Дэлхий хэмээх гарагтаа, хүрээлэн буй орчиндоо энэрэнгүй хандаж, хайраа зориулахад туслах ном.

Бяцхан хүүхдүүд ч хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх эрмэлзэлтэй байдаг. Хэрхэн хорвоо ертөнцийг илүү сайхан болгоход багачуудын хийж чадах хамгийн энгийн арван алхмыг энэ номоос суралцаарай. 

Шүдээ угааж байхдаа усаа гоожуулахгүй байхаа мартаагүй биз? Зурж, бичихдээ цаасныхаа аль аль талыг ашигладаг болвол ямар вэ? Үрээр ургамал тарин түүнийгээ ургуулж сурах уу? Хүүхдэд ээлтэй зурагтай, дэлгэгдэж сөхөгддөг хэсэгтэй энэ номыг хэдэн ч насны хүүхэд анхаарах сонсох болно гэдэгт бид итгэлтэй байна.

Бид үргэлж л дасал болсон хэв маягаар хүүхэдтэйгээ харьцдаг. Дасал болсон зүйл хүнд үргэлж л амар санагддаг. Гэвч дасал болчихвол хүн асуудлыг олж хардаггүй. Надаар зогсохгүй олон хүн ижил төстэй учраас зүгээр л гэж боддог. Тав тухтай орчин, амар тайван нөхцөлд зуршлаасаа салахыг хүсдэггүй. 
 
Харин зуршил болсон арга барил тань хүүхэдтэйгээ харьцах, тэднийг хүмүүжүүлэхэд заримдаа бусад хүмүүстэй харьцахад хүртэл тийм сайн арга биш байдаг. Тэр аргаараа хүүхдээ хайрлаж байна гээд эсрэгээрээ сэтгэлийн шарх өгдөг тохиолдол олон. Рефлексээрээ хэлчихдэг зуршил болсон үгнээсээ нэг алхам ухраад үзээрэй. Нэг л маягаар яривал үр дүн нь байнга ижилхэн байхаас өөр аргагүй. Хараахан эвгүй санагдаад амнаасаа унагаж чадахгүй байгаа тэр үгийг хатуу чихэр хүлхэж байгаа мэт амандаа өнхрүүлээд үзээрэй. 

У Инь Ён бол эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор, хүүхэд өсвөр насны сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн, Ёнсэй Их сургуулийн Анагаахын шинжлэх ухааны сургуулийн төгсөгч, мөн энэ сургуульд магистрын зэрэг хамгаалж, Корей их сургуульд анагаахын ухааны докторын зэрэг хамгаалсан хүндтэй хүн билээ. Бид түүнийг “Миний алт шиг хүүхэд” нэвтрүүлгийн У доктороор нь мэдэх билээ.

Хүүхдэд зориулсан чанартай агуулга бүхий зурагт ном бүтээхэд юу шаардлагатай вэ?

Урлаг, утга зохиолын ангийн оюутнуудад болон зурагт номын зохиолч, зураачдад зориулагдсан энэ номыг Раскин Их Сургуулийн Урлагийн сургуульд иллюстрэшний салбарын профессороор багшилдаг Мартин Сализбюри бичсэн юм.

Номд хэвлэн нийтлэх үйл явц болон ном бүтээх бүтээлч процессоос гадна Жон Классен, Оливер Жефферс, Биатрис Альманя гэх зэрэг дэлхийд нэртэй зураач, зохиолчид болон Puffin Picture Books, Thames and Hudson, Enchanted Lion Books гэх зэрэг хэвлэн нийтлэгчдийг оролцуулсан 15 кэйс стадиг багтаажээ.

Хамгийн анхны сансар судлаач эмэгтэй болох Каролин Хершелийн бодит түүх.

Шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулахад өөрийн амьдралаа зориулсан эмэгтэйн талаар үзэсгэлэнт зураг, гайхам бичвэрээр илэрхийлсэн баримтат зурагт номтой танилцаарай. Тэрээр шинжлэх ухаан хамгийн анх солир хэмээн тооцогдсон тэрхүү биетийг олж нээсэн бүсгүй билээ. 

  • Шинжлэх ухаан, сансар огторгуй, орон зайн талаар хүүхдийн сонирхлыг өдөөнө.
  • Шинжлэх ухааны талаар өгүүлэх баримтат, чанартай зурагт ном хайж буй багш, номын санчдад мөн сайн тусламж болж чадна.
  • STEM сэдвийг сонирхогчдод төгс бэлэг болж чадна.

Хүмүүс биднийг холбодог олон зам бий. Түүний нэг нь төмөр зам. Алсад зурайх төмөр замыг хүмүүс яагаад бүтээсэн юм бол? Аварга том зүтгүүрийг хэн жолооддог юм бол? Энэхүү номыг дэлгэн төмөр замын түүхээр аялж, өртөөнөөс өртөө дамжин явах галт тэрэгтэй танилцаарай. Мөн хүмүүс биднийг тав тухтай зорчуулахын тулд төмөр замын ажилчид хэрхэн ажилладгийг сонирхоорой. Уншигч таныг төмөр замын гайхалтай аялалд урьж байна.

Төрөлх ширэнгэн ойдоо Салли бамбар ямар адал явдалтай учирч, хэрхэн шинэ найзуудтай болж, мөн юу сурч авсныг энэ номоос уншаарай.

    Харри бэлтрэг яагаад хойд зүгт гэрийнхэнтэйгээ алсын аянд мордохоор болсныг, замдаа ямар адал явдалтай учирсныг, хэрхэн шинэ найзуудтай болж буйг, мөн юу сурч авсныг уншаарай.

    Лиззи тугал гэрээсээ холдож яваад ямар адал явдалтай учирч, шинэ найзуудтай болж, мөн юу сурч авсныг уншаарай

      Сэм шоргоолж идэштэн Андын нуруунаа байх зах худалдааны газраар явж, ямар адал явдалтай учирч, мөн юу сурч авсныг уншаарай.

      Боб дэгдээхэй тэсгим хүйтэн Өмнөдийн далайд унахдаа ямархан эр зориг гаргасныг, өөр ямар ямар адал явдалтай учирсныг, хэрхэн шинэ найзуудтай болсныг, мөн юу сурч авсныг энэ номоос уншаарай.

      Бастер имж гэрээсээ холдож яваад ямар адал явдалтай учирч, шинэ найзуудтай болж, мөн юу сурч авсныг уншаарай

      Бен дүдэр үерт автсан гэрийнхнээ хэрхэн аварсан, ямар адал явдалтай учирсан, яаж шинэ найзуудтай болсон тухай, мөн юу сурч авсныг уншаарай.

      Мэгги бамбарууш ямар адал явдалтай учирч, шинэ найзуудтай болж, мөн юу сурч авсныг, хэрхэн аварга халим хөлөглөн гэртээ харьж ирснийг энэ номоос уншаарай.

      Ертөнцийн түүхэнд хувь нэмрээ оруулж, түүхийг бүтээлцэж ирсэн үе үеийн алдартнуудын тухай үнэн бодит мэдээлэл, өвөрмөц содон намтар цадигийг сонирхолтойгоор бичсэн байна. Дэлхийн түүхийг бүтээсэн 100 хүн ном нь тухайн хүмүүсийн бодит амьдралын түүхээр дүүрэн. Энэ ном нь шинийг нээгч эрэлхэг зоригтнууд, урам зориг хайрлагч зохион бүтээгчид, бодолд дарагдсан сэтгэгчид, манлай удирдагчид, оньсыг тайлсан бүтээгчид хэмээх хэсгүүдтэй. Дэлхийн хамгийн агуу зохион бүтээгчид, аялагчид, эрдэмтдээс эхлээд бидэнтэй нэгэн цаг үед амьдарч буй хамгийн нөлөө бүхий улс төрчид, сэтгэгчид, зохиолчид зэрэг манай дэлхийг өөрчилсөн олон арван хүний намтрыг уншиж, тэдгээр хүмүүсийн хийж бүтээсэн гайхамшигт үйл хэргүүдтэй танилцаарай. 

      Амьдрал мөнхөд хувьсан өөрчлөгдөж байдаг. Гэхдээ энэ өөрчлөлт тодорхой дараалал, давтамжийн дагуу явагдана. Амьтан ургамал, хүмүүс бид ч гэсэн өсөн, үржиж эцэстээ үхэж төгсдөг. Уул, хад, гол мөрнөөс эхлээд гараг, сүүлт од, одод гээд л амьд бус зүйлс ч ялгаагүй, мөн л өсөж, үржиж эцэст нь үхэх үйл явц давтагдана. Эдгээр бүх хувьсал, өөрчлөлтийг амьдралын мөчлөг гэдэг. 

      Амьдралын мөчлөгүүд өөр хоорондоо харилцан хамааралтай. Ургамал хөрснөөс ус болон шим тэжээлээ, харин нарнаас энерги авдаг. Амьтад өсөж том болохын тулд ургамал болон бусад амьтдаар хооллоно. Ихэнх ургамал шавжаар дамжуулан цэцгийн тоос хүртэх замаар нөхөн үржинэ. Харин ургамал, амьтан үхэхэд үзэгдэл нь хөрсөнд шингэн ялзмагтаж, дараагийн шинэ ургамал ургахад бордоо болно. 

      Амьдралын мөчлөг ийнхүү эцэс төгсгөлгүй хувьсан өөрчлөгдөж буйг бид ойр тойрноосоо харж болно. Төрөх, өсөх үйл явц нь үхэх, илжрэх үйл явцаар нөхөгдөн тэнцвэрт шинжээ хадгалж байдаг. Амьдрал ийнхүү мөнхөд хувьсан өөрчлөгдөж байх хуультай.

      Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг техник технологийг хэн бүтээсэн тэдгээрийн үүх түүх, ургамал амьтдын хамгийн хамгийн, спортын амжилтыг эвдэгч тамирчид, сансар огторгуйд хөөргөсөн пуужин, гараг эрхсийн тухай хүн болгоны тэр бүр мэддэггүй гайхширам үнэнийг энд дэлгэжээ. Дэлхийн хамгийн хүйтэн газар болох Антарктидад -89 градус хүрдэг гээд бод доо, аварга загас 20,000 км замыг туулах чадалтай гэх мэт олон зүйлийг эндээс уншиж мэдэх болно. Тиймээс айл болгонд байх хэрэгтэй номуудын нэг яахын аргагүй мөн юм.

      Амьтдын хаант улсын тухай санаанд багтамгүй зуу зуун харьцуулалт, хачирхалтай баримтууд... 

      Залаат тоншуул нэг секундэд 20 удаа тоншиж чадна. Шоргоолж идэштний хэл нь 15 ширхэг бөндгөр зайрмагийг давхарласантай тэнцэхүйц урт байдаг. Дэлхийн хамгийн удаан амьтныг та яст мэлхий гэж боддог уу? Харин яст мэлхийнээс 45 дахин удаан амьтан болох гадилан нялцгай биет 0,006 км цагийн хурдтай байдаг. Зарим шувууд нисэж байхдаа унтаж чаддаг гэвэл та итгэх үү? Уулын хараацай нисэж байхдаа нэг нүдээ анин тархиныхаа талыг ажиллуулан унтаж чаддаг гэх мэт амьтдын тухай маааааш олон сонирхолтой зурган харьцуулалт, мэдээ мэдээллийг энэхүү номоос уншиж мэдэх боломжтой юм.

      DK олж мэд! Умард болон өмнөд туйл ном нь туйлын тухай гайхалтай баримтууд, сонирхолтой гэрэл зургуудыг багтаасан төдийгүй нимгэн ч гэлээ өргөн агуулгатай ном юм.
      Умард болоод Өмнөд туйлийн тухай олон сонирхолтой баримттай танилцаарай. Жишээ нь: Евроазиас умард туйлд нүүн очсон хүмүүс бол анхны туйл судлаачид төдийгүй тэндхийн анхны иргэд ажээ. Тэд ойролцоогоор НТӨ 2500 онд Умард туйлд хүрчээ. Гринландын нийт газар нутгийн 70 хувь мөсөн бүрхүүлтэй. Цагаан баавгай, туйлын үнэг зэрэг амьтад нь туйлын цаг уур, орчиндоо уусах мэт цагаан үс ноостой болж хувьсан өөрчлөгдсөн байдаг.
      Нарнаас цацарсан, энгийн нүдээр харахын аргагүй өчүүхэн жижиг атомууд дэлхийн соронзон орон (дэлхийг тойрсон соронзон хүчний талбай)-д орж ирмэгцээ манай агаар мандлын хийн атомуудтай мөргөлдөж эмх замбараагүй хөдөлдөг юм. Энэхүү хөдөлгөөний эрчим гэрэл болж харагддагийг нь бид “Туйлын туяа” хэмээн нэрлэж хэвшжээ. Титаникийг живүүлсэн мөсөн уул Жакобшавн хэмээх мөсөн голоос тасарсан гэх мэт олон сонирхолтой баримтыг мэдэж аваарай.

      Илүү ихийг олж мэдэцгээе!

      "Олжмэд!'' цувралын ном тус бүрд мэдлэг сорих асуулт хариулт, он цагийн товчоон, агуу нээлтүүд, амьтад, ургамлын төрлүүдийг багтаасан зурган хүснэгт болон олж мэдсэн зүйлсээ бичих хуудас бий. Ой модонд ямар амьтад амьдардаг бол гэж сонирхож байсан уу? Эсвэл яагаад зарим модод өвөл болохоор навчсаа гөвдөг юм бол? 

      Дэлхий дээрх хүчилтөрөгчийн хорин хувийг Амазоны ширэнгэн ой ялгаруулдаг. Дэлхийн шувуун төрлийн гучин гурван хувь нь Амазоны ширэнгэн ойд амьдардаг. Галд өртсөн ой мод 50-100 жилийн дараа шинээр ургаж шинэчлэгддэг. Нэг минутад тавин хөл бөмбөгийн талбайтай тэнцэхээр модыг өдөр бүр огтолж байгаа нь үнэхээр харамсмаар тоо баримт юм. Өнөө цагт эмчилгээнд хэрэглэж байгаа эмийн ургамлын 25 хувийг ширэнгэн ойгоос түүж ашигладаг. Нэг том мод дөрвөн хүний өдрийн хэрэглээний хүчилтөрөгчийг ялгаруулдаг. Хэрэв та модны тайрдастай таарвал тухайн мод хэдэн нас насалсныг тойргийнх нь тоогоор мэдэж болно. Ойролцоогоор 100 жилийн дараа ширэнгэн ой үгүй болох аюул нүүрлэж байгаа зэрэг олон сонирхолтой мэдээллийг энэхүү номоос олж уншаарай. 

      Чулуун зэвсгийн үе нь хүн төрөлхтний түүхийн бараг дийлэнх үеийг хамрана. Археологчдийн малтан гаргасан эд өлгийн зүйлсэд үндэслэн бид чулуун зэвсгийн үеийн талаар мэдэж авдаг. Энд буй баримт, мэдээллийг мэдлэгийн сандаа нэмэрлэж найз нөхдөдөө ярьж өгөөрэй. Неандерталь хүмүүс хүйтэн агаарт амьсгалахад тохиромжтой том хамартай байжээ. Обсидиан чулуу бол дэлхий дээрх хамгийн хурц ирмэгтэй материал. Чулуун зэвсгийн үеийн хүмүүс обсидиан чулуу ашиглан маш хурц ирмэгтэй хутга хийдэг байв. Өнөөдөр ч гэсэн энэ чулуугаар хийсэн хутгаар нарийн мэс заслыг гүйцэтгэж байгаа гэх зэрэг олон мэдээллүүд энэ номд бий. 

      Энэхүү номд хөгжилтэй баримт, гайхалтай зураг, асуултууд багтаасан бөгөөд чулуун зэвсгийн үе гэж хэдий үеийг хэлдэг, чулуун зэвсгийн үеийн хүмүүс хэрхэн, хаана амьдарч байсан, мөстлөгийн үеийн тухай, чулуун зэвсгийн үеийн амьтад, арслан зааны тухай, багаж хэрэгслээ хэрхэн урладаг, чоныг хэрхэн гаршуулсан, тэр үеийн хувцас, сүсэг бишрэл, агуйн сүг зураг, анхны фермерүүдийн тухай бүхнийг олж мэдээрэй. 

      ''Мэргэжилтэнтэй танилцана уу'' хэсгээс Лондон хотын музейн ажилтан Доктор Бекки Скотийн тухай уншаарай. Тэрээр Неандертал хүний судлалаар мэргэжсэн бөгөөд тэдний хэрэглэж байсан чулуун зэвсгийг нарийвчлан судлах замаар Английн суваг хавийн нутагт хэрхэн амьдарч байсныг нь илрүүлэхээр ажиллаж байгаа юм. Энэхүү ном нь түүхийн хичээлийн гарын авлага, мэргэжил сонгох, мэдлэгээ тэлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

      Дэлхийн хамгийн өндөр уул юу вэ гэдгийг мэдэхийг хүсэж байсан уу? Эсвэл хамгийн том тивийг ч юм уу? 

      Энэхүү номоос бидний одоо амьдарч буй дэлхий хэрхэн яаж бий болсон, юу юунаас тогтдог, ямар ямар амьтан ургамал байдаг зэргийг олж мэдэх боломжтой юм. Дэлхий дээрх халуун цөмөөс эхлээд түүний гадаргууг бүрхсэн уулс, цөл, далай хүртэл ямар бүтэцтэй болох, яагаад улирал солигддог, усны эргэлт хэрхэн ажилладаг, яагаад хүн ам маань өсөн нэмэгдэж байгааг өнгөт зураг дүрсний тусламжтайгаар ойлгоход хялбар аргаар тайлбарласан тун сонирхолтой ном юм.

      Амьтад ном нь олон сонирхолтой баримт, зургуудыг багтаасан бөгөөд уг номоос амьтад гэж юу вэ, түүний дотор сээр нуруутан, хөхтөн амьтад хаана амьдардаг, шувууд, хэвлээр явагчид, хоёр нутагтан, загас, сээр нуруугүй амьтад, шавж болон амьдрах орчны төрлүүд, дасан зохицолт зэрэг олон зүйлийн талаар олж мэдээрэй. 

      Манай дэлхий дээр сая сая төрлийн амьтад амьдардаг бөгөөд төрөл тус бүрийг зүйл хэмээн нэрлэнэ. Шоргоолжноос эхлээд заан хүртэлх бүх амьтдад цөөн хэдий ч адил төстэй зүйлс байдаг. Жишээ нь: нарны гэрлээс энерги авдаг ургамлаас бусад бүх амьтад амьд үлдэхийн тулд бусад амьд биетийг иддэг байна. Ургамал нүүж чаддаггүй байхад амьтад нэг газраас нөгөө рүү нүүдэллэдэг. 

      “Мэргэжилтэнтэй танилцана уу” хэсгээс Оксфордын их сургуулийн дэргэдэх ''Зэрлэг Байгаль Хамгааллын Судалгааны Нэгдэл''-ийн захирал, профессор Дэвид Макдоналдын ярилцлагыг уншаарай. Түүний багийнхан дэлхий дээрх олон төрлийн амьтдыг судалдаг бөгөөд онцгойлон арслангийн талаар судалгаа хийдэг.

      Шинжлэх ухааны ертөнц гайхамшигтай сонирхолтой зүйлсээр дүүрэн. Аянга цахилгаан яагаад цахилдаг, дэлхийн татах хүчний онолыг хэн анх нээснийг мэдмээр байна уу? Тэгвэл шинжлэх ухааны гайхамшигт нээлтүүдийн талаар танин мэдэж, мэдлэгээ сориорой. 

      Энэхүү ном олон чухал нээлтүүдийг зураг болон товч тайлбаруудаар харуулсан бөгөөд хэн, хэзээ ямар нээлт хийснийг харуулах он цагийн товчоон, асуулт, хариултыг багтаасан юм. Тахиа өглөө яаж биднийг сэрээдгийг шинжлэх ухаан тайлбарлана. Тахианы хошуунаас гарсан дууны долгион агаараар дамжин чихэнд хүрнэ. Унтраалганы товчлуурыг дарснаар цахилгаан гүйдэл хэлхээгээр хэрхэн гүйж гэрэл хэрхэн асаахыг шинжлэх ухаан ойлгуулна. Хувцас биеийг хэрхэн дулаан байлгадгийг ч шинжлэх ухаан тайлбарладаг. Бид яагаад өдөр бүр хоол идэх ёстойг мөн л шинжлэх ухаан хэлж өгнө. Хөдлөх, өсөх, дулаацахад хэрэгтэй энерги, эрчмийг хоол тэжээл агуулдаг гэх мэт олон мэдээллүүд бий. 

      "Мэргэжилтэнтэй танилцана уу" хэсгээс Их Британи улсын Лондонгийн эзэн хааны коллежийн материал судлалын эрдэмтэн Доктор Сьюз Кундутай хийсэн ярилцлагыг уншаарай.

      Робот хэр хурдан гүйж чаддагийг чи мэдэх үү? Эсвэл хиймэл оюун ухаан гэж юу болохыг? 

      21-р зуунд дэлхий шинэчлэгдэн өөрчлөгдөж, бидний төсөөлж ч байгаагүй олон сонирхолтой нээлт хийгдэж, техник технологийн олон гайхалтай шинэ бүтээл бий болсоор байна. Үүний нэг бол яахын аргагүй робот билээ. Энэхүү номоор дамжуулан роботыг хэрхэн хийдэг вэ, хийхэд хэр хугацаа зарцуулах вэ, тэд хүмүүст яаж тусалдаг вэ, ирээдүйд роботууд яаж шинэчлэн өөрчлөгдөх вэ гэх мэт сонирхолтой асуултын хариултыг олж мэдэх болно. Хөгжилтэй асуулт хариулт, хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, сонирхолтой зургаар дүүрэн тул хэнийг ч хэзээ ч уйдаахгүй.

      Хүний бие номд эд эсээс эхлэн тархи хүртэл бие махбодын бүх зүйлийг багтаасан тул хүүхдүүдэд хүний бие хэрхэн ажилладаг талаар тодорхой ойлголт өгөх болно. 

      Эхийн хэвлий дэх ургаас эхлээд насанд хүрсэн хүний биеийн ясны бүтцийг хүртэл тайлбарлаж өгсөн тул үнэхээр сонирхолтой биш гэж үү? Хүн хэрхэн таван мэдрэхүйгээ ашиглан мэдэрдэг, булчин шөрмөс гэж юу вэ, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо хэрхэн ажилладаг талаарх нарийн төвөгтэй ойлголтыг хүртэл хялбар аргаар өнгөт зураг дүрс, тодорхой баримт ашиглан тайлбарласан тул хэн ч уншсан амархан ойлгох болно.

      Өнөөдөр дэлхий нийтээрээ бага боловсролыг сурлагын дүн бус, суурь хүмүүжлийн хэм хэмжээгээр үнэлж эхлээд буйд бид их баяртай байна. Хүүхэд эргэн тойрныхонтойгоо харилцах, юу хийх, яаж тоглох гэх мэт өдөр тутмын хэвшил нь үүний суурь билээ. Гэтэл ихэнх эцэг эх хүүхдийнхээ хоол хүнс, өмсгөл зүүсгэл, дүн зэрэгт голчлон анхаарсаар энэ талын боловсролыг орхигдуулах талтай байдаг. Тиймээс хүүхдэдээ энэхүү суурь хүмүүжил, хандлагыг өдөр тутамдаа зөв арга барилаар эзэмшүүлэхэд та бүхэнд дэм болох зорилгоор '365 өдөр' хэмээх уг танин мэдэхүйн номыг эрхлэн гаргалаа.

      Балчир хөвгүүнээс насанд хүрсэн эр болох явцад бие болон мэдрэмж, зан авир хэрхэн өөрчлөгдөхийг энэхүү номоос мэдэж авах боломжтой. Өөрөөр хэлбэл, хөвгүүдийн бэлгийн бойжилтын үед юу тохиолдохыг энгийн бөгөөд ойлгомжтой тайлбарлахаас гадна эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийж, ариун цэвэр сахиж, биеэ арчлах талаар мэдээлэл энд номд багтсан. Өсөж том болох нь хүүхдүүдэд сайхан санагдах ч заримдаа хэтэрхий хэцүү санагдах нь бий. Иймд хөвгүүд өөрсдөө энэ талаар мэдлэгтэй байх тусам шинэ шинэ өөрчлөлтийг тэр хэрээрээ бэрхшээлгүй даван туулна.

      Уг номд  дэлхийн бүх охидод тохиолддог бие физиологийн өөрчлөлт, эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл зүйн асуудлыг дэлгэн өгүүлж товч тодорхой хариулт өгснөөрөө онцлог юм. Шилжилтийн нас, өсвөр нас хэмээх тун гайхалтай ч, нэлээд адармаатай үеэ ойлгож, өөрийгөө хайрлахад нь тэрслүү охидод тус болох билээ. Энэхүү ном нь “Надад юу тохиолдоод байна аа?”, “Миний сарын тэмдэг ирчихлээ”, “Охидын асуудал”, “Анхны хайр” зэрэг нийт 9 бүлэгтэй бөгөөд бүлэг бүрд тухайн асуудал юунаас болж үүсдэг, ямар өөрчлөлт гардаг, хэрхэн шийдэх боломжтойг товч тодорхой өгүүлсэн байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчдын төдийлөн сайн ярилцдаггүй, ярилцахаас эмээдэг сэдвүүдийг тэрслүү охидод хүүрнэн өгүүлж, амьдралынхаа нэгэн онцгой, ер бусын үеийг бэрхшээл багатай, ханьтай даван туулахад туслах юм.

      Уг номын зохиолч Елена Фавилли бол Нью-Йорк Таймс сонины бестселлер зохиолч, сэтгүүлч бөгөөд өмнөх түүхүүдээрээ хүсэл мөрөөдлийнхөө төлөө зоригтойгоор тэмцэн, замд таарсан хэцүү бэрх бүхнийг хүч чадлаараа даван туулж, амжилтад хүрсэн гайхалтай эмэгтэйчүүдээр дамжуулан охидод урам зориг хайрлаж байсан бол энэ удаад “Тэрслүү охидын хөтөч” номоороо өсөж буй бүх тэрслүү охидын эрүүл мэнд, бэлгийн боловсролд санаа тавьж, найз нөхөд шиг, ээж эгч шиг нь зөвлөж, чиглүүлж, хайр халамжаа түгээж байна.

      Нью-Йорк таймсын дуулиан тарьсан бестселлерийн хоёр дахь боть дэлхийн өнцөг булан бүрд аж төрж буй охид, том мөрөөдөж, илүүд зорин, шаргуу хөдөлмөрлөх урам зориг өгөх болно. Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд 2 ном нь, Нефертитиэс эхлээд Бейонсе, Розалинд Франклин, Ж.К.Роулинг гэх зэрэг ер бусын эмэгтэйчүүдийн тухай зуун бяцхан түүхийн цоо шинэ түүвэр юм. Хатан хаан болон тэмцэгч, балетчин хийгээд хуульч, далайн дээрэмчнээс авхуулаад компьютерийн мэргэжилтэн, сансрын нисгэгчээс зохион бүтээгч хүртэлх энэхүү гайхалтай эмэгтэйчүүдийн түүхийг зэрэгцүүлэн өгүүлснээр, боломжийг бодит болгож чадах сэтгэл хөдөлгөсөн мэдрэмж төрөх учиртай.

      Энд өгүүлэх бүхэн итгэл найдвар дүүрэн зүрх сэтгэл дэлхийг өөрчлөх хүчтэйг нотлон харуулна. Эдгээр хатан зоригт эмэгтэйчүүдийн түүх охидыг урам зоригоор бялхааж, гоо үзэсгэлэн гэдэг нас үл харгалзан өөр өөрийн өнгөтэй оршин байдгийг ойлгуулж, залуу охидыг гайхшруулах болно. Номыг уншсан хүн бүр хүсэл тэмүүлэл, сониуч зан, өгөөмөр сэтгэлээр дүүрэн явах нь жинхэнэ амжилт, аз жаргал гэдгийг олж мэдээсэй. Амьдралынхаа үнэ цэнэтэй хором мөч бүрт аз жаргалтай байж, шинийг эрэлхийлж явах хэрэгтэй гэдгээ битгий мартаарай.

      Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд олон талаараа үеийн үед үнэ цэнээ хадгалсаар байх болно. Тухайлбал ном бүтээхэд маш их хэмжээний мөнгөн хандив дал гаруй орны хүмүүсийн дэмжлэгээр босч, түүгээр ч зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрээс авьяаслаг эмэгтэй зураачид сайн дураараа хамтран ажилласан зэрэг олон шалтгаан бий. Залуу охид ирээдүйн амьдралд нь тохиож болох бэрхшээл бүхэнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ тэр бүхэн дааж давшгүй зүйл биш гэдгийг ойлгох, аливаад сэтгэлийн хаттай байх нь хамгаас чухал. Саад тотгор, гутрал гунигийг даван туулах өөрийн замаа олж, яг л энэхүү номд бичигдсэн гайхалтай эмэгтэйчүүдийн нэгэн адил хойч үедээ үлгэр дууриал болж хүч тэнхээ хайрлаарай. Дэлхийн өнцөг булан бүрт буй хүсэл тэмүүллээр дүүрэн тэрслүү охидоо хязгааргүй мөрөөд, өөдөө тэмүүл, шаргуу тэмц, хэзээ ч бүү шантраарай!

      Хонг конг, Антарктид, Улаанбаатар, Каиро гэх зэрэг улс орны хачирхалтай хотуудын сонин хачныг зургаар илэрхийлсэн сонирхолтой ном. Дэлхий ертөнцөө танин мэдэх хүсэлтэй хүн бүрд зориулагджээ.

      Галактик, нарны аймаг, хар нүх, оддын амьдрал гээд од гараг эрхсийн талаарх бүхий л мэдээллийг гайхамшигтай зургаар илэрхийлэн харуулсан ном. Таны хэзээ ч нээн үзэж болох музей.

      Хүн насан туршдаа суралцдаг. Шинийг бодож, сэдэхэд хүрдгэдэг хөдөлгөгч хүч бол бидний сониуч зан. Аливаа зүйлийн учрыг хайх 'Яагаад?' гэх асуулт бол үүний нэг илрэл юм. Хүүхдүүд сониуч зандаа хөтлөгдөн орчин тойрондоо буй хараахан танин мэдээгүй шинэ сонин зүйл, юмс үзэгдлийн учрыг олохоор эрж хайн, янз бүрийн арга хэлбэрээр шинэ мэдлэг хуримтлуулж байдаг. Энэхүү ном нь хүүхдийн сониуч зан, аливааг танин мэдэр тэмүүллийг нялх балчир үеэс нь эхлэн сургуульд орох хүртэл тоглоомын аргаар дэмжих зорилготой.

      Банкны данс, орлого, зээлээс эхлээд засгийн газрын зарлага, татвар, инфляци зэрэг бүхий л зүйлийг багтаасан мөнгөний ертөнцийн талаарх мэдээлэл сайтай танилцуулга зурган хөтөч бүхий ном. Залуу уншигчдад мөнгө бидний амьдарч буй ертөнцийг яаж хэрхэн бүрдүүлдэг, хаанаас бий болдог, хэрхэн мөнгөтэй болох тухай маш энгийнээр бөгөөд хүртээмжтэй байдлаар тайлбарлаж ойлгуулах болно.

      2018 онд анх Англи улсад хэвлэгдсэнээсээ хойш 14 хэл рүү орчуулагдсан. 8-аас дээш насныханд зориулсан. Бид уулзсан хүн бүртэй улс төр ярьж мэтгэлцээд байдаггүй. Учир нь улс төр бидний өдөр тутмын амьдралын ярианы сэдэв биш юм. Гэхдээ амьдарч буй нийгмээ ойлгоё гэвэл улс төрийн талаар мэдлэгтэй болох шаардлагатай. Улс төр бидний эргэн тойронд хаа сайгүй байдаг. Хүмүүс хот, улс орон, тивийг хэрхэн удирдах нь улс төр. Шийдвэр хаана гарч байна, тэнд улс төр байна. Дайн эхлэх, төгсөх нь ч мөн ялгаагүй улс төр юм.

      Ихэнх түүхийн номд хаан, хатан, генералууд гардаг. Гэхдээ тэд хаанаас ирсэн юм бэ? Чи хэзээ нэгэн цагт яагаад зарим хүн орд харшид амьдарч бусдыг захирч байхад зарим нь харшийг нь цэвэрлэж, үүрэг даалгавар биелүүлдэг юм бэ гэж бодож байсан уу? Тэгвэл Дэлхийн нэрт түүхч, философич, зохиолч Юваль Ной Хараригийн залуу уншигчдад зориулсан “Дийлдэшгүй хүн төрөлхтөн” цувралын хоёр дахь ботиос энэ асуултын хариултыг олоорой. Мөн анчин, түүвэрлэгч байсан бидний өвөг дээдэс яаж тосгоны тариаланч болсон тухай, яагаад хаант улсууд, хууль тогтоомжууд бий болсон талаар, мөн бид хэрхэн бид бие биенийхээ захирагч болсон тухай олж мэдээрэй.

      “Сапиенс: Хүн төрөлхтний товч түүх” номоороо дэлхийн олон мянган уншигчдад илүү сонирхолтой ойлгомжтойгоор түүхийг сонирхон судлах урам зориг өгсөн Иерусалемын Хебрю их сургуулийн профессор түүхч, зохиолч Юваль Ной Хараригийн залуу уншигчдад зориулсан цоо шинэ номыг хүлээн авна уу.

      Өв соёл, уламжлалаа хүүхэд залууст таниулах хэрэгтэй гэж бид үргэлж ярьдаг хэр нь одоогийн залууст хэрхэн хүргэх арга замаа төдийлөн тодорхойлж чаддаггүй. Тиймээс утга агуулга болоод үг хэллэгийг нь илүү хялбар дөхөм болгохоос гадна бүрэн зурагжуулан хүргэж байна. Монголын нууц товчоонд хүүхэд залууст үр өгөөжтэй олон сургамж, зан чанар, үйл явдлын хэлхээс байдаг тул тэр бүгдийг үнэт зүйл хэмээн үзэж, хэсэг тус бүрд шигтгэсэн юм. Мөн бид энэ номыг эрхлэн гаргахдаа юун түрүүнд XIII зууны үеийн уг түүхээс одоогийн хүүхэд залууст чухам юу нь сонин, өгөөжтэй болохыг бодолцлоо. Дайн байлдаан хүний амьд байх үгүйг шийдэж байсан үе ч гэлээ Чингис хаан хэмээх хувь хүний ямар зан чанар, арга ухаан дэлхийн талыг эзлэхэд хүргэснийг чухалчлан авч үзэхийг зорьсон. Тэр ч утгаараа бид энэхүү номоо: 1-рт, хүүхдийн дур сонирхолд нийцүүлэхийг, 2-рт, Чингис хааны хийсэн олон дайн тулааныг чухалчлах бус, хувь хүнийхээ хувьд эрхэмлэж асан үнэт чанар, итгэл үнэмшил нь юу байсныг өгүүлэхийг, 3-рт, тэр үеийн монголчуудын өв соёлын утга учрыг тодотгохыг хичээнгүйлэн хүсэж ажиллалаа. Иймд түүх өв соёлтой танилцуулах улмаар эх хувилбарыг унших хүсэл эрмэлзэл төрүүлэхээс гадна сургамжтай, монгол хүн гэж хэн болохыг ойлгуулахуйц бүтээл болсон гэж найднам.

      Чи кино үзэх дуртай юу? Кино бүтээхэд юу, юу хэрэг болдгийг мэдэх үү? Тод асдаг гэрэл, дуу хураагуур, дүрс бичлэгийн аппарат хамгийн түрүүнд хэрэгтэй. Энэ бүгдийг Томас Эдисон бүтээсэн юм шүү дээ. Томас Альва Эдисон 1847 онд АНУ-ын Охайо мужийн нэгэн гэр бүлд мэндэлжээ. Багадаа хүндээр өвдөж сонсголгүй болсон тэрээр сургуульд сурах боломжгүй болж, улмаар гэрээрээ боловсрол эзэмшсэн юм. Долоон жилийн турш телеграфын оператораар ажиллан, олон чухал зурвас илгээж байсан гэдэг.

      Коко үргэлж бүхнийг бусдаас өөрөөр сэтгэж, өвөрмөц содон хийхийг эрмэлздэг байв. Тиймээ, тэр энэ зорилгодоо хүрсэн. Удалгүй бусад хүмүүс ч бас Кокогийн адилаар аливааг бусдаас өөрөөр хийхийг хүсэх болов. Тэр бусдад ийн нөлөөлжээ. Үнэхээр гайхалтай биш гэж үү. Коко Шанелийн урласан хувцас бүтээл нь эмэгтэйчүүдийн хувцаслалтыг эрс өөрчилж, шинэчилсэн юм. Энэхүү номоор дамжуулан та бүхэндээ загварын чиг хандлагад юу зонхилж давамгайлж байхыг үл хайхран өөрсдийн мөрөөдлөө дагаж, өөрийгөө сонсохыг уриалахыг хичээлээ.

      Одон орон судлаач, нисгэгч, уран барималч, хөөмийч, шүхэрч, сур харваач, балетчин, анчин, гал сөнөөгч, барилгачин, антропологич гээд эмэгтэй хүнд эзэмшиж чадахгүй мэргэжил, хийж хүчрэхгүй ажил гэж үгүй билээ. Тэр эмэгтэйчүүд нь харин Монгол эмэгтэйчүүд байвал та яах вэ? Та энэ номоос урам зоригийн эзэд болсон гайхамшигт 50 монгол эмэгтэйн түүхийг унших боломжтой. Тэдний хөргийг авъяас билигт монгол зураачид өөр өөрийн арга барил, мэдрэмж оюунаараа зурсан билээ.

      Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас монголын түүхэнд нэр нь тод томруунаар бичигдэн үлдсэн суу билигт хүмүүсийн тухай намтарчилсан зурагт номыг цувралаар гаргаж байгаа билээ. Үүний нэг нь 20-р зууны түүхэнд харанхуйг гэрэлтүүлэх зул мэт бадамлан ассан аугаа хүмүүн, нэрт соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдорж мөнөөсөө мөн билээ. Д. Нацагдорж нь 1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар тайж Дашдоржийн гэрт төржээ. Түүний эцэг Дашдорж Нацагдоржийг багад нь Алтангэрэл гэдэг хүнд шавь оруулж бичиг үсэг сургажээ. Тэрээр багаасаа л аавыгаа даган бичиг номын ажил эрхэлсэн нь хожмын суут бүтээлүүдээ туурвих суурь нь болжээ. Хорьдугаар зууны эхээр анх Орос, Германд боловсрол эзэмшсэн хүмүүсийн нэг болох Нацагдорж нь харанхуй бүдүүлэг ард олны дунд, үзэл суртлын хүнд хатуу буулган доор нийгмийг соён гэгээрүүлэх их үйлсэд эцсийн амьсгалаа дуустал зүтгэсэн юм. Энэ хүний хийж үлдээсэн ажлууд, бүтээн туурвисан зохиолууд нь бид бүхний нандигнан хайрлаж, танин мэдэх ёстой үнэт өв юм. Түүний түүх бол эх орон, эрдэм боловсрол, эрч хүч, итгэл найдвар, хайр хүндлэл, саад бэрхшээлүүдээр дүүрэн ном мэт ажээ.

      Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас монголын түүхэнд нэр нь тод томруунаар бичигдсэн гайхалтай хүмүүсийн тухай намтарчилсан зурагт номыг цувралаар гаргаж байгаа билээ. “Монгол хүн” цувралын дараагийн дугаар болох Б. Гангаамаа номыг танилцуулж байна. Монгол Улсын Уулын спортын Гавьяат тамирчин, ОУХМ, Дэлхийн долоон ноён оргилд гарсан анхны Монгол хүн SEVEN SUMMITEER, Дэлхийн зулай Эверест болон K2 оргилд гарсан анхны Монгол эмэгтэй болох Бадамгаравын Гангаамаагийн амьдралын түүх, өдийг хүртэлх амжилтын замыг сонирхолтой зураг чимэглэлээр баяжуулан хүүхэд багачууддаа өргөн барьж байна. Оргилд нь шувуу ч хүрээгүй мөнх цаст оргилууд яагаад хүмүүсийн сэтгэлийг татдаг юм бол. Цас, бороо, салхи шуурга, хад асга, тэсгим хүйтний өөдөөс алхам алхмаар урагшилсаар алсад цэнхэртэх уулсын оргилд хүрч, хүний гайхам тэсвэр тэвчээр, эр зоригийг тунхаглагч эрхэм уулчны намтар түүхээс сэдэвлэн бүтээсэн энэхүү номыг хүүхэд багачууд та бүхэн шимтэн уншаарай.

      Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас монголын түүхэнд нэр нь тод томруунаар бичигдэн үлдсэн суу билигт хүмүүсийн тухай намтарчилсан зурагт номыг цувралаар гаргаж байгаа билээ. Энэ цувралын нэг болох монголын нэгэн сайхан өв соёл болох уртын дууг дэлхийн чихэнд сонсгож асан Н. Норовбанзадын тухай номыг та бүхэндээ өргөн барьж байна. Тэрээр 1931 оны 12 дугаар сарын 10-нд Дундговь аймгийн Дэрэн сумын Сүүдэртийн Улаан овоо гэдэг газар мэндэлжээ. Эцэг нь Дамдин гэдэг боловч тэрээр эх Намжилаар овоглодог байв. Тэрээр 1957 онд Москва хотноо болсон Дэлхийн оюутан, залуучуудын их наадмаас алтан медаль хүртэж дуучны гараагаа амжилттай эхлүүлжээ. 1993 онд Японы Фүкүокагийн "Азийн соёлын шагнал"-ыг хүртсэн. Монгол уртын дууг дэлхий дахинд таниулсан түүний гавьяаг үнэлж, 1961 онд Гавьяат жүжигчин, 1969 онд Ардын жүжигчин, 1984 онд Төрийн шагнал, 1999 онд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цолоор шагнажээ. Хонь хурганы бэлчээрээс хамаг дэлхийн ард түмний сонорт аялгуу сайхан сайхан монгол эгшгээ хүргэж, нэгэн үеийг уртын дуугаар хүмүүжүүлсэн их хүмүүний тухай номыг хүүхэд залуучууд шимтэн уншина гэдэгт итгэж байна.

      Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас монголын түүхэнд нэр нь тод томруунаар бичигдсэн гайхалтай хүмүүсийн тухай намтарчилсан зурагт номыг цувралаар гаргаж байгаа билээ. “Монгол хүн” цувралын энэ дугаарт монголын орчин цагийн шинжлэх ухааны суурийг тавьсан нэрт газарзүйч О. Намнандоржийн тухай өгүүллээ. Энэ хүн бол эх орондоо шинжлэх ухааныг хөгжүүлэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг юм. ... Дэлхийд буусан гал од /солир/ үлэг гүрвэлүүдийг хэрхэн сөнөөснийг, газрын гүнээс оргилох рашаан булаг түмэн бодисын найрлагатайг, эртний хүмүүсийн чулуун зэвсгээс өнөөгийн хөгжил дэвшил хүртэл бүх зүйлийг улам лавшруулан бичсээр. Түүнтэй холбоотой бүхнийг эрж хайн цуглуулсаар. Цастай, бороотойд, бас говийн элсэн манхан, хангайн ой хөвч, намаг шалбаагт ч тэр явган, морьтой, тэмээтэй, цаа бугатай заримдаа хүчирхэг машин техниктэй, заримдаа унадаг дугуйгаар ч явсаар байв. Хатуу хөтүү цагийн шалгуурт шантарч, буцалгүй эх орон, газар шороо, түүх соёл, амьтан ургамлаа хайрлан хамгаалж үр хойчдоо арвин их өвийг үлдээсэн нэгэн эрдэмтний амьдралын замыг харуулсан энэхүү номыг хүүхэд багачууд та бүхэндээ өргөн барьж байна.

      Жангар редакцаас уншигч хүүхэд багачууддаа зориулан зэрлэг байгальд устаж үгүй болсон ч сайхан сэтгэлт хүмүүсийн уйгагүй хичээл зүтгэлийн ачаар төрөлх монгол нутагтаа эргэн идээшсэн ТАХЬ хэмээх амьтны талаарх зурагт номоо өргөн барьж байна. Энэхүү номоос таны хүүхэд амьтдыг таньж мэдэх, хайрлан хамгаалах урам зориг, сэдлийг авна гэдэгт итгэлтэй байна.

      Аварга үлэг гүрвэл Завроподын өндөг алга болжээ. Үлэг гүрвэлийн хорхойтон, бяцхан палеонтологич Мэрин үлэмж биет Завроподтой адал явдлын эрэлд гарна. "Музей:Эртний ертөнц дэх эрэл" бол Монголын говиос олдсон үлэг гүрвэлүүдийг багтаасан зохиол, танин мэдэхүйн зурагт ном юм. Мөн "Музей: Ногоон ордны аялал" номын дараагийн цуврал болно.

      Музей бол түүх, соёлын хосгүй үнэт бүтээлийг хадгалан, олон түмэнд хүргэдэг газар. Үүнийг хүүхэд багачуудад сонирхолтой, бүтээлчээр хүргэх зорилгоор уг номыг бүтээлээ. Бүтэц, зураг, дизайн гээд бүхий л талаасаа монгол хүний гараар бүтсэн гэдгээрээ онцлог юм.

      Дэлхий дээр амьдрал анх үүсэж буй цаг үеэс гараагаа эхлэх гайхалтай судалгааны аялалд бэлэн үү? Энэхүү номоос чи хамгийн эртний амьдрал усанд хэрхэн үүссэн, хэр хугацааны дараа ургамал, тэгээд амьтад уснаас хуурай газарт гарч ирснийг мэдэж авна. Чиний төсөөлж ч чадахааргүй аймшигт загас, аварга шавжууд, мэдээж тоймгүй олон үлэг гүрвэлүүд зэрэг хачирхалтай, гайхалтай балар эртний амьтадтай чи нүүр тулна! Цаашлаад чи үлэг гүрвэлүүд болон тэдний үр удамд юу тохиолдсон тухай, хөхтөн амьтад манай гарагт хэрхэн ноёрхох болсныг мэдэж авна. Ийнхүү явсаар бидний аялал дуусах дөхөхөд чи хүний эртний төрөл төрөгсөдтэй уулзаж, тэдэнтэй зэрэгцэн амьдарч байсан амьтдыг харна. Чулуужсан үлдэгдлийн нарийвчлалтай гэрэл зураг, гайхалтай зурмал зургууд, сэтгэл татам түүхүүд бидний уран дүрслэлд өнөөдрийг хүртэл урам зориг өгсөөр буй балар эртний амьд биетүүдийг дэлгэн харуулах болно.

      Далайн ёроолгүй ангалаас авхуулаад хамгийн жижиг шалбаагны усанд хүртэл амьдрал буцалж байдаг билээ. Энэхүү номд сонгож авсан гайхалтай цуглуулгад аварга загас, далайн өвснөөс эхлээд халим, усны бөөс хүртэлх 100 гаруй амьтан, ургамал, бичил биетний өвөрмөц амьдралын тухай өгүүлсэн. Хуудас бүр нь мартагдахааргүй гайхалтай баримтуудтай, хачин сонин гэрэл зураг, гоёмсог зурмал зурагтай энэхүү номыг уншиж усан доторх нууцлаг, содон ертөнцөөр аялаарай.

      Коала баавгай хэрхэн ийм нэртэй болсон, нар тэнгэр дээр хэрхэн эргэлддэгийг эртний египетчүүд юу гэж боддог байсан талаар олж нээгээрэй. Хуудас бүрд амьтдын талаар хөгжилтэй баримтууд байх ба хүүхдийн сонирхлыг татахуйц тэдний хамгийн дуртай далайн гахай, бар, эрвээхэй болон тэдний төдийлөн мэддэггүй амьтад болох далайн морь, лемур мич, тогос зэргийн тун ойроос авсан нарийвчилсан гэрэл зурагтай. Уг ном нь амьтад, зэрлэг байгаль, дэлхий ертөнцтэй төдийлөн ойр байдаггүй хүүхдүүдэд төгс бэлэг болох ба амьтдын тухай энэхүү тун сонирхолтой эмхэтгэл нь том болон жижиг, өд сөдтэй хийгээд үс ноостой амьдыг багтаасан, таны хүүхдийн хамгийн дуртай ном байх болно.

      Уугьж буй галт уулс, өндрөөс буух хүрхрээ, аянга цахилгаантай салхи шуургыг замдаа таньж мэдэх дэлхийн төвөөс агаар мандал тийш чиглэсэн аялал. Энэхүү сэтгэл татам цоморлогт говь цөл, ширэнгэн ойгоос мөсөн гол, бургилах булаг шанд хүртэлх манай ер бусын дэлхийн 100 гаруй өвөрмөц үзэгдэл, тогтцуудын түүхийг өгүүлнэ.

      Хуудас эргэх бүрдээ хэзээ ч мартагдамгүй гайхам баримтуудын зэрэгцээ ер бусын үзэсгэлэнтэй фото зураг, гоёмсог сайхан зураг чимэглэлүүдийг дэлгэн харуулах болно.

      Сонирхолтой амьтад номын зохиолч Бен Хоарын дараагийн бүтээл болох Байгалийн гайхамшгууд ном манай дэлгүүрээр худалдаалагдаж эхэллээ. Бид бүхний амьдардаг газар дэлхий хэрхэн яаж бүтдэг, амьтан ургамал юунаас бүрэлдэж, яаж амьдардаг талаар хүүхэд гэлтгүй насанд хүрэгчдийн тэр болгон мэдээд байдаггүй зүйлсийг хүртэл харуулжээ. Шүр, эрдэс бодис, үнэт чулуу, нэг эст амьтнаас эхлэн олон төрлийн амьтан ургамлын талаар өнгөлөг зураг, тодорхой жишээгээр баялаг тул ойлгоход тун хялбар төдийгүй сонирхолтой байх болно шүү.

      Хүн төрөлхтөний мөнхийн хийсвэрлэл болсон сансар огторгуйн аялалд гарахад бэлэн үү? Хязгааргүй орон зайгаар аялах сонирхолтой аяллын хөтөч болсон энэ ном нь эх дэлхийгээс эхлээд тэртээ алсад оршин буй 100 орчим сонирхолтой гараг эрхэс, үзэгдлүүдийн тухай өвөрмөц өгүүлэмж, хараа булаам зургуудаар тайлбарлах болно.

      Уг номыг дунд сургуулийн 5-р ангийн сурагч Гэгээ бичсэн бөгөөд зуны амралтаараа хөдөө нутагт аялаж буй тухай зохиол юм. Тус номын агуулгад Монгол орны үзэсгэлэнт байгаль, ахуй амьдрал гэр бүлийн халуун дулаан аялалын тухай өгүүлжээ.

      Мари Кюри багадаа сурлага сайтай хичээнгүй хүүхэд байсан ч эмэгтэй гэдгээсээ болж төрөлх эх орондоо их сургуульд орох боломжгүй байв. Гэсэн ч тэр энэ том саадыг давж Парисыг зорин мөрөөдөлдөө хүрсэн юм. Түүгээр ч барахгүй түүний шинжлэх ухааны нээлт, судалгааны бүтээлийг дэлхий даяар бишрэн хүндэтгэх болсон билээ. Түүний ради, полонийн нээлт хорт хавдрын эсрэг тэмцэлд эргэлт авчирсан бөгөөд тэрээр мөн Физикийн салбарт Нобелийн шагналт хүртжээ.

      29’000 0
      Сагслах

      Стивен Хокинг оддыг ширтэж огторгуй ертөнцийн тухай гайхшрам дуртай жаахан хүү байв. Тэр хэдийгээр ангийнхаа хамгийн шилдэг нь байгаагүй ч түүний сониуч зан Английн хамгийн сайн их сургуулиуд болох Оксфорд, Кембрижд элсэхэд хүргэсэн юм.

      Захиалга хүргэх

      Захиалга хүргэх

      Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

      Төлбөрийн нөхцөл

      Төлбөрийн нөхцөл

      Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

      Хүргэлтийн нөхцөл

      Хүргэлтийн нөхцөл

      Та цаг заваа хэмнэн гэртээ хүргүүлээд аваарай. Хүргэлт 5’000.