Дамблдорын үхлийн дараа шидтэний ертөнц айдас хүйдэст автжээ. Шидтэний яам дайснуудад эзлэгдэж, магл гаралтай шидтэнүүд хавчигдан гадуурхагдах болов. "Хогвартс" ид шидийн ухааны сургууль ч урьдынхаасаа өөрчлөгджээ. Энэ намар Харри, Рон, Хермиони гурав анх удаа 9 бүхэл 4-ний 3 тавцан руу очсонгүй. Шидтэний ертөнцийн хувь заяа Дамблдорын тэдэнд даалгасан аюултай даалгаврыг хэрхэн биелүүлэхээс шалтгаалах ажээ. Шидтэний ертөнц аль хэдийн дайны хөлд автаж, харанхуйн эзэн хамгийн сүүлийн хүчтэй дайралтаа хийхээр бэлдэж байлаа. Ид шидийн ертөнцийн хувь заяа хэрхэн эргэхийг Харри Поттер цувралын сүүлийн боть болох Харри Поттер ба Үхлийн шүтээн номоос олж уншаарай.

Харри Поттер цувралын 6 дахь боть болох Харри Поттер ба Эрлийз хунтайжид, үл мэдэгдэх нууцлаг эрлийз хунтайжийн эрэлд хатацгаана. Нэгэн шөнө Дамлбор Улаан төгөлийн гудамжинд Харри Поттерыг авахаар ирэхэд баруун гар нь харлаж хатангиршсан байсан ч тэр яагаад ийм болсноо хэлсэнгүй. Шидтэний ертөнцөд хардалт, сэжиг, таамаг тархахад Хогвартсын аюулгүй байдал алдагдана. Харри Малфойд хар тамга байгаа гэдэгт итгэлтэй байсан бөгөөд Үхэл залгигчид тэдний дунд хүрэлцэн ирлээ. Волдемортын хамгийн далд нууцыг үнэнч найз нөхдийнхөө хамт илрүүлэхэд Харрид хүчирхэг шид хэрэгтэй. Дамблдор түүнийг хувь заяагаа угтахад бэлтгэнэ...

Хорин жилийн өмнө анх дэлхийн өнцөг булан бүрд суугаа уншигчид Ж.К.Роулингийн бичсэн гайхамшигт Харри Поттер ба Философийн чулуу зохиолтой танилцаж байсан билээ. Тэр цагаас хойш энэхүү ном долоон боть болж хагас тэрбум уншигчдын гарт хүрсэн билээ. Дэлхий даяар арван таван хүн тутмын нэг нь Харри Поттерыг уншсан гэсэн тооцоо байдаг. 

Харри Поттер шөнө бүр харанхуй хонгилын төгсгөл дэх хаалганы тухай хар дарж, айсандаа хашхиран сэрнэ. Түүний Хогвартс дэх тав дахь жилд: Хар шидээс хамгаалах урлагийн хичээлийн шинэ багшийн тэсвэрлэшгүй байдал, Грифиндорын квидтчийн багт учрах томоохон гэнэтийн бэлэг, шившлэгийн хичээлийн хүнд шалгалтууд зэрэг сэтгэл зовоосон зүйлсээр дүүрэн байх болно. Гэвч эдгээр нь шидтэний яам болон Хогвартсын эрх мэдэлтнүүдийн аль нь ч зогсоож чадахгүй байгаа харанхуйн эзний аюул, заналхийллийн дэргэд өчүүхэн асуудал билээ. Харри уг аюултай нүүр тулах үед найз нөхдийнхөө жинхэнэ хүч чадал болон мөн чанар, хэмжээлшгүй үнэнч байдлын ач холбогдол, золиосны үнэ цэнийг ойлгох аж. Түүний хувь заяа гагцхүү энэ бүгдээс л шалтгаална.

Харригийн адал явдал үргэлжилсээр...

Гайхамшигт адал явдал үргэлжилсээр!

