"Эв найр, эрэл хайгуулын гарын авлага." - Publishers Weekly

Гэрэн зурагт номын редакц энэ жилийн Хүүхдийн Номын өдрийг тохиолдуулан цоо шинэ орчуулгын зурагт номоороо бэлэг барьж буйгаа дуулгахад тун таатай байна❣️

Хатагтай Дорго ням гараг бүр Чихрэн оргилд гарах бөгөөд тунчиг энэрэнгүй сэтгэлт нэгэн. Тэрээр уул гарах замдаа оргил өөд гарч үзэх хүсэлтэй бяцхан муур Лүлүтэй танилцан, түүнтэй нөхөрлөнө. Тэд олон ням гарагийн турш хамтдаа ууланд гарч, хатагтай Дорго Лүлүд мэдлэг туршлага, нууцаасаа хуваалцана. Аажимдаа Лүлү хатагтай Доргод тусалдаг нэгэн нь болсон байх бөгөөд нэг л өдөр хатагтай Дорго ууланд гарахаа больдог. Ингээд цаг хугацаа өнгөрөх тусам Чихрэн оргил Лүлүгийх болж хувирна...

Зохиолч, зураач Марианна Дюбүк усан будаг, өнгийн харандааны зөөлөн, энгийн ажиллагаагаараа Лүлүгийн аялалд тохиох зүйл бүрийг нарийн детальтайгаар зохиомжлон тун чадварлаг зураглан харуулжээ. 

Уулын оргил өөд хамтдаа гарцгаая!

Хоёр удаагийн Калдекоттын шагналт зохиолч, зураач Софи Блаколлын бичиж, зурсан энэхүү номд гэрэлт цамхагийн хамгаалагч хийдэг нэгэн эрхмийн амьдрал, ахуйг харуулдаг. Цамхгийн гадна, эргэн тойронд битүү ус цэлийнэ. Энэ номын тусламжтай өнгөрсөн рүү нэг өнгийж үзээрэй.

128 хуудас үггүй график ном болох "The Arrival"-ын зохиолч, зураач Шон Тэн анимэйшн уран бүтээлч бөгөөд түүний богино хэмжээний анимэйшн нэгэн цаг үед Оскарын шагналын эзэн болж байсан билээ.

Харь газрын ойлгомжгүй мэдрэмж, гэр бүлээ, дассан газар орноо санагалзах, шинэ орчин, шинэ хүрээлэлд учраа олж амьдрах тухай цагаачийн амьдралыг харуулах энэ бүтээлээс та үггүй зурагт номын чадал чансаа хэчнээн хязгааргүй болохыг олж харж болно. 

Америкд хэвлэгдэн гарсан зурагт номуудаас одоог хүртэл борлуулагдаж буй хамгийн дээр үеийн зурагт ном бол Вонда Гоогийн "Сая сая муур" билээ.

Хамтдаа энх тунх амьдрах эмгэн, өвгөн хоёр их ганцаардаж буйгаа мэдэрч буйгаар зохиол эхэлнэ. Эхнэр нь мууртай болох хүслээ өвгөндөө хэлэхэд өвгөн муурны эрэлд гардаг. Өвгөн явсаар "Энд ч нэг, тэнд ч нэг муур. Муур, муурын зулзага хаа сайгүй. Зуу зуун, мянга мянган муур, сая сая, тэрбум тэрбум муур..." хөглөрөн байх нэгэн довцог дээр ирнэ. Ингээд хамгийн хөөрхөн муурыг нь сонгож харих гэсээр бүгд хөөрхөн харагдах тул бүгдийг нь авч гэртээ харьдаг. Цааш юу болсныг хүүхэдтэйгээ хамт номоосоо уншаарай.

Энэ номд Вонда Гоог зурагт номын түүхэнд хамгийн анх удаа бүтэн дэлгэмэлээр нь зурсан байдаг.

