Шинэ жилийн сэдэвтэй гацуурын чимэглэл, цаасан тоглоом, хөлөгт тоглоом, стикертэй бүтээлч ном.

Тус номын онцлог нь:

❄️ цаасан чимэглэл
❄️ ой тогтоолтын тоглоом
❄️ хөлөгт тоглоом гэх мэт хүүхдийн анхаарлыг төвлөрүүлэх, гарын жижиг булчингуудыг хөгжүүлэх дасгал ажлуудтай бөгөөд олон төрлийн стикертэй.


4-с дээш насны хүүхдүүдэд тохиромжтой.

❄️ Энэхүү бүтээлч номын онцлох давуу тал нь урлалдаа ашиглах цаасыг номноос маш хялбараар салгахад зориулсан нугалаастай. Тус нугалаасын дагуу салгаад бүтээлээ хийх учраас ном урагдахгүй, саглагар цаас үлдэхгүй.

Цас орж, хот цагаан өнгөнд хучигджээ. Тэсгим хүйтэн байсан ч их хотод хөл хөдөлгөөн, хөгжөөнтэй үйл явдал өрнөсөөр л байна. Болдоо осол гаргачихжээ. Барилгын ажил эхэллээ. Галаа цагдаа өнөөдөр ажил ихтэй, тун ч завгүй байна. Телевизийнхэн мэдээ бэлдэж байна. Аав хүү хоёр цанаар гулгахаар явлаа. Номин, Оюунаа хоёр бол урлагийн сургуулийн оюутнууд. Цацаа тэргэнцэртэй хүнийг зам гаргаж өглөө. Харин Саруул эмч машинаа буруу байрлуулжээ. Бабу талбай орж мөсөн дээр гулгахаар гэрээсээ гарлаа. Мишка муур өдөржин л хотоор зугааллаа. Мөөгий лааз түүж явна. Онгоцны буудал, Хүннү худалдааны төв, Сүхбаатарын талбай, шатахуун түгээх станц, төв шуудан, замын цагдаа, сурагчид, барилгачид, машин, автобус тэр ч бүү хэл шуудангийн хажууд ном зардаг дээлтэй ахыг ч энэхүү номоос харж болно шүү. Энэхүү хайлтын ном нь олон өөр өөр газрын үйл явдал, нөхцөл байдлыг харуулсан ба тодорхой дүрүүдээр дараагийн хуудас болон цувралуудад үйл явдал нь үргэлжлэн өрнөнө.

"Өвлийн нэг өдөр" бол Японы нэр хүндтэй хүүхдийн номын зохиолч/зураач Казуо Ивамурагийн "Ойн 14 хулгана" цувралын 2 дахь ном юм. 20 гаруй хэл дээр орчуулагдаж нийт 20 сая гаран хувь борлогдсон энэ цувралыг эх хэл дээрээ орчуулан гаргасандаа манай редакц маш их баяртай байна. Ойн 14 хулганы гэр бүл эдүүгээ Монголд их олон бяцхан уншигчидтай болжээ. Энэхүү цуврал дээр хулганын гэр бүл хүйтэн өвлийн нэг өдрийг тав тухтай , тоглож наадан өнгөрүүлж буй дүр зурагийг харуулжээ.

Xарри Поттер ба Философийн чулуу номын 12-р бүлэг болон Хогвартст болсон Харри Поттерын анхны Зул сарын баярын тухай сэтгэл хөдөлгөм түүх ийнхүү эхэлнэ. Сүрлэг сайхан гацуур моддоор гоёсон их танхим, Гриффиндорын нийтийн өрөөн дэх намуухан дулаахан үдшүүд, зул сарын өглөө задлах баяр баясал дүүрэн бэлгүүд гээд л. Энэ бол халуун дулаан, үерхэл нөхөрлөл, амтат зоог, гэнэтийн шидэт гайхамшгууд гээд Харригийн хэзээ ч мартахгүй бүхнээр дүүрэн баяр.

Ж.К.Роулингийн Харри Поттер ба Философийн чулуу номоос шууд авсан эшлэл, агуулгууд дээр Зиеи Гаогийн нүд булаам зургуудыг нийлүүлж бүх цаг үеийн хамгийн сэтгэлд хоногшсон номын нэгэн гайхалтай хэсгийг гэр бүлийн бүх гишүүдэд зориулан баярын шинэхэн, шидэт уламжлал болоосой хэмээн бүрэн дүрсжүүлэн бүтээлээ.

