Эцэг эх маань бидний дотор сэтгэл хөдлөл, сэтгэцийн ургамлын үрийг суулгаж, тэр үр нь биднийг өсөж томрохтой зэрэгцэн ургаж цэцэглэдэг. Зарим гэр бүлийн хувьд тэр үр нь хайр, хүндлэл, бие даасан байдлынх байдаг бол харин заримд нь айдас, албадлага, өөрийгөө буруутгах бодлын үр байдаг. Хэрэв та хоёр дахь бүлэгт хамаарах юм шиг санагдаж байвал энэ ном танд зориулагджээ гэсэн үг. Та өсөж өндийн, насанд хүрэх үед тэдгээр үр өөрийн тань төсөөлж ч чадахгүй хэлбэрээр амьдралд тань халдан довтлогч үл үзэгдэх бат бэх шарилж болж ургаад, өргөс нь харилцаа, карьер, гэр бүл гээд бүгдийг цоо хатгаж, үгүйдээ гэхэд л таны өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг үргэлжид доош чангаана. Харин энэ ном тэдгээр ургамлын үндсийг олоод, сугалж хаяхад тань туслах юм.