Эл номд эрхэм яруу найрагч Пабло Нерудагийн Асуултын номоос түүвэрлэсэн 70 асуултыг сэдэвжүүлэн, нүүр дүүрэн үзэсгэлэнт зургаар илэрхийлжээ. Байгалийн нууцлаг ертөнцөд нэвтрэн, тэдгээрийг гайхан бишрэхэд тань Нерудагийн асуултууд туслах болно.

Хүүхэд инээгээд салдаггүй, ахин дахин уншуулж байгаад өөрөө цээжлээд дүрүүдтэй нь зэрэг уншаад эхэлдэг энэ хөөрхөн, хөгжилтэй номд цааш юу тохиолддогийг олж мэдээрэй.

Энэхүү зурагт номд нохойгоо алдсан бяцхан охин хэрхэн түүнийгээ санаж, төсөөлөлдөө умбаж буй тухай өгүүлнэ. Ээнэгшин дассан хайртай амьтнаасаа хагацаж, үгүйлсээр яваа хэн бүхэнд энэхүү зурагт ном хань болж, халуунаар тэвэрнэ гэж итгэж байна. Хүүхдийн уран төсөөлөлд зах хязгаар гэж үгүй. Зохиолч, зураач Б.Энх-Оюун энэ номдоо охины төсөөлөлд өрнөж буй бүхнийг өнгө будгаар амилуулж, хуудас бүрд сонирхолтой үйл явдал дүрслэн харуулжээ.

Хүүхдийн номын Жангар редакцаас “Монгол-үлгэр зурагт ном” төслийн үргэлжлэл болох “Монсудар- зурагт ном” цувралдаа тэгш эрх, ялгаатай байдал, нийгэмшил, хамтач байдал, бусдын сэтгэлийг ойлгох, бүтэлгүйтэл гэх мэт өнөө цагт хамгийн их ярьж хэлэлцэх учиртай сэдвүүдийг сайтар боловсруулж, үлгэр түүхээр дамжуулан хүүхэд багачуудад хүргэж байгаа билээ. Хүмүүс янз бүрийн ажил хийдэг. Зарим нь ногоо тарьдаг, зарим нь гал унтраадаг, зарим нь талх барьдаг, зарим нь сургуульд багшилдаг. Харин Хөхөөгийн аав сантехникч. Түүний аавын ажил хэчнээн чухал талаар бас мэргэжил бүхэн сайхан гэдгийг энэ номоос олж мэдээрэй.

Цэцэрлэгт дасан зохицоход хүүхдийн сэтгэл зүйг бэлдэх, шинэ орчинд орж буй шилжилтийн үеийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Зургаан сараас дээш насны хүүхдэд асран хамгаалагч өөрөө барьж уншиж өгвөл тохиромжтой.

Алс замд гарахад ээж минь цацлын мөнгөн халбагаараа сүүн цацал өргөж зогсоно. Сүүн цацал тэнгэр, нар, модод, харгуй замын дэргэдэх чулуу, нисч яваа ангирын жигүүр дээр хүртэл цацран буух шиг санагдана. "Сайн яваад ирээрэй, миний хүү!" гэж ээж минь намайгаа, мөнх хөх тэнгэр, хорвоогийн алтан наранд даатгаж байгаа нь тэр! "Хаа яваа газарт нь тулж яваарай!" гэж дэлхийн хатуу чулуунд хүртэл сүүн цацлаар аргадан сануулж байгаа нь тэр. Энэхүү сүүн цацал ээж бид хоёрыг холбож, эргэн ирээд золгон үнсүүлэх баярт мөч хүртэл хамт байх болно.

