтай хөлбөмбөгчид”, “Тэрбумтан хүү” зэрэг зохиолоороо бидний танил болсон Дэвид Воллиамсын хамгийн сүүлийн үеийн хит болох “Сансрын хүү”-тэй хамт мартагдашгүй аялалд гараарай!

Хотхоныг түнэр харанхуй нөмөрчээ. Хүүхдүүд унтахдаа унасан шүдээ дэрэн доор хийж орхиод, шүдний дагина ирж оронд нь зоос үлдээхийг хүлээн сэрвэлзэн хэвтсээр гүн нойронд автана. Гэвч шөнө дунд ер бусын аймшигт зүйл тохиолдох болов...

Шөнө дөлөөр ямар нэгэн амьтан тэдний өрөөнд орж ирэн, өнөөх шүдийг нь ухасхийн шүүрч, жихүүдэс хүргэм дуугарах нь буг чөтгөр амилах мэт. Гэвч энэ нь ямар амьтан байсныг хэн ч үл мэднэ. Харин өглөө сэрэхэд дэрэн доор нь түм буман үхсэн нялцгай биетэн язганаж, амьд аалзнууд арваганах үнэхээр ой гутам.

Хүүхдүүдийн өрөөнд юу гээч үл үзэгдэгч амьтан сэмхэн орсон хийгээд түүнд шинэхэн унасан шүд ямар хэрэгтэйг хэн ч үл мэднэ.

Бен бол итгэмээргүй, адал сонин явдалтай учирсан жирийн л нэг арван хоёртой хүү билээ. Бен хар муур хочит эмээтэйгээ хамтран Лондоны цамхгаас хаан ширээний эрдэнэсүүдийг бараг л хулгайлсан түүхтэй. Гэхдээ хил дамнан эрдэнийн чулуу хулгайлж явдаг үе нь хэдийн өнгөрч, өдгөө хүсэл мөрөөдлөө биелүүлж сан технигч болохоор зүтгэж яваа аж.
Гэтэл түүний өөд болсон эмээтэй нь тун адилхан арга барил бүхий хэн нэгэн хулгайч хааны ордны хамаг л үнэтэй цайтай эрдэнэсийг хулгайлан улс орон даяар шуугиан тарих нь тэр. Үүний зэрэгцээ нууцлаг хар муур Бенд үзэгдэх боллоо.
Тэр энэ бүхний учрыг хэрхэн олох бол?

Анх 2011 онд хэвлэгдэж, 2013 онд дэлгэцийн бүтээл болсон билээ. Эмээ, өвөөгөө үргэлжид хөгшин байсан мэтээр бодож тэднийгээ уйтгартай, хоцрогдсон гэх хүүхдүүдийн ойлголтод хариу өгсөн томоохон бүтээл юм. Номын агуулгын хувьд, Бен хэмээх хүү баасан гараг бүрд эмээгийндээ үлддэг. Тэрээр үргэлжид байцайтай хоол иддэг, нүдний шил, буурал үс гээд эмээ нарын сонгодог жишээ болсон эмээгээ нэгэн хэвийн уйтгартай гэж боддог байлаа. Тиймээс эмээтэйгээ байх тун дургүй. Гэвч нэг л өдөр тэрээр эмээгээ өөр шиг нь хүүхэд байсан, тэр бүү хэл маш олон нууцлаг хэргийн эзэн гэдгийг мэднэ. Эндээс л Бен эмээгээ өөрөөр харж, илүү дотно байхыг чухалчилдаг. Цаашид Бен эмээтэйгээ ямар олон адал явдал эхлүүлснийг уншигч танд үлдээе. Зохиолч тун хошин өнгө аясаар хүний сэтгэлийн нарийн нандин мэдрэмжүүдийг илэрхийлсэн тул уншигч таныг ер уйдаахгүй.

Даашинзтай хөл бөмбөгчид, Гангста эмээ гэсэн номуудаараа бидэнтэй нэгэнт танил болсон Воллиамсын уг бүтээл 2012 онд гарсан даруйдаа олон өсвөр үеийнхнийг байлдаг дагуулсан төдийгүй тэр чинээгээрээ хамгийн борлуулалт өндөртэй хүүхдийн номын нэг болж чадсан билээ.

Хайртай үхэр зусгаа алдаад удаагүй байсан Зои охин нэгэн өдөр харх олж, түүнийгээ яг л өмнөх амьтан шигээ хайрлах болжээ. Өнөөх хархаа ааш муутай хойд ээж болон хорон санаатай бургер бэлтгэгчээс хамгаалахыг хичээх Зои охинд цааш юу тохиолдохыг хөгжилтэй, хөгтэй, адал явдалтай бас хөнгөн гунигтай энэхүү номоос мэдэж аваарай.

Жоёыг жаргалтай болгох маш олон зүйл бий. Түүнд хувийн кино театр, боулингийн газар, бүр орангутан сармагчин хүртэл байдаг. Тэр дөнгөж 12 настай хэр нь насандаа баймааргүй их хөрөнгөтэй шүү. Гэсэн ч Жоё жаргалтай байж чадсангүй. Тэр уг нь үнэхээр баян хүү шүү дээ. Гэтэл яагаад тэр вэ? Яагаад гэвэл, юу гээч...учир нь түүнд нэг ч найз байгаагүй юм.

Амьдралын философийн тухай ганцаардсан хэлтэрхийгээр төлөөлүүлэн хүүрнэн өгүүлнэ. Хэрхэн амжилтад хүрэх бус хэрхэн хэцүү бэрхийг, хэрхэн уйтгар гунигийг, хэрхэн шантралыг, хэрхэн амжилтгүй болсон үед хариу үйлдэл үзүүлэхийг, бүтэлгүйтлийг хэрхэн даван туулах, алдаанаасаа суралцахын чухлыг заах бүх насныханд зориулсан гайхалтай БОДРОЛ бүтээл юм. Зохиолч Шел Силверстайн энгийн атлаа хүчтэй дархлаажуулалтын вакцин+допин гэж дүгнэжээ.
Гээгдсэн хэлтэрхий ганцаар хэвтэнэ
Хаашаа ч юм хажуудаа наагаад хамт явах нэгнийг хүлээнэ...
Зарим нь таарна гэвч хөдлөхгүй.

Сато туулай хүүгийн цувралын гурав дахь бүтээл.

Цаст хөндий, ой төгөл, цайн далай - орчлон хорвоогийн хамгийн эгэл хийгээд бичил ертөнцийг шинэхэн барьсан пирогноос олж харах Сато хүүгийн аялалд гараарай. 

Сатогийн ертөнцөд эгэл жирийн зүйлс ер бусын ертөнц рүү нэвтрэх үүд хаалга болж өгдөг. Бидний огт анзааралгүй өнгөрүүлдэг тэдгээр эгэл зүйлсэд нуугдсан эгэлгүйг олж нэгээрэй.

Хаврын цэнгэг усан дэр, саран сагс, шөнө илүү дэлбээлдэг цэцэгс... Сатогийн ертөнц ийм л номхон хэр нь ер бус.

Энэ дэвтэрт гарах долоон үзэгдэл бид бүхний мэдрэмж, мэдрэхүйг хөглөх болно. Хорвоог хайр болоод сониучхан нүдээр олж харах Сато туулай хүү байгальтай ер бусын зохицон аж төрдөг. Сэтгэл хөдөлгөм ер бусын энэхүү бүтээл бидэнд эргэн тойрныхоо амьдралыг уран төсөөллөөрөө бүтээж чадахыг маань сануулна.

Газар хайлсан ус хэрхэн тэнгэрт хүрэх хаалга болж, сагсанд нь баригдсан одод хэрхэн хамгийн харанхуй шөнийг гэрэлтүүлж өгч буйтай Сато туулай хүүгийн түүхээр дамжуулан аялаарай.

Бидний шуудхан олж хардаггүй зүйлсийн цаана юу нуугдсан байдаг вэ? Өглөөний цай чинь ярьдаг байсан бол ямар түүх өгүүлэх байсан бол? Хайртай амьтан чинь зүүдээрээ аялуулж чадах байсан бол ямар байх байсан бол? Ханэрү Сато энэ мэт бодлуудадаа хөтлөгдөн нэг л өдөр өөрөө бяцхаан өөрчлөгдвөл юу болохыг үзэхээр шийджээ. 

Тэр булан тохой бүрийг өөр нэгэн ертөнц рүү хүргэх хаалга, бяцхан энгийн үйлдэл бүрийг төсөөлж ч байгаагүй зүйл болгож хувиргах болно. Дөрвөн цувралын хамгийн эхний дэвтэр нь энэ юм.