Их Британийн зохиолч Ж.К.Роулингийн бичсэн өсвөр насны хүү болох Харри Поттерын тухай өгүүлсэн долоон цуврал, уран зөгнөлт алдартай зохиолын 4 дэх боть юм. Эхний боть 1997 онд гарч байсан бол энэхүү боть 2000 онд уншигч олноо хүрсэн билээ. Ийнхүү 2005 онд дэлгэцийн бүтээл болгосон түүхтэй. Харри Поттер цувралын 4 дэх боть болох Харри Поттер ба Галт цомд, Хогвартсын дахин нэг хичээлийн шинэ жил эхэлж Квиддичийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Гурван шидтэний тэмцээн болдог. Хэдийгээр аюул ослоос сэргийлэн гурван шидтэний тэмцээнд 16-аас доош насныхныг орохыг хориглосон боловч 14 настай Харри Поттерын нэр ямар нэгэн байдлаар сонгогддог. Үүнд багш нар болон бусад сурагчид дургүйцдэг хэдий ч эцэст нь тэрээр тэмцээнд оролцохоор болно. Гэвч яагаад чухам түүний нэр сонгогдох болов, хэн ямар зорилгоор түүнийг энэ амь өрссөн тулаанд оруулсан юм бол? Харри Поттер тэмцээнд хэрхэн оролцох бол? Энэ бүхний хариуг та энэхүү ботиос уншиж мэдэх боломжтой.

Хүнд байдалд орсон шидтэнүүдэд зориулсан яаралтай тээврийн хэрэгсэл болох Хүлэг баатрын автобусанд тавтай морилно уу! Хэрэв таныг саваагаа үзүүлээд дотогш орох юм бол бид хүссэн газарт чинь хүргэж өгөх болно. Хүлэг баатрын автобус харанхуйд Харри Поттерын урд ирж зогсоход түүний Хогвартс сургуульд өнгөрөөх ахин нэг ер бусын жил эхлэх нь тэр.

Харанхуйн эзэн лорд Волдимортын ойрын туслах гэгдэж, нэгэн хүчтэй хараалаар нэг дор арван гурван хүний амийг хөнөөсөн хэргээр Сириус Блэк гэгч зартай зандалчин Азкабаны аймшигт цайзад арван хоёр жил хоригдсоны эцэст оргожээ. Түүний нуугдсан газрыг олох хоёр л сэжүүр байсан бөгөөд Азкабаны цайзын хуягууд түүнийг зүүдэндээ “Тэр Хогвартст байгаа хэмээн ярихыг сонсжээ.’’ Ингээд түүнийг Харри Поттерын араас явж буй гэх цуу яриа дэгдэнэ. Харри Поттер одоо шидтэний сургуулийнхаа өндөр хана хэрэм дотор, найз нөхдийнхөө дунд байсан ч аюулаас зайлах аргагүй боллоо. Хичээлийн шинэ жилийн мэргэ төлгийн анхны хичээл дээр профессор Трелони Харригийн цайны навчнаас үхлийн зөнг олж харах аж. Гэвч энэ бүхнээс хамгийн аймшигтай нь ''Үнсэлт''-ээрээ хүний сэтгэл зүрхийг сордог гэгддэг ДЕМЕНТОРУУД оргодол, гэмт хэрэгтнийг барихаар Хогвартс сургуулийг манах болжээ.

Харригийн адал явдал үргэлжилсээр...

Нууц өрөө нээгдлээ. Удам залгамжлагчийн дайснууд сэрэмжилцгээ!

Харри, Рон, Хермиона гуравтай хамт тавин жилийн тэртээ болсон аймшигт нууцыг тайлахын тулд амь насаа дэнчинд тавьсан аялалд гарахад бэлэн үү? Их Британийн зохиолч Ж.К.Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттерын тухай өгүүлсэн долоон цуврал, дэлхийд алдартай зохиолын эхний хоёр боть албан ёсны эрхтэйгээр уншигчдын гарт хүрэхэд бэлэн боллоо.

Харри Поттер цуврал 79 хэлээр орчуулагдан дэлхий даяар 450 гаруй сая хувь борлогдож, 8 ангит кино бүтээгдсэн төдийгүй дэлхийн хүүхэд багачуудын заавал унших номын жагсаалтанд байнга нэрлэгдэж 'Харри Поттерын хэсгээс уншихад хамгийн шуугиантай анги хүртэл нам гүм болдог' хэмээн багш нарын бахархан өгүүлдэг ном юм.

Гайхамшигт адал явдал эхэллээ!  