Монголчууд зуны дэлгэр цагт сүү саалиа базааж хүнсний нөөцөө бэлтгэдэг онцлогтой. Сааль сүүний цаг нар ургахаас жаргах хүртэл үргэлжилдэг нарийн чимхлүүр ажил. Саалийн ажилд айл саахалтын хүүхдүүдийн ач тус их. Хурга буруулна, тугал хариулна, унага татна, аргал түүнэ. Эх бүхнийг хөдөөний хүүхдүүд л мэднэ, бас чадна. Хотын хүүхдүүд тэр болгон мэдэхгүй. Үнээ, тугалаа нийлүүлчихвэл нэг өдрийн сааль алдана. Саалийн цагт хайнга хандвал чухам юу болдгийг бяцхан найз Бумбардай, Сараана, тэдний шинэ танил Сүмбэн гурвын хөгтэй явдлаас уншаарай.

Монгол хүүхдүүд янз бүрийн өнгө, хэмжээ, хэлбэр дүрстэй чулуу түүж цуглуулан том чулуугаар нь тойруулан гэр барьж, дөрвөлжин чулуугаар авдар сав, ор, хавтгай чулуугаар аяг, ацтай хавтгай чулуугаар тэмээ, гурвалжин хавтай адуу гэх мэтээр төлөөлүүлэн тоглож ирсэн нэн эртний уламжлалтай...

Монгол малчид жилийн дөрвөн улиралд бэлчээр нутгийг зохистой ашиглахын тулд нэг нутгаас нөгөөд тогтмол нүүдэллэдэг. Нүүдлэл бол Монголын ард түмний нийгмийн амьдралын олон зуун жилийн үндсэн хэв маяг болж иржээ. Бэлчээр нутгийг өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслан гэж улирлаар хуваах ба тэдгээрийг дотор нь эхэн, дунд, адаг гэж тус тус гурав ангилж зааг тогтоох тодорхой тогтолцоотой юм...

Бумбардай хүүгийн хөгжилтэй адал явдлын тухай өгүүлсэн энэ дугаарт Монголчуудын үеэс үед уламжлан хэрэглэж ирсэн өвөрмөц сонин хүнс болох борц, түүнийг тойрсон үймээнийг өгүүлнэ. Хавар идэхээр бэлтгэж нөөцөлсөн борц алга болсноор зохиол эхэлнэ. Бумбардай борцны хулгайчийг олох болов уу? Борцоо гэртээ буцаан авчирч ээжийгээ баярлуулж чадах болов уу...?

Энэхүү зурган номд эх үрийн холбоо хийгээд нүүдэлчин Монголчуудын байгаль эхтэйгээ шүтэн барилдлагатай амьдарч ирснийг тодотгон өгүүлнэ. Түүнчлэн ахуйн хэрэглээний салшгүй хэсэг аргал түүдэг хэрэгсэл болох араг савраар дамжуулан нүүдлийн уламжлалт соёлын онцлогийн нэгээхэн хэсгийг харуулах болно. Монголын орчин үеийн комикс урлагийн өнгийг тодорхойлж түүхийг нь бичилцэж яваа авъяаслаг, залуу зураач Н. Эрдэнэбаярын энэ бүтээл хүүхэд залууст монгол үндэсний өв соёл, түүх, ёс заншлын талаар мэдлэг мэдээллийг өгөхийн зэрэгцээгээр даяаршиж буй ертөнцөд нүүдэлчдийн онцлог хэв шинж, биет болон биет бус өвтэй танилцуулж, улсаа сурталчлах нэн чухал хэрэглэгдэхүүн болно хэмээн найдаж байна.

Мөчрөн хүн

(Дууссан)

