Профессор Браунстоны хадгалан хамгаалж буй эд өлгийн дурсгалууд дунд үнэт эрдэнэс нь болсон номын цуглуулга бий. Тэдгээр ном профессорын аймшиггүй дайчин, бас огтхон ч баатарлаг бус эгэл жирийн өвөг дээдэс, элэнц хуланцад тохиолдсон түүх домгоор дүүрэн. Марсигийн аав, адал явдлын эрэлч Артур Египет рүү яваад ор сураггүй алга болчхов. Охин аавыгаа хайж олохын тулд мөрөөр нь мөшгөн, аргагүйн эрхэнд алс холын аянд гарлаа. Нэг л мэдэхэд тэр агуу Сфинксийн өмнө зогсож байх ба дотор нь гацсан аавыгаа аврахын тулд оньсого таах ёстой болов. Египетийн бурхдаас тусламж хүсэхээс өөр арга Марсид байсангүй. Гэсэн ч эцсийн даалгаврыг биелүүлж чадах эсэхээс нь бүх зүйл шалтгаална. Марси хамгийн том айдсаа давж, аавыгаа аварч чадах болов уу?

Браунстон удмын бас нэгэн домог үлгэрийг уншиж, Марситай хамт оньсого таан, эртний Египетийн бурхадтай уулзаарай.

Профессор Браунстоны хадгалан хамгаалж буй эд өлгийн дурсгалууд дунд үнэт эрдэнэс нь болсон номын цуглуулга бий. Тэдгээр ном профессорын аймшиггүй дайчин, бас огтхон ч баатарлаг бус эгэл жирийн өвөг дээдэс, элэнц хуланцад тохиолдсон түүх домгоор дүүрэн. Браунстоны удмын тэдгээр ер бусын адал явдал дундаас Викингийн нутгийг зорьсон сэтгэл хөдлөм нэгэн аялалд Артур хүүгийн хамт гарцгаая.

Шидэт агуурс, хүчит бурхдын нутагт очсон Артур аймшигт араатныг дарж, төрөлх тосгоныхноо хөлдөж үхэх аюулаас аварч чадах болов уу?

Профессор Браунстоуны эрдэнэс мэт цуглуулга дунд түүний хамгийн үнэ цэнэтэй зүйлс болох номын цуглуулга бий. Эртний өвөг дээдсийнх нь түүхээр дүүрэн тэрхүү цуглуулгад он цаг улирсан ч хуучирдаггүй зүрх зоригт тулалдагчид болон домог болсон баатруудын түүх оршино.

Артур ба алтан олс - адал явдлаас хойш олон жил өнгөрчээ. Артурын охин Марси аавыгаа дуурайсан ч болоосой... Аав нь Марсигийн адал явдал эрэлхийлэгч талыг нээн хэмээн дотроо сэтгээд Египт рүү домогт нэгэн номыг аваачихаар аялалд гарах болно. Харин сураг ажиггүй болоход нь Марси түүний араас ирэх ёстой. Марси айдсаа даван туулж аавыгаа аварч чадах болов уу?

Профессор Браунстоуны их танхимд тавтай морил. Тэндээс та хорвоогийн эртний, ховор эд зүйлийн өлгийг олох болно!

Гол дүрийн хүү Артурын хамтаар Браунстоуны эртний өвөг дээдэс болох Викингчүүдийн эрин үеэр зочлонгоо залуу аялагчийн зүрх зоригтой болж, тосгоныхноо аварч буйг мөн аварга мангас Фенриртэй хэрхэн тулалдахыг олж мэдээрэй...

Жулиан бол гэртээ ганцаар байх дуртай нэгэн бяцхан хулгана билээ. Тэд ихэвчлэн л Жулианд нэг бол саад болж, нэг бол идэх гэнэ! Тэгтэл нэг өдөр Жулианы оройн зоогийн үеэр нэгэн урилгагүй зочин ирэх нь тэр...

Үнэг Жулианыг үмхэхээр үүр лүү нь дайрах гэтэл гэрийнх нь хаалганд толгойгоо гацааж орхилоо! Эхлээд цочирдож, гайхсан бол эцэстээ оройн хоолоо цугтаа идэцгээхээр болох бөгөөд яваандаа насан туршийн найзууд болж хувирах болно.

"Заан тоорой хоёр" цувралын шинэхэн дэвтэр 12 сарын 23-аас уншигчдын хүртээл болох нь ээ.

Уншсан хүүхэд бүрээ инээлгэдэг энэ цувралын шинэ адал явдалд юу гарах бол оо?

Чоно аварга том болоод зогсохгүй жинхэнэ араатан шиг аашилж эхлэв! Харин найзууд нь чоногүйгээр юу хийхээ ч мэдэхээ байлаа. Гэхдээ юу ч хийхгүй бол бүгдийнх нь өдийг хүртэлх зүтгэл талаар болно. Ингээд бууж өгөх үү, аль эсвэл олон улсын баатруудын шигшээтэй хамт чадах бүхнээ хийгээд үзэх үү?

Муу залуус арай гэж өөрсдийн цаг хугацаандаа ирсэн ч нэг л биш. Портал хаалгаар гарахад ямар нэг зүйл тохиолдсоноос зайлахгүй. Ядаж байхад нэг үлэг гүрвэл тэднийг дагаад хүрээд ирсэн байдаг!

Бүгд ямар нэг онцгой хүчийг олж авсан нь хачирхалтай. Бүгд гэдэг нь Ноён Тарантулагаас бусад нь гэсэн үг л дээ. Явж явж, цэрдийн галавын үлэг гүрвэл хамгийн хамгийн нь болсон гэхээр л ... Түүнээс бусад нь шинэ хүчээ хянаж, удирдаж чадахгүй байгаад л хамаг бэрхшээл, будилаан оршиж байлаа. Гэвч Олон улсын баатруудын шигшээ гэж бий! Хэцүү охидтой танилцаарай.

Теранозавр рекс, велосираптор гэх мэт үлэг гүрвэлүүдтэй тааралдаад байвал хэдэн жилийн өмнө ирсэн гэсэн үг вэ?

Гоц ухаантай легс харийн хөлгийг хакердсаны ачаар муу залуус эх дэлхийдээ эргэн ирсэн боловч нэг л биш... Эх дэлхий харийнханд эзлэгдэж байхад муу залуус 65 сая жилийн өмнө ирээд гацчихлаа. Гэхдээ Легс цаг хугацаа ба орон зайн учрыг олж, портал хаалгыг нээснээр бүгд гэртээ эргэн ирэв. Муу залуус нэг л өөр, шинэ амьтад болчхож... нэг тийм супер ч юм шиг...

Муу залуус дэлхийг аварсан. Харин одоо тэд өөрсдөө задгай сансарт гацчихлаа!

Легс гайхамшигтайгаар харийн компьютерыг “хакдсан” боловч бүх юм сайхан болдгийн даваан дээр муу залуус нэг нэгээрээ алга болж эхлэв. Тэднийг аймаар олон шүдтэй, арай дэндүү олон бөгстэй нэг амьтан хулгайлчихлаа!

Муу залуус дэлхийг аврахаар эргэн ирлээ!
Үүний тулд тэд пуужин "зээлж"... Бас нэг сансрын хувцсыг нь завааруулчхаж магадгүй... бас ноён Пирана арай л дэндүү олон буррито идчихсэн байж мэднэ... гэхдээ байзаарай, үүнээс илүү дордоно гэж байх уу? байх уу?! байхгүй.
Энэ бол олон улсын баатруудын холбоо шиг юмныхны хувьд нэг л жижиг алхам. Гэхдээ муу залуусын хувьд бол том үсрэлт шүү.

Баатарлаг муу залуусын адал явдал үргэлжилсээр. Дэлхийд гэнэтийн явдал болж бүх муужгайнууд зомби болж хжвирах нь тэр ээ. Энэ бүхний ард муу залуусын гол дайсан, галзуу эрдэмтэн Чанамал гэх хорон санаатан байх ажээ. Тэд зомби болсон муужгайнуудыг аврахын тулд жаахан хачин ч гэсэн үнэхээр ухаалаг хатагтай матраас тусламж авах хэрэгтэй боллоо.
Тэд энэ бүхнийг хийж чадах болов уу?

Тэд бол муу залуус. Гэхдээ тэд баатарлаг үйлс хийнэ гээд боддоо. Тэдний дуу хоолой муу залуус шиг сонсогдож, үнэр нь ч муу залуус шиг үнэртэн, царай төрх нь яалт ч үгүй муу залуус шиг харагддаг. Тэд бол ноён чоно, аварга махчин загас, могой, пирана (жижиг махчин загас) нар юм. Бүгд л тэднийг муу залуус гэж боддог шүү дээ. Харин тэд сайн залуус болох гэж хичээх болно. Тэд номын хоёрдугаар хэсэг дээр фермээс тахиануудыг сулладаг шүү дээ. Харин энэ дугаарт тэднийг хэн нэгэн баривчилж авах болно. Энэ хэн байсан гээч. Энэ бол бяцхан өхөөрдөм усан гахай. Тэр тахианууд түүний тахиа байсан гэнэ. Итгэмээргүй сонсогдохгүй байна гэж үү? Сонирхолтой нь тэр сайн залуу шиг харагддаг хэр нь муу залуу болж таарлаа...

Цоо шинэ, хөгжилтэй зурагт ном орчуулагдан гарлаа.Тэд бол муу залуус. Гэхдээ тэд баатарлаг үйлс хийнэ гээд боддоо. Тэдний дуу хоолой муу залуус шиг сонсогдож, үнэр нь ч муу залуус шиг үнэртэн, царай төрх нь яалт ч үгүй муу залуус шиг харагддаг. Тэд бол ноён чоно, аварга махчин загас, могой, пирана (жижиг махчин загас) нар юм. Бүгд л тэднийг муу залуус гэж боддог шүү дээ. Харин тэд сайн залуус болох гэж хичээх болно. Тэд номын нэгдүгээр дэвтэр дээр маш олон хөгжилтэй үйл явдалтай учирч баатарлаг үйл бүтээсэн боловч тэднийг хүмүүс муу залуус гэж бодсоор л байлаа. Харин энэ удаагийн дугаар дээр тэд фермээс тахиануудыг суллахаар шийдэх болно. Энэ үйл ажиллагаанд ноён могой их л дуртай харагдсан шүү. Яагаад гэвэл тэр тахианы маханд ухаангүй дуртай гэнэ. Аварчхаад идэж яаж болох билээ дээ. Харин тэдний бүлгэмд хэн нэгддэг гээч. Тэр бол аварга том трантула аалз. Хамгийн сонин нь бусад маань бүгд аалзнаас айж орхих нь тэр. Тэд аалзтай хамтран тахиануудыг аварч чадах болов уу, яах бол?

Ноён чоно, Ноён аварга загас, Ноён могой, Ноён пирана... Тэд бол Муу залуус, бүгд л үүнийг мэднэ. Тэд аймаар, аюултай, бас нөгөө... зүгээр л муу залуус. Гэвч энэхүү залуус БААТРУУД болохыг хүсжээ. Та нарыг тэгээсэй гэж хүссэн, хүсээгүй... тэд сайн үйлс бүтээж үүнийгээ батлах юм. Хамгийн хөгжилтэй, хамгийн дэггүй бас хамгийн догь ном уншихдаа бэлдээрэй! Муу залуустай уулзах цаг боллоо.

"Анир" төсөл нь монголын уран зөгнөлт бүтээлүүдийн өвийг нэгээр нэмж, хүүхэд залуусын сэтгэхүйг тэлэх зорилготой бүх насныхан унших боломжтой цуврал комик ном юм.

Энэхүү комик номд гарч буй шидэт ертөнцөд хүн төрөлхтөн онцгой хүчийг эзэмшдэг хэдий ч, эрх мэдэл, эд баялгийн төлөө хөнөөлдөн байлдах аж. Хаан ширээний төлөөх тэмцэлд аргагүй эрхэнд татагдан орсон Анир гүнж төрт улсаа тэгшитгэж өөрийн ертөнцөд энх тайвныг эргүүлэн авчирч чадах болов уу?

Зүүд мөрөөдөлд нэвтрэн орох, алсын газрыг алган дээрээ буулгасан мэт шинжих, ирээдүйд болох зүйлсийг зөгнөн харах гээд ер бусын хүчтэнүүд орших ертөнцөд тавтай морилно уу. Манай комикийн баатруудтай хамт аялах ер бусын аялалд уншигч таныг урьж байна.

Даланбалжиудын тулалдаанаас хойш 5 жил болоход Тэмүжиний мал сүрэг өсөж, эд баялаг нь арвижин, цэргийн хүчин чадал нь өсөж, авьяаслаг жанжид ч бий боллоо. Татар нь Алтан улстай нягт холбоо тогтоосон байсан боловч дайнд олсон олзоо булаацалдан тэдний хооронд зөрчил үүсэн дайтахад хүрчээ. Алтан улсын цэрэг Татарыг дангаар дийлэхгүй тул Татартай өстэй байсан Монгол аймгууд, түүний дотор Тэмүжинд хэл хүргэж, хүч хавсрахыг хүссэн байна. Тэмүжин эрт орой хэзээ нэгэн цагт Татаруудыг мөхөөнө гэдэг санааг сэтгэлдээ тээж явсан болохоор энэ далимыг ашиглан Татарыг бусадтай хамтран сөнөөх нь хожмын өдөр хэрэг болно гэдгийг тооцсон бөлгөө...

Тэмүжинийг хамаг Монголын хаан болж, Хиад боржигин овгийнхон төрийн нэгэн жолоонд нэгдэж орсноор Монгол нутагт ван хан Тоорил тэргүүтэй Хэрэйд аймаг, Жадран овгийн Жамуха, Хиад боржигины Тэмүжин гэсэн гурван хүчин зэрэгцэн орших болов. Тэмүжиний хүчирхэгжиж байгаад Тайчуудаас эхлээд түүнд дургүйцэх хүчин олширч эхэллээ. Хамаг Монголын хаан ширээг битүүхэндээ мөрөөдөж байсан Жамуха ч Тэмүжинийг өсөж бэхжихээс нь өмнө нуга дарах сонирхолтой байв. Жамуха дүүгээ алагдсаныг сонсмогц уур хилэн нь бадарч, өшөө авах зорилгоор 13 овог аймгийн гурван түмэн цэрэг цуглуулж Тэмүжинтэй тулалдахаар хөдлөв. Жамуха, Тэмүжин хоёрын дунд болсон энэхүү тулалдааныг Даланбалжиудын тулалдаан гэдэг.

Тэмүжинийг дөнгөж хорин нас хүрч байх энэ үед ядуу ардаас эхлээд язгууртан дээдэс хүртэл түүнийг хүндэтгэн тойрон хүрээлж, хуран цуглаж ирэв. Хотула хаанаас хойш өөрийн захирагдах эзэнгүй болсон Монголчууд хэн нэгэн хүчирхэг хүнийг бараадах буюу эсвэл талын нэг тарж бутарсан байдалтай амьдарч байв. Иймээс хүн ардыг нэгэн удирдлагад оруулах нийгмийн зайлшгүй шаардлага урган гарч ирсэн юм. Хамаг монголын ард түмнийг ааш зан, авьяас чадлаараа өөртөө татах чадвартай хүн Монголын хуучин хаадын угсааны ойр төрлийнхний дунд Тэмүжинээс өөр байсангүй. Хэдий тийм боловч Тэмүжин 'миний нас багадах тул тэр өндөр суудлыг ахмад үеийн нөхдөд өгвөл таарна' гэжээ. Гэвч Тэмүжинийг олноороо дэмжин 1189 оны билгийн улирлын дунд сарын тэргэл өдөр хан Хэнтийн уулын өвөр зуны Сэнгүр горхины Хөх нуур гэдэг газар түүнийг Хамаг Монголын хаанд өргөмжлөв. Ийнхүү Тэмүжин Хабул, Амбагай, Хотула хаадыг удаалж Хамаг Монголын дөрөв дэх хаан болжээ...

Бөртэ үжин Мэргидэд булаагдсан хэрэг явдал тэр үед алтан ургийн түүхэнд хамгийн том доромжлол болж, монголын тал нутагт асар их дуулиан дэгдээж байв. Хайрт гэргийгээ булаалгасан Тэмүжиний өшил хорсол түүнийг өдөр шөнөгүй зовоож байлаа. Гэвч Тэмүжин өөрийн өмнө тулгарсан энэ хэцүү үйл явдалд сэтгэлээр уналгүй ирээдүйдээ итгэлтэй өөдрөгөөр хандаж, Мэргидийг зайлшгүй ялах арга замыг сүйхээлэн байж хайрт Бөртэгээ Мэргидээс чөлөөлнө.

Тэмүжин 17 нас хүрэхгүй цагт бага балчраасаа ижилдэн дассан Бөртэгээ санагалзан мөрөөдөх болж сүйт бүсгүйгээ авахаар дүү Бэлгүйтэйгээ дагуулан Хонгирад нутгийг зорив. Тэднийг хүрч очиход Дай Сэцэн ихэд баярлан Бөртэг Тэмүжинд өгөхөөр болов... Өүлүн эх хэдийгээр ядуу зүдүү байсан ч Тэмүжин Бөртэ хоёроо ёс төртэй хуримлуулна. Бөртэгийн инжинд хар булган дах ирсэн нь тэр үедээ асар их үнэтэй зүйл байжээ. Хүүхдүүд та бүхэн энэ номд бас Тоорил хаантай танилцах болно. Тэмүжин Хэрэйдийн Тоорил хаантай нөхөрлөж түүний өмгөөлөлд орсон нь түүний том амжилт байлаа... Гэвч Тэмүжин, Бөртэ хоёрын аз жаргал удаан үргэлжилсэнгүй. Учир нь Мэргид аймгийнхан Тэмүжинийг сүйтгэхээр иржээ.

XII-XIII зууны Монголчууд хүүхдүүдээ бага насанд нь сүй тавьж, хадамд гаргах нь нэр төрийн хэрэг байлаа. Тэмүжин хүү, Бөртэ охин хоёр ийм ёс жаягийн дагуу сүй тогтоосон билээ. Тэмүжин уул шиг түшигтэй эцэг, халамжит эхийн гар дээр эрх дураараа өсөн өндийж, 9 настай байхдаа Хонгирдын Бөртгөлжин охинтой сүй тавьж өдөр хоног бүрийг хүүхэд насны баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн өнгөрөөж байсан боловч энэ байдал удаан үргэлжилж чадсангүй. Есүхэй баатар Тэмүжин хүүдээ сүй тогтоож буцах замдаа Цэгцэрийн шар талд Татарын иргэдтэй таарч хорлогдоод насыг бармагц түүний гэр бүлийнхэн ядуурал, цөхрөлийн туйлд хүрэв. Муу санаа өвөрлөгч, урвагч Таргудай Тэмүжинг олзлон барьж, зовоон тарчлаана. Балчирхан Тэмүжин хаан ширээнд санаархсан Тайчуудын тэргүүн, хүчирхэг Таргудайтай халз тулгарч, түүний эсрэг сөрөн зогсож чадахсан болов уу?

Харь нутагт хаягдаж хоцорсон Есүхэй баатрын хэдэн өнчин хүүхдүүд амьдралын хүнд бэрхийг туулж, өсөн өндийж ирэхүйд Тайчууд сүрдэн айж, ирээдүйд Есүхэйн том хүү Тэмүжин тэдний гол өштөн дайсан болж магадгүй хэмээн бага дээр нь 'дарах' хэрэгтэй гэж үзжээ. Тайчуудын тэргүүн 'Тарган' хочит, харамч Таргуйдай Тэмүжинг барьж хөл дороо сөгтгөх гэсэн боловч, түүнийг сөхрүүлж дийлээгүй билээ.

XII-XIII зууны Монголчууд хүүхдүүдээ бага насанд нь сүй тавьж, хадамд гаргах нь нэр төрийн хэрэг байлаа. Тэмүжин хүү, Бөртэ охин хоёр ийм ёс жаягийн дагуу сүй тогтоосон билээ. Тэмүжин уул шиг түшигтэй эцэг, халамжит эхийн гар дээр эрх дураараа өсөн өндийж, 9 настай байхдаа Хонгирдын Бөртгөлжин охинтой сүй тавьж өдөр хоног бүрийг хүүхэд насны баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн өнгөрөөж байсан боловч энэ байдал удаан үргэлжилж чадсангүй. Есүхэй баатар Тэмүжин хүүдээ сүй тогтоож буцах замдаа Цэгцэрийн шар талд Татарын иргэдтэй таарч хорлогдоод насыг бармагц түүний гэр бүлийнхэн ядуурал, цөхрөлийн туйлд хүрэв. Муу санаа өвөрлөгч, урвагч Таргудай Тэмүжинг олзлон барьж, зовоон тарчлаана. Балчирхан Тэмүжин хаан ширээнд санаархсан Тайчуудын тэргүүн, хүчирхэг Таргудайтай халз тулгарч, түүний эсрэг сөрөн зогсож чадахсан болов уу?

XII-XIII зууны Монголчууд хүүхдүүдээ бага насанд нь сүй тавьж, хадамд гаргах нь нэр төрийн хэрэг байлаа. Тэмүжин хүү, Бөртэ охин хоёр ийм ёс жаягийн дагуу сүй тогтоосон билээ. Тэмүжин уул шиг түшигтэй эцэг, халамжит эхийн гар дээр эрх дураараа өсөн өндийж, 9 настай байхдаа Хонгирдын Бөртгөлжин охинтой сүй тавьж өдөр хоног бүрийг хүүхэд насны баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн өнгөрөөж байсан боловч энэ байдал удаан үргэлжилж чадсангүй. Есүхэй баатар Тэмүжин хүүдээ сүй тогтоож буцах замдаа Цэгцэрийн шар талд Татарын иргэдтэй таарч хорлогдоод насыг бармагц түүний гэр бүлийнхэн ядуурал, цөхрөлийн туйлд хүрэв. Муу санаа өвөрлөгч, урвагч Таргудай Тэмүжинг олзлон барьж, зовоон тарчлаана. Балчирхан Тэмүжин хаан ширээнд санаархсан Тайчуудын тэргүүн, хүчирхэг Таргудайтай халз тулгарч, түүний эсрэг сөрөн зогсож чадахсан болов уу?

XII-XIII зууны Монголчууд хүүхдүүдээ бага насанд нь сүй тавьж, хадамд гаргах нь нэр төрийн хэрэг байлаа. Тэмүжин хүү, Бөртэ охин хоёр ийм ёс жаягийн дагуу сүй тогтоосон билээ. Тэмүжин уул шиг түшигтэй эцэг, халамжит эхийн гар дээр эрх дураараа өсөн өндийж, 9 настай байхдаа Хонгирдын Бөртгөлжин охинтой сүй тавьж өдөр хоног бүрийг хүүхэд насны баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн өнгөрөөж байсан боловч энэ байдал удаан үргэлжилж чадсангүй. Есүхэй баатар Тэмүжин хүүдээ сүй тогтоож буцах замдаа Цэгцэрийн шар талд Татарын иргэдтэй таарч хорлогдоод насыг бармагц түүний гэр бүлийнхэн ядуурал, цөхрөлийн туйлд хүрэв. Муу санаа өвөрлөгч, урвагч Таргудай Тэмүжинг олзлон барьж, зовоон тарчлаана. Балчирхан Тэмүжин хаан ширээнд санаархсан Тайчуудын тэргүүн, хүчирхэг Таргудайтай халз тулгарч, түүний эсрэг сөрөн зогсож чадахсан болов уу?

Рейна дөрөвдүгээр ангиа төгсөн, тавдугаар ангид орлоо. Том болж, бага сургуулиа төгсөх болсон гэсэн үг. Гэвч том болно гэдэг зөвхөн бие махбодод явагддаг үйл явц биш юм. Нүдэнд харагдахгүй ч гэлээ сэтгэл бас адилхан том болж, өөрчлөгдөж байгаа. Тавдугаар анги эхлэхэд Рейнагийн найзууд ч тэр, ер нь охид бүгд л өмнөх жилээс огт өөр болчхов. Яг юу нь, яагаад өөр гэдгийг тодорхой мэдэхгүй ч бие махбод, сэтгэл санаанд зэрэг явагдаж байгаа өөрчлөлтөөс болоод ч тэр үү, урьд өмнө байгаагүй хачин сонин ааш гаргана. Гэхдээ энэ бол өвчин, аюул, аймшигт зүйл биш юм. Айдас, сандрал, харилцааны асуудлууд хэцүү ч гэлээ зориг гарган оролдоод үзэх юм бол бүгд амжилттай даван туулж чаддаг. Хүнд зүйл тохиолдвол итгэдэг том хүндээ хуваалцаж, дэмжлэг авах нь чухал. Үүний дараа асуудлынхаа ард нь гарахын тулд зоригтойгоор оролдоод үзэх л хэрэгтэй.

Эмэгтэй дүүтэй байхын зовлон жаргалыг өгүүлсэн үнэн түүх. Рейна том эгч болохыг удаан мөрөөдсөн. Гэтэл Амара төрснөөс хойш бүх зүйл бодсоноос нь шал өөр болчхов. Амара уг нь хөөрхөн л дөө. Гэхдээ ааштай, ууртай охин бөгөөд ихэнхдээ ганцаараа тоглохыг илүүд үзнэ. Тэд өсөж том болцгоосон ч хоорондын харилцаа нь тийм ч сайжирсангүй. Удалгүй эрэгтэй дүүтэй болсон ч аав, ээжийнх нь хооронд ямар нэгэн зүйл болоод байгааг ажсан эгч дүү хоёр хоорондоо эв түнжинтэй байх ёстойг ойлгоно. Тэгээд ч тэд зулай зулайгаа гишгэж төрсөн эгч дүүс шүү дээ. Рейна Телгемайер эмэгтэй дүүтэйгээ ямаршуу харилцаатай болохыг, хамаатан садангуудтайгаа уулзахаар ээж, дүү нарын хамт Сан Францискогоос Колорадо муж руу аялах аяллаар нь дамжуулан хошин, сонирхол татам өнгө аясаар өгүүлжээ.

Рейна дунд сургуулийн жирийн сурагч байхыг хүссэн ч нэгэн охидын скаут уулзалтын дараа бүдэрч унаснаар урд 2 шүдэндээ хүнд гэмтэл авдаг. Үүний дараагаар урт, бухимдалтай эмчилгээний ажиллагаанууд үргэлжилдэг. Энэ бүхнээс гадна, томоохон газар хөдлөлт, хөвгүүдийн асуудал, тийм ч найрсаг биш найз нөхөд гээд олон олон үйл явдал түүнд тохиолдох болно.

Пити муур ярилцлага өгч, зурагтаар гарахаар болжээ. Учир нь Сара өмнө нь муу байснаа, сайн болж өөрчлөгдсөн залуугийн тухай нэвтрүүлэг хийхээр болсон аж. Пити анх яаж яваад муу залуу болчихсон юм бол? Тэгээд бас яаж яваад эргээд сайн залуу байх гэж хичээх болов?

Одоог хүртэл Нохой-Хүнд тохиолдсон хамгийн гунигтай явдлыг энэ цувралд өгүүлэх болно.

Юу гэвэл, Нохой-Хүн ажлаасаа халагдчихлаа!

Хотын захирагч уг нь цагдаагийн газрын шилдэг ажилтныг шагнах гэж байсан юм. Тэрээр сарнай цэцэгт маш дуртай бөгөөд өөрийн гэсэн цэцэрлэгтэй. Гэтэл Нохой-Хүн яасан гээч? Захирагчийн цэцэрлэгт сарнайг нь бусниулж, бөөн шороо тоостой холилдсон амьтан шагнал гардуулах ёслолын үеэр орж ирээд захирагчийг шүлстэж, нүдний шилийг нь хагалж, малгайг нь урж орхив.

Түүнийг ажилд нь буцаан оруулахын тулд найзууд нь мэдээж хичээнэ. Нэгэндээ туслах ёстой шүү дээ.

Өвөө муур шоронгоос оргоод, Том Жимийг ашиглан хотыг түйвээлгэх гэсэн ч бүтээгүй тул өөрөө хийх гэж яваад дотроо оршдог жинхэнэ зан чанараа мэдээд авчих шиг боллоо. Тэр нь юу байсан гээч?

Энэ удаа Нохой-Хүн ба түүний баатарлаг найзууд урьд өмнө сонсогдож, үзэгдээгүй, хэний ч санаанд оромгүй хорон санаатантай таарлаа. Шидэт дагина хорон санаатан байж ингэхэд болох уу даа? Дээр үед Флиппи загасны хэрэглэсэн өнөөх супер тархины үрэл ахиад том балаг тарьж орхив. Бүр хотод байсан бүх үрэл нэг дор асгарсан гээд бод доо! Тэдгээрийг залгисан амьтад одоо яах бол? Командлагч аяган бялуутай энэ цуврал дээр эргээд уулзах нь ээ ... Тэр өөрөө ч мэдээгүй явж байгаад л том гавьяа байгуулдаг даа.

Муу муухай зүйлс тулгарч, хорон санаа хүчээ авахын цагт баатарлаг хамгаалагчид л зоригтой байж, хичээх ёстой. Тиймээс САЙНЫГ ХИЙХ ЦАГ БОЛЖ! Хотод шинэ хорон санаатан гарч ирснээр муу муухай хүчээ авах болов. Бас бяцхан Пити аавынхаа сэтгэлийн шархыг эдгээхийн тулд өвөөгөө хайж олсон боловч өвөө нь тийм ч сайн муур байсангүй. Сайн залуус маань сайн үйлсээрээ энэ дэлхийг сайхан газар болгож чадах болов уу?

Супер найзууд дахиад л гавьяа байгуулаа... Питигийн гурван дайсан ахиад л бөөн хэрэг тарьж орхив. Шөнө болсон аймшигт түймрээс супер найзууд бүгдийг эсэн мэнд гаргав. Гахай, Кранки, Боб нар буюу бөөснүүдийн хаана байгааг хэн ч мэдэхгүй байлаа. Тэд хамгийн сүүлд түймэр гарсан кино театрт үзэгдээд алга болжээ. Энэ талаар Пити муур шоронгоос “Би тэдний хаана байгааг ерөөсөө мэдэхгүй ээ. Нэг мэдэхэд л алга болчихсон. Хаана байгаа юм бол доо?” гэж биеэ маажингаа өнөө өглөө мэдүүлсэн байна. Бас дахин дахин биеэ маажаад л, маажаад л, маажаад л байжээ. Нохой хүн ба тэдний найзуудын адал явдал үргэлжилсээр...

Нохой хүний шинэхэн адал явдалд бэлэн үү? Бяцхан муур жаалд Пити яагаад муу залуу болох болсон түүхээ ярина. Гэхдээ муур жаалын Питийд хэлсэн үг түүнийг хорон санаат амьдралаа эргэн харж сайн үйл хийх хүслийг нь төрүүлнэ. Энэ үед Питигийн багийн найзууд бас дайснууд болох Гахай, Матар, Горилл гурав түүнээс өшөөгөө авахаар хүрэлцэн ирлээ. Энэ удаа цагдаагийн дарга, Нохой хүн өөө бишээ Хуцдаг хүлэг баатар гэх гэсэн юм, Пити, Муур жаал нар нэгдэн дайснуудынхаа эсрэг тэмцэх болно.

Нохой-хүн эргэн ирлээ. Энэ удаа тэр ганцаараа биш...! Нохой-хүн өхөөрдөм Муур жаалтай хамтран шудрага ёсны төлөөх тэмцлээ үргэлжлүүлэн нууцлаг дээрмийг мөшгөхөөр боллоо. Шинэ муурын зулзага асрагч ирэхэд, дур булаам киноны од бүсгүй алга боллоо. Энэ өдрийг аврах нь Нохой-хүн ба Муур жаалаас хамаарна! Эдгээр баатрууд хэргийн халуун мөрөөр нь мөшгөх үү, эсвэл дэлхийн хамгийн муу санаат муурын арганд хууртан буруу мод руу хуцаж эхлэх үү? Сүүлчийн номонд Пити муур өхөөрдөм муурын зулзагыг хаяасан тул тэр Нохой-хүнтэй хамт амьдрахаар шийддэг. Харин энэ цуврал эхлэхэд Пити муурын зулзага дээр зочилж, заримдаа ядаргаатай боловч үргэлж сайхан сэтгэлтэй муурын зулзагатай эргэж нийлэх хүслээ илчилдэг! Үүний зэрэгцээ Нохой-хүн урьд урьдынхаас илүү их алдаршиж эхэлсэн бөгөөд одоо олон улсын жүжигчин Йолай Капрезегийн тоглосон цоо шинэ уран сайхны киноны сэдэв болжээ. Энэ номонд хэрхэн Нохой-хүн болон Муур жаал баатар болж байгааг өгүүлнэ.

Тэр шилдэг нохой байсан... Тэр бас муу нохой байсан... Тэр үнэхээр сайн бүтээл байсан... Мөн гэнэтийн бэлэг болсон. Энэ удаад Пити бүтэлгүйтэх нь тэр шүү. Тэр өөртэйгөө адилхан дахин нэг хорон санаатай муур бүтээх гэсэн боловч бяцхан Питиг бүтээчих нь тэр. Ингээд Нохой-хүн ч асуудалд орж, өмнөхөөсөө хоёр дахин их ажиллах хэрэгтэй боллоо. Энэхүү номыг уншсанаар өрөвч, энэрэнгүй сэтгэл, тууштай байдал мөн өөртөө үнэнч байх талаар суралцах болно. Нүүр дүүрэн өнгөт зургууд, хөгжилтэй түүхээр тавтай сайхан аялаарай.

Нохой хүн сайн цагдаа хэвээр л байлаа. Гэхдээ тэрээр өөрийн төрөлх зан араншнаа хаяж чадахгүй л байв. Тэр яс долоож, бөмбөгөөр тоглох дуртай, зарим хүмүүсийн үгэнд яг л нохой шиг орж хэлээ унжуулан аахилж тоглох гэнэ. Нэгэн өдөр цагдаагийн газрын даргын төрсөн өдөр болж хүн болгон л түүнд бэлэг өгөв. Гэтэл нохой хүн түүнд загас бэлэглэхээр шийджээ. Тэрээр амьтны дэлгүүр ортол даанч түүнд мөнгө байсангүй. Харин дэлгүүрийн худалдагч муу санаатай загаснаасаа салахыг ихэд хүсэж байсан тул тэрхүү загасаа нохой хүнд үнэгүй өгөх нь тэр. Гэтэл санамсаргүй тохиолдлоор загасны толгой хэд дахин томорчхов. Ингээд хот аюулд орлоо... Үнэхээр хөгжилтэй үйл явдлаар дүүрэн энэхүү хоёр дахь цувралд өөр сонирхолтой ямар адал явдал тохиолдох бол? Хамгийн шинэлэг нь энэ удаагийн дугаарын зарим хуудсыг хурдан эргүүлбэл хөдөлдөг зурагт ном болдгоороо тун онцлог шүү.

Энэ ном нь Нохой-хүн цувралын нэгдүгээр ном юм. Жорж болон Хэролд хоёр хулгай дээрэм, аливаа муу бүхнээс хамгаалагч нэгэн шинэ баатартай комик ном бүтээжээ. Грег бол цагдаагийн нохой, харин Найт бол офицер юм. Найт жаахан толгой муутай бол Грег нохой атлаа тун ухаантай байлаа. Даанч тэр нохой болохоор машин барьж чадахгүй, элдэв хэрэгт бие нь л гологдохоор. Гэтэл Пити гэх нэгэн муу санаатай муур тэр хоёрт их дургүй учир тэднийг чадах гээд нэгэн тэсрэх бөмбөг бэлдсэн байв. Харамсалтай нь тэд тэсрэх бөмбөгийг зогсоох гэж байгаад чадалгүй дэлбэрэлтэд өртөх нь тэр. Ингээд Найтын толгой хэсэг , Грегийн бие хэсэг хүнд гэмтжээ. Гэтэл эмч нэгэн санаа гаргаж биед нь нохойнх нь толгойг залгачихъя гэв. Тэд ч зөвшөөрч, маш хүнд мэс ажилбарын дараа нохой хүн бий боллоо. Тэр хотын хамгийн шилдэг цагдаа болж олон хэргийн араас хөөцөлдөх болно. Харин тэр нохойны төрөлх зан араншнаа хаяж чадах болов уу, яах бол?

Алс замд гарахад ээж минь цацлын мөнгөн халбагаараа сүүн цацал өргөж зогсоно. Сүүн цацал тэнгэр, нар, модод, харгуй замын дэргэдэх чулуу, нисч яваа ангирын жигүүр дээр хүртэл цацран буух шиг санагдана. "Сайн яваад ирээрэй, миний хүү!" гэж ээж минь намайгаа, мөнх хөх тэнгэр, хорвоогийн алтан наранд даатгаж байгаа нь тэр! "Хаа яваа газарт нь тулж яваарай!" гэж дэлхийн хатуу чулуунд хүртэл сүүн цацлаар аргадан сануулж байгаа нь тэр. Энэхүү сүүн цацал ээж бид хоёрыг холбож, эргэн ирээд золгон үнсүүлэх баярт мөч хүртэл хамт байх болно.

Монголчууд зуны дэлгэр цагт сүү саалиа базааж хүнсний нөөцөө бэлтгэдэг онцлогтой. Сааль сүүний цаг нар ургахаас жаргах хүртэл үргэлжилдэг нарийн чимхлүүр ажил. Саалийн ажилд айл саахалтын хүүхдүүдийн ач тус их. Хурга буруулна, тугал хариулна, унага татна, аргал түүнэ. Эх бүхнийг хөдөөний хүүхдүүд л мэднэ, бас чадна. Хотын хүүхдүүд тэр болгон мэдэхгүй. Үнээ, тугалаа нийлүүлчихвэл нэг өдрийн сааль алдана. Саалийн цагт хайнга хандвал чухам юу болдгийг бяцхан найз Бумбардай, Сараана, тэдний шинэ танил Сүмбэн гурвын хөгтэй явдлаас уншаарай.

Монгол хүүхдүүд янз бүрийн өнгө, хэмжээ, хэлбэр дүрстэй чулуу түүж цуглуулан том чулуугаар нь тойруулан гэр барьж, дөрвөлжин чулуугаар авдар сав, ор, хавтгай чулуугаар аяг, ацтай хавтгай чулуугаар тэмээ, гурвалжин хавтай адуу гэх мэтээр төлөөлүүлэн тоглож ирсэн нэн эртний уламжлалтай...

Монгол малчид жилийн дөрвөн улиралд бэлчээр нутгийг зохистой ашиглахын тулд нэг нутгаас нөгөөд тогтмол нүүдэллэдэг. Нүүдлэл бол Монголын ард түмний нийгмийн амьдралын олон зуун жилийн үндсэн хэв маяг болж иржээ. Бэлчээр нутгийг өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслан гэж улирлаар хуваах ба тэдгээрийг дотор нь эхэн, дунд, адаг гэж тус тус гурав ангилж зааг тогтоох тодорхой тогтолцоотой юм...

Бумбардай хүүгийн хөгжилтэй адал явдлын тухай өгүүлсэн энэ дугаарт Монголчуудын үеэс үед уламжлан хэрэглэж ирсэн өвөрмөц сонин хүнс болох борц, түүнийг тойрсон үймээнийг өгүүлнэ. Хавар идэхээр бэлтгэж нөөцөлсөн борц алга болсноор зохиол эхэлнэ. Бумбардай борцны хулгайчийг олох болов уу? Борцоо гэртээ буцаан авчирч ээжийгээ баярлуулж чадах болов уу...?

Энэхүү зурган номд эх үрийн холбоо хийгээд нүүдэлчин Монголчуудын байгаль эхтэйгээ шүтэн барилдлагатай амьдарч ирснийг тодотгон өгүүлнэ. Түүнчлэн ахуйн хэрэглээний салшгүй хэсэг аргал түүдэг хэрэгсэл болох араг савраар дамжуулан нүүдлийн уламжлалт соёлын онцлогийн нэгээхэн хэсгийг харуулах болно. Монголын орчин үеийн комикс урлагийн өнгийг тодорхойлж түүхийг нь бичилцэж яваа авъяаслаг, залуу зураач Н. Эрдэнэбаярын энэ бүтээл хүүхэд залууст монгол үндэсний өв соёл, түүх, ёс заншлын талаар мэдлэг мэдээллийг өгөхийн зэрэгцээгээр даяаршиж буй ертөнцөд нүүдэлчдийн онцлог хэв шинж, биет болон биет бус өвтэй танилцуулж, улсаа сурталчлах нэн чухал хэрэглэгдэхүүн болно хэмээн найдаж байна.

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Та цаг заваа хэмнэн гэртээ хүргүүлээд аваарай. Хүргэлт 5’000.