Бяцхан гацуур шинэ жилийн сүлд модоор сонгогдоход хэт жижиг бас хэт төгс биш ажээ. Гэвч ойд ганцаар үлдсэн нь хэрхэн зол завшаан болсон тухай энэ номд өгүүлэх болно.

Бид ялгаатай талаа улам тордож, хайрлах тухай энэ номын тусламжтай өгөөмөр сэтгэл болон Зул сарын баярын тухай ярилцахад хамгийн тохиромжтой.

Шинэ жилийн үеэр заавал хүүхэдтэйгээ унших зурагт номтой танилцаарай. Хавар хорвоод мэндэлсэн үнэг, туулай хоёр зунжин цугтаа тоглон наадаж, намар гэхэд салшгүй найзууд болсон байлаа. Харин өвөл ирэхэд тэд цас гээч зүйл дунд үсэрч, дэвхцэхээ тэсэн ядан хүлээж байв. Гэвч цас гэж яг юу юм бэ? Үнэг, туулай хоёр болон тэдний найзуудын хамтаар туйлын цас мөсөн дунд өрнөх аялалд гараарай.

Байгалийн амьдрал дундах гайхамшигт ертөнцийг олж нээн, сайхан сэтгэл, нөхөрлөл болон Зул сарын баярын тухай энэ номын тусламжтай ярилцахыг бид санал болгож байна.

Эрт цагт энэ манай дэлхийн улирлууд одоогийнх шиг ээлжлэн солигддоггүй байжээ. Харин Дулаан болон Хүйтнийг эрхшээдэг хоёр өвгөн энэ дэлхийд өөрсдийн улирлаа бүтээхээр өрсөлдөн тэмцэлдэж эхэллээ. Тэдний өрсөлдөөн хэрхэн төгссөнийг энэ номоос олж уншаарай.

Улс орон бүр өөр өөрсдийн онцлог шингэсэн үлгэр, домгийн арвин сантай. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нийгэм өөрчлөгдөж, зарим үлгэр домог нийцэхээ больдог. Өв соёл, үнэт зүйлдээ хайртай байна гэдэг хүрч хөндөлгүй хуучин хэвээр нь тахин шүтэх биш харин ч цаг үетэйгээ нийцүүлэн хөгжүүлж, баяжуулж байхын нэр билээ. Тиймээс үнэхээр л өв соёл, ёс уламжлалаа хадгалж үлдэхийг хичээж л байгаа бол тухайн нийгэм, хүүхэд багачууддаа тохируулан шинээр зохиомжлон найруулах шаардлага зайлшгүй тавигдаж байна.
Монгол ардын үлгэр домгийн хувьд өнөө үед нийцэхгүй, хуучирсан хэв шинжтэй байгаа нь тун эмзэглүүштэй. Хүүхэд багачууд төдийлөн сонирхохгүй байгаа нь үүнийг илтгэнэ. Иймд бид мэргэжлийн утга зохиол, аман зохиол судлаач нартай хамтран монгол ардын үлгэр, домгуудын утга санааг алдагдуулалгүйгээр, өнөө үеийн үнэт зүйл, хүүхдийн сэтгэхүйд тулгуурлан шинээр зохиомжлон бүтээжээ.

Xарри Поттер ба Философийн чулуу номын 12-р бүлэг болон Хогвартст болсон Харри Поттерын анхны Зул сарын баярын тухай сэтгэл хөдөлгөм түүх ийнхүү эхэлнэ. Сүрлэг сайхан гацуур моддоор гоёсон их танхим, Гриффиндорын нийтийн өрөөн дэх намуухан дулаахан үдшүүд, зул сарын өглөө задлах баяр баясал дүүрэн бэлгүүд гээд л. Энэ бол халуун дулаан, үерхэл нөхөрлөл, амтат зоог, гэнэтийн шидэт гайхамшгууд гээд Харригийн хэзээ ч мартахгүй бүхнээр дүүрэн баяр.

Ж.К.Роулингийн Харри Поттер ба Философийн чулуу номоос шууд авсан эшлэл, агуулгууд дээр Зиеи Гаогийн нүд булаам зургуудыг нийлүүлж бүх цаг үеийн хамгийн сэтгэлд хоногшсон номын нэгэн гайхалтай хэсгийг гэр бүлийн бүх гишүүдэд зориулан баярын шинэхэн, шидэт уламжлал болоосой хэмээн бүрэн дүрсжүүлэн бүтээлээ.

Эл номд эрхэм яруу найрагч Пабло Нерудагийн Асуултын номоос түүвэрлэсэн 70 асуултыг сэдэвжүүлэн, нүүр дүүрэн үзэсгэлэнт зургаар илэрхийлжээ. Байгалийн нууцлаг ертөнцөд нэвтрэн, тэдгээрийг гайхан бишрэхэд тань Нерудагийн асуултууд туслах болно.

 “Хүсэл биелүүлэхдээ би хэн нэгэнд ямар нэгэн сайн зүйл хийнэ гэж хэзээ ч хэлж байгаагүй” хэмээн бирд өгүүлээд “Ер нь бол, би аль болох их хор хөнөөл учруулна гэж тангарагласан юм” гэлээ. Даруухан хивсний худалдаачин Абдулла ханхүү болохыг мөрөөддөг байлаа. Гэтэл үзэсгэлэнт Шөнийнцэцэгтэй уулзсан цагаас түүний мөрөөдөл биелж эхлэх нь тэр. Нэгэн аймшигт бирд Шөнийнцэцэгийг аван тэнгэр лүү нисэн одоход Абдулла түүнийг аврахаар шийджээ. Хэрэв түүнийг олж чадвал, тэгээд бас араас нь хөөж буй элдэв хүмүүсээс бултаж чадвал түүнийг аварч чадах л байх. Гэвч ааш муутай бирд, тун найдваргүй шидэт хивс л түүнд тусалж байхад яаж амжилтад хүрэх билээ?

“Надтай тохиролцвол ямар вэ? Чи миний гэрээг хүчингүй болгож өгвөл, би чиний хараалыг буцааж өгье” гэж галын савдаг хэлэв. Ганцхан алхахад долоон бээр газар хороодог шидэт гутал, үл үзэгдэх нөмрөг зэрэг зүйл жинхэнээсээ оршдог Ингарий улсад аж төрөн суудаг Софи Хаттер охиныг хорон санаат Цөлийн шулам харааж орхино. Шулмын хараалаас ангижрахын тулд Софи уул толгодоор хэрэн хэсүүчилдэг нүүдэг цайз руу явдаг. Харин тэр цайзад залуу охидын зүрхийг иддэг шидтэн Хаул амьдардаг гэнэ...

Шулам болохоор бэлтгэгдэж буй Кики охин аливаа сорилтод үргэлж бэлэн байдаг. Тэр 13 нас хүрмэгцээ шулам болох эсэхээ шийдэн, шулмуудын уламжлал ёсоор гэрээсээ явж, нэг ч шулам амьдардаггүй хот, тосгоныг хайж олоод бие даан амьдрах ёстой билээ. Түүний шулмын онцгой ид шид энэ хотын хүмүүст аз жаргал авчирна хэмээн итгэж Корико нэртэй далайн эрэгт байрлах хотыг сонгон амьдрахаар болдог. Гэвч хотын иргэдийн түүнд итгэх итгэл нь төсөөлж байснаас бага байлаа. Аз болоход түүний хөгжилтэй, найдвартай Жижи муур түүнтэй хамт аялалд гарсан бөгөөд тэдний аялал төсөөлшгүй сонин содон үйл явдлаар дүүрэн ажээ.

Та нар Швейцаруудын шинэ нутаг гэж сонсож байсан уу? Маш онцлог газар даа. Юугаараа вэ гэж үү? Тэнэг нэрсээрээ. Швейцаруудын шинэ нутгаас гаралтай нэгэн галзуу профессороос болж энэ гараг дээрх бүх хүн нэрээ солихдоо тулав. Уг нь профессор Үрслэг Шээ-Шээ Бохирживх анх тийм галзуу амьтан байгаагүй юм. Тэр үнэхээр гоц ухаантай эрдэмтэн хүн бөгөөд энэ дэлхийн хог хаягдлын асуудал болон хоол хүнсний хомсдолыг үүрд шийдэх нээлтүүд хийсэн гээд бод доо. Даанч түүнийг бүгд шоолоод, огт зогсохгүй байсан тул гомдож, уурласандаа дэлхийг эрхшээхээр санаархах болов. Энэ явдлаас болж Жорж, Хэролд хоёр анх удаа ёс суртахууны сургамж авснаа ч хүлээн зөвшөөрсөн.