Алдарт Груффало номын зохиогчдын бүтээл 'Мөчрөн хүн зурагт номыг танилцуулж байна. Английн хүүхдийн зохиолч Жулиа Доналдсон болон зураач Аксел Шеффлер нарын энэхүү бүтээл нь 2008 онд хэвлэгдэн гарсан цагаасаа хойш дэлхийн олон орны хүүхдүүдийн хайртай ном болжээ. Жулиа Доналдсон шүлэглэсэн бүтээлүүдээрээ алдартай бөгөөд хүүхдийн зурагт номоос гадна олон дуу зохиож, жүжгийн зохиол бичиж 2011 онд Английн Хатан хааны нэрэмжит “Хүүхдийн уран зохиолын шагнал” хүртжээ. Зохиогчийн хөвгүүд багадаа мөчрийг янз бүрийн тоглоом болгон тоглодог байснаас сэдэвлэн адал явдалт Мөчрөн хүн зурагт номыг бүтээсэн байна. Мөчрөн хүн модон гэртээ Мөчир эхнэр, мөчирхөн гурван хүүхэдтэйгээ мөн ч тухтай амьдран суудаг байжээ. Нэгэн өглөө гүйхээр гараад нохой, сэргэлэн охин, хун шувуу гээд л олон амьтад, хүүхдүүдтэй таарч уралдуулж тоглодог мод, хун шувууны үүр, элсэн цайзын туг, хүлэг баатрын сэлэм, хүүдий сав өлгөдөг дэгээ, цасан хүний гар болж явсаар гэр бүлээсээ холын холд төөрч, зул сарын баярын өмнөхөн зууханд шатахын даваан дээр хэвтэж байтал яндан дотроос хэн нэгэн 'Би гацчихлаа. Эндээс гарахад минь туслаарай!'' хэмээн хашхирна. Тэр чухам хэн юм бол?

Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд буюу Соён гэгээрлийн үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгон хүүхдийн зохиолын уралдаан зарласан билээ. Энэхүү уралдааны өгүүллэг төрөлд 6 хүртэлх насны ангилалд 1-р байр эзэлсэн Гүзээлзгэнийн үнэртэй жаал бүтээлийг хүргэж байна. Ямар азаар надад дүү байдаггүй юм бэ гэж би боддог байлаа. Гэтэл нэг өдөр юу болсон гээч. Ээж жаргалтай нь аргагүй дуу аялаад л. Аав ч бас их баяртай байлаа. Бүр ёстой гоё бялуутай баярын ширээ хүртэл зассан байв. Уг нь миний төрсөн өдөр биш шүү дээ. Тэгтэл аав, ээж хоёр над руу хараад инээгээд л байлаа. Тэгснээ “Миний охин, дүүтэй болсон” гэдэг байгаа... Зарим хүүхдүүд дүүтэй болох маш их дуртай байдаг бол зарим нь энэ үйл явдалд хараахан бэлэн болоогүй байдаг. Энэ сэтгэл хөдлөлийг яг л хүүхдийн өнгө аясаар гаргаж өгсөн "Гүзээлзгэнийн үнэртэй жаал" зохиолыг дүүтэй болох гэж байгаа хүүхдүүддээ авч өгөн, сэтгэл санааг нь бэлдэж мөн бяцхан дүүгийнх нь талаар ярилцаарай.

Тэр нэгэн орой Макс хүү чонын өмсгөл өмсөөд үймүүлж, дүрсгүйтэж эхлэв. Тэр бүр сэрээ барьчихсан хөөрхий нохойг элдэж хөөлөө. Ээж нь: 'Дэггүй амьтан!' гэж загнав. Макс хариуд нь: 'Тэгвэл би таныг иднэ дээ!' гэж айлгав. Ууртай хүүдээ ээж нь унд хоол ч өгөлгүй өрөөнд нь түгжчихжээ. Хачирхалтай нь тэр шөнө Максын өрөөнд мод сөөг ургаж эхлэв гэнэ. Ургаад л байж, ургаад л байж. Тааз адар бүхэлдээ мөчир салаанд хучигдаж, дэггүй хүүгийн өрөө тэр чигээрээ ой мод болж хувирлаа. Ийм явдал үнэхээр болсон уу? Үйл явдал цааш хэрхэн үргэжлэхийг энэ номоос олж мэдээрэй.

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Та цаг заваа хэмнэн гэртээ хүргүүлээд аваарай. Хүргэлт 5’000.