Герман зохиолч, зураач Вольф Эрлбрухийн магад хамгийн алдартай бүтээл бол "Нугас, Үхэл, Алтанзул гурав" биз ээ.
Амьдралын салшгүй нэгэн тал болох үхэл, хагацлын тухай хүүхдэдээ бид яаж ойлгуулвал болох вэ? Тэдэнд ямар түүх ярьж өгвөл тэд үхлийг өөрсдийнхөөрөө бодож тунгаах бол? Зохиолч Вольф Эрлбрух яг л энэ сэдвийг номоороо хөнджээ. Тэр үхлийг айж, үргэмээр дүрсэлсэнгүй. Харин ч нугас үхэл хоёрийн нөхөрлөлийг энэ бүтээлээс олж үзэж болно. Үхлийг бид дүр болгоод, түүнийг ч бас өөрийг нь халамжилвал юу болох бол?
Энэ бүтээл хүүхдэд гэлтгүй томчуудад ч тэр үхлийн талаарх ойлголтыг эерүүлж ойлгоход тус дэм болох нь дамжиггүй.
"Өчигдөрийн бид өнөөдөр болоход л үхдэг байхад, үхэл бидний дэргэд цаг ямагт оршдог байхад бид яагаад үхлээс айх ёстой гэж?"