Их Британийн зохиолч Ж.К.Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттерын тухай өгүүлсэн долоон цуврал, дэлхийд алдартай зохиолын эхний хоёр боть албан ёсны эрхтэйгээр уншигчдын гарт хүрэхэд бэлэн боллоо. Харри Поттер цуврал 79 хэлээр орчуулагдан дэлхий даяар 450 гаруй сая хувь борлогдож, 8 ангит кино бүтээгдсэн төдийгүй дэлхийн хүүхэд багачуудын заавал унших номын жагсаалтанд байнга нэрлэгдэж "Харри Поттерын хэсгээс уншихад хамгийн шуугиантай анги хүртэл нам гүм болдог" хэмээн багш нарын бахархан өгүүлдэг ном юм.

Хүүхдийн номын Жангар редакцаас Харри Поттер: Шидтэний лавлах номыг албан ёсны эрхтэйгээр эрхэм уншигчдадаа өргөн барьж байна. Эл ном нь Харри Поттерын ертөнцийн тухай бүхнийг багтаасан гайхалтай баялаг зургаар дүүрэн лавлах юм.

Есөн бүхэл дөрөвний гурав тоот галт тэрэгтээ суугаарай. Энэ номоор дамжуулан Харри Поттерын ертөнцийн гайхам сайхныг мэдэж авах болно. Бидний олон дурсамжийг хамт бүтээлцсэн дүрүүдтэйгээ эргэн учирч, квиддич тоглон, шидтэний ертөнцийн олон соёл ёс заншилтай танилцаарай. Бидний хэдийн мэдэх басхүү сайтар танилцаж амжаагүй нууцлаг газар орнуудаар аялахад тань Хүлэг баатрын автобус хэрэг болно.

Мэдээж бид шидтэний ертөнцийн хамгийн алдартай сургууль болох Хогвартсаар зочилж, тэрхүү гайхамшигт шилтгээн болон Хориотой ойн булан тохой бүрээр аялах болно. Чи аль ч тэнхимд хуваарилагдаж болно. Хэрвээ чи аль нэг тэнхимд орохыг үнэхээр их хүсэж байвал Хуваарилагч бүрхээс гуйхад л хангалттай. Тэнүүлчний газрын зургаа бэлдээрэй!

Оливандрын дэлгүүрээс саваа худалдан авахаа мартаагүй биз! Учир нь эхний хичээл Хар хүчнээс хамгаалахуй.

Шидтэний ертөнцийг удирдан зохицуулах Ид шидийн яам, алт эрдэнэсээр дүүрэн Гринготтс банк, Гэгээн Мунгогийн ид шидийн өвчин эмгэг, бэртэл гэмтлийн эмнэлэг, Умард тэнгисийн хаа нэгтээ байх жихүүн хүйтэн Азкабаны шорон зэрэг байгууллагуудтай танилцаарай.

Мөн Хориотой ойн захын умгар урцандаа суух Хагридынхаар зочлон гайхамшигт амьтадын талаарх эцэс төгсгөлгүй сонирхолтой яриаг нь чагнаж, хэрэв зориг чинь хүрвэл Хориотой ойд нэвтрэн нууцыг нь тайлаарай. Шидэт амьтад гэж юу вэ? Бас тэднийг хаанаас олох вэ?

Нууцлаг газруудыг нээн, шидэт савааны учрыг олж, гайхамшигт амьтадтай учирч, шидтэнүүдтэй танилцъя. Хуваарилагч малгайнаас эхлээд шившлэг шившихэд хэрэгтэй бүхэн энд бий!

Энэхүү гайхамшигт ном Хогвартсын Шидэт амьтан арчлах хичээлийн үндсэн гарын авлага болдог билээ. Харри Поттерын ертөнцөд алдарт Мажизоологич, аялагч Ньют Скамандер олон жил дэлхийг тойрон шидтэнүүдийн нэгэн адил маглуудаас далд оршдог олон араатан, гөрөөтөнг илрүүлэн судалсан хэмээн дурдагддаг. Харри Поттер зохиол дээр гардаг олон амьтдыг хаанаас олох, тэдэнтэй хэрхэн харьцах талаар үндсэн цуврал бүтээлүүдэд дурдагдаагүй нарийн мэдээллийг энэхүү номоос мэдэж аваарай.

Гайхамшигт амьтад ба тэдний оршдог газар номоос олсон орлогыг Комик Релийф болон Ж.К. Роулингийн олон улсын Люмос буяны байгууллагад хандивлах бөгөөд тэд ямар ч шидтэний хүч чадлаас давсан ид шидийг үзүүлэх болно. Хэрэв үүнийг мөнгөө зарцуулах хангалттай шалтгаан биш гэж бодож байвал мантикорын дайралтад өртөх үед хажуугаар тань өнгөрч таарсан шидтэнүүд танд туслаасай гэж найдах л үлдлээ.