Сайхан сэтгэлт дүрсгүй жаалууд анх удаа хийгээгүй хэргийнхээ төлөө шийтгэл амсах боллоо. Тэд тоймгүй олон зомби, үзэшгүй муухай харийн хатагтай нар, бас дээр нь аварга том үхлийн цэцэгтэй тулгарлаа. Сургууль дээр байсан бүх хүн маанаг зомби болж хувираад, манай гурван баатар ч харийн амьтдын гарт хоригдож орхив. Дэлхийг эзлэх санаатай үзэшгүй хатагтай нар санасандаа хүрдгийн даваан дээр харийн хачирхалтай шүүс, харь гарагийн хөлөг, шүршдэг буу олж авчээ. Ингээд амиа ч алдаж мэдэх эцсийн аргаа хэрэглэлээ.

Жорж Хэролд хоёр нэг сургуулийн дөрөвдүгээр ангид хамт сурдаг найзууд. Тэд бусдыг дөнгөх, тоглоом шоглоом хийхээс гадна комик ном хийхдээ сайн. Тиймээс ч түүхэн дэх хамгийн шилдэг супер баатрыг хамтдаа бүтээсэн юм. Энэ бол Ахмад дотуур өмд! Ахмад дотуур өмд анх бий болсны дараа тэд хамтдаа хорон санаат Доктор живхээс дэлхийг аварсан. Энэ удаа ч бас тоглоом шоглоом нь хэрээс хэтэрч, аймшигт махчин, ярьдаг суултуурын бүхэл бүтэн армийг бий болгочихлоо. Гэхдээ тэд энэ бүхнийг залруулж чадах супер баатрыг танина!

Жорж Хэролд хоёр нэг сургуулийн дөрөвдүгээр ангид хамт сурдаг найзууд. Тэд бусдыг дөнгөх, тоглоом шоглоом хийхээс гадна комик ном хийхдээ сайн. Тиймээс ч түүхэн дэх хамгийн шилдэг супер баатрыг хамтдаа бүтээсэн юм. Энэ бол Ахмад дотуур өмд! Ахмад дотуур өмд маш чадварлагаар хэнд ч мэдэгдэхгүй нууцлаг оршдог. Өөрөө ч өөрийнхөө хэн гэдгийг мэддэггүй гээд бод доо!

Дэлхийн сонгодог зохиолуудын нэг болох Арабын шөнүүд буюу 1001 шөнийн үлгэр нь гайхамшигтай, хачирхалтай сонин зүйлээр дүүрэн. Эх зохиолд гарч буй үйл явдлуудын зарим хэсэг нь бага насны хүүхдэд тохиромжгүй байдаг. Гэвч түүний цаана ёс зүйн үзэл санаа, баялаг өгүүлэмж, үнэт зүйлс арвин бий. Тиймээс Монсудар хэвлэлийн газрын Жангар редакцаас энэхүү номыг хүүхдийн сэтгэхүйд тохируулан буулгаж, зурагт өгүүлэмжээр баяжуулан хүүхэд багачууддаа хүргэж байна. Уг номыг бүтээхдээ: Эх зохиолын үзэл санааг алдагдуулахгүйг хичээж, зарим хүүхдэд тохиромжгүй хэсгийг шинээр найруулан зохиомжилсон. Үлгэр бүрд үнэт зүйл, ёс суртахууны ойлголтуудыг дөвийлгөн тусгахыг хичээсэн. Ойлгомжгүй үг хэллэг, ойлголт, үйл явдал аль болох үлдээхгүйг эрмэлзсэн болно. Уншигч та Арабын үлгэр домгийн баян тансаг, шидэт ертөнцөөр тавтай аялаарай.

Өмнө нь бид “Монголын нууц товчоон”, “1001 шөнийн үлгэр”-ийг шинэлэг зураг чимгээр баяжуулан, шинээр зохиомжлон хүргэсэн бол энэ удаа “Гэсэр” хэмээх туулийн ноён оргил гэгддэг сор бүтээлийг ийнхүү хүргэж байна. Гэсэр тууль нь, орчлон дэлхий үймээн самуунтай цагт Хурмаст тэнгэрийн хүү Гэсэр амаржуулан төвшитгөхөөр бууж ирээд, муу бүхнийг дарж байгаа тухай өгүүлдэг баатарлаг тууль билээ. Мөн тухайн цаг үеийн домгийн сэтгэлгээ, шашны ойлголт, бэлгэдэл зүй маш ихээр шингэсэн бүтээл юм. Тиймдээ ч одоогийн өнцгөөс харахад харанхуй бүдүүлэг гэмээр ёс заншил, харгис хэрцгий дүрслэлүүдийг тэр хэвээр нь үлдээн хүүхдэд ярьж өгөх, уншуулах боломжгүй тул шинээр зохиомжлон найрууллаа. Ялангуяа ёс суртахуун, хүмүүжил, хэл ярианы маш чухал бүтээл болохынх нь хувьд үнсэн чиг шугам, утга санааг алдагдуулахгүй байхыг хичээсэн болно. Мөн уг зохиолд бидний мэдэх зарим улс орнууд үлгэр домгийн ертөнцтэй зэрэгцэн дүрслэгддэг. Ийм учраас уншигч хүүхдүүдэд зохиолоо илүү ойлгомжтой байлгах үүднээс Гэсэр туулийн газрын зургийг анх удаа шинээр зохиомжлон бүтээж номдоо хавсаргалаа.

Өв соёл, уламжлалаа хүүхэд залууст таниулах хэрэгтэй гэж бид үргэлж ярьдаг хэр нь одоогийн залууст хэрхэн хүргэх арга замаа төдийлөн тодорхойлж чаддаггүй. Тиймээс утга агуулга болоод үг хэллэгийг нь илүү хялбар дөхөм болгохоос гадна бүрэн зурагжуулан хүргэж байна. Монголын нууц товчоонд хүүхэд залууст үр өгөөжтэй олон сургамж, зан чанар, үйл явдлын хэлхээс байдаг тул тэр бүгдийг үнэт зүйл хэмээн үзэж, хэсэг тус бүрд шигтгэсэн юм. Мөн бид энэ номыг эрхлэн гаргахдаа юун түрүүнд XIII зууны үеийн уг түүхээс одоогийн хүүхэд залууст чухам юу нь сонин, өгөөжтэй болохыг бодолцлоо. Дайн байлдаан хүний амьд байх үгүйг шийдэж байсан үе ч гэлээ Чингис хаан хэмээх хувь хүний ямар зан чанар, арга ухаан дэлхийн талыг эзлэхэд хүргэснийг чухалчлан авч үзэхийг зорьсон. Тэр ч утгаараа бид энэхүү номоо: 1-рт, хүүхдийн дур сонирхолд нийцүүлэхийг, 2-рт, Чингис хааны хийсэн олон дайн тулааныг чухалчлах бус, хувь хүнийхээ хувьд эрхэмлэж асан үнэт чанар, итгэл үнэмшил нь юу байсныг өгүүлэхийг, 3-рт, тэр үеийн монголчуудын өв соёлын утга учрыг тодотгохыг хичээнгүйлэн хүсэж ажиллалаа. Иймд түүх өв соёлтой танилцуулах улмаар эх хувилбарыг унших хүсэл эрмэлзэл төрүүлэхээс гадна сургамжтай, монгол хүн гэж хэн болохыг ойлгуулахуйц бүтээл болсон гэж найднам.

Коко үргэлж бүхнийг бусдаас өөрөөр сэтгэж, өвөрмөц содон хийхийг эрмэлздэг байв. Тиймээ, тэр энэ зорилгодоо хүрсэн. Удалгүй бусад хүмүүс ч бас Кокогийн адилаар аливааг бусдаас өөрөөр хийхийг хүсэх болов. Тэр бусдад ийн нөлөөлжээ. Үнэхээр гайхалтай биш гэж үү. Коко Шанелийн урласан хувцас бүтээл нь эмэгтэйчүүдийн хувцаслалтыг эрс өөрчилж, шинэчилсэн юм. Энэхүү номоор дамжуулан та бүхэндээ загварын чиг хандлагад юу зонхилж давамгайлж байхыг үл хайхран өөрсдийн мөрөөдлөө дагаж, өөрийгөө сонсохыг уриалахыг хичээлээ.

Тагтаа хэвлэлийн газар хүүхдэд зориулсан шүлэгт шинэчлэл хийснээрээ япон оронд төдийгүй, олон улсад нэн алдартай, яруу найрагч Канеко Мисүзүгийн "ЦУУРАЙ ЮМ УУ, ЧИ?" хэмээх яруу найргийн түүврийг бүх насны уншигчдадаа зориулан хүргэж байна.

Томчууд бид хүүхдэд зориулж аливаа бүтээл туурвих, сонгохдоо хүүхдийг дэндүү дутуу үнэлж, тэдний ертөнцийг дандаа өөрсдийнхөөрөө хялбарчлан боддог гэмтэй. Гэтэл хүүхэд гэдэг бидний нүдэнд балчир, гэнэхэн харагдаж байж мэдэх ч, ердөө л тоглоом наадгай, чихэр жимс төдийхөн бодож явдаг дуу шүлгийн хялбархан дүр биш ээ. Тэд бас эцэг эх, гэр бүлийнхнийхээ элбэрэл ачлал дор дандаа жаргалтай, дандаа баясгалантай байдаг хүүхэлдэйн киноны өхөөрдөм дүр биш. Хүүхдүүд гэр бүл, эргэн тойрон, тэр бүү хэл улс оронд нь өрнөн буй аж амьдралын баяр жаргал, зовлон гунигийг яг л томчуудтай нэгэн зэрэг мэдэрч, бүгдийг нь томчуудтай хамт туулдаг. Тийм ч учраас үхлийн тухайд хүүхдийн мэдрэмж, хагацлын тухай тэдний анхны сэрэмж, амьдралын энгийнээс ч аз жаргалыг бүтээж чаддаг хүүхдийн сууг бид үл ойшоож боломгүй билээ. Тэд амьдралыг өөрсдийнхөөрөө эргэцүүлж, тэр л эргэцүүлэл, эргэлзээ, асуултуудаа үүлсийн хэлбэр, навчсын хэлэнд шингээн, мэдрэмжээ хамгийн гэгээн, хамгийн бүтээлчээр илэрхийлж чаддаг жинхэнэ уран бүтээлчид билээ.

Мисүзү хүүхдийн дотоод ертөнцийн баялгийг хэзээ ч басамжлан бодоогүй цөөхөн уран бүтээлчдийн нэг юм. Тэр шүлгээрээ зүрх сэтгэлд нь үргэлж хадаатай явдаг ч, томчуудаас бэргээд асууж чаддаггүй хүүхдүүдийн олон асуултыг асууж, хариултыг нь аанай л хүүхдийн гоц ухаанаар нээн өгүүлж чадсан юм. Тиймдээ ч түүний шүлгүүд хүүхдүүдэд найз, эцэг эхчүүдэд нээлт болдог билээ. Ерөөс түүний шүлгүүд амьдралд даруу бөгөөд хүндэтгэлтэй хандахыг хэн бүхэнд сануулан, бүгдийн сэтгэлийг булаах шидтэй. Цэл залуу 26 насандаа хорвоог орхисон тэр бээр Фусае гэдэг ганц охинтой байв. Ийм богинохон наслахдаа асар хүнд амьдралын дундаас ч сайн сайхныг нь олж харж, хайрлахын хүчийг бидэнд үзүүлсэн билээ. Түүний шүлгүүд зуун жилийн дараа ч хүмүүсийн зүрхэнд хонх шиг жингэнэж, шүүдэр шиг бөнжгөнөн, багваахай шиг дэлгэрч, шувуухай шиг жиргэсээр байна. Загасчдын тосгонд өссөн өрөвч, нинжин охины аварга том халимаас авхуулаад жижигхэн зөгий хүртэл, одод, моддын тухай шүлэглэхээс өгсүүлээд нүдэнд үл үзэгдэх зүйлсийг хүртэл ив ижилхэн хайрлан, энэрч бичсэн шүлгийн мөрүүд уншсан хүний зүрх сэтгэлийг гэрэлтүүлэн, гийгүүлж, амьдралын сайн сайханд итгэх хүчийг нь сэлбэдэг билээ. Хамгийн чухал нь хүүхдийн ертөнцийг томчуудын үзэмжээр тоймлож, хялбарчлалгүй, хүүхдийг хүүхдийн мэдрэмжээр нь ойлгуулж чаддагаараа томчуудад ч том сургамж өгдөг нь Мисүзүгийн шид гэлтэй.

Шүлгийн номын нэрний тухайд онцлогтой. 2011 оны гуравдугаар сарын 11-нд Японд болсон Тохокугийн аймшигт газар хөдлөлт болон цунамигийн үеэр хорин мянган хүн амь үрэгдэж, улс орон даяар уй гашууд автсан билээ. Энэ хүнд хэцүү цаг үед өргөн нэвтрүүлгийн сувгаар сайн дурынханд итгэл, урам өгөхийн тулд Мисүзүгийн "Цуурай юм уу, чи?" шүлгийг дахин давтан цацаж байсан гэдэг. Өөрийгөө хайрладаг шигээ бусдын хайрлахыг сануулсан энэ шүлгийн ачаар япончууд хүнд хэцүү цаг үеийг тайтгарал, итгэл найдвараар даван туулж, гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслахаар мянга, мянган сайн дурынхан Тохокуд цугласан түүхтэй. Тэгж японы ард түмэн Мисүзү хэмээх шүлэгчийг ахин нэгтээ санаж, бүр ихээр хайрлах болсон юм. "Би энд байна", "Би тэнд байна", "Би жаргалтай байна", "Би ч бас баяртай байна", "Би чамд хайртай!", "Би ч бас чамд хайртай!" Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхэн чинь цуурай мэт чам руу эргээд ирнэ. Энэ бол японы ард түмний зовлонгийн дороос хүчийг олон дээш өндийх амны уншлага, тарни байлаа.

Хүүхэд насандаа эргэж очихыг хүсдэг хүмүүс хэр олон байдаг бол? Энэ тууж бол хүүхэд насандаа очих тасалбар юм. Энэ тасалбарыг аваад түр зуурхан ч гэсэн очоод ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Нөгөөтээгүүр таны дотор байдаг бяцхан хүүхэд сэрэх ч юм билүү?... "Зохиолч Дашийн Оюунчимэг Өнчин цагаан ботго хэмээх орчин цагийн туужаа бичжээ" гэсэн мэдээг дуулаад та нар лав баярлаж суугаа даа. Ножо паблишинг энэ сайхан бүтээлийг эрхлэн гаргах эрхийг авсандаа туйлын их баярлаж бас талархаж байгаа...

Цөл болсон улаан гаргийн охин тэнгэрт байгаа гарагт очихыг мөрөөднө. Учир нь тэнгэрийн тэрхүү гараг нь ус, ургамал, агаартай диваажин мэт гараг юм. Гэхдээ охин төрөлх гаргаасаа зугтахыг хүсээгүй. Харин тэрхүү тэнгэрийн гаргаас сурсан эрдмээ ашиглан өөрийн улаан гаргаа аврах мөрөөдөл түүнд бий. Харин Марс охин энэхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөрийн айдсаа даван гарах шаардлагатай.

Энэхүү зурагт номд нохойгоо алдсан бяцхан охин хэрхэн түүнийгээ санаж, төсөөлөлдөө умбаж буй тухай өгүүлнэ. Ээнэгшин дассан хайртай амьтнаасаа хагацаж, үгүйлсээр яваа хэн бүхэнд энэхүү зурагт ном хань болж, халуунаар тэвэрнэ гэж итгэж байна. Хүүхдийн уран төсөөлөлд зах хязгаар гэж үгүй. Зохиолч, зураач Б.Энх-Оюун энэ номдоо охины төсөөлөлд өрнөж буй бүхнийг өнгө будгаар амилуулж, хуудас бүрд сонирхолтой үйл явдал дүрслэн харуулжээ.

Аварга үлэг гүрвэл Завроподын өндөг алга болжээ. Үлэг гүрвэлийн хорхойтон, бяцхан палеонтологич Мэрин үлэмж биет Завроподтой адал явдлын эрэлд гарна. "Музей:Эртний ертөнц дэх эрэл" бол Монголын говиос олдсон үлэг гүрвэлүүдийг багтаасан зохиол, танин мэдэхүйн зурагт ном юм. Мөн "Музей: Ногоон ордны аялал" номын дараагийн цуврал болно.

Пэппа найзуудтайгаа номын санд ном уншив.

Хатагтай гөрөөс тэдэнд ном хэрхэн бүтдэгийг ярьж өглөө. Тэгээд бүгд хамтаа зохиол бичиж үзэв. Дараа нь номын дэлгүүрт аваачиж борлуулах хэрэгтэй. Хэн худалдаж авах бол?

Хүүхдийн номын Жангар редакцаас “Монгол-үлгэр зурагт ном” төслийн үргэлжлэл болох “Монсудар- зурагт ном” цувралын шинэ зурагт номыг өргөн барьж байна. ...Хаврын нэгэн өдөр бяцхан салхи мэндэлжээ. Тэр аав ээж, эгч шигээ хүчирхэг салхи болж суурингийн хүмүүсийн малгайг хийсгэж сурахыг хүснэ. Гэвч тэр газарт хэвтэх ганц навчийг ч хөдөлгөх хүчгүй байлаа... Яг одоо хүссэн зүйлээ хийж чадахгүй байна гэдэг нь чи үүрд чадахгүй хэвээрээ үлдэнэ гэсэн үг биш билээ. Бидэнд заримдаа ямар нэгэн зүйлийг хийж сурахад цаг хугацаа, хичээл зүтгэл, бусдын тусламж шаардагддаг. Өсөж том болохоор яаран тэмүүлэх бяцхан салхины түүх уншигч хүүхдүүдэд аливаа зүйлийн дэс дараалал, учир шалтгааныг ойлгоход дэм болох биз ээ.

Хүүхдийн номын Жангар редакцаас “Монгол-үлгэр зурагт ном” төслийн үргэлжлэл болох “Монсудар- зурагт ном” цувралдаа тэгш эрх, ялгаатай байдал, нийгэмшил, хамтач байдал, бусдын сэтгэлийг ойлгох, бүтэлгүйтэл гэх мэт өнөө цагт хамгийн их ярьж хэлэлцэх учиртай сэдвүүдийг сайтар боловсруулж, үлгэр түүхээр дамжуулан хүүхэд багачуудад хүргэж байгаа билээ. Хүмүүс янз бүрийн ажил хийдэг. Зарим нь ногоо тарьдаг, зарим нь гал унтраадаг, зарим нь талх барьдаг, зарим нь сургуульд багшилдаг. Харин Хөхөөгийн аав сантехникч. Түүний аавын ажил хэчнээн чухал талаар бас мэргэжил бүхэн сайхан гэдгийг энэ номоос олж мэдээрэй.

Бөхөн бол тун дэгжин залуу. Тэр үргэлж гутлаа тосолж, үсээ самнаж, толинд харж явдаг. Бас бусдаас онцгой УВ УЛААН зүрхтэй. Тэгэхдээ тэр таарсан бүхэндээ тааламжгүй үг заавал хэлдэг байжээ. Бүр шинэ жилийн баяраар хүртэл шүү. Бөхөнгийн түүхээр аялахдаа бусдын сэтгэлийг үг хэрхэн гуниглуулж, гомдоодог бас баярлуулдаг тухай мэдэж аваарай. Түүнчлэн номын арын хуудсанд энэхүү номтой хэрхэн ажиллах талаар жишээг эцэг эхчүүдэд туслах зорилгоор оруулсан болно. Тиймээс номоо үлгэрээ эхлүүлэхээсээ өмнө уншиж танилцаарай. Үлгэрийн ертөнцөөр аялахдаа хүүхдийнхээ сэтгэлийг сонсож ярилцахад тань тус болох болов уу?

Бага насны хүүхэд зурагт номоор дамжуулан үргэлж суралцаж, хөгжиж байдаг. Иймд аливаа улс орон хүүхдийн зурагт номын хөгжилд тасралтгүй анхаарч, олон төрөл зүйл болгон хөгжүүлсээр иржээ. Монголчууд бидний хувьд үлгэр, домог, тууль зэрэг аман зохиолын арвин өвтэй бөгөөд үр хүүхдэдээ өгүүлэн ярьдаг уламжлалтай. Харин өнөө үед бид үлгэрийн уламжлалт хэв маягийг хадгалсан, шинэлэг утга агуулга бүхий түүхүүдийг хүүхэд багачууддаа хүргэх нэн шаардлагатай болжээ. Ийм учраас бид “Монгол-үлгэр зурагт ном” төслийнхөө үргэлжлэл болох “Монсудар-зурагт ном” цувралдаа тэгш эрх, ялгаатай байдал, нийгэмшил, хамтач байдал, бусдын сэтгэлийг ойлгох, бүтэлгүйтэл, гэр бүл гэх мэт өнөө цагт хамгийн их ярьж хэлэлцэх учиртай сэдвийг сайтар боловсруулж, үлгэр түүхээр дамжуулан хүүхэд багачуудад хүргэж, оюун санаа хийгээд сэтгэл зүрхний үнэт зүйлсийг соёолуулахад дэм болох үүднээс энэхүү бүтээлийг та бүхний гарт хүргэж байгааг хүлээн авна уу.

Бүдүүлэг, дээрэнгүй зангаар бусдыг гомдоосноороо бүдүүн Марбу өвгөн юунд хүрснийг өвөрмөц зураглал, ойлгомжтой хэллэг бүхий сонирхолтой номоосоо уншаарай.

Улс орон бүрд эртнээс яригдаж ирсэн өөр өөрийн онцлог шингэсэн үлгэр, домгийн арвин сан бий. Үлгэр, домог бол тухайн ард түмний сэтгэлгээ, хэл соёлыг тээгч юм. Цаг хугацаа улиран одохын хэрээр хүмүүсийн үзэл бодол хандлага, нийгмийн үнэт зүйл өөрчлөгдөж, хөгжил дэвшил явагддаг. Энэ хэрээр үлгэр, домгийг нийцүүлэн хөгжүүлэх, засаж сайжруулах шаардлага тавигдсаар ирсэн билээ.

Монголчууд бидний өв сан дахь аман зохиол, үлгэр домгийг орчин үеийн хүүхдүүдэд тэр чигээр нь хүргэх боломжгүй болсныг гадаад орнуудын туршлага ч бэлхнээ харуулна. Бид өв соёл дахь язгуур утга агуулгыг алдагдуулалгүйгээр шинээр зохиомжлон, зураг дүрслэлээр баяжуулсны дээр өнөөгийн хүүхдийн нас сэтгэхүй, тэдний сонирхолд нийцэх талаас нь удтал судалж, туршсаны эцэст цоо шинэ хэлбэр, хэмжээ бүхий энэхүү бүтээлийг та бүхний гарт хүргэж буйг хүлээн авна уу.

Энэ удаа “Өнчин цагаан ботго” үлгэрийг шинэчлэн найруулж бяцхан уншигчдадаа хүргэж байна.

Монгол ардын шилдэг үлгэр 'Цуутын цагаагч гүү'-д эх үрийн элбэрэл хайр, үрээ гэсэн эхийн сэтгэлийг уран тансгаар өгүүлснээрээ онцлог юм. Хайрт эхийнхээ захиасыг санан санан, бөн бөн жороолж бөжир бөжир шогшсоор хөгшин эмэг эх дээрээ очиж буй Цолмон цоохор унаганы тухай түүхийг энэхүү зурагт номоос амтархан уншаарай.

Эрхий мэргэн

(Дууссан)

Эрхий мэргэн харваач эрхийдээ эрчимтэй, эрэлхэг зоригтой хүн болохоор мэргэн харавдагтаа эрдэж: 'Долоон нарыг би долоон сумаар нэг нэг харваад онож устгаж чадахгүй бол эрхий хуруугаа огтлоод, эр хүн байгаад, хар ус уухгүй, хагд өвс идэхгүй, харанхуй нүхэнд амьдарна' гэж андгай тангараг тавьжээ... Зурагт номын ертөнцөөр аялж, хүүхдийнхээ хөгжлийг дэмжээрэй. Домог үлгэрт гарч буй байгалийн үзэгдэл, амьтдын гарал үүслийн тухай дэлгэрэнгүй ярилцаарай.

Эрт урьдын цагт долоон бор хоньтой, нисдэг, нисдэггүй хоёр бор морьтой Болдоггүй бор өвгөн гэж байжээ. Өвгөн үдэш бүр нисдэг бор морио гэрийнхээ баруун талд, нисдэггүй бор морио гэрийнхээ зүүн талд аргамждаг байв. Монгол ардын шидэт үлгэрийн нэг “Болдоггүй бор өвгөн” үлгэрийн сонирхолтой өгүүлэмж, зургийг нь хараад хүүхдэдээ ярьж өгөөрэй. Балчир хүүхэд ч номонд дуртай байдаг. Тэд зургийг нь хараад өөрийнхөөрөө уншдаг. Тиймээс та бүхэн “Үсэг мэдэхгүй хүүхдэд номын хэрэг юу байх билээ” гэж бодолгүй бяцхан үрдээ үдэш бүр цаг гарган, өвөр дээрээ суулгаад дуртай зурагт номыг нь уншиж өгч, харилцан ярилцаарай.

... Хүсэн хүлээсэн өдөр нь ирж, бяцхан Серена арван таван нас хүрэв. Хаан эцэг нь түүнд гялалзсан хув, улаан сувдан сондор бэлэглээд “Энхрий хонгорхой Серена минь, бид бол гүн хөх далайн хүмүүс. Харин хуурай газар бол бидний эх нутаг биш. Тиймээс хүн төрөлхтнийг чи зөвхөн холоос ажиглах хэрэгтэй шүү” хэмээн захижээ...

“Бархүү Тугалхүү” зурагт номоос хүүхдүүд та бүхэн Бархүү Тугалхүү хоёрын сонирхолтой адал явдлаас гадна нөхөрлөлийн үнэ цэнэ гэж юу байдаг талаар ойлгож мэднэ гэж найдаж байна.

Долоон өндөгтэй доголон шаазгайг зальт үнэг мэхэлж, сүрдүүлсээр өндөгнөөс нь идэж амташжээ. Сэргэлэн хулганы арга ухаан доголон шаазгайд хэрхэн тус болох бол? Амьдралд тохиолдож болох аюул заналхийлэл, шударга бус байдлын эсрэг итгэл найдвараа алдалгүй сэтгэж, тэмцэж, давж гарахын чухлыг энэхүү үлгэрт өгүүлнэ.

Хүүхдийн номын Жангар редакцаас бяцхан уншигчдадаа зориулан монгол ардын үлгэрүүдийг зурагт ном болгон цувралаар хүргэж байгаа билээ. Эрт цагт Хөхдэй мэргэн гэгч баатар тэнгэрийн гурван марал бугыг авлахаар хөөцөлдсөөр эцэст нь шийтгүүлжээ. Түүний хүү шархдсан марал бугыг аварч аавыгаа суллана. Тэд хамт мангасыг дарж өөрсдөө од мичид болон хувирчээ.

Эрт цагт хүмүүс хүйтэнд дулаацуулах, хоолыг болгож, харанхуйг гэрэлтүүлэх шидтэй гал гэгч зүйлийг өөрийн болгохыг мөрөөдсөөр байлаа. Харин дээд ертөнцийнхөн галтай байсан тул хүмүүс түүнийг нь хулгайлуулахаар хараацай шувууг илгээхээр болж гэнэ.

Эртийн эрт цагт амьтдын хурал болж, хамаг амьтан хаана амьдрахаа шийдэх болжээ. Энэ үед сайхан сэтгэлт тэмээ, атаархуу зантай буга хоёрт ямар адал явдал тохиолдсоныг энэ номыг уншин мэдэж аваарай
Эрт цагт ан амьтдын хурал болж, амьтад хаана амьдрахаа шийджээ. Буга тэмээний сайхан эвэрт атаархан түүнийг нь залилж авахаар шийдлээ.

Хүүхдийн номын Жангар редакцаас бяцхан уншигчдадаа зориулан монгол ардын үлгэрүүдийг зурагт ном болгон цувралаар хүргэж байна. Гэрэл гэгээний эздийн хамгийн бага дүү болох нэгэн охин энэ дэлхийд бууж иржээ. Тэрээр эх дэлхийн олон амьтантай нөхөрлөж, тэд ч охинд тун их дасаж гэнэ. Нэг л өдөр тэрээр тэнгэрийн орон руугаа буцахад амьтад түүнийг маш ихээр үгүйлэн санажээ...

Хүүхдийн номын Жангар редакцаас бяцхан уншигчдадаа зориулан монгол ардын үлгэрүүдийг зурагт ном болгон цувралаар хүргэж байгаа билээ. Энэ дугаараараа бид өдөр шөнө үүссэн тухай монгол ардын домог үлгэрээс сэдэвлэн бүтээсэн “Нар Сар Рах” хэмээх зурагт номыг өргөн барьж байна. Хүмүүсийн муу муухай сэтгэлээс нэгэн мангас үүсжээ. Ховдог тэр мангас хамаг бүхнийг залгих болов. Хэчнээн ихийг идсэн ч цүдгэр гэдэс нь цадсангүй. Тэнгэр мандсан нар сар хоёр ч түүнд тун амттай харагдлаа.

Хүүхдийн номын Жангар редакцаас бяцхан уншигчдадаа зориулан монгол ардын үлгэрүүдийг зурагт ном болгон цувралаар хүргэж байгаа билээ. Энэ дугаартаа бид “Хараацай хэдгэнэ хоёр” болон “Нарс хуш зээргэнэ мөнх ногоон болсон нь” үлгэрүүдээс сэдэвлэн бүтээсэн зурагт номыг толилуулж байна. Энэхүү үлгэр бол сайн муугийн зөрчил, тусч нинжин сэтгэлийн талаарх түүх юм. Театрт хүүхэлдэйн жүжиг үзэж байгаа мэт мэдрэмж төрүүлэх өвөрмөц сонирхолтой зурагтай энэхүү номоор тухтай аялаарай. Жигүүртний хаан хараацай хэдгэнэ хоёрт нэгэн даалгавар өгчээ. Тэд хэрхэн биелүүлэх бол?

Хүүхдийн номын Жангар редакцаас бяцхан уншигчдадаа зориулан монгол ардын үлгэрүүдийг зурагт ном болгон цувралаар хүргэж байгаа билээ. Энэ дугаараараа бид “Сар аваад явна гэхийн учир” домог үлгэрээс сэдэвлэн бүтээсэн зурагт номыг өргөн барьж байна. Эрх танхил нэгэн хүү усанд явжээ. Голын эрэг дээр өдөржин тоглоод орой болсныг ч анзаарсангүй. Хүү харих замдаа тэнгэрт мандсан сартай тааралдлаа.

Хүүхдийн номын Жангар редакцаас бяцхан уншигчдадаа зориулан монгол ардын үлгэрүүдийг зурагт ном болгон цувралаар хүргэж байна. Бяцхан шувуухай уут будаагаа унагачхаж гэнэ. Будаагаа эргүүлж авахын тулд олон хүн амьтанд туслах хэрэгтэй болжээ. Бусдад зориулсан тусын хариу заавал эргэж ирдгийг энэ номоос ойлгох болно оо. Бэтгэлжин бор шувуу зурагт ном нь хуучин монгол ардын үлгэрийг агуулгын хувьд өнөө цагийн хүүхэд багачуудын сонирхлыг татахуйц болгон шинэчлэн найруулсан хувилбар юм. Бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдгийн үлгэр энэ билээ. Тусч бяцхан шувуухайн түүхээр хамтдаа аялцгаая.

Хүүхдийн номын Жангар редакцаас бяцхан уншигчдадаа зориулан монгол ардын үлгэрүүдийг зурагт ном болгон цувралаар хүргэж байгаа билээ. Бид энэ дугаартаа Заан оготно хоёр үлгэрийг толилуулж байна. Жижигхэн хотын захад нэгэн гол урсана. Голын эрэгт бяцхан оготно амьдардаг байжээ. Харин аварга том заан өдөр бүр голоос ус ууна. Ус уух бүртээ оготнын гэрийг сүйтгэнэ. Өчүүхэн бяцхан оготно аварга том заанаас өөрийн гэрийг хамгаалж чадах болов уу?

Африкийн үзэсгэлэнт байгальд сүр жавхлант арслан, өнгөлөг ягаан нал, сүүлээ унжуулсан ирвэс, сүрдэм төрхтэй хирс гээд л, тэд бүгд тайван амгалан амарч байлаа. Гэтэл хаанаас ч юм хачин сонин царайтай, үзэшгүй муухай амьтан гараад ирэх нь тэр. Энэ бол үхэр гөрөөс байлаа. Тэрээр өөрийгөө хамгийн царай муутай ганц амьтан гэж бодож байтал түүнтэй унжгар нүүрт тас, африкийн бодон, өрөв тас, толбот цөөвөр чоно тааралдах болно. Тэд бүгд өөрсдийгөө үзэшгүй муухай амьтад гэж бодох ажээ. Гэсэн хэдий ч ер гуньж гутрахгүй харин ч “бид бол таван царай муут” гэж чанга чанга дуулан явна. Харин тэдэнтэй хэн тааралддаг гээч. Тэдгээр амьтад таван царай муутыг хэзээ ч үзэшгүй муухай гэж бодож байгаагүй, харин ч хайр татам, хамгийн хөөрхөн амьтад гэж боддог. Эв хавгүй бие, хачин сонин царай зүсэнд нь хамгаас илүү хайртай гэв. Тэд харин хэн байсан юм бол? Энэхүү хөгжилтэй номоор дамжуулан таны хүүхэд юу сурах вэ? Амьтан болгон өөрийн өвөрмөц шинж чанартай шиг хүн бүр бие биеэсээ өөр ч тэд бүгдийг ойлгож, хүндлэх хэрэгтэй гэдгийг ухаарах болно. Мөн бусдыг сайхан, муухай гэж ялгаж болохгүйг ойлгоно. Түүнээс гадна ном доторх онцгой сонин зургаар дамжуулан халуун орны олон төрлийн амьтдыг мэддэг болох юм. Харин та энэ номыг хүүхдэдээ уншиж өгөхдөө ая оруулан дуулбал илүү хөгжилтэй байх болно шүү.

Өтгөн харанхуй ойд бяцхан хулгана ганцаар алхана. Гэтэл түүнтэй үнэг, шар шувуу бас могой тааралдах нь тэр. Тэд бүгд л түүнийг идэхийг хүсчээ. Харин сэргэлэн хулгана бүгдийг нь хуурч, нэгэн аймшигтай амьтан болох груффалотой уулзахаар явж байгаагаа хэлэхэд тэд бүгд зугтаан алга болов. Харин эцэс сүүлд өнөөх зохиомол амьтан чинь бяцхан хулганатай тааралдах нь тэр шүү. Энэхүү зохиол нь дэлхийн олон орноо орчуулагдан гарсан төдийгүй бяцхан хүүхдүүдийн хамгийн хайртай зохиол нь болж чадсан билээ.

Мөчрөн хүн

(Дууссан)

Алдарт Груффало номын зохиогчдын бүтээл 'Мөчрөн хүн зурагт номыг танилцуулж байна. Английн хүүхдийн зохиолч Жулиа Доналдсон болон зураач Аксел Шеффлер нарын энэхүү бүтээл нь 2008 онд хэвлэгдэн гарсан цагаасаа хойш дэлхийн олон орны хүүхдүүдийн хайртай ном болжээ. Жулиа Доналдсон шүлэглэсэн бүтээлүүдээрээ алдартай бөгөөд хүүхдийн зурагт номоос гадна олон дуу зохиож, жүжгийн зохиол бичиж 2011 онд Английн Хатан хааны нэрэмжит “Хүүхдийн уран зохиолын шагнал” хүртжээ. Зохиогчийн хөвгүүд багадаа мөчрийг янз бүрийн тоглоом болгон тоглодог байснаас сэдэвлэн адал явдалт Мөчрөн хүн зурагт номыг бүтээсэн байна. Мөчрөн хүн модон гэртээ Мөчир эхнэр, мөчирхөн гурван хүүхэдтэйгээ мөн ч тухтай амьдран суудаг байжээ. Нэгэн өглөө гүйхээр гараад нохой, сэргэлэн охин, хун шувуу гээд л олон амьтад, хүүхдүүдтэй таарч уралдуулж тоглодог мод, хун шувууны үүр, элсэн цайзын туг, хүлэг баатрын сэлэм, хүүдий сав өлгөдөг дэгээ, цасан хүний гар болж явсаар гэр бүлээсээ холын холд төөрч, зул сарын баярын өмнөхөн зууханд шатахын даваан дээр хэвтэж байтал яндан дотроос хэн нэгэн 'Би гацчихлаа. Эндээс гарахад минь туслаарай!'' хэмээн хашхирна. Тэр чухам хэн юм бол?

Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд буюу Соён гэгээрлийн үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгон хүүхдийн зохиолын уралдаан зарласан билээ. Энэхүү уралдааны өгүүллэг төрөлд 6 хүртэлх насны ангилалд 1-р байр эзэлсэн Гүзээлзгэнийн үнэртэй жаал бүтээлийг хүргэж байна. Ямар азаар надад дүү байдаггүй юм бэ гэж би боддог байлаа. Гэтэл нэг өдөр юу болсон гээч. Ээж жаргалтай нь аргагүй дуу аялаад л. Аав ч бас их баяртай байлаа. Бүр ёстой гоё бялуутай баярын ширээ хүртэл зассан байв. Уг нь миний төрсөн өдөр биш шүү дээ. Тэгтэл аав, ээж хоёр над руу хараад инээгээд л байлаа. Тэгснээ “Миний охин, дүүтэй болсон” гэдэг байгаа... Зарим хүүхдүүд дүүтэй болох маш их дуртай байдаг бол зарим нь энэ үйл явдалд хараахан бэлэн болоогүй байдаг. Энэ сэтгэл хөдлөлийг яг л хүүхдийн өнгө аясаар гаргаж өгсөн "Гүзээлзгэнийн үнэртэй жаал" зохиолыг дүүтэй болох гэж байгаа хүүхдүүддээ авч өгөн, сэтгэл санааг нь бэлдэж мөн бяцхан дүүгийнх нь талаар ярилцаарай.

Тэр нэгэн орой Макс хүү чонын өмсгөл өмсөөд үймүүлж, дүрсгүйтэж эхлэв. Тэр бүр сэрээ барьчихсан хөөрхий нохойг элдэж хөөлөө. Ээж нь: 'Дэггүй амьтан!' гэж загнав. Макс хариуд нь: 'Тэгвэл би таныг иднэ дээ!' гэж айлгав. Ууртай хүүдээ ээж нь унд хоол ч өгөлгүй өрөөнд нь түгжчихжээ. Хачирхалтай нь тэр шөнө Максын өрөөнд мод сөөг ургаж эхлэв гэнэ. Ургаад л байж, ургаад л байж. Тааз адар бүхэлдээ мөчир салаанд хучигдаж, дэггүй хүүгийн өрөө тэр чигээрээ ой мод болж хувирлаа. Ийм явдал үнэхээр болсон уу? Үйл явдал цааш хэрхэн үргэжлэхийг энэ номоос олж мэдээрэй.

Франц зохиолч Жюль Верн, Филеас Фогг хэмээх баян ноёны тухай өгүүлэх эл адал явдалт бүтээлээ 150 гаруй жилийн өмнө бичжээ. Эдүгээ ч уг бүтээл хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, сонирхлыг татсан хэвээр байна. Уг зохиолыг хүүхдэд зориулж хялбаршуулав. Мөн 48 ширхэг эвлүүлдэг зурагтай тул багачуудын сонирхлыг улам илүү татна. Эвлүүлдэг зургийн хэмжээ: 32х32 см

Францын зохиолч Виктор Хюго 1831 онд хүнийг гаднах төрх байдлаар нь ялгаж гадуурхахгүй байхыг уриалж уг бүтээлээ туурвисан гэдэг. Зохиолч бээр мөн Парисын дарь эхийн сүмийн гайхалтай хийц урыг хүмүүст зохиолоороо дамжуулан хүргэхийг зорьжээ. Квазимодо, Эсмеральда хоёрын түүхийг өгүүлэх эл бүтээлийг багачууддаа зориулж хялбаршуулав. Мөн 48 ширхэг эвлүүлдэг зурагтай учир хүүхэд уйдахгүй зугаатай байна. Эвлүүлдэг зургийн хэмжээ: 32х32 см

Маугли хүүгийн адал явдлыг бид балчир уншигчдадаа зориулж хялбаршуулан найруулав. Мөн 48 ширхэг эвлүүлдэг зурагтай учир хүүхэд уйдахгүй зугаатай байна. Эвлүүлдэг зургийн хэмжээ: 32х32 см

Робингүүд бол Английн аман зохиолд зуу зуун жилийн турш амнаас ам дамжин яригдсаар ирсэн алдартай дүр билээ. Ховард Пайл уг аман зохиолын баатрын үйл хэргээс санаа авч энэхүү бүтээлээ 1883 онд туурвижээ. Уг зохиолыг багачууддаа зориулж хялбаршуулсан билээ. Мөн 48 ширхэг эвлүүлдэг зурагтай учир хүүхэд уйдахгүй зугаатай байна. Эвлүүлдэг зургийн хэмжээ: 32х32 см

Уг номыг дунд сургуулийн 5-р ангийн сурагч Гэгээ бичсэн бөгөөд зуны амралтаараа хөдөө нутагт аялаж буй тухай зохиол юм. Тус номын агуулгад Монгол орны үзэсгэлэнт байгаль, ахуй амьдрал гэр бүлийн халуун дулаан аялалын тухай өгүүлжээ.

Домог

(Дууссан)

Аливаа улс үндэстэн бүр өөр өөрсдийн домгийг бүтээж, уламжлан хадгалж, улам төгөлдөршүүлсээр өдгөөг хүрчээ. Үүний нэгэн нотолгоо болон мянга мянган жил ам дамжигдан ирсэн зоригт баатар эрс, үзэшгүй муухай мангас, үзэсгэлэнт охид, цэцэн мэргэн түшмэд, сайхан сэтгэлт амьтад, саар муу явдалтны гайхамшигт ертөнцөд тавтай морилно уу. Бидний оршин буй дэлхий ертөнц хэрхэн үүссэн, нар сар яагаад хиртдэг болсон, үлгэр хийгээд хөгжим хаанаас улбаатай, бүүвэйн дуу хэрхэн үүссэн юм бол? зэрэг олон арван асуултуудад дахин давтагдашгүй ур, өнгө аяс бүхий зургаар домог бүрийг амилуулж ид шидийн ертөнцөд хөтлөн тайлбарлажээ.

Ээжийн эзгүйд аав охин хоёрын нэгэн өдрийн зураглал. Ёстой дураараа дурьгаж байгаа тэдний хайр татам түүхээр дамжуулан гэр бүлийн нандин харилцааг илэрхийлжээ. Өнөө нийгмийн завгүй аав та бяцхан үрсдээ чанартай цагийг гаргаж чаддаг уу?

Хүүхдийн зурагт номын ертөнцөд зориулсан дулаан мэдрэмж төрүүлэхүйц МОНГОЛ АГУУЛГА бүхий ном. Нэгэн ядуу хүү баян худалдаачнаас ярьж өгсөн зүүдийг нь худалдаж авснаар үлгэр эхэлнэ. Аз хүү худалдаж авсан зүүдээрээ үйл явдал өрнөж буй тухай өгүүлнэ... Хүн хэн нэгний зүүдийг худалдаж өмчилж авч болох болов уу,

Хүүхдийн зурагт номын ертөнцөд зориулсан дулаахан мэдрэмж төрүүлэх МОНГОЛ АГУУЛГА бүхий ном. Залуудаа хурдан шарга нэрээрээ алдартай байсан хөгширч яваа шарга хүлгийн тухай өгүүлнэ. Хурдан шарга залуу хүлэгүүдтэй уралдаж өөрөө өөрийгөө сойж бэлдэх ба түүнд туслахаар буян хүү, хүүгийн өвөө хоёр ихэд хичээх болно.

Жералд бол туйлын болгоомжтой нэгэн Тоорой бол болгоомжгүй, хөнгөн нэгэн Жералд юм болгонд үргэлж санаагаа зовоодог Тооройд санаагаа зовоох хэрэг огт байдаггүй Жералд, Тоорой хоёр бол сайн найзууд Энэхүү номд Тоорой нисэхээр шийддэг, Гэхдээ Жералд нисэх боломжгүй гэдгийг мэднэ. Тоорой нисэх чадах болов уу?

Алдарт хүүхдийн зурагт цуврал Заа Тоорой хоёр. Энэхүү номд Заан Жералд Тоорой хоёрын ээлжит адал явдлын тухай өгүүлдэг ба Тоорой шинэ гоё тоглоомоо сайн найз Жералддаа тэсэн ядан үзүүлдэг. Гэвч Заан түүний хайртай шинэ гоё тоглоомыг эвдэж орхидог. Эвдэрсэн тоглоом Заан Тоорой хоёрын нөхөрлөлийг бас сүйтгэх болов уу?

Хүүхэд инээгээд салдаггүй, ахин дахин уншуулж байгаад өөрөө цээжлээд дүрүүдтэй нь зэрэг уншаад эхэлдэг энэ хөөрхөн, хөгжилтэй номд цааш юу тохиолддогийг олж мэдээрэй.

Манай аавууд ээжийн эзгүйд хүүхдээ сайн хардаг даа.Сэтгэлдээ бид чинь эхнэрийнхээ араас утасдахгүй,асуудал чирэгдэлгүй байхыг хичээдэг ч асуух зүйл гараад байн байн залгачихаад л байдаг юм. Энэхүү номноос ээжийнхээ эзгүйд хүү бид 2 өдрийг хэрхэн хөгжилтэй өнгөрүүлсэн түүхийг минь таалан уншаарай.

Сар шидтэн гайхамшигт шөнийг танилцуулан, сонгодог хөгжмийн зохиолуудаар бүүвэйлэх болно. Шөнийн ертөнцийг гайхалтай дүрсэлсэн, сонгодог хөгжмөө сонсоод сайхан амраарай.

Амьтдын багт наадам зохиол нь хүүхэд багачуудыг сонгодог хөгжимтэй танилцуулахад хамгийн тохиромжтой бүтээл юм .Энэхүү бүтээлийг Францын алдарт хөгжмийн зохиолч СЭН-САНС зохиосон бөгөөд амьтдын үйл хөдлөлийг сонгодог хөгжмийн хэмнэлээр гайхалтай сайхан илэрхийлжээ.

Дэлхийн хамгийн алдартай бүтээлийн нэг болох "Цөмөөхэй" хүн бүрийн нүдийг баясган, сэтгэлийг хөдөлгөдөг. Энэхүү гайхалтай түүхийг уншихдаа Оросын суут хөгжмийн зохиолч Чайковскийн балетын хөгжмийг сонсоорой.

Японы алдарт хүүхдийн номын зохиолч, зураач Ёоко Саногийн энэ бүтээл анх 1977 онд хэвлэгдэж байсан бөгөөд Япон, Хятад гэх орнуудын сургуулийн өмнөх болон бага ангийн хүүхдүүдийн "must read" жагсаалтад байдаг номуудын нэг билээ. Энэхүү үлгэр нь нэгэн муурын амьдралын түүх болон өнгөлөг сайхан зургуудаараа орчлон ертөнцийн бүтэц, амьдралын утга учир, хайр сэтгэлийг таньснаар ямар ч амьд амьтан оршихуйн өөр түвшинд шилждэг тухай өгүүлдэг.

"Арслан ба Шувуу" ном нь Канадын зураач, зохиолч Марианна Дюбокийн бүх насны хүүхэд залууст зориулсан нөхөрлөлийн тухай өгүүлсэн гайхалтай түүх юм. 

Энэхүү номыг усан будаг болон өнгийн харандаа ашиглан ээлжлэн солигдох дөрвөн улирлыг их үзэсгэлэнтэй дүрсэлсэн. 2 удаа хэвлэлтэд орсон хүүхэд залуусаас гадна олон олон эцэг эхчүүдийн сэтгэлийг хөдөлгөсөн уран сайхан зурагт ном билээ.

"Өвлийн нэг өдөр" бол Японы нэр хүндтэй хүүхдийн номын зохиолч/зураач Казуо Ивамурагийн "Ойн 14 хулгана" цувралын 2 дахь ном юм. 20 гаруй хэл дээр орчуулагдаж нийт 20 сая гаран хувь борлогдсон энэ цувралыг эх хэл дээрээ орчуулан гаргасандаа манай редакц маш их баяртай байна. Ойн 14 хулганы гэр бүл эдүүгээ Монголд их олон бяцхан уншигчидтай болжээ. Энэхүү цуврал дээр хулганын гэр бүл хүйтэн өвлийн нэг өдрийг тав тухтай , тоглож наадан өнгөрүүлж буй дүр зурагийг харуулжээ.

Аав, ээж, эмээ, өвөө болон 10 бяцхан хулганын аж байдлыг өгүүлэх адал явдлууд гарах ба цувралын 1-р ботид намрын улирлын онцлог, амьтдын нүүдэл суудал, өвөлдөө хэрхэн бэлдэж буй тухай, гэр бүлээрээ хамт хийдэг бүхий л сайхан зүйлсийн талаар өгүүлнэ.

Эрт цагт Хурмаст тэнгэр 12 жил орох адтай, сэргэлэн аз хийморьтой амьтдыг шалгаруулна хэмээн орчлон ертөнцөөр нэг зарлажээ. Үүнийг дуулсан хулгана би ч бас шавилхан биетэй, сэргэлэн ухаантай юм чинь хамгаас ид чадалтай тэр арван хоёр амьтны тоонд орох л ёстой гээд Хурмастын өргөөнд хүрэх аян замдаа гарчээ...

Номонд дурласан Петра, сахилгагүй нохой Штруппи, сэргэлэн муур Моника, Мингус, сэнстэй малгайт Сузанне, Хөгжилтэй тоть Нико, хачин хайнга Ина, гоонь эр Оскар, аймхай Петер нарт юу тохиолдох бол?

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Та цаг заваа хэмнэн гэртээ хүргүүлээд аваарай. Хүргэлт 5’000.