Хөдөө, тайга, гэр хороолол, байр гээд 4 өөр газар 4 өөр гэрт амьдардаг 4 өөр хүүхдээр дамжуулан ахуй соёл, хэл аялга, аж байдлын ялгаатай болон ижил төстэй талуудыг харуулсан танин мэдэхүйн зурагт ном. Энэхүү номоос шинэ үг хэллэг, өөр өөр ахуй соёлтой танилцах боломжтойгоос гадна хоёр талаасаа уншигддаг гэдгээрээ онцлог.

Бөхөн бол тун дэгжин залуу. Тэр үргэлж гутлаа тосолж, үсээ самнаж, толинд харж явдаг. Бас бусдаас онцгой УВ УЛААН зүрхтэй. Тэгэхдээ тэр таарсан бүхэндээ тааламжгүй үг заавал хэлдэг байжээ. Бүр шинэ жилийн баяраар хүртэл шүү. Бөхөнгийн түүхээр аялахдаа бусдын сэтгэлийг үг хэрхэн гуниглуулж, гомдоодог бас баярлуулдаг тухай мэдэж аваарай. Түүнчлэн номын арын хуудсанд энэхүү номтой хэрхэн ажиллах талаар жишээг эцэг эхчүүдэд туслах зорилгоор оруулсан болно. Тиймээс номоо үлгэрээ эхлүүлэхээсээ өмнө уншиж танилцаарай. Үлгэрийн ертөнцөөр аялахдаа хүүхдийнхээ сэтгэлийг сонсож ярилцахад тань тус болох болов уу?

Дэлхийн хамгийн алдартай бүтээлийн нэг болох "Цөмөөхэй" хүн бүрийн нүдийг баясган, сэтгэлийг хөдөлгөдөг. Энэхүү гайхалтай түүхийг уншихдаа Оросын суут хөгжмийн зохиолч Чайковскийн балетын хөгжмийг сонсоорой.

• Нэгэн тосгоны дөрвөн улирлын аж амьдралыг харуулна

• Тосгоны иргэдийн эгэл амьдралыг хөгжилтэйгөөр танин мэдээрэй

• Зугаатай, ой тогтоолтыг дэмжинэ 

• Гоо сайхны төлөвшил олгоно

• 80 гаруй баатартай, баатар бүр өөр өөрийн түүхтэй

• Кино үзэж байгаа мэт мэдрэмж төрнө

• Үзэх болгонд шинэ зүйлс олно

• Огтхон ч уйдахгүй

• Томчуудад ч сонирхолтой

• Гэр бүлээрээ унших шилдэг ном

• Нэг ном нь л 40 сая хувь борлогдож 20 гаруй орны хэлнээ буусан.

Хайлтын ном нь хүүхдийн ургуулан бодох чадвар, хэл ярианы хөгжлийг дэмжих, ой тогтоолт сайжруулах, юмсын хоорондох уялдаа холбоог ойлгоход тусална.

Энэ номд нэгэн тосгоны хүмүүсийн амьдрал ахуй эргэх дөрвөн улиралд хэрхэн өрнөдгийг зугаатай, хөгжилтэйгөөр харуулна. Дүр болгон тус тусын түүхийг өгүүлнэ. 

Эрт цагт энэ манай дэлхийн улирлууд одоогийнх шиг ээлжлэн солигддоггүй байжээ. Харин Дулаан болон Хүйтнийг эрхшээдэг хоёр өвгөн энэ дэлхийд өөрсдийн улирлаа бүтээхээр өрсөлдөн тэмцэлдэж эхэллээ. Тэдний өрсөлдөөн хэрхэн төгссөнийг энэ номоос олж уншаарай.

Улс орон бүр өөр өөрсдийн онцлог шингэсэн үлгэр, домгийн арвин сантай. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нийгэм өөрчлөгдөж, зарим үлгэр домог нийцэхээ больдог. Өв соёл, үнэт зүйлдээ хайртай байна гэдэг хүрч хөндөлгүй хуучин хэвээр нь тахин шүтэх биш харин ч цаг үетэйгээ нийцүүлэн хөгжүүлж, баяжуулж байхын нэр билээ. Тиймээс үнэхээр л өв соёл, ёс уламжлалаа хадгалж үлдэхийг хичээж л байгаа бол тухайн нийгэм, хүүхэд багачууддаа тохируулан шинээр зохиомжлон найруулах шаардлага зайлшгүй тавигдаж байна.
Монгол ардын үлгэр домгийн хувьд өнөө үед нийцэхгүй, хуучирсан хэв шинжтэй байгаа нь тун эмзэглүүштэй. Хүүхэд багачууд төдийлөн сонирхохгүй байгаа нь үүнийг илтгэнэ. Иймд бид мэргэжлийн утга зохиол, аман зохиол судлаач нартай хамтран монгол ардын үлгэр, домгуудын утга санааг алдагдуулалгүйгээр, өнөө үеийн үнэт зүйл, хүүхдийн сэтгэхүйд тулгуурлан шинээр зохиомжлон бүтээжээ.

Энэхүү зурган номд эх үрийн холбоо хийгээд нүүдэлчин Монголчуудын байгаль эхтэйгээ шүтэн барилдлагатай амьдарч ирснийг тодотгон өгүүлнэ. Түүнчлэн ахуйн хэрэглээний салшгүй хэсэг аргал түүдэг хэрэгсэл болох араг савраар дамжуулан нүүдлийн уламжлалт соёлын онцлогийн нэгээхэн хэсгийг харуулах болно. Монголын орчин үеийн комикс урлагийн өнгийг тодорхойлж түүхийг нь бичилцэж яваа авъяаслаг, залуу зураач Н. Эрдэнэбаярын энэ бүтээл хүүхэд залууст монгол үндэсний өв соёл, түүх, ёс заншлын талаар мэдлэг мэдээллийг өгөхийн зэрэгцээгээр даяаршиж буй ертөнцөд нүүдэлчдийн онцлог хэв шинж, биет болон биет бус өвтэй танилцуулж, улсаа сурталчлах нэн чухал хэрэглэгдэхүүн болно хэмээн найдаж байна.

"Арслан ба Шувуу" ном нь Канадын зураач, зохиолч Марианна Дюбокийн бүх насны хүүхэд залууст зориулсан нөхөрлөлийн тухай өгүүлсэн гайхалтай түүх юм. 

Энэхүү номыг усан будаг болон өнгийн харандаа ашиглан ээлжлэн солигдох дөрвөн улирлыг их үзэсгэлэнтэй дүрсэлсэн. 2 удаа хэвлэлтэд орсон хүүхэд залуусаас гадна олон олон эцэг эхчүүдийн сэтгэлийг хөдөлгөсөн уран сайхан зурагт ном билээ.

Хуудас бүрдээ өнгөлөг фото зураг болон бодит материалаар аливааг дүрсэлсэн эдгээр ном нь харах, барих, амтлах, сонсох зэрэг хүүхдийн бүхий л мэдрэхүйг хөгжүүлнэ. Энэ утгаараа хүүхдийн анхны номууд нь тоглох хэрэгсэл ч болдог. Хүүхэд ийм номоос салахгүй, хуудсыг нь өөрөө эргүүлэхийг оролдоно. Энэ үедээ бүх мэдрэхүйгээрээ номтой харилцаж, биеийн бүх хэсгүүд нь идэвхтэй болдог. Хүүхдээ анхны номтойгоо тоглоход нь хамт байж, ярилцаж, эд зүйлсийг нэрлэн зааж мөн өнгө алагласан олон зургуудыг хамтдаа харж, шинэ зүйлс хайж олоход нь урамшуулан дэмжээрэй.

Хүүхдийн хамгийн анхны номууд барих, мэдрэх, cонсох, харахад нь зориулсан тоглох хэрэгсэл байдаг. Монсудар хэвлэлийн газар бяцхан уншигчдадаа зориулан хүүхдийн хамгийн анхны театр болох хуруун тоглоомт номыг эрхлэн гаргалаа. Бяцхан амьтдын тухай өгүүлэх, хуудас бүрдээ хуруун тоглоомтой энэхүү сонирхолтой номыг уншиж өгөөд, өхөөрдөм үрстэйгээ хамт тоглоорой. Уг ном нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бөгөөд тэдний сонирхлыг татаж, сэтгэхүйг хөгжүүлнэ.

Та нар хуудасны цаана нуугдсан гэнэтийн зүйлүүдийг олж чадах уу? Анхааралтай байгаарай, тэд гэнэт л гараад ирж мэднэ шүү.
Сэтгэл хөдөлгөм дэлгэгддэг зургууд нь хүүхдийн санах ой, төсөөлөн бодох чадварыг хөгжүүлж, аав ээж, хүүхдийн харилцаанд эергээр нөлөөлнө. Хуруу гарын оролцоотой учир хүүхэд хөгжилдөнгөө л олон зүйлийг сурч амжина.
Хүүхэдтэйгээ хамтдаа ном уншингаа тоглоё.

Хүүхэд насандаа эргэж очихыг хүсдэг хүмүүс хэр олон байдаг бол? Энэ тууж бол хүүхэд насандаа очих тасалбар юм. Энэ тасалбарыг аваад түр зуурхан ч гэсэн очоод ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Нөгөөтээгүүр таны дотор байдаг бяцхан хүүхэд сэрэх ч юм билүү?... "Зохиолч Дашийн Оюунчимэг Өнчин цагаан ботго хэмээх орчин цагийн туужаа бичжээ" гэсэн мэдээг дуулаад та нар лав баярлаж суугаа даа. Ножо паблишинг энэ сайхан бүтээлийг эрхлэн гаргах эрхийг авсандаа туйлын их баярлаж бас талархаж байгаа...

Тагтаа хэвлэлийн газар хүүхдэд зориулсан шүлэгт шинэчлэл хийснээрээ япон оронд төдийгүй, олон улсад нэн алдартай, яруу найрагч Канеко Мисүзүгийн "ЦУУРАЙ ЮМ УУ, ЧИ?" хэмээх яруу найргийн түүврийг бүх насны уншигчдадаа зориулан хүргэж байна.

Томчууд бид хүүхдэд зориулж аливаа бүтээл туурвих, сонгохдоо хүүхдийг дэндүү дутуу үнэлж, тэдний ертөнцийг дандаа өөрсдийнхөөрөө хялбарчлан боддог гэмтэй. Гэтэл хүүхэд гэдэг бидний нүдэнд балчир, гэнэхэн харагдаж байж мэдэх ч, ердөө л тоглоом наадгай, чихэр жимс төдийхөн бодож явдаг дуу шүлгийн хялбархан дүр биш ээ. Тэд бас эцэг эх, гэр бүлийнхнийхээ элбэрэл ачлал дор дандаа жаргалтай, дандаа баясгалантай байдаг хүүхэлдэйн киноны өхөөрдөм дүр биш. Хүүхдүүд гэр бүл, эргэн тойрон, тэр бүү хэл улс оронд нь өрнөн буй аж амьдралын баяр жаргал, зовлон гунигийг яг л томчуудтай нэгэн зэрэг мэдэрч, бүгдийг нь томчуудтай хамт туулдаг. Тийм ч учраас үхлийн тухайд хүүхдийн мэдрэмж, хагацлын тухай тэдний анхны сэрэмж, амьдралын энгийнээс ч аз жаргалыг бүтээж чаддаг хүүхдийн сууг бид үл ойшоож боломгүй билээ. Тэд амьдралыг өөрсдийнхөөрөө эргэцүүлж, тэр л эргэцүүлэл, эргэлзээ, асуултуудаа үүлсийн хэлбэр, навчсын хэлэнд шингээн, мэдрэмжээ хамгийн гэгээн, хамгийн бүтээлчээр илэрхийлж чаддаг жинхэнэ уран бүтээлчид билээ.

Мисүзү хүүхдийн дотоод ертөнцийн баялгийг хэзээ ч басамжлан бодоогүй цөөхөн уран бүтээлчдийн нэг юм. Тэр шүлгээрээ зүрх сэтгэлд нь үргэлж хадаатай явдаг ч, томчуудаас бэргээд асууж чаддаггүй хүүхдүүдийн олон асуултыг асууж, хариултыг нь аанай л хүүхдийн гоц ухаанаар нээн өгүүлж чадсан юм. Тиймдээ ч түүний шүлгүүд хүүхдүүдэд найз, эцэг эхчүүдэд нээлт болдог билээ. Ерөөс түүний шүлгүүд амьдралд даруу бөгөөд хүндэтгэлтэй хандахыг хэн бүхэнд сануулан, бүгдийн сэтгэлийг булаах шидтэй. Цэл залуу 26 насандаа хорвоог орхисон тэр бээр Фусае гэдэг ганц охинтой байв. Ийм богинохон наслахдаа асар хүнд амьдралын дундаас ч сайн сайхныг нь олж харж, хайрлахын хүчийг бидэнд үзүүлсэн билээ. Түүний шүлгүүд зуун жилийн дараа ч хүмүүсийн зүрхэнд хонх шиг жингэнэж, шүүдэр шиг бөнжгөнөн, багваахай шиг дэлгэрч, шувуухай шиг жиргэсээр байна. Загасчдын тосгонд өссөн өрөвч, нинжин охины аварга том халимаас авхуулаад жижигхэн зөгий хүртэл, одод, моддын тухай шүлэглэхээс өгсүүлээд нүдэнд үл үзэгдэх зүйлсийг хүртэл ив ижилхэн хайрлан, энэрч бичсэн шүлгийн мөрүүд уншсан хүний зүрх сэтгэлийг гэрэлтүүлэн, гийгүүлж, амьдралын сайн сайханд итгэх хүчийг нь сэлбэдэг билээ. Хамгийн чухал нь хүүхдийн ертөнцийг томчуудын үзэмжээр тоймлож, хялбарчлалгүй, хүүхдийг хүүхдийн мэдрэмжээр нь ойлгуулж чаддагаараа томчуудад ч том сургамж өгдөг нь Мисүзүгийн шид гэлтэй.

Шүлгийн номын нэрний тухайд онцлогтой. 2011 оны гуравдугаар сарын 11-нд Японд болсон Тохокугийн аймшигт газар хөдлөлт болон цунамигийн үеэр хорин мянган хүн амь үрэгдэж, улс орон даяар уй гашууд автсан билээ. Энэ хүнд хэцүү цаг үед өргөн нэвтрүүлгийн сувгаар сайн дурынханд итгэл, урам өгөхийн тулд Мисүзүгийн "Цуурай юм уу, чи?" шүлгийг дахин давтан цацаж байсан гэдэг. Өөрийгөө хайрладаг шигээ бусдын хайрлахыг сануулсан энэ шүлгийн ачаар япончууд хүнд хэцүү цаг үеийг тайтгарал, итгэл найдвараар даван туулж, гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслахаар мянга, мянган сайн дурынхан Тохокуд цугласан түүхтэй. Тэгж японы ард түмэн Мисүзү хэмээх шүлэгчийг ахин нэгтээ санаж, бүр ихээр хайрлах болсон юм. "Би энд байна", "Би тэнд байна", "Би жаргалтай байна", "Би ч бас баяртай байна", "Би чамд хайртай!", "Би ч бас чамд хайртай!" Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхэн чинь цуурай мэт чам руу эргээд ирнэ. Энэ бол японы ард түмний зовлонгийн дороос хүчийг олон дээш өндийх амны уншлага, тарни байлаа.

Шинэ жилийн үеэр заавал хүүхэдтэйгээ унших зурагт номтой танилцаарай. Хавар хорвоод мэндэлсэн үнэг, туулай хоёр зунжин цугтаа тоглон наадаж, намар гэхэд салшгүй найзууд болсон байлаа. Харин өвөл ирэхэд тэд цас гээч зүйл дунд үсэрч, дэвхцэхээ тэсэн ядан хүлээж байв. Гэвч цас гэж яг юу юм бэ? Үнэг, туулай хоёр болон тэдний найзуудын хамтаар туйлын цас мөсөн дунд өрнөх аялалд гараарай.

Байгалийн амьдрал дундах гайхамшигт ертөнцийг олж нээн, сайхан сэтгэл, нөхөрлөл болон Зул сарын баярын тухай энэ номын тусламжтай ярилцахыг бид санал болгож байна.

Бяцхан гацуур шинэ жилийн сүлд модоор сонгогдоход хэт жижиг бас хэт төгс биш ажээ. Гэвч ойд ганцаар үлдсэн нь хэрхэн зол завшаан болсон тухай энэ номд өгүүлэх болно.

Бид ялгаатай талаа улам тордож, хайрлах тухай энэ номын тусламжтай өгөөмөр сэтгэл болон Зул сарын баярын тухай ярилцахад хамгийн тохиромжтой.

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Та цаг заваа хэмнэн гэртээ хүргүүлээд аваарай. Хүргэлт 5’000.