Харри Поттер цуврал номд Шидтэн, шулмын Хогвартс сургуульд хичээлийн сурах бичиг болгон ашигладаг олон номууд дурдагддаг. Тэдний нэг нь “Квиддичийн бүх цаг үеийн түүх” хэмээх энэ ном билээ. Бодит ертөнцөд олон сая хүн хөл бөмбөг болон сагсан бөмбөг гэх мэт спортуудад шимтэн дурладгийн нэгэн адил Квиддич бол Харри Поттерын шидтэний ертөнцийн хамгийн олон үзэгч сонирхогчтой спорт тоглоом билээ. Энэ ном дээр үндсэн зохиолууд болон кино цувралд цухасхан дурдаад өнгөрсөн Квиддичийн талаарх бүхнийг дэлгэрэнгүйгээр өгүүлсэн юм.

Хэрэв та алтан снитч хаанаас гаралтай юм бол, Вигтауны Хэсүүлчидийн дээл дээр яагаад махны хутга байдаг юм бол хэмээн гайхаж байсан бол танд “Квиддичийн бүх цаг үеийн түүх” ном хариулт өгнө.

Энэхүү номын борлуулалтаас олсон орлогыг Комик Релийф болон Люмос санд хандивлах бөгөөд таны зарцуулсан мөнгийг сайн үйлсийн ажилд зориулах юм. Энэ үйл хэрэг нь Родерик Плумптон 1921 онд алтан снитчийг гурван секунд хагасын дотор барьж авснаас ч чухал явдал билээ.

Xарри Поттер ба Философийн чулуу номын 12-р бүлэг болон Хогвартст болсон Харри Поттерын анхны Зул сарын баярын тухай сэтгэл хөдөлгөм түүх ийнхүү эхэлнэ. Сүрлэг сайхан гацуур моддоор гоёсон их танхим, Гриффиндорын нийтийн өрөөн дэх намуухан дулаахан үдшүүд, зул сарын өглөө задлах баяр баясал дүүрэн бэлгүүд гээд л. Энэ бол халуун дулаан, үерхэл нөхөрлөл, амтат зоог, гэнэтийн шидэт гайхамшгууд гээд Харригийн хэзээ ч мартахгүй бүхнээр дүүрэн баяр.

Ж.К.Роулингийн Харри Поттер ба Философийн чулуу номоос шууд авсан эшлэл, агуулгууд дээр Зиеи Гаогийн нүд булаам зургуудыг нийлүүлж бүх цаг үеийн хамгийн сэтгэлд хоногшсон номын нэгэн гайхалтай хэсгийг гэр бүлийн бүх гишүүдэд зориулан баярын шинэхэн, шидэт уламжлал болоосой хэмээн бүрэн дүрсжүүлэн бүтээлээ.

Бидний ертөнцөд үлгэр домгийн арвин их цуглуулгыг өвлүүлэн үлдээсэн Ханс Кристиан Андерсен хэмээх агуу үлгэрч байдгийн адил шидтэний ертөнцийн Андерсен бол Туульч Бийдл билээ. Харри Поттер ба Үхлийн шүтээн номд Дамблдор нас барахаасаа өмнө эд хөрөнгөө хүмүүст гэрээслэн үлдээсэн юм. Энэ үед Хермиони Грейнжерт өөрийн “Туульч Бийдлийн үлгэрүүд” номоо үлдээдэг. Харин Хермиони, Харри, Рон гуравт энэ номоос олон нууцыг олж тайлан, эцэст нь харанхуйн эзнийг ялж чаддаг. Уншигч та Харри Поттерын ертөнцийн ид шидийн олон хууль, үлгэр домгийг энэ номоос мэдэж авах боломжтой.

Мөн энэхүү номыг Хермиони Грэйнжер эртний Рун бичгээс орчуулж, профессор Альбус Дамблдорын бичсэн тэмдэглэлийг Хогвартсын архивын зөвшөөрлөөр хавсаргаж оруулсан болно.

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Та цаг заваа хэмнэн гэртээ хүргүүлээд аваарай. Хүргэлт 5’000.