Нялхсыг асрах нандин зарчмууд ном эцэг эхчүүдэд нялх үрээ өсгөхөд шаардлагатай суурь мэдлэгийг өгөх бөгөөд эргэн тойрноосоо “чухал” гэх зөвлөгөөнүүдийг авснаар тулгардаг элдэв төөрөгдлөөс “шинжлэх ухаанчаар” гарах, зөвхөн өөрийн онцгой нөхцөл байдалд тохирсон зөв шийдлийг олоход тусална. Уг ном нь голчлон 0-12 сартай хүүхдийн асаргаанд тулгардаг асуудлуудад чиглэсэн, агуулга нь А-Я хүртэл цагаан толгойн дарааллаар эмхлэгдсэн тул заавал эхнээс нь дуустал биш, зөвхөн өөрт тулгарсан асуултынхаа хариуг хайж унших боломжтой.