Бид үргэлж л дасал болсон хэв маягаар хүүхэдтэйгээ харьцдаг. Дасал болсон зүйл хүнд үргэлж л амар санагддаг. Гэвч дасал болчихвол хүн асуудлыг олж хардаггүй. Надаар зогсохгүй олон хүн ижил төстэй учраас зүгээр л гэж боддог. Тав тухтай орчин, амар тайван нөхцөлд зуршлаасаа салахыг хүсдэггүй.
Харин зуршил болсон арга барил тань хүүхэдтэйгээ харьцах, тэднийг хүмүүжүүлэхэд заримдаа бусад хүмүүстэй харьцахад хүртэл тийм сайн арга биш байдаг. Тэр аргаараа хүүхдээ хайрлаж байна гээд эсрэгээрээ сэтгэлийн шарх өгдөг тохиолдол олон. Рефлексээрээ хэлчихдэг зуршил болсон үгнээсээ нэг алхам ухраад үзээрэй. Нэг л маягаар яривал үр дүн нь байнга ижилхэн байхаас өөр аргагүй. Хараахан эвгүй санагдаад амнаасаа унагаж чадахгүй байгаа тэр үгийг хатуу чихэр хүлхэж байгаа мэт амандаа өнхрүүлээд үзээрэй.
У Инь Ён бол эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор, хүүхэд өсвөр насны сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн, Ёнсэй Их сургуулийн Анагаахын шинжлэх ухааны сургуулийн төгсөгч, мөн энэ сургуульд магистрын зэрэг хамгаалж, Корей их сургуульд анагаахын ухааны докторын зэрэг хамгаалсан хүндтэй хүн билээ. Бид түүнийг “Миний алт шиг хүүхэд” нэвтрүүлгийн У доктороор нь мэдэх билээ.