Амьтад ном нь олон сонирхолтой баримт, зургуудыг багтаасан бөгөөд уг номоос амьтад гэж юу вэ, түүний дотор сээр нуруутан, хөхтөн амьтад хаана амьдардаг, шувууд, хэвлээр явагчид, хоёр нутагтан, загас, сээр нуруугүй амьтад, шавж болон амьдрах орчны төрлүүд, дасан зохицолт зэрэг олон зүйлийн талаар олж мэдээрэй.
Манай дэлхий дээр сая сая төрлийн амьтад амьдардаг бөгөөд төрөл тус бүрийг зүйл хэмээн нэрлэнэ. Шоргоолжноос эхлээд заан хүртэлх бүх амьтдад цөөн хэдий ч адил төстэй зүйлс байдаг. Жишээ нь: нарны гэрлээс энерги авдаг ургамлаас бусад бүх амьтад амьд үлдэхийн тулд бусад амьд биетийг иддэг байна. Ургамал нүүж чаддаггүй байхад амьтад нэг газраас нөгөө рүү нүүдэллэдэг.
“Мэргэжилтэнтэй танилцана уу” хэсгээс Оксфордын их сургуулийн дэргэдэх ''Зэрлэг Байгаль Хамгааллын Судалгааны Нэгдэл''-ийн захирал, профессор Дэвид Макдоналдын ярилцлагыг уншаарай. Түүний багийнхан дэлхий дээрх олон төрлийн амьтдыг судалдаг бөгөөд онцгойлон арслангийн талаар судалгаа хийдэг.