Нууц өрөө нээгдлээ. Удам залгамжлагчийн дайснууд сэрэмжилцгээ!
Харри, Рон, Хермиона гуравтай хамт тавин жилийн тэртээ болсон аймшигт нууцыг тайлахын тулд амь насаа дэнчинд тавьсан аялалд гарахад бэлэн үү? Их Британийн зохиолч Ж.К.Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттерын тухай өгүүлсэн долоон цуврал, дэлхийд алдартай зохиолын эхний хоёр боть албан ёсны эрхтэйгээр уншигчдын гарт хүрэхэд бэлэн боллоо.
Харри Поттер цуврал 79 хэлээр орчуулагдан дэлхий даяар 450 гаруй сая хувь борлогдож, 8 ангит кино бүтээгдсэн төдийгүй дэлхийн хүүхэд багачуудын заавал унших номын жагсаалтанд байнга нэрлэгдэж 'Харри Поттерын хэсгээс уншихад хамгийн шуугиантай анги хүртэл нам гүм болдог' хэмээн багш нарын бахархан өгүүлдэг